Эмэгтэй хүн “Буяны байгууллага биш”

Хэн нэгэнтэй үерхдэггүй , нийтийн жишгээр гэрлэх нас нь болчихсон ч ганц бие хүмүүс нийгмийн тодорхой хүрээг эзэлдэг. Ийм байдлыг бусад хүмүүс харахаараа хамгийн түрүүнд асуудаг асуултууд…

  • Эд материал хардаг биз?
  • Ямар сонин юм бэ? Өдий насанд…?
  • Хэн нэгэнтэй танилцуулж өгөх үү?
  • Гадуур зугаацаж цэнгээд яваад байвал…?
  • Ул нь дажгүй хэрэн яагаад , яагаад , яагаад…???

Яг үнэндээ хэнд ч хэрэггүй утгагүй асуултууд! Яг ямар хариулт хүсдэг юм бүү мэд.

Зарим хүмүүс хэн ч шохоорхож , өдөж хоргоохгүй болохоор гэж боддог байх. За даа ер нь ихэнх хүмүүсийн нийтлэг боддог бодол юм даа.

Гэвч энэ бол өчүүхэн хуурамч бодлыг үнэн гээд итгэчихсэн ойлголт. Та нар үерхэлийг юу гэж ойлгодог вэ? Мөн гэрлэлтийг… Энэ зүгээр л хүүхдийн тоглоомноос ч долоондор зүйл юм уу?

Чин сэтгэлээсээ нэг тунгаан бодож үзэхийг би маш их хүсэж байна.

“Би энэ хүнтэй тууштай хамт байхын тулд түүний өмнө ямар ч хариуцлагыг үүрч чадна. Энэ л хүнд би амьдралынхаа ямар ч үед итгэж болох юм байна. Надад хэцүү үе тохиоход энэ хүн л урвахгүй миний талд зогсох юм байна гэж боддог уу?

Яг энэ л хүн надад хань болно гэж зөн зовин , мэдрэмж чинь хэлдэг үү? Би түүнд юугаа ч зориулсан харамсахгүй гэж сэтгэл зүрх чинь шивнэсэн үү?

Гэтэл хүмүүсийн ярьж буй зүйлс намайг бүр ойлгомжгүй байдалд оруулчих юм.
Зарим хүмүүс над руу ирээд ийн хэлнэ.

“Надтай хагас жил үерхчих , би чамд амьдрал зааж өгмөөр байна” л гэнэ.

“Чи надтай 3-н сар үерхвэл, тэр хугацаанд чамайг би нээж задалж өгмөөр байна” л гэнэ.

“Чи ингэж амьдарч болохгүй ээ. Би чамд жинхэнэ амьдрал юу болохыг мэдрүүлмээр байна” л гэнэ.

“Зүгээр л өөрийгөө надад даатгачих” л гэнэ.

Би гэдэг хүн тэдний ярьж буйгаар бол хорин хэдэн жил огт амьдраагүй болой.

Тэдний нүдэнд лавтай “Амьд үхдэл” шиг эсвэл “Үхчихсэн загас” шиг харагддаг байх. Бүр хөлдөөгчинд хөлдөөчихсөн. Хэзээ гэсэх нь үл мэдэгдэх үхчихсэн загас…

Их сайхан сэтгэл гэж үүнийг хэлэх үү? Хүнд амьдрал заана гэдэг.

Тэр хүмүүс миний талаар өчүүхэн мэдлэг ч үгүй хэрнээ юуг , хэрхэн , яаж заах гэсэн юм бол?

Юм мэддэг , сэтгэлтэй худал дүр эсгэгчид… Заримдаа гомдох биш бүр үзэн ядмаар…
Би хэр барагтай бол олон юм ярих дургүй. Ялангуяа өөрийгөө сайрхаж , бусдыг элдэв бусаар шүүж, шүүмжлэхээс аль болох татгалздаг хүн. Гэхдээ энэ удаа үнэн бас бардам биччихэе. Аа биш , бүр хэлчихэе.

Намайг хэр холын бодолтойг чи мэдэхгүй байна. Насаараа би хүсэл мэдрэмжээрээ амьдарч ирсэн. Цаашдаа ч тийм л байна. Ямар нэг зүйлд хүсэл минь төрөхгүй бол намайг мянга хүчилсэн ч би хүсээгүй зүйлээ хийдэггүйг чи бас л анзаараагүй байна. Чиний заахыг хүсэж буй амьдралыг би чамаас илүү мэдэж ч болох. Миний мэдлэгийн далайд сэлж үзээгүй байж , хэр гүехэн эсвэл хэр гүн болохыг чи үл мэднэ. Юмыг бүү өнгөц дүгнэж бай.

Би хорин хэдэн жил амьдрах даа өөрийгөө бүрэн дүүрэн таньж мэдээгүй байхад хэд хоног , сарын дотор чамд өөрийгөө бүхэлд нь зориулчихна гэж яаж бодож чадав аа.!!! Хэд хараад , хэдэнтэй таван үг сольсоноо юу гээд бодчихсон байдаг юм. Хэдэн хямдхан уярам үг хэлээд өвөртөө оруулчихна гэж боддог юм уу хаашаа юм.

Эр хүн олдохгүй дээ ганцаараа байдаг гэж бодоо юу?

Эрчүүд эмэгтэйчүүдийг гэрээсээ гараа л бол шууд өргөн сонголттой олдоно. Бүр хүссэнээрээ сонгоод солиод яваад байж ч чадна. Хүсвэл би таалагдсан хүнийхээ чихэнд хэдэн үгс шивнээд хөтлөөд аваад явчихаж ч чадна. Маргааш нь дахиад өөр нэгнийг дагуулаад явж ч чадна.

Цагаа тулвал чиний бусдад мэдрүүлэхийг хүссэн амьдралыг би тэдэнд чамаас илүү ч мэдрүүлж чадна.

Гол нь би өөрөө хүсвэл шүү дээ. Сэтгэл байхгүй бол ямар ч сайхан зүйл хэн ч биш , юу ч биш болж харагдахыг чи мэдэхгүй биз дээ.

Гэвч би эмэгтэй хүн. Бардам зан гэж байна.

Уулзах , үерхэх санал тавьсан болгонд амьдрал зааж , хүн болгонд хүсэл мэдрэмжээ ил мэдрүүлэх гэж явдаг “Буяны байгууллага” ч биш.!!!

Надад өөрийн гэх ухаан бодол , хүсэл мөрөөдөл , зорилго , зорилт , үүнийхээ дагуу бусдад тавих ценьзур ч гэж байна. Энэ ценьзурт таарч тохирох хүмүүсийг өөрийн хүрээлэлдээ оруулдаг болохоос хэн бүхэнд өөрийгөө нээж дэлгээд явдаг чам шиг сайхан сэтгэлтэй хүн нь би биш ээ.
Чам шиг ашиг хонжоо хайсан дүр эсгэгч нар надтай харьцах нь битгий хэл надруу хараад ч хэрэггүй. Та нарт угаасаа хурцдана. Та нар надад заах биш би та нарт заах байх шүү.

Үүнийг чи бас л ойлгож амжаагүй л явсан биз.

Тэгэхээр одоо хэн нь гэнэн болж таарч байна?

Чи одоо хүртэл намайг хэн нэгний атганд амархан орчих гэнэн охин гэж бодсоор л байна уу?

@Margadism

4 Comments

  1. man says:

    Одоохондоо чи омголон байна, залуу байна, бардам байна. Насаараа бардам явна ч гэж байхгүй ээ хө. “Эрчүүд эмэгтэйчүүдийг гэрээсээ гараа л бол шууд өргөн сонголттой олдоно. Бүр хүссэнээрээ сонгоод солиод яваад байж ч чадна. Хүсвэл би таалагдсан хүнийхээ чихэнд хэдэн үгс шивнээд хөтлөөд аваад явчихаж ч чадна. Маргааш нь дахиад өөр нэгнийг дагуулаад явж ч чадна” гэжээ. Өөрийнхөө цензурт нийцэх нэгнийг хайж явсаар байгаад насны нар хэвийсэн үедээ гэнэт ухаарах вий дээ. Эр хүнээс дандаа авч амьдарна гэж байхгүй. Өгөх ёстой юмыг нь өгч байж авах ёстой юмаа авна. Голын урсгалыг сөрж биш дагаж байж туулж гарна

  2. Busgui says:

    Yamar ch olon ugtei yum

  3. PARTIZAN says:

    Ix l basamjilsan yumaadaa chamaig… Tmee chi buyni baiguullaga bish.. erdemten merged ch bish, zvger l neg xersvv bvsgvi bna. Sn xvntei uchrarai…

  4. Мөөгий says:

    Ийм бодолтой хүн бас байдаг л юм байна. Үзэл бодлыг чинь дэмжиж байна өө. Тэгээд амьдраад л байж дээ … эцэст нь хүнтэй суух л байх, өөрт чинь өөрийнхөө санаанд нийцсэн хань ижилтэй болохыг хүсье дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.