Хайж яах гэж байгаа юм болдоо?

Би нөхөртэйгээ жил гаран үерхэж байгаад жирэмсэн болсон болохоор нэг гэрт ороод амьдарсан. Одоо охин маань таван сартай. Ажилдаа орох гэхээр охиныг харах хүнгүй болохоор гэртээ л байгаа. Нөхөр ажлаасаа оройтож ирдэг. Ирэхэд нь халуун хоол цайтай, цэвэрхэн яваг гэж уг нь их л хичээх юм.

Даанч нөхрийн сэтгэл надтай биш өмнөх хайртай байсан хүүхнээ хайгаад байна. Гэрийн компьютерт ФБ нь хадгалаастай байдаг. Би хаа нэг шалгадаг. Тэгсэн хайлтан дээр нь өмнөх найз бүсгүйгээ хайж байгаа бололтой нэрийг нь төрөл бүрээр бичсэн байна лээ. Уянга, Учка гэх мэтээр хайгаад байна лээ.

Уг нь ч охиндоо амь. Надтай ч асуудалгүй л байх юм. Тэгсэн хэрнээ эксээ гэнэт хайгаад байхаар нь гайхаад л байна. Би хангалтгүй байгаа юм байхдаа. Уг нь хэрэндээ л хичээж хэвийн жиндээ очиж гэрийнхээ төсөвт чадлынхаа хэрээр л мөнгө олж байна. Хайж яах гэж байгаа юм болдоо? Мэдээгүй юм шиг байх уу? Араар тавьж тэр нь надад баригдах вий дээ гэж айх юм.

7 Comments

  1. зочин says:

    хааяа зургыг нь харах зүгээр л байдаг. тэглээ гээд уулзаад иймээ тиймээ болоогүйл байна. сайн хүнтэй суусан харагддаг, өмнөөс нь баярлаж л байдаг

  2. Bilgee says:

    Anhnii hairaa hvn martdaggui yum. Odoo yajshuuhan baigaa bol ymarhuu zaluutai bgaa bol gej sonjih asuudal bj l bdag. Bi tegj sonjdog, manai ehneriig huuchin nzud ni sonjdogiig bas meddeg. Asuudal bgui. Bi ehnertee hairtai. Bas huurdaggui.

  3. Zula says:

    Haih ontsiin yum bishee. Magadgui hen 1.nees Uyanga chin huuhedtei bolsn b.a ch yumuu.. gadaad huntei syysan gsn ch yumuu.. eldew yum sonschihood yaj shyyhan bgan bol gej haij uzsen bh. Manai nz zalyy bas hyychinaa haigaad olson bsn bi orj harchihaad eee chaawaas iim yumtai bhda ch yahaw gej bodogdson kk. Gehde bi harsanaa heleegui. Odoo harin nz zalyy mini nuhur mini bolchohson. Bi harin gertee hiih yumgui hyychin 2 ex nz zalyygiinhaa face ruu ni orj hardag bas ehneruudiig ni ch hardag tegj yawsaar ehneriin nzyydiig ni gd l.. hadyyraad hamag tsagaa urdeg dee. Setgeld sewtei zuil bitgii erj haij bai. Nuhurtuu unenee hel bas face hayagiinh ni nyyts ugiig soliulchih chi uuruu heleed… yagaad haisniig ni asyychih. Teed dahij bitgii hunii face yh. Dahin dahin orood bwal huuhed chin unchirnu mun chi hartai baliar huuhen nertei hotsorno. Amjilt

  4. Zenith says:

    Baragl omnoh haritsaagaa etseslej tseglej duusaagui bhad ni l huuhdeer turuu bariad hamt amidarsaaaan bas dergedee bailgaad bga hereguu chamtai gerlene tsaashdaa ingne tegne geegui bhad uuu araich dee yu bolood bgaagiin medehgui shahuu baijiij odooo tegeed yahudee yamar gants shuniin hariltsaa bish uerhej baisan humuus yamar holboo helhee ter 2hunii dund bgaag chi medehguishd eregtei huntei uhaalag haritsah heregteidee

  5. Эгч says:

    Нөхөртөө хувийн орон зайг нь үлдээ. Мөрдөж мөшгөөд байвал чи өөрөө л шанална. Бараг аль хэдийн шаналаад эхэлцэн бна.

  6. bold says:

    гол нь олоод уулзах боломж байгаа болов ч ФБ бол уулзахгүйгээр яажуухан байгааг харах боломжтой шүү

  7. bold says:

    хэн ч эксээ яажуухан байгаа юм бол гэж дурсдагшүүдээ. Яахав бид бага насаа ангийханаа дурсдаг шиг л

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.