Би одоо 30 настай зарим залуучуудын хэлдэгээр хөгшин хүүхэн. 18 настай байхдаа анхны минь хайр болох залуутайгаа цуг амьдарч эхлэсэн. 4 жил амьдарсан боловч бүтээгүй тэр намайг орхиод явсан. Энэ хугацаанд тэр минь намайг араар минь тавьдаг байсан тухай би өөр хүмүүсээс сонсож байсан. Худлаа байлгүй гээд л өнгөрөөдөг байсан. 1-10 хоногоор гэртээ ирэлгүй хоноод явчихдаг байсан. Би уйлаад л хүлээгээд гэрээсээ ч гардаггүй байсан би түүнээс 4 удаа жирэмсэн болсон бүгдийг нь авхуулсан. Хамгийн сүүлийн хүүхдээ гэдсэндээ 8 сартай байхад нь тархины гэмтэлтэй гэдгийг нь мэдээд эмч нар гаргаад хэрэггүй гэсний дагуу гарсан. Тэр үед надад болон түүнд минь хэцүү байсан. Архи уугаад гэртээ ирэхээ байсан бүр ирэхгүй болохоор нь би гэрт нь түүний зүйлсийг нь аваачиж өгсөн. Би түүнийг зөндөө буцаад ирэх байх гэж хүлээдэг байсан. Удалгүй найз охинтой болсон тухай сонссон. Гэхдээ л бид 2003 онд салсан ч гэсэн 2007 он хүртэл тэр хааяа над дээр ирж хонодог байсан би тэрийг надад хайртай болохоороо ингэж байна гэж боддог байсан. Би бол тийм ч царай муутай биш гайгүй ажил хийдэг болохоор миний хойноос гүйдэг залуучууд олон байсан гэхдээ л би хаясан залуудаа л хэзээ ч үгүй гэж чаддаггүй байсан. Олон удаа буцаад сууя чам шиг сайн хүн алга гээд ирдэг байсан. Би итгээд л цуг байх гэхээр ахиад л хуучин аашин илэрдэг учир хөөгөөд л явуулдаг манай байрны гадаа намайг хүлээгээд л сууж байдаг байсан даа.
2007 оны 9 сард би хуучин таньдаг байсан 1 залуутай уулздаг болсон тэр л надад итгэж болохоор сайн хүн шиг санагдсан. Би анхны хайраа мартахын тулд тэр залууг сонгосон. Анхны хайр минь намайг гуйгаад уйлаад орцонд минь хонодог байсан. Би түүнд өөр залуу сонгосон чам дээр хэзээ ч очихгүй гэдгийг хэлсэн. Ингээд л миний шинэ амьдрал эхлэсэн. Би түүнд хайргүй ч гэсэн хайрлах гэж хичээсэн тэр ч халамжтай гайгүй залуу шиг байсан. Өнөөдөр 2009 он 08-р сар бид 2 хоёр жил гарам цуг байжээ. Тэр ажил хийдэггүй байсан учир би тэжээдэг байсан. Бид ерөөсөө хүүхэдтэй болоогүй архи уудаг, надад хараал хэлдэг гэртээ ирэлгүй гадуур хонодог залхуу хүн гэдгийг нь би энэ хугацаанд хангалттай мэдсэн боловч одоог хүртэл сална гээд салж чадахгүй явна. Ээж минь надад нөхөртөө үнэнч байж хамажтай бай гэдэг байсан болохоор би түүнийг гадаа гэрт юунд ч хүргэлгүй амьдарч ирсэн. Намайг гэх хүн байхгүй ээж аав 2 минь жоохонд минь өөд болсон болохоор миний ганц дотно хүн бол тэр тэгээд л дотно хүнээсээ хагацахаасаа айгаад одоо хүртэл хамт байна. Би түүнд хайртай заримдаа уур хүрэхээрээ гэрээс минь яв сална гэхээр чи хөөгөөд сурчихсан юм байна гэдэг урьд нь би өөр хүнтэй амьдарч байсныг мэддэг юм тэгээд л . Хүнийг хайрласны хариуд хайр ирдэг гэж худлаа юм байна лээ тэр надад хайртай гэж хэзээ ч хэлж байгаагүй. Би яах ёстой вэ би тийм азгүй хувь тавилантай хүн юм болвуу, би тэнэг юм болвуу, хэтэрхий тэр 2-г хайрласан нь миний буруу юм болвуу…
cekc.mn дээр ирсэн захидал
33 Comments
ENE ZALUU CHINI UNEN DAVARTSAN GAR BN SHDE. ER HUN L GER ORNOO AVCH YAVAH YOSTOI BIZ DE. ZA BOLIYO. YADAJ 2ULAA HAMTDA ZUTGEH YOSTOI SHU DE. TEGEED DEER N ARHI UUNA. BAS TAMHI TATNA L BIZ. ARHI UNEHEER ARCHAAGUI HUNII ZUGAA SHU DE. SAIN ZALUUS ZUNDUU BAIGAA. AMIDRALDAA ARCHAATAI, EHNEREE AVAAD YAVCHIH ZALUUS BAIGAA SHU. BUSGUI MINI SALSAN N DEEREE. SAIN HUNTEI UCHRAACH DE. AMIDRAL BOL TAIZ. CHI TAIZAN DEEREE HUSSENEEREE BUJIGLE BUSGUI MIN. GOE YARILTSAY GEVEL ADD HIIGEEREI. minii_hairtai_humuus@yahoo.com AMJILT SHU BUSGUI MINI.
Чамд гэж хэлэхэд чи л өөрөө наад 2-оо тийм болгосон. Чамтай хамт байх юм бол ажил хийхгүй халамжлуулаад сайхан амидарч болох юм байна гэдгийг чи мэдрүүлсэн. Одоо яхавдээ. Үннийг хэлэхэд 30 гарсан үүрийн чинэ үеийн ганц бие залуучууд ч ховордоо. Бугд л эхнэр хүүхэдтэй болсон. Ганц бие байгаа ни архичин, амидралгуй, арчаагуй нэгэн байгаа
СОНГОСОН
ЧИНИЙ АЛСАН 4 ХҮҮХЭД ЧИНИЙ ХУВЬ ЗАЯАНД НӨЛӨӨЛЖ БАЙНА. ХҮН БОЛЖ ТӨРӨХ ЧИНЬ ЗҮҮНИЙ ҮЗҮҮР ДЭЭР ТОГТСОН НЭГ БУДАА ТОВЧООР ХЭЛБЭЛ ТИЙМҮҮ? 4 ХҮҮХЭД ЧИНЬ ИХ ХОЛ ЗАМЫГ ТУУЛЖ ЧИНИЙ ХЭВЛИЙГ СОНГСОН. ГЭТЭЛ ЧИ АЛЖ БАЙДАГ. ГОМДСОН БАЙНА. СҮҮЛИЙН ХҮҮХДИЙН ТАРХИНЫ ӨВЧИН ГЭЖ ШАЛ ХУДЛАА.ЗҮГЭЭР ШАЛТАГ…
хүнд хайртай гээд бүгдийгээ зориулж байдгаа боль, өөрийгөө ч бас хайрлуулж сур, архи уудаг, ажил хийдэггүй арчаагүй юмнуудтай бүү харьц, чи ганцаараа амьдралыг авч явна гэж юу байсан юм, тэр 2 чинь чамд хайргүй л юм байна ш дээ, хайртай ингэж арчаагүй загнахгүй шүү, эр хүнийг бүү давруул, одоохон хурдан зайлуул гэрээсээ, хэтэрхий юмааа, эм хүнээр тэжээлгээд дээрээс нь ажил хийхгүй, чамтай амьдарна гэсэн зорилгогүй л байна ш дээ, зүгээр тэжээлгэж хэвтээд хөөгөөд гарга, ээж аавгүй өнчин өрөөсөн болохоороо хүнд дээрэлхүүлэх ёстой юм уу, өөрийгөө хүндэлж хайрлаж сур, чамд сайн залуу, сайн хань олдоно, тэвч итгэ, хүлээ, тэгвэл чи ялна….
Уруулаан буд бүсгүй минь Унж дорой бүү яв Нас бол цаасан дээр бичдэг тоо юм Намбархаж бүү сүйд бол Хүссэнээрээ амьдар бүсгүй минь Хүлээж цөхөрсөн бол хая Гоо сайхан яв бүсгүй минь Гологдож биш шилж амьдар Гадсан өсгийтэй ганган шаахай Гархи, гоёл бүгдээн зүү Сайхан үнэр биедээн шингээж Салхи татуулан инээмсэглэж яв Салах хагацлын дуу бүү аяла бүсгүй минь Сарны гоо гүнж мэт инээмсэглэж амьдар…
Уруулаан буд бүсгүй минь Унж дорой бүү яв Нас бол цаасан дээр бичдэг тоо юм Намбархаж бүү сүйд бол Хүссэнээрээ амьдар бүсгүй минь Хүлээж цөхөрсөн бол хая Гоо сайхан яв бүсгүй минь Гологдож биш шилж амьдар Гадсан өсгийтэй ганган шаахай Гархи, гоёл бүгдээн зүү Сайхан үнэр биедээн шингээж Салхи татуулан инээмсэглэж яв Салах хагацлын дуу бүү аяла бүсгүй минь Сарны гоо гүнж мэт инээмсэглэж амьдар… Ýíèèã ë ÷àìä õýëìýýð áàéíà. Ýìýãòýé õ¿íèé áàðäàì çàíãàà á¿¿ ãýýãýý÷.Àëèéí áîëãîí ìóóñàéí ýð÷¿¿ëèéí ºìíº öàðàé àääàõ þì
Надтай суучих аа. Эрчүүд бүгд л адилхан новш гэж бодох хэрэггүй, бүсгүй минь.
511849361 мэссеж бичээрэй!
За миний найз амидралаас яг юу хусээд байгаан?Архи уудаг л биз ажилгуй л биз,тэгээд яг юу ни болохгуй байгаан? Гол ни чамайг хайрлаад хундлээд хани болдог бол болоо юм биш уу? Ер ни бол гэхдээ олны уг ортой л оо. Чи бид 2 хулгай хийж хахуули аваагуй л бол ухсэнээрээ нэг их олигтой ажил хийж олигтой цалин авдаг байдагийн. Усрээд ганц сая тогрог л авдаг юм байгаа биз.Дээр ни тэр би гайгуй ажил хийдэг гайгуй хуухэн энэ тэр гэсэн худлаа бодлоо хаяа. Эрчүүд гайгуй хуухэн гэхээр л хойноос ни гуйгээд байдаг ч угуй байх. Унэхээр л оор амидрал оор залуу хусэж байгаа бол наад нэг мануухайгаасаа салаад худлаа том баадагаа болиод бусадтай сайхан харицаад хунтэй зов нохорлоод явж байхад аяандаа чамд сайн хани олдоно. Эрчүүд чини тэгж байгаад бас хун болсон хойно хоорондоо яридагийн тэнд нэг тийм хуухэн байна тэрүүнтэйгээ уулзуулчия учруулчия энэ тэр гэж,…Унэхээр боломжийн л бол чамд хун олдоно 30 нас нэг их хогшин биш!33-аас хойш ч мэдэхгүй ээ! тэр дээр бичсэн 34тэй хуухэн бол битгий мороод!Чам шиг адсагийг авч сууснаас нялх оюутан найраад амидарсан ни дээр!!!!
чи тэр нэг юмнаасаа салаачээ. мулгуу гар вэ? архи уудаг хүнтэй яаж хамт байдаг байнаа. Пизз гэж монгол эрчүүддээ нэг л юм хэлий. арxи битгий уу л даа. хамгийн арчаагуй хуний хийдэг ажил шдээ. чи үнэхээр тийм гайгүй хүүхэн юм бол гадуур дажгуй залуучууд зөндөө байшдээ. надтай ч холбоо барьж болно шүү. boldsnow@yahoo.com
хайр байна уу юу ч байсан хэмжээ хязгаар байх хэрэгтэй дээ хайртай гэдэг хүний эрхшээлд орохыг хэлдэггүй байхаа битгий даваруул
Сонин юм, ажил хийдэггүй гэхээр өдөр яаж өнгөрдөг бна аа, ккк
одоо наад залуугаа зүгээр л хөөгөөд явуул. тэгээд цаашдаа өөр залуутай болвол арай өөрөө харьц. тэгээд өмнөхөө битгий тэрэндээ хэлээрэй. жаахан ухаантай, зальтай бай
эрчүүдийг давраахаа боль. анхнаасаа чи өөрөө хэт их давраагаад байдаг юм шиг байна.
4-n 4 huuhdee alsan ene nasandaa tulj diileheergui nugel hiisen baina shuu dee!
tegeheer yaj uudluhuv dee,chinii l buruu.
8 sartai buhel buten huuhdiig alj baihdaa yavahvdee,yamar ih uvduj zovj gomdson bol ter huuhed.tegehed uhaantai humuus huuhdee emgeg sogogtoi garna gedgiig medsen ch burhnaas nadad zayasan beleg geed huuhdee gargaad tuuniihee sain saihnii tuluu yavj baidag. aayaa aya..mongol huuhnuud arai heterhii hun chanargui,huiten tsustai baina daa.chi odoo huuhedtei bolohgui ch baij magad,bolson ch chinii huuhed umnuh huuhduudiin chine gomdliig teesen muu hun turuh baih.erdemted ch ene tal deer sudalsan zuil baidgaa helsen shuu dee.
uuchlaarai bi negiig helye…arhi uuj ajil hiihgui baij bolnoo…gehdee chamaig hundlehgui bna shuu de naad hun chine ..yagaad gevel deer bichsench len ilge bariad bna…tegehleer er huntei yg rezin shig handah heregtei gej nadad negen turshlagatai gadaad heldeg ymaldaa …bainga halamj uzuulheer davarch bhgui yu. bich gesen tegdeg ym ene bol baij bolomgui zuil gedgiig meddeg ym… Хайрлаж явсан өдрүүд надад бий
Харин чи хайрлуулахыг хүсээгүй
Хархан нүдрүү минь эгцэлж ширтээгүй
Хамгаас үнэнч сэтгэлийг минь ойлгоогүй
Хагацлыг чи өөрөө л сонгосон
er n humuus naashaa geheer tsaashaa tsaashaa geheer naashaa,salie geheer no slkuu geheer zugtaad bdiishtee.
huneer tejeelgeed deerees ni geriin baraa harkuu bs arhi uudag bol hend heregtei yumbe shuluuhan helehed oroi bolgon gertee honood tejeej bgaa emegteigeech hairjlaj chadkuu duhnuud l bna shteee. chamd gej helehed huniig hun l uruu tataj dorduulj zovoodiin. muu huntei hamt bhaar gantsaar bsan setgel sanaa hamaagui taivan hyamralgui daramtgui bdin. Naadah archaagui mal chin tejeej bs arhnii mungu uguh hungui bolchih ve geed uheh geed bgan muu prazit novsh.
shuud sal sain hun n muu huneesee hamaagui olon bdiin ene delhiid bs mongold.
gants hun harj bhaar olon huntei uulzaj taniliihaa hureeg tomruul za bich gesen chamtai chat nz bj haaya zavtai uedee chat bolishtee oct262008@yahoo.com
Amjilt busgui min nuree ugaaj nuguu hvtsaa umsuud garaad udruug alhaarai hun huniig alj bs avarch chaddiishuu gehdee ugeer shuu shuud utgaaraa bish kkkk
чиний хайрласан чинэ буруу бишээ гэхдээ хайрлаж байна гээд хамаг юмаа бариад гуйх н бас хаашаа ч юмбэдээ. Чи хайрлаж байна гээд хэтэрхий давраагаад байгаа юм бишуу чамайг гэх хунгуй болохоор чинэ 2 залуу чинэ 2лаа чамайг элэг барисан байна. Энэ надгуйгээр яадгийн л гэж бодоод бгаа хумуус шиг санагдлаа . Архи ууж болно гэхдээ хэмжээндээ байх хэрэгтэй харин ажил хийдэггүй эр хун гэхээр дургуй хурч бна. Ажил хийж мэддэггүй чаддаггуй арчаагуй юмнуудыг хоогоод гарга за юу! Унэхээр л чиний бичсэнээр :Би бол тийм ч царай муутай биш гайгүй ажил хийдэг болохоор миний хойноос гүйдэг залуучууд олон байсан: одоо ч залуус гуйдэг бол чи тэр залуусаасаа сонгож шилж байж нэгийг н оорийн залуугаа болгосон дээр байхаа . Эцэст н хэлэхэд хайрлахдаа учиртай хайрлаж бай хамаг юмаа тоочиж ярилгуй урдуур хойгуур н орж бондогнож барилгуй шударга бай за юу, наад муугаа хоогоод гарга. За тэгээд амжилт шуу найзаа!
tanid l gej helehed huntei suuh geed yarsani hereggui bas yaran hamt amidraad hereggui sain sudal,odoo bgaa naad arhichinaasaa hurdan sal,tegeed ajilaa hgeed uudrug saihan yavj bhad sain hun taarah l bno.Ter tsagt ni hurdan huuhedtei bolood huuhdee garga,Yadaj l tanid hanitai shuudee.odoo huuhed chini oroitloo.
Чамтай учирсан хоёр эр хоёулаа жаахан хүмүүжлийн доголдолтой хүмүүс байна даа. Хэ хэ хэ. Тэд нэг бол айлын отгон, үгүй бол айлын ганцууд л байсан байх л даа. Тэгэхээр дараагийн удаа хэрвээ сонголт хийхээр бол удам судрыг нь сайн судалж байгаад, мөн айлын дунд хүүхэдтэй суусан нь дээр. Яагаад гэвэл айлын дунд хүүхдүүд амьдралд илүү нухлагдсан хатуужилтай, бас аливаа алдаагаа засах чадвартай байдаг юм.
ёоо юу вэ?Миний бодлоор чи яасан ухааждаггүй хүн бэ?Нэг ёсондоо тэнэг гэсэн үг.Заавал ингэж өөрийгөө зовоож байхаар эртхэн салаад ганцаараа байвал жаргал биш үү?Ганцаараа хайрлаад, ганцаараа амьдралын төлөө зүтгээд эцэст нь 4 хүүхдээ алаад, нэг архичинтай, нэг тэжээвэр амьтантай л болсон байна шд…Өмнөх нь яахав алдаа гэж бодоход наад залуу чинь юу юм бэ?Зоригтойхон шиг айл гээд өшиглөөд гаргаач
өөрийн чинь энэ их тэвчээрийг хүндэлж байна манай монгол бүсгүйчүүд үнэхээр тэвчээртэй юмаа гэхдээ нээрээ сэтгэл зүрхэнд чинь таалагдахгүй утгагүй санагдаад байвал холдсон нь дээр байхаа заавал яагаад ингэж амьдрах ёстой гэж тийм биздээ
өөрөө хөгширөөгүй амьдрал дөнгөж л эхэлж байна шд гол нь өөрийг чинь сайхан хайрлах хүнтэйгээ л учраагүй байгаа байх ингэж уур бухимдал гомдолтой амьдарч байхын оронд ганцаараа амьдарсан нь дээр шд тэгж байтал дахиад л нэг хүн гараад ирнэ
за тэгээд амжилт хүсье сайн бод ХҮССЭНЭЭРЭЭ Л АМЬДАР амжилт хүсье зоригтой байгаарай
сайн байна уу? миний ингэж хэлж байгаа эвгүй санагдаж магадгуй ээ. та 4-ийн 4-н урээ угуй хийсэн байна шуу дээ. энэ бол унэхээр аймшигтай. ингэсний хариуг хун заавал амсдаг юм шиг надад санагддаг. гэхдээ зовлонг туулж байж жаргалд хурдэг дээ. та хичээх л хэрэгтэй.
би одоо 34 тэй эмэгтэй гантсаараа л явж бн тэглээ гэд гуниж гутрахгуй э л таалагдахгуй хунтэй зовж байснаас гантсаараа явах н жаргалтай бдаг . Чи 30 тай гайгуй л бна шу дэ Юндаа гутардаг юм наад залуугаасаа хурдан сал за юу Сайн хун байж л байгаа хаа нэг газар таарах л болно Бусгуй мин ургэлж оодрог бай муу хумуусээс хол байвал сайн хумуус чамруу ирнэ гэдэгт итгэ нэгэнт таалагдаагуй л бол буу хорогд шууд салж бай
энд нийтлэл оруулж байгаа хүүхнүүд нэг л юмыг байнга хэлэх юмаа би хэнд ч гологдохооргүй, хэн ч харсан сайхан хүүхэн миний араас залуучууд их гүйдэг гээд л тоть шиг давтаад байх юм уншсан нийтлэл болгон дээр энэ ийм зүйл бичсэн байх юмаа хэрвээ тийм л гайгүй хүн амьтан араасаа гүйлгэдэг гарууд юм бол тэр гүйгээд байдаг гаруудаасаа нэгийг нь авчихаач дээ яахаараа ингэж үнэн худал нь мэдэгдэхгүй үлгэр шиг юм бичдэг байнаа
хүүхэдээ авхуулаад байсан чинь л буруу юм болж дээ.хүүхэдтэйгээ байсан бол өдийд нөхөргүй байсан ч хамаагүй ээ гээд явж байхгүй юу.үнэхээр архинаас гарах найдваргүй бол салахгүй юу дөө.
танилцаад энгийн сайхан найзууд болох бол ийшээ майл бичээрэй
aprel49@gmail.com
Чи ер нь ганцаараа байхаас л айгаад байгаа хүн бнашд. Чи өөртөө итгэлгүй, гомдоллогч нэгэн байна. Ер нь тэгээд шийдвэр гаргах цаг аль хэдийнэ болсон бна. Амьдарвал амьдарсан шиг, үгүй бол больж, өөрийн амьдралаа шинээр эхэлсэн нь дээр. Зоримог бай.
За ямар ч байсан их сэтгэлийн тэвчээр хат гаргаж буйд чинь гүнээ хүндэтгэлтэй еэ. Гэхдээ миний бодлоор нэгэнт л амьдралыг шинэчилж эхэлж байгаа юм чинь наад нэг залуутайгаа сайтар ярилцвал яасан юм. Асуудлыг нэг бүр шийдэх хэрэгтэй. Чи ингэж алин болгон юманд бууж болохгүй. Тиймд сайн ярилц яах бодол санаагийн мэд. Тэгээд чамд таарах хүн мөн үү үгүй юу гэдгийг нь. Чи байтугай чамаас эгч бүсгүй гадуур зөндөө л байна. Бас чам шиг зовлонтой юм шигээ. Насныхаа ханийг олж авна гэдэг үнээр хэцүү шүү. Одоо үед. Тийм болохоор сайн боддоо.
Ямар хэцүү хувь тавьлан бэ. Ажил хийдэггүй архи уудаг гэд байхгүй юм алгаа. Өөр хүн амьтантай уулзах гээд үзэлдээ. Хүүхэдгүй явсаар хөгширлөө. Хүүхэд чинь хэнзрээд тэнэг болно шүү дээ. Ядаж хүүхэдтэй болооч. Тэгвэл тэр залуу чинь өөр болох ч юм билүү. Ер нь ямарч эр хүн хүүхэдгүй байж чадахгүй байх л гэж бодож байна. Салж чадахгүй бол хурдхан хүүхэд үрчлээд ч хамаагүй хүүхэдтэй бол гэж л хэлье. Олон абортонд орсон бол хүүхэд ч хэцүү байх л даа. За за мэдэхгүйээ
Бүсгүй минь наад эр хүний оронцог арчаагүй дээрээс нь архичин юмнуудаас хол бай. Чи өөрөө сайхан амьдарч чадна. Амьдрал гэдэг чинь өөр олон янзын үзэгдэлтэй баялаг зүйл. Болсон болоогүй эр хүнтэй цуг байх нь амьдарлын сайхан нь биш за, амжилт хүсье
Ee chi odoo bas neg yadargaatai avgai yumaa. Uuriinhuuruu bai aain, uurt chini taalamjgui baival yavuul, 30 nas gedeg chini saihan zaluu nas shdee. Oron gertei bolomjiin uuriiguu avaad yavchih cham shig huuhnuud ingeed gonginood suuhaar neeree heleh ug alga. Za bi chamd helchii, uurt chini saihan baival bitgii end bicheed tenegteed bai, muuhai baival sal, huugud yavuul. huudug, sursan l huuhen baigaa biz, yadgiin uuriiguu avaad yavah chadvargui erchuud huugduud l yavj baina biz. tiimee medehgui chamaas am asuugaad suudag davarsan baina daa.
Зөв хүнээ ол л доо. Гадуур гар залуустай танилц. Өөртөө ойрхон байсан бэлэн хоол идэхлээр тэгий ш дээ
архи л уудаг бол адгуус гэсэн үг. үхсэнээ хийж архи уудаг юм