Салж байгаагаа хүүхдэдээ хэрхэн ойлгуулах вэ?

Boy holding his hands like scale choosing between his parents

Эцэг эхийнх нь салалт хүүхдэд хүндээр тусдаг агаад өөрийгөө буруутан болгодог гэнэ. Тэрээр надаас болж эцэг эх маань саллаа гэх юм уу надад хайргүй эсвэл би хэнтэй үлдэх бол гэх мэтийн түмэн асуултаар зовж шаналдаг аж. Иймд салж байгаа хүмүүс доох зүйлийг анхаарах хэрэгтэй.

-Эцэг эх хоюул салж байгаа нэг л шалтгааныг хүүхдэдээ хэлэх нь зүйтэй, мөн тэрийгээ зөв талаас нь ойлгуулахыг хичээ.
-Явсан нь хүүхэдтэйгээ байнга уулзаж байх хэрэгтэй, утсаар залгахад нь өөрөө ав, шинэ гэрийнхээ түлхүүрийг хувилаад өг.
-Хүүхэдтэйгээ уулзах нарийн хуваарь гаргаж түүнийгээ хатуу мөрд, уулзаж чадахгүй бол заавал урьдчилан мэдэгд.
-Хэдий салсан ч эцэг/эх нь байгаа гэдгийг хүүхдийнхээ найз нөхдөд мэдрүүл, цэцэрлэг сургуулийнх нь арга хэмжээнд очиж бай.
-Эцэст нь ахиж гэрлэвэл яаж ийгээд хүүхдээ өөртөө авахыг хичээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.