Хайртай залуу чинь хэр илэн далангүй вэ

2061222_3a5ade30

Хайртай залуу чинь хэр нууцлаг, бас хэр зэрэг илэн далангүй вэ. Та үүнийг мэдэх үү. Хэрэв мэдэхгүй бол мэдэж бас болно. Үүнийг мэдэхийн тулд та доорох сонжоог уншиж асуултын дагуу бөглөөрэй.

1. Гэр бүлийн болон эрүүл мэндийн тухай ярих үед тэр хэрхэн хүлээж авдаг вэ?
А. Анхааралтай сонсоод асуудлыг хэрхэн шийдэх талаар бодлоо хэлдэг.
Б. Дараа ярилцъя гээд мартуулдаг.
В. Чиний сэтгэл санааг өргөхийг хичээж өөр аятайхан сэдэв рүү яриагаа гулгуулдаг.

2. Төрсөн өдөр, хурим найранд тэр хамт явдаг уу?
A. Заримдаа.
Б. Тэр үргэлж хамт байдаг.
B. Тэр ямар нэгэн шалтгаан олж татгалздаг.

3. Бэлгийн хүсэл сонирхлыг чинь тэр хэр ойшоож үздэг вэ?
A. Энэ бүхэн түүнд огт хамаагүй мэт байдаг.
Б. Тэр сониуч биш болохоороо нэг их асуухгүй мөртлөө хичээдэг.
B. Тэр сэрлийн цэг бүхнийг асуудаг.

4. Танилцсанаасаа хойш тэр өөрийнхөө тухай илэн далангүй ярьсан уу?
A. Түүний өнгөрсөн амьдралыг асуусан ч аль болох зайлсхийдэг.
Б. Өөрийнхөө бүх зүйлийг ярьдаг болохоор заримдаа түүнийг сайн мэдэх юм шиг санагддаг.
B. Урьд өмнөх амьдралынхаа талаар огт ам нээдэггүй.

5. Түүний хамгийн нууц зүйлийг тa мэдэх үү?
A. Мэдэхгүй.
Б. Бага зэрэг юм мэднэ. Гэхдээ ихэнх нь миний нүдэнд дээр болсон явдлууд.
B. Түүний тэнэг тэнэг явдлын талаар зөндөө мэднэ.

6. Шөнө секс хийсний дараа тэр танд юу гэж хэлдэг вэ?
A. Би чамд маш их хайртай!
Б. Чамтай хамт байх ямар гоё юм бэ?
B. Чи хамгийн сайхан хүүхэн.

7. Та хоёр өөрсдийгөө хэнтэй адилхан гэж боддог вэ?
А. Тэр маш нууцлаг хархүү, би түүний бүх нууцыг дэлгэх гэж байгаа мэт.
Б. Бид хоёр яг л хайр дурлалтай киноны хос хоёр шиг.
В. Эгэл жирийн атлаа маш дурламтгай хосууд мэт санагддаг.

8. Чи хамгийн найз хүүхнээ хүнтэй сууж байгаа гэж хэлбэл цаадах чинь хэрхэн хүлээж авах бол?
A. Баяртай инээнэ.
Б. Юм ярьж чадахгүй дүлэгнэж, царай нь хувхай цайна.
B. Өө тийм үү гээд л өнгөрнө.

9. Та хоёр бие биедээ хамаг л нууцаа ярьдаг уу?
A. Дандаа
Б. Заримдаа
B. Хэзээ ч үгүй

10. Цаадах чинь ирээдүйгээ төлөвлөхдөө юy ярьдаг вэ?
A. Долоо хоногийн дараа яах тухайгаа л ярьдаг.
Б. Хурим хийх, хүүхэдтэй болох, хаана амьдрах, бас ямар ажил хийхээ л ярьдаг.
B. Амралтаараа хаашаа явахаа л ярьдаг.

Untitled-1 copy

15-аас дээш оноо: Цайлган сэтгэлтэн
Хамаг л дотоод сэтгэлээ дэлгээд тавьчихсан залуутай учирчээ. Тэр чамаас юу ч нуудаггүй. Хүүхэд насныхаа тухай хэдэн цагаар ч ярина. Ер нь өөртэйгөө холбоотой бүхнийг ярихад бэлэн. Энэ нь чамд хязгааргүй итгэдгийн илрэл. Тэр чиний тухай бас мэдэхийг хүснэ. Тэр өөр зугаа цэнгэл хүсэхгүй. Цаг үргэлж, хаа сайгүй чамтай явах хүсэлтэй хүн.

7-14 оноо: Хамгийн сайн найз
Тэр заримдаа илэн далангүй ярих боловч олон юмаа нууцалдаг. Уг нь тэр илүү ойр дотно байхыг хүсэвч яахаа мэддэггүй чи их сониуч байх хэрэгтэй. Секс болон түүний ажлын амжилт, сэтгэл санааны тухай асууж байхад илүүдэхгүй. Тэр сэргээд ирнэ. Түүний тухай илүү ихийг мэдэх хүсэлтэйгээ тайван хэл. Өнгөрсөнтэй нь хардан зовоож магадгүй гэж эрчүүд айдаг. чи яриаг нь сонсоод харин ч хэлээ хазаж сурвал сайн. Чамд итгэж хамаг бүхнээ ярьж болно гэж тэр үзвэл та хоёрын харьцаа маш бат бөх болно.

0-6 оноо: Тэр хайртай залуу чинь мөн эсвэл биш
Тэр зүгээр л чиний дэргэд байдаг хүн. Өөрөөр хэлбэл түүнийг нээлттэй байлгах гэж шахах тусам улам хаалттай болдог. Түүнээс элдэв юм асуухын оронд хичнээн сайхан залуу гэдгийг нь яриад байх хэрэгтэй. Тэр өөрөө ч үүнийгээ мэдэхгүй явж болох шүү дээ. Бас түүнд өөрийнхөө тухай түүнд ярь. Энэ нь тэр ч бас ингээсэй гэж уриалсан хэрэг. Хэрэв тэр дотоод ертөнц рүүгээ огт нэвтрүүлэхгүй бол яах вэ. Сэтгэл судлаачид энэ талаар зөвлөхдөө аливаа хос хагас жилийн дотор дотоод сэтгэлээ нээхгүй байвал цаашид хэзээ ч ийм алхам хийдэггүй гэжээ. Тэгвэл түүнийг явуулаад өөртөө өөр хүнийг хайгаарай.

/Хань/

6 Comments

  1. Er hun says:

    За даа би ч авгайдаа учиргуй бух юмаа хэлээд байдаггуй. Тэглээ гээд муу юм байхгуй л гэж боддог. Хэт их мэдэх угаасаа дэмий,яваандаа амсаад мэдрээд л явна даг учиргуй бугдийг ни мэдчихвэл яваандаа уйдна ш дээ,… Тэргэлсараан чамд гэж хэлэхэд чиний найз залуу чини их ухаантайм бна даа хэхэхэ,…

  2. Lonsdale says:

    үнэн бнөө хэхэ 15-с дээш оноотой шөө!! 🙂

  3. tergelsaran says:

    manai nz zaluu nadad uridniihaa nz huuhnuudiin tuhai ogt yaridaggui chi medeed hereggui gedegiin.bi terend mash ilen dalangui bdag bolovch ter yuniich tuhai yaridaggui.
    bodood bhad nadtai zuvhun sex hiih gej l uulzdag yum shig sanagddag yum,sex hiicheel buruu haraad untaad ugdug,sanajiin eneee teree gej yuch yaridaggui,nadtai setgeleesee haritsdagchgui,
    odoo jil boloh gej bhad yagaad nadad sain boldogguin boloo?

  4. baldag says:

    үнэн байх уу хэхэ

  5. baldag says:

    үнэн байх уу хэхэ

  6. baldag says:

    үнэн байх уу хэхэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.