-“Ганц эмэгтэйгээ бодохгүй юм аа та нар” : Дан эрчүүдийн хүрээлэлд ажилладаг бол танд харилцаа бус харин ажил чухал. Иймд ямар ч нөхцөлд тэдэнтэй сээтэгнэх, эрхлэх хэрэггүй. Ялангуяа албан бус арга хэмжээн дээр биеэ маш цэгцтэй авч явах хэрэгтэй. Тэгэхгүй бол таны тухай маш таагүй бодол эрчүүдийн дунд тархдаг. Өөрийнхөө гадаад үзэмжийг бүү магтуул, тэд нарыг ч бүү магт, бүр хэлмээр байвал зангиаг нь гоё байна гээ.
– Байр сууриа хадгал : Эрчүүд байгаа зүйлийг байгаагаар нь хүлээж авдаг тул ямар нэгэн маргаанд дундын байр суурьтай байж болохгүй. Гэхдээ энэ нь заавал нэгнийх нь талд ор гэсэн үг биш агаад гол нь ажил, компаний эрх ашгийг эхэнд нь тавьдагаа харуул..
-Эмэгтэй гэдгээрээ байнга түрий барих хэрэггүй : Эмэгтэй хүний эмэгтэйлиг чанараа юм болгон дээрээ өмнөө бариад байвал эрчүүд хүндлэхгүй. Алдаа болгоныхоо төлөө “би эмэгтэй хүн шүү дээ тэрнийг яаж мэдэх юм” , “мартаа л биз” гэх зэргээр “уйлагнах” юм бол ажил хэргийн түнш биш болж хувирдаг.
-Шаардлагатай үед эрчүүдээс тусламж гуйж бай : Мундаг ажил хэрэгч эмэгтэй болж бүхнийг өөрөө хийх гэхийн хэрэггүй, туслалцаа авах зүйл дээрээ хандаж байх хэрэгтэй. Гэхдээ яг өөрөө хийж чадахгүй зүйл дээрээ л тусламж ав. Дэмий жижиг зүйл дээр гуйвал хамт ажилладаг эрчүүд чинь өдөж байна гэж ойлгодог.