Үхсэн бүсгүйн захидал

Намайг Урнаа гэдэг. Би ЯНХАН. Эр нөхрөө хуурсан нүгэлтэн. Үр хүүхэдтэй болж, ээж гэж дуудуулах эрхгүй азгүй өлөгчин. Та гайхах хэрэггүй ээ. Бас намайг хараах гээд ч хэрэггүй. Учир нь энэ зүйлийг уншиж байх үед чинь би аль хэдийн энэ ертөнцөд байхгүй болчихсон байх болно. Энэ орчлонд хүн болж мэндлээд 28 жил амьдрахдаа би аз жаргал гэгч зүйлийг ядаж 1 удаа ч болов мэдрэхсэн гэж хүссээр өнөөдрийг хүрсэн. Хараал идсэн бурхан гэж байхгүй. Тэр бурхан чинь миний хувьд аль эрт үхчихсэн!!!

Яг би 14-хөн настай бяцхан охин байхдаа төрсөн эцэгтээ хүчиндүүлж цус нулимстайгаа холилдож байх тэр үед л тэр бурхан чинь ҮХЧИХСЭН. Новш гэж би эцгээ үзэн яддаг. Бас хараал идсэн эхээ ч гэсэн тэр намайг 4 ч хүрээгүй байхад хаяад бурхан руу явчихсан. Харин би тэр муу хүний үнэргүй адгийн новшид 10 жил зодуулж загнуулж хараалгаж амьдарсны эцэст ааваа гэж дахиж дуудах хүнгүй болтлоо доромжлуулсан.

Чи эцэг эхээсээ юу хүсдэг вэ? Чамайг хайрлахыг, чамайг халамжлахыг, чамд мөнгө өгөхийг, чиний төлөө бүхнийг хийхийг тийм үү? Харин би 1 ч болов шөнө эцэгтээ хүчиндүүлэхгүй унтаж үзэх юмсан, 1 ч өдөр болтугай хөхөрсөн нүдгүй алхаж үзэх юмсан гэж мөрөөддөг байсан! Айлын хүүхдүүд ээж надад шинэ хувцас авч өгсөнгүй гэж уйлдаг байхад би харин бурхан минь ээжийг минь буцаагаад өгөөч гээд шөнө болгон уйлдаг байсан.

Нэг л өдөр би зориглосон зугтсан. Амьдралдаа хот битгий хэл аймгынхаа төв орж үзээгүй 15-хан настай хөдөөний охин. Та нарын 5 хуруу шигээ мэддэг энэ том хотод яаж амь зогоодог байсныг чи мэдэх үү? Талх өгсөн нь таван минут, гэртээ хонуулсанд нь шөнөжин эдлүүлж байж амь зогоодог байлаа. Шөнө болохоор даарсандаа орцонд орж дулаацахад, жижүүр авгайн зайлаачээ балиар бие ээ үнэлэгч чинь гэх дуу чихэнд минь одоо ч сонсогддог. Тиймээ би бие ээ үнэлэгч. Тэр өдөр тэр жижүүр авгайд тэгж хэлүүлснээсээ хойш би тийм замыг сонгосон. Өөр яах байсан юм?

Бичиг баримтгүй тодорхой гэр оронгүй намайг цэвэрлэгчээр ч авах албан газар олдоогүй. Бодвол намайг юм хумыг нь хулгайлаад зугтчихна гэж боддог байсан болохоор тэгдэг байсан биз. Хүний урманд 4 дүгээр ангийн ч боловсролгүй арчаагүй азгүй над шиг өлөгчинд янхнаас өөр ямар л ажил олдхов дээ угаасаа. Шүдээ зууж нүдээ аньсаар би 5 жил тасралтгүй тийм ажил хийсэн. Та нарын бодож байгаа шиг архидан согтуурч хулгай хийж явсан өдөр надад хүний урманд ганц ч байгаагүй. Хүмүүс ингэж хэлдэгдээ “янхан бол амар аргаар мөнгө олох гэсэн арга”, тэднийхээр согтуу солиотой залуугийн доор хоолныхоо мөнгийг олохын тулд шүд зуугаад тэсэхийг амархан арга гэж хэлэх гэсийн байх даа? Үхтлээ нүдүүлээд шөнөжин хүчиндүүлсэнч!

Цагдаад очоод хэлж ч чадахгүй, өмөөрөөд очоод цохиод авах хүн ч байхгүй. Дэмий л хэдэн өдөр орондоо халуурч хэвтэх тийм амархан арга юм шиг санагдаж байна уу? Тэхдээ би тэссээн. Тэвчсэн, хүлээсэн, итгэсэн. Юунд гэж үү? Зовсны дараа жаргал заавал ирнэ гэдэгт. Харин хувь тавьлан надаар дахин тоглосон. Тэр залууг надад үнэхээр хайртай, миний зовлонг ойлгоно гэж найдсан. Гэтэл тэр зүгээр л намайг архиных нь мөнгийг биеэрээ олж ирдэг нэг муу зарцаа болгох гэж хүссэн. Тэхдээ би шантраагүй энэ хорвоогийн бүх эрчүүд бүгд хуурамч новшнууд биш гэдэгт жоохон ч гэсэн итгэсэн хэвээр л байсан.

Тэр итгэл минь ч талаар болоогүй. Би маш сайн хүнтэй учирсан тэхдээ би түүнд юугаа ч хэлээгүй. Амьдралаа хэн байснаа, юу хийдэг байснаа гээд бүгдийг нь би түүнээс нуусан. Угаасаа зовлонгоо хүнд хэллээ гээд буцаагаад дээрлэхүүлэхээс өрөвдүүлж хайрлуулна гэж байхгүй гэдгийг маш сайн мэддэг байсан болохоор би түүнээс гунигаа нуусан. Амьдрал минь эргэсэн мэт хэсэг хугацаа маш жаргалтай байсан. Гэтэл нэг л өдөр бүх худал зүйл эцэстээ илчлэгддэгийн гайгаар түүний найз нь намайг авч байсан малнуудын нэг болж таарсан. Тэр новш бүгдийг нь түүнд минь хэлчихсэн.

Тэр маань эхэндээ их уурлаж бачимдаж байсан ч миний хэлсэн бүх үнэнг сонсоод намайг уучилсан гэж найдсан. Бүх зүйл сайхан болно. Хайр нь бүгдийг нь уучилна. Чиний өнгөрсөн надад хамаагүй гэж хэлсэн түүний үгэнд би итгэсэн. Гэтэл тийм байгаагүй, согтохоороо уурладаг уцаарладаг болсон. Тэврээд унтдаг байснаа болиод өөр өөр орон дээр унтдаг болсон. Заримдаа согтуу ирэхээрээ зоддог болсон. Тэхдээ түүнд минь буруу байхгүй ээ. Өвөртлөөд унтаж байгаа хүн нь өчнөөн эрийн өвөр дамжчихсан тэгсэн мөртлөө түүнийгээ нуух гэж хичээсэн байхад эр хүн яаж тэсхэвдээ.

Тэхдээ нэг л өдөр нар мандаж тэнгэр цэлмэсэн. Жирэмсний тэст 2 зураас заахад түүний минь ууртай нүд баярын нулимсаар бүрхсэн. Тэр маань эрс өөрчлөгдсөн. Хүүхэд минь төрчихвөл тэр маань үрээ бодоод намайг уучилна. Би бас гэр бүлтэй үр хүүхэдтэй болно. Энэ зовлон маань ингээд дуусна гэж би баярлаж байсан. Одоо бодсон чинь өөрийгөө өрөвдчихлөө. Яаж над шиг хэдэн арван эрийн өвөр дамжсан салтайн бузар туссан хүүхэн хүний ээж болж болно гэж бодож чадсан юм болоо?

Үр зулзага минь миний хийсэн бүх гэм нүглийг үүрээд энэ хорвоогоос зулбаад явчихсан. Одоо надад энэ хорвоод хүн гэж байх шалтгаан байхгүй. Харин явахдаа ганцхан удаа хүн шиг зүйл хийх болно. Би та бүхний үгдийн чинь гэмийг аваад тамд очих болохоор. Миний төлөө заавал сайхан амьдраарай. Энэ хорвоогийн эмэтгэй хүн болгоны зовлон надаар дуусгавар болог.

Бодит амьдралаас сэдэвлэсэн болно. #copy

6 Comments

  1. gege says:

    ene zahiag unshih ved ali hediin hvmvvnii orchlongoos ywsan bna geed bhad haashaa yumbe zuwluul baihiin malnuud chin

  2. Мөөгий says:

    Амьдралд юу эс тохиолдох билээ дээ. Санаагаар унаад байлгүй урагш хар, чиний хувьд мөнгөний боломж байвал мэргэшүүлэх сургалтанд сууж ажил хийж үз гэж зөвөлмөөр байна. Хар бараантай өнгөрснийг мартаж одоо цагтаан төвлөрч ариун сайхан хөдөлмөрөөрөө амьдраад байвал сэтгэл чинь дагаад засагдаж амар амгалантай болно доо. Өөрт чинь гэр бүлтэй сайн сайхан амьдрах болтугай гээд хүсэн ерөөе.

  3. aaa says:

    1 удаа жирэмсэлж болсон юм чинь 2 дахь удаагаа жирэмсэлж болно шүү дээ. (Чамайг ямар өвчний оноштойг байгааг мэдэхгүй л дээ)
    Өмнө нь зулбаад, дараа нь дахиад хүүхэдтэй болдог зүйл чинь хэвийн л үзэгдэл шүү дээ. Мөн хүүхэд зулбах явдал ч гэсэн амьдрал дээр олон байдгийг мэдэх байлгүй.
    Өмнө нь ингэж зовж амьдарсан юм чинь одоо зовлон чинь нимгэрсэн байлгүй дээ. Байна уу чи сонсож байна уу ? Дахиад хүүхэдтэй болоод амьдарч болно…

  4. Боогиы says:

    Ийм амьдрал байгаа байгаа -:(

  5. Gh says:

    4r angi tugssun hund hezee ch im bichig usgiin bolowsrol bh yosgui buhruu huursan gj ehleed bichsen bgaan suuld nuhur amidral huuhdiinhee tuluu gneee ahaha ghdee yahaw huurhun zohiol bnoo

  6. aa says:

    Zgr zohiol bn huurhii min. Neg l ih ulugchin haraal idsn ntr gj bichsn. Mglchud hze ingej yaridg bsin haha uuriiguu americ gj bodood bgamu. Tgsnee bas huduunii gechijee. Jhn logictoi baiy

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.