Ийм хүн бас байдгаа…

Би бүүр яахаа мэдэхгүй уйлаад л суудаг боллоо. Яаж хүнд ингэж муухай хандаж чаддаг байнаа. Би найз залуутайгаа үерхээд 2 жил болж байна. Сайндаж муудаад хоёр жил болсон. Хоёр гэрээрээ ирэн очин байдаг, нэгнийхээ сайн муу, сайхан муухай бүхий л цаг үед хамт байсан. Хамтдаа ирээдүйгээ ярьж, мөнгөгүй үедээ алхаад, мөнгөтэй үедээ 2-уулаа тусдаа гарахад ийм ийм юмнууд хэрэгтэй гээд худалдаж авчихдаг ирээдүйгээ ярилцсан хосууд байлаа.

Мөнгөгүй болохоор би илүү зүйл нэхэж, авахуулж байгаагүй. Саяхан би жирэмсэн гэдгээ мэдлээ. Найз залуудаа хэлсэн чинь бас л бөөн баяр. Гэхдээ эхнэр жирэмсэн байхад нөхрийн чанар танигдана гэдэг үнэн юм байна. Хүн хордлоготой хэцүү байхад хажууд элдэв үнэр гаргана. Шөнө өлсөхөөр ядаргаатай юм гэх мэтээр ад үзнэ. Маргах болсон. Маргахаараа хэдэн өдрөөр ч хамаагүй хэдэрлэнэ. Сүүлдээ орж гарч шоуддаг боллоо. Үүрээр орж ирдэг байсан хүн бүүр өглөө орж ирдэг болсон.

Сая нэг маргасан чинь салъя гэнэ. Хэлснээр нь болж харьцахгүй байсан чинь бүүр харьцахгүй таг чиг байгаад байх шинжтэй шүү. Тэгээд хүүхдээ бодоод гэрт нь очоод хэдэн өдөр байлаа. Хүн байна чинээ тоохгүй, тэрнээс нь болоод муудаад маргалаа. Маргасан чинь гэрээсээ хөөгөөд, явахгүй гэсэн чинь гараад явсан. Маргааш нь өглөө орж ирсэн. Тэрнээс нь болж дахиад маргав. Тэгсэн дахиад салъя л гэнэ. Хүүхдээ бодохгүй байна уу гэсэн чинь хэн хэндээ энэ нь дээр ч гэсэн.

Гомдоод за салмаар байгаа бол салъя, харин хүүхдээ чамаар би овоглохгүй шүү, хүүхэд төрсөн ч чамд хэлэхгүй гээд тэр гэрээс бүх юмаа аваад гарсан. Ерөөсөө надтай холбоогүй л байна.

Ийм хүн бас байдгаа. Өөрийнх нь хичнээн хүнд хэцүү үед хажууд нь хэн түшиг боллоо доо. Хүний ач тус боддоггүй юмаа гэхэд ядаж гэлсэн дэх хүүхдээ бодоод хажууд тэсэж болдоггүй юм байхдаа. Хайраа гэж дууддаг байсан хэрнээ ийм ч байдалд хүрэх гэж дээ. Нэгэнт сална гэчихээд очих хэцүү юм. Очихгүй байх хэцүү юм. Хүүхдээ бодоод очихоор дахиад л маргалдаж муудалцах юм болов уу?

12 Comments

  1. amidral uzsen negen says:

    huuhed chi. garaad ireher gantsaardahiin zowlongui bolno. naad nowshoosoo salsan n deer

  2. Н. says:

    Өөригөө л бодсон дээрдээ, наад залуугаа хэзээ ч бүү уучил дурс хая

  3. eej says:

    Urtei hun bayan.Horvoo huneer dutahgui ch hun hund iluudehgui.Hun turul olj,chamaig ehee gej songoj irsen huuhded yamar ch buruu bhgui.Huuhed ugui hiih asar tom nugel.Zarimd ni huseed ch ur zayaahgui bhd ireh gej irsen erdene geed uree eruul saihan turuuleh heregtei.Tsag tsagaaraa bhgui,zovsni etsest jargadag horvoo.Ene buh bdl chini amidralin shalguur.Buuj ugch blhgui,urguud yavah ni ur huuhed bdg yum shuu…

  4. зоч says:

    авахуулах хэрэгтэй. наад залуу чинь чамайг хайрлахгүй ээ. амьдрал урт чи энэ яваа насандаа өөрийгөө хүүхлээ зовоож амьдрахгээгүй бол авахуулаад шинээр амьдар чи алдаа гаргасан байна.

  5. eegii says:

    хаяад үз дээ, хэсэг, хүүхдээ бол гаргасан нь дээр ээ, ер нь орчин үед нэг иймэрхүү арчаагүй өөдгүй эрчүүд олширсон. хэрвээ санхүүгийн хувьд биеэ даасан бол наад хүнээсээ салсан нь дээр. бараг гайгүй геньтэй үр худаллдаж аваад суулагчихад эр хүний хэрэг байна уу гэж бодогдмоор болчихож. хэхэ

  6. ko says:

    awhuulaaad amidarlaaa shineeer eheleee tegehgvi bol haramsana shvvv

  7. fog says:

    хүнийг хүчилж албадаж өөрийгөө хайрлуулна гэж байхгүй

  8. nh says:

    mongolsss.tk ЭНЭ ХУУДАСРУУ ОРООД ҮЗЭЭРЭЙ. МОНГОЛ НҮЦГЭН ХҮҮХНҮҮД ДҮҮРЭН БАЙНА

  9. үнэн says:

    Энэ хүүхнүүд яахаараа хүүхэд хүүхэд гээд байдгийн эцэг нь тоохгүй байгаа хүүхдийг гаргаад бас нэг эцэггүзй хүүхэд наад хүүхдээ авахуулаад арай өөр амьдрах чадвар чадамжтай нөхөр ол
    Чи өөрөө л ямбийрчихсан авгай биш бол шүү

  10. Zochin says:

    Huuhdee zaawal toruuleh heregtei hund hun iluudeh bish. Odo guij ochod heregui bha zalgsan ch utsa bitii av 2-3 n sarin daraa nadah chin ooroo guigad hured irne eregte humus hojim hoino n haramsdin

  11. juujka says:

    iim zaluchud bdimoo ugasa bitgii dahij gui ter chigtee ireeduigee saihnaar tusuuluud yav huuhdee garga hund hun iluudeh bish hezee neg udur saihan hani ijiltei boljil taaraa saihan amidraliin tuluu temts naad demii zaluugaa bol shuud hay ene yanzara zuuraldad bval nasaaraa l neg iim ooh ch bish bulchirhai ch bish l amidrana jiremsen bhad ingj bgam chin tursnii daraa bol naadah chin chamaig mash ih zovoono

  12. Comments says:

    Цаадах чинь үр хүүхэддээн хайртай юм уу үгүй юм уу, одоогийн залуу хүүхдүүд мэдэхгүй юм даа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.