Морган Бартли гэдэг энэ бүсгүй 136 кг тарган байхдаа турж, гоолиг биетэй болоод амьдрал, үзэл бодлоо эрс өөрчлөн шинэчлэхээр шийджээ. Ингээд өөрт нь гарч байгаа өөрчлөлт бүрийг баталгаажуулах, харж байхын тулд Instagramm дээр өөрийн хуудсыг нээсэн байна.
Морган нь өвчний улмаас 12 насандаа нэг өндгөвчөө авахуулж, 14-тэйдээ үлдсэн өндгөвчөө авахуулснаар өсвөр насандаа цэвэршсэн төдийгүй хэзээ ч хүүхэдтэй болж чадахгүй гэдгээ мэджээ.
Түнээс хойш сэтгэл гутралд орж хэт их идэх болсон бөгөөд жилдээ 32 кг хүртэл таргалдаг байж.
Турж амьдралаа өөрчлөхөөр шийдэн инстаграмм хуудсаа нээснээс хойш тусгайлан дасгалжуулагч хөлслөн авч, уураг ихтэй хоолны дэглэм баримталсаар жилийн дотор 11 кг турж чадсан. Дараа нь ходоод багасгах хагалгаанд орсон.
Турах явц нь тун хэцүү байсан үед ядаж байхад яр гэдгээ нэг хэрэглэгч түүнийг хэт ёс бус зураг инстаграмм дээрээ байршуулж байна гэж гомдол мэдүүлэхэд олон зурагтай хуудсыг нь хааж орхисон байна.
Уйгагүй хөөцөлсдөөр зурагнуудаа бүрэн сэргээлгэсэн төдийгүй турсных нь дараа унжсан арьсаа авахуулах гоо сайхын мэс засал хийлгэжээ.
Тэрээр хүсэн мөрөөддөг 65 кг-даа хүрэхээр бүх биеийн суларсан арьсаа татуулах хагалгаанд орно гэж мэдэгдсэн.
Одоогоор тэрээр турах явцдаа олж авсан хувийн туршлага дээрээ тулгуурлаад нэлээд нэртэй, олон үйлчлүүлэгч бүхий дасгалжуулагч болсон байна.
1 Comment
Үнэхээр сайн байна. Хөдөлгөөн хийж байж л турна. Огт хөдөлгөөн хийхгүйгээр турахыг хүсэгчидийг би гайхдаг