Та нартай зүгээр л бодролоо хуваалцаж, Хайр гэж яг нэг тогтсон ойлголт байгаад байна уу, хэн ямар байр суурьтайгаар үүнд ханддагийг нь, би өөрөө хаахна нь явнаа гэдгээ мэдэх гэсэн юм.
Би анх насанд хүрээгүй байхдаа л нэг залуугийн хараанд өртчихсөн. Гэр орноор маань орж гарч, их л удаан эргүүлсэн. Би өөрөө бол тэр хүнд огт хайртай байгаагүй, хайр гэж юу байдгийг ч мэдэхгүй, ер нь бол 20 нэлээн гарталаа л хүн амьтантай орооцолдохгүй гэсэн тангарагтай өөртөө том зорилго тавьсан хатуу үзэл бодолтой нэгэн байлаа. Аав ээжид маань таалагдсан сайн залуу таарчихсан болохоор, бас их жижигхээн хүүхэд байсан болохоор суулгах гэсэн бусад хүмүүсийн шахалтаар л шахуу гэрлэсэн. Хүний ээж аав юм болохоор үр хүүхэддээ сайн сайхныг хүссэндээ л, өөрсдөө юу хүсч байгааг нь бодолцохгүй, өөрсдийнхөөрөө алдаж оноод яваж байхыг нь хүлээж тэвчихгүй л ингээд хүчилчихсэн байх л даа.
Уул нь тэр залуу ч бас суух барих бодолгүй, зүгээр л үерхэж үзэх санаатай явж байсан, надаас өмнөх анхны хайр нь бүтээгүй нэгэн байсан юм байлээ. Тэрийг нь ч би ямар мэдсэн биш, намайг л учиргүй эргүүлээд байхаар нь надаас өөр хүн байхгүй л гэж боддог байсан. Өөрөө элдэв юм мэддэггүй, өмнөх амьдралгүй хүн чинь яаж тийм юм санаанд орохов дээ. Угаасаа тиймэрхүү юм байж л байдаг, анхны хайр дандаа бүтээд байна гэж ч юу байхав, би бол үүнийг нь ойлгоод их хүлээцтэй хандах гэж аминдаа хичээгээд л байна. Өөрөө үзээгүй хүн чинь сайн ойлгож өгөхгүй хэцүү л байхым даа. Анх шохоорхсон бүсгүй нь жаахан эдийн шуналтай, мөнгөтэй хүмүүсийг саагаад сурчихсан, манай хүнийг ядуу гэж л голоод ойртуулдаггүй байсан ч юм уу даа, тэгээд л хаашдаа бүтэхгүй нь тодорхой гэж бодоод л намайг таалагдлаа барьлаа гээд араас хөөцөлдөөд байдаг байсан юм шиг байна лээ. Мэдээж би өөрөө хайртай байсан бол бид 2 эвлэж бүтээд, хайрыг нь татаад, өөртөө ухаангүй дурлуулаад, сайхан болж болох байсан байх. Гэхдээ би өөр хүнд сайн гэдгийг нь мэдээгүй, өөрийг маань бас яаж хайрлах ёстойг ч ухаараагүй, авдаг л хайр гэж мэдэхээс өгч мэдэхгүй эхэндээ хүүхэд чигээрээ л явж байсан хүнд гар байсан байх. Нөхөр маань арай надаас ах юм гэсэндээ бас өөр төрлийн хайр гэж мэддэг, тэрийгээ л их хүсээд, хүнээс горьдоод яваад байсан нь жаахан бүтэлгүйтсэн байх.
Аав ээж маань хүнд илүүчлэхгүй ч, хүнээс гуйхгүй боломжын амьдралтай хүмүүс болохоор манай хүнийг цааш нь түлхээгүй, голоогүй, чадлаараа дэмжиж, ядуу ч гэсэн дор нь өөд нь татсан, бид ч өөрсдөө дажгүй биеэ даагаад явчихдаг болсон байсан, амьдралаа уул нь аятайхан сайхан байлгаж болох байсан ч нөхөр бид 2-н аль аль нь нэг нэгнээ романтик хайраар хайрлаж байгаагүйгээс ч болсон уу, манай хүний амьжиргааны төвшин арай дээшилсэнээс ч болсон уу, нөгөө анхны хүүхэн нь манай хүнээс зулгааж эхэлсэн юм байна лээ. Би ч өмнө нь хүн хартай байсан биш, хардах барих ч гэж юм мэддэггүй, хайргүй болохоороо ч тэгдэг юм уу бүү мэд. Угаасаа ч өөр хүнтэй гэдгийг нь өдийг хүртэл мэдээгүй л явсан юм чинь аргагүй л дээ.
Манай хүн уул нь бол сэтгэл сайтай, зөөлөн хүн болохоор хүмүүст туслах гэж яваад хүнд хулхидуулаад их хэмжээний өрөнд орж зовж байсан л даа. Би хэцүү байхад нь тулж түшиж, аашлаад ч болтугай хажууд нь хамт байж хамаг асуудлыг нь үүрэлцэж байсан. Ямар ч байсан бид өөрсдөө их хохирсон ч бусад хүмүүсийг хохиролгүй болгохын тулд хамтын амьдралаараа дэнчин тавьж байж ард нь гарсан. Амьдрал эхэлж байгаа ядуувтар, залуу хүнд энэ бүхэн амаргүй байсан болохоор, бас миний өөрийн маань алдаа биш мөртөлөө би бас үүрэлцэхэд хүрсэн болохоор мэдээж алдаа хийсэн хүнд уурлах мэтийн реакц байсан, байх ч ёстой байсан зүйл гэж үздэг. Харин энэ бүхний төлөө нэг ч удаа уучлал гуйгаагүй бардам нөхөр маань ингэж уурласанд маань бас одоог хүртэл гомдоод яваад байдаг. Тухайн үедээ бас энэ гомдлоо хүн болгонд тайлагнаад, хүүхэн болгонд ярьж явж байж нэмж хулхидуулаад яваад байсан юм байна лээ.
Нэгэнт би 20 шүргэвүү гүй юу л өөрийнхөө аав ээжээс тусдаа гараад амьдралаа эхэлчихсэн байсан болохоор, бас нөхрийнхөө аав ээж, ах дүү нарынх нь асуудлаас үүрэлцээд сурчихсан их дайчин нэгэн байсан болохоор улам л робот шиг ажиллаад л, өөртөө ч ахадсан ачаа үүрсээр амьдралаа там болгоод явж байсан бололтой юм. Надаас өөр хүн байсан бол нөхрийгөө харсаар суугаад л шоронд суулгах ч байсан юм уу, эсвэл аль нэг талынхаа хэн нэгэнд нь гай хурааж байж асуудлаа шийдүүлэх ч байсан юм уу, эсвэл бушуухан хазайсан дээр нь гээд хаяад зугатаах ч байсан юм уу хэлж мэдэхгүй юм. Нөхөр бид 2 аль аль нь л хайр гэж оношлоход хэцүү ч хүн чанар зулгаагаад байснаас ч болсон юм уу, хэнд тусламж хэрэгтэй байна, тэднүүст нь илүүчлэх гээд явж байдаг хүмүүс. Тиймдээ ч муу хүн таарвал ашиглуулчих гээд байдаг, хашир суугаагүй үедээ бол ч бүр зөндөө ашиглуулж байсан.
Би өөрөө хэт биеэ даачихсан, хүнээс юу ч гуйх шаардлагагүй, амиа тээгээд явчихдаг, нөхрийнхөө аав ээж, ах дүүд нь бас чадлаараа өгөөд л явдаг болохоор намайг ер нь хайрлах, анхаарах шаардлагатай гэж боддог хүн ч байхгүй байх. Би ч өөрөө хайрлуулах гээд, унжийгаад сууж сураагүй, сурах ч үгүй юм шиг байна. Гол нь миний хамгийн их гомдоод, мартахад хэцүү яваад байсан зүйл бол үүрэх ёсгүй байсан олон хүмүүсийн асуудлыг надад үүрүүлдэг байсан нь ч яахав, миний буруугаас болсон байж болно, харин анх шохоорхсон шуналын микроб хүүхнийгээ мөнгө нэхэхэд нь нөгөө баахан өр ширнийхээ асуудлаар дүйвүүлж байгаад надаас зулгааж өгөөд байдаг байсанд л их бухимдаад байна. Би өөрөө маш их зовж, зүдэрч, өөрсдөөсөө харамлаж байж, алдааг нь залруулж, өөр нэг зайлцан худалч замын хүүхэнтэй заваарах гэж ядаж байгаад ч юм уу танилцсан өдрөө л шахуу алдчихсан хамаг мөнгийг нь олж амьтан хүнтэй тооцоог нь дуусгалцаад, хань нь юм гэсэндээ их юм туулж явахад дээр нь нэмээд бас анхныхаа хүүхэнд миний халааснаас мөнгө зөөсөн байгаад их шаналсан. Уул нь үнэнээ хэлсэнд нь их баярласан. Их ч олон нууцтай юм шиг байлээ, би ч ухаж төнхөөд байдаггүй, гол нь тэр ядаргаатай хүүхэн нь тааралдаж бариад гай болчих гээд л байхгүй бол сэтгэл харьцангуй тайван л явдаг л даа. Хаашдаа тэр хүүхэнтэйгээ хамт амьдрах хувьгүй, хүсэл ч гүй, угаасаа тэгээд алт мөнгө сонирхдоггүй, айлын авгай байхад яг таарсан, амьдралынхаа төлөө зүтгэдэг хүнээ нэгэнт сонгочихсон яваа болохоор нөхөр маань гадуур нэг их хонож өнжөөд байдаггүй, миний итгэл даах чадвартай л хүн л дээ.
Би өөрийнхөө зүрх сэтгэлийг ийм мэдрэмжтэй юм гэдгийг бүүр сүүлд 10-аад жил болж байж л нөхрийгөө анх надаас өөр хүн шохоорхож, тэрүүндээ надаас зулгааж байдгаа барж явсанаа хэлэхэд л мэдсэн. Хэн ч намайг зүрх догдолтол хайрлаж байгаагүй, магадгүй би өөрөө хайрлах боломжыг нь өгдөггүй ч юм уу бүү мэд, эрт гэрлэчихсэн болохоор хаа хамаагүй хүмүүсээс сэтгэлээ хатамжлан барьж хажуудахаа л гээд явж байсан, хажуудах маань хайраа харамлаад байснаас ч болсон юм уу, хайрлуулж байгаагаа мэдрэх, аз жаргалаар бялхаж, хайр ундрах гээчийг нь ердөөсөө ч үзээгүй. Нөхөртэйгөө сууснаас хойш дандаа л хадмуудын, нөхрийнхөө алдаануудыг үүрэлцэх гээд ана мана байсан болохоор амьдралаас аз жаргал хүсэхээ ч мэдэхгүй л залуу насаа үрж суусан байна. Нөхөр маань их тусархуу ч гэсэн би тус гуйхааргүй хүн болохоор надад ямар ч хүртээлгүй залуу болчихоод байдаг, харин бусдад туслах гэж яваад амьдралаа хэцүүдүүлээд байдаг болохоор би тэр бүх проблем нь дуусдаггүй хүмүүсээс нь холдуулаад гадаадад гарцгаачихсан. Манай хүн надтай харьцуулбал жаахан залхуудуу, арай удаан сэтгэдэг л дээ. Анх аав ээж нар дээрээ байж байгаад тусдаа гарсан болохоор би орсон ч гарсан ч гав шув, гэрт орж эм, гадаа гарч эр болсоор, эцэг эхчүүдийн нөлөөнөөс болоод нөхрийгөө юунд ч хүргэдэггүй, өөрийн хүсээгүй эр хүнийг бий болгоод байсан юм. Одоо бол яахав, би өөрөө жаахан залхуурч, хааяа бас загнаж байж, нөхрийгөө биеийг нь даалгасан, өөрөө ч гадагшаа дотогшоо явж үзээд, ертөнцтэй танилцаад том эр болсон. Өмнө нь бол сахалтай хүүхэд чирсэн өрх толгойлсон хүүхэн шиг л явдаг байсан нь одоо бол харин эрх тэгш харилцаатай, эхнэр нөхөр маягандаа орчихсон, ерөнхийдөө асуудлууд цэгцрээд л байгаа.
Тэгээд л би гадаадад ирээд анх удаа хүсч явсан эр хүнээ дэргэдээ байгааг анзаарч, айлын эхнэр болж үзэх бас ч муугүй ч юм уу гэж бодох болсон. Нөхөртэй болж үзэж байгаа маань одоо л энэ олон жилийн дараа тохиолдож байна гэж үзээд байгаа юм. Бас нөхөрт маань одоо эндээс янз янзын холгож, салгах хүүхнүүд нь олдох биш, тэгээд ч тэнэг юм шиг явдаг байсан хүүхэд насаа үдээд эр хүн болчихоод байгаа нь энэ. Гадныхан хувийн хариуцлагаа өндөрөөр ухамсарладаг, тэгээд ч биднүүс шиг ноолиос эхэлж байгаа дөнгөж ирсэн хүмүүсээс юм нэхээд байна гэж байхгүй тул чих амар цөөн хэдэн жил овоо аятайхан байлаа. Одоо л нэг хайрлалцаж сурах нь дээ гээд сууж байтал ах дүү нараасаа ийшээ татчихдаг юм байна. Гол нь би л бусдыг өөр шигээ юм санаад л ирээд л сайхан биеэ даагаад явцгаачих юм байх гэсэн байхгүй, бүүр долоон доор, бидэндээ л зовлон нэмсэн хэдэн юм болчоод байна. Монголд байгаа хэд нь бас худал үнэн хэлж байнга мөнгө зулгаагаастай, яахав би нээх ч их юм хэлэлгүй өгөөд л байдаг. Нөхрийгөө надад хэзээ ч тэгж анхаарч, халамжилж байгаагүй тэр их хайр, энэрэлээ нүдэн дээр маань өөр бүтэлгүй хүмүүст зориулаад яваад байгааг нь харах их хэцүү байх юм. Тэд нар нь насаараа зулгаагаад ч өөдөө гарахгүй байж магадгүй гэсэн айдас тээж амьдрах хэцүү л байна. Арваад жил лав амьдралд маань хангалттай л гай болсон гэж би үздэг. Ашгүй нэг санаа амрах жаахан завсар гарлаа гэсэн маань богинохон байж.
Монголдоо харьвал ч бүүр нөгөө хүсэхгүй байгаа өмнөх амьдрал руугаа хөл тавьчих юм биш байгаа гээд л санаа их зовох юм. Монголд чинь амиа аргацаах чадваргүй хүмүүс олон, тийм орчин нөхөр шиг маань бусдын төлөө амьдралаа үрэн тардаг хийдэг хүнд огт зохихгүй. За яахав, тэрийг нь даван тууллаа гэхэд, би өдийг хүртэл нөхрийгөө өөрт маань л сайн гэж бодож явсан маань талаар болж, өөр хүнд зориулж намайг ашиглаж байсан гэдгийг мэдрэхээр ердөөсөө ч энэ амьдрал болж өгөхгүй байгаа юм шиг хааяа санагдаад байна, гэхдээ энэ түр зуурын л бухимдал л даа. Анхных нь тэр шуналтай хүүхэн нь байдгаараа гоёчихсон Улаанбаатарт тааралдаж л байдаг, уг нь унтаж хэвтэх хэмжээнд хүртэл дотносоогүй байх, дотнослоо гэхэд надаас илүү тачаангуй байж чадахгүй байх гэж таамагладаг юм. Яагаад гэвэл нөхөр бид 2-н бэлгийн амьдрал хэн хэнд маань тааламжтай, 100% сэтгэл ханамж өгдөг. Нөхөр маань өөрөө миний анхных, бас өмнө нь гайгүй туршлагатай ч байсан юм уу, би бол чадварт нь сэтгэл хангалуун л явдаг, тэр нь ч бараг биднийг өдий хүртэл салж хагацаагүйн гол шалтгаан ч байж магадгүй. Нөхөр маань хүн магтахдаа маруухан боловч намайг сексэндээ сайныг бол их үнэлдэг юм, тэр тал руугаа бол би нөхрөө дөнгөлөөд авч чадсан гэдэгтээ бүрэн итгэлтэй байдаг. Зарим хүмүүсийг бодвол бидний асуудал харьцангуй гайгүй л дээ, тэгээд ч одоо 20 нэлээн гарчихсан яваа энэ насан дээрээ тэр байтугай л хайраа олоогүй, хүүхэд насных шиг хайрлалцах боломжгүй болчихсон, дасалцаж амьдрахаас өөр сонголт үлдээгүй олон хүмүүс байдгийг мэднэ. Одоо ч эхлээгүй байгаа 30 дөхчихсөн синглүүд ч байж л байдаг.
Бидний хувьд эрт эхэлчихсэн, аль аль нь давуу талууд ихтэй, олсон, хүрсэн ололт амжилттай ч заримдаа золиосондоо л жаахан харамсаад байх юм. Ер нь нэг иймэрхүү хайр нээх ч их хүсээд байдаггүй, хажуудахаасаа их юм шаардаад байдаггүй, харилцан ашигтай, халамж анхаарал тааруудуу, хэн хэн нь биеэ даачихсан ийм амьдралыг аль нэг талаас нь тайлбарлаад, зарим төрлийн тооцоонд суурилсан хайр бүхий бат бөх гэр бүл гэх мэтийн ангилалд оруулах боломж байдаг уу. Би тэр байтугай л хууртсан, шаналсан зөндөө л хүний түүхийг мэднэ, надад тийм юм тохиолдсон ч би бусад шиг их сэтгэлийн хөөрөлтэйгээр хүлээж авахааргүй, тайван сайхан байгаа нь юуных вэ. Би хаягдсан ч харамсахгүй, хэт биеэ даачихсан, бусдад туслана уу л гэхээс, бусдын тусгүйгээр амьдрах чадвартай, хайр хамгийн нэгдүгээрт тавигдахгүй байгаа амьдралдаа дуртай ч юм шиг байсан нь юуных вэ. Би өрөвдөж, хайлмаар, арчаа муутай, нунж дорой нэгэн болж байж хүнээр хайрлуулах албатай юу. Ер нь энэ кинон дээр гараад байгаа хайр гэгчийг нь заавал амсаж, эдэлж үзэх ёстой байдаг уу. Би жоохондоо нөхрөөсөө шал өөр харагддаг хүмүүсийг шохоорхдог байсан ч өөрийгөө хүний эхнэр хүн шүү дээ гэж бодоод дор дор нь шохоорхлоо номхотгож, сэтгэлээ алдалгүй барьж чаддаг байсан. Намайг сонирхдог хүмүүс ч хэд хэд байсан, авгайтай мөртөлөө манай нөхөрт атаархдаг залуус ч олон байсан. Сэтгэлээ илчилж байсан хүмүүст би зөвшөөрөх боломжгүйгээ шударга хэлчихдэг байсан. Одоо ч тэгээд шохоорхож барьдаг нас ч өнгөрчихсөн юм шиг байна. Хэрэв өдийг хүртэл ганц бие явж байсан бол нөхөр шигээ зантай тайван хүн олоод л зохицож амьдрахыг хичээх байсан байх. Өнгөрсөн бүхнийг л гол нь яавал бүрмөс
өн сэтгэлээсээ арчиж хаядаг вэ. Өр зүрхийг минь шаналгаж, зовоож байгаа юм цагийн эрхээр өөрөө мартагдахыг хүлээх үү.
Магадгүй энэ бүх тэвчээр, хатуужил маань хайрын ямар нэгэн хэлбэр нь юм болов уу. Хайртай дуртай гэчихээд хайртай хүмүүсийнхээ төлөө миний хийсний талын талд ч хүрэхээр юм хийж чадахгүй, хамгаас илүү давуу талтай болж ч үзээгүй олон хүнийг бас мэднэ, эсвэл анх хайрлалцаж суучихаад, хоёр талд хэн хэнийгээ гомдоох юм үйлдээд, хайраа хөргөөд суудаг хүмүүсийг ч харж л байна. Хайргүй хүнийхээ төлөө энэ бүхнийг хийгээд, хадмуудаа, ах дүү нартай нь авч яваад, ханиа ч гэсэн боломжын хангалуун амьдралтай нь залгуулаад, хамт байх бүх л боломжыг нь бүрдүүлээд явж байгаа маань уул нь хайртай дуртай гэчээд хагацал үзүүлээд, халтар төгрөгний төлөө хоёр талд шаналж суугаа хосуудаас хамаагүй дээр байгаам л даа. Тэгэхээр би өөрөө хайр гэдгийг хариуцлага гэсэн өөр үнэлэмжээр үнэлээд яваад байна уу. Би өөрөө хайртайгаа мэдэхгүй, илэрхийлж чадахгүй байгаад байна уу. Хайрыг маань хүртэгчидийн хайхрамжгүй, хариу үйлдлүүд нь гутраагаад байна уу. Намайг учиргүй их хайрлахгүй байсан ч би уул нь эмзэглэхгүй л дээ. Гэхдээ би өөрөө мэдээлэл сайн авдаг, бас гадаадын кинонууд байнга үздэг. Эдгээр мэдээллүүд дандаа л миний амьдралд байхгүй хайрын талаар л их сурталчлаад байх юм. Хайрлуулахгүй байвал гомдох ёстой ч юм шиг.
Хайр гэдэг нь өөрөө яг юу юм бэ. Би бол нөхрөөсөө сална гэж байхгүй, нөхрөөсөө өөр хүмүүстэй орооцолдоод суух сонирхолгүй, нөхөр маань ч бас өөр хүмүүс л амьдралд оролцож самраад байхгүй бол надаас илүүг нь хаашдаа олж чадахгүй нь тодорхой байгаа. Намайг сексэндээ сайн, чадалтай мундаг, гэр бүлээ нэгдүгээрт тавьдаг гэж үнэлдэг. Би ч бас түүнийг элдэв хорт зуршилгүй, архи уухгүй, тамхи татахгүй, айл хэсч, авгай хүүхэн чангаахгүй, ажлаа хийгээд мөрөөрөө явж байдаг болохоор нь их үнэлдэг. Бид 2 бие биендээ үнэнч байхыг тийм ч их хэцүү зүйл гэж боддоггүй, аль аль нь л чадлынхаа хэмжээгээр хамтын амьдралдаа тууштай зүтгэх гээд л явж байна. Гэхдээ яг сайхан жаргаад байгаамуу гэхээр бусдын амтлаад, мэдрээд байгаа тэр их гүн гүнзгий хайр гээч юм нь бидэнд тохиолдохгүй байгаа юм шиг байхын. Хэсэг зуур тусдаа амьдарч үзээд хэн хэнийгээ санаж дурсахнуу эргэж татагдахнуу, эсвэл эрх чөлөөгөө эдэлж байна гээд баярлаад гүйхнүү харзнадаг юм билүү гэж хааяа бодогдохын. Надад бол эр хүнгүйгээр, гэр бүлийн үүрэг хариуцлагаас чөлөөлөгдөөд хэсэгхэн зуур ч болов амсхийж үзвэл бараг л баярлаад давхичихна гэдгийг мэдэж байна л даа. Насанд хүрсэн цагаасаа хойш л сингл байх боломж байгаагүй болохоор үзээгүй юмаа үзэх гээд байдаг хүний нэг муу зангийн илрэл ч юм болов уу. Мэдээж айлын эхнэр байж ар хударгаар нь амжуулж сууяа гэж бодогдохгүй л дээ. Зүгээр л хаачихаа тайлагнахгүйгээр хаашаа ч хамаагүй, хэдээс ч хамаагүй асуулгүйгээр гарч үзэх ямар байдаг юм бол.
Би өөрөө бол шоудах, дискодох дуртай биш, учиргүй их гадуур тэнэхээс ч таашаал аваад байдаггүй, эдийн шунал багатай болохоор дэлгүүр хоршоогоор ч явах дургүй, зүгээр л хааяа сэтгэлээ хуваалцах, өөрийгөө ойлгох найз нөхөдтэйгээ жижиг кафе-д юм уу сууж жаахан буу халж байгаад л гэртээ харих дуртай, гэрсэг нэгэн. Гол нь надтай төстэй хүмүүс их ховор, ихэнх нь л хэн нэг хүнээс их хамааралтай байх дуртай, хаа хамаагүй хүмүүст хайрлаагүйнх нь төлөө, өөрт нь ихийг зориулаагүйнх нь төлөө гомдоллоод явж байдаг, их л завтай, бүтэлтэй бүтэлгүй хайр дурлалд зориулах цаг хугацаа ихтэй хүмүүс л их байх юм. Миний үеийнхэн зарим нь одоог хүртэл гэр бүлийн амьдрал эхлээгүй, эхлүүлж амжсан хэд нь өөрсдийнхөө ч учрыг олоогүй шахам. Тэгээд ахмад хүмүүстэй ярилцахаар дандаа л аягүй муухай талаас нь юмыг хардаг, ханддаг болчихсон, юм л бол муу талаас нь тайлбарлах гээд байх юм, бас их алдаж үзсэн, анхны амьдралаа аварч чадаагүй улсууд ч нэлээн байдаг юм шиг байна.
Миний одоо ганц чадах юм гэвэл өөрөө л жаахан уужимхан сэтгэх гэж үзээд л, өөрт байгаа сайхан бүхнээ үнэлээд, өөр хүмүүс миний оронд байсан бол энүүнээс ч долоон доор байж болох л байсан гэж тайвшрах л асуудал байгаад байна. Гэхдээ л яг сайхан жаргаад суух гэхээр л тэр ядаргаатай хайр дурлалын асуудал, хэдий одоо эхлэхэд оройтоогүй ч хайрлалцах урлагт суралцах асуудал, бас тэгээд өнгөрсөн үеийн уучлахад хэцүү зүйлүүд, нэгийг нь олж авах гэж нөгөөг нь зольсон золиосууд, харамсал, гомдол, итгэл сэтгэлийн асуудлууд гээд нэлээн нарийн юмнууд байгаад байнаа. Надаас жоохон хүүхдүүд хайрын талаар эксперт болчихсон суугаад байхын. Би нь өөрөө хайр гэж яг юу нь вэ хэлж мэддэггүй, хэн хэндээ хариуцлагатайгаар хандаад, хардуулах, зовоох юм хийхгүйг хичээгээд, хангалуун байлгах гээд зүтгээд, хамт байгаад байгаа нь ч хайр юм уу, хангалттай золиос гаргаад яваагаа бодохоор хайргүй хүндээ ингэхгүй, хаяад л явах байсан даа л гэж бодогдох юм. Энэ одоо яг юу вэ, хайр уу, биш үү..
Хүмүүс гэр бүл болсоныхоо дараа ямраар хайрлалцаад байнаа, бид яг хаахна нь явнаа. Зүрхний хайраар бялхаж яваа азтай гэр бүл хэр олон байдаг юм болоо. Би одоо хайрлаж, дурлаж үзэхгүй чигээрээ хөгширчих юм биш байгаа.. Яавал хайрлаж сурдаг юм бэ, яахыг хайрлах гээд байгаа юм бэ. Зүрхээ хүчээр удирдаж, хайрыг ундраагаадах гэж тушаалтай нь биш, зүрх гэдгийг ямар ч гэсэн нэг юм мэдэрдэг байх гэдгийг бол гадарлаад байдаг болчихоод байна. Юу мэдрэхийг нь хайрлах гээд байгаам бэ. Ханийгаа анхны хайрынхаа төлөө хажуудахаа ч хайрлахгүй хамгаа зориулчаад харамсахгүй байнаа, уучлал гуйхаар юм юу ч болоогүй гээд байгааг нь миний зүрх яагаад тэгж хүчтэй шаналж, өвдөж хүлээж аваад байнаа. Хайртайдаа биш, уурссандаа, хичнээн хэцүүг үүрч байсандаа л ингэж харамсаад байна уу. Тэгж их зовж, хөдөлмөрлөсөн хичээл зүтгэл маань хөгийн юманд зарцуулагдаж, талаар өнгөрсөнийг мэдсэндээ юу. Өмнө нь би иймэрхүү юм юу ч мэдэрч байгаагүй чулуун зүрхтэй байсан болохоороо ханийгаа анхны хайраас нь булааж аваад, хүчтэй соронзон шиг татаж чадаагүй юм болов уу. Энүүнд миний буруу байгаад байна уу. Түүнд маань секс биш, хайр л хэрэгтэй гэдгийг мэдээд байгаа хэрнээ би яахаа мэдэхгүй юм. Тэр өөр хүүхнүүдэд унтаж хэвтэх гэж биш, зүгээр л өөрийгөө ойлгуулах гэж, хайрлуулах гэж л ханддаг байсныг мэднэ. Би яавал тэрийг нь өгч чадах юм бэ. Анхных нь гэлтгүй л амьдралд нь тааралдсан, хуурсан хүүхнүүд нь дандаа л худлаа найр тавьсан дүр үзүүлж, хайр дутсан яваамуу, би хайрлаад өгөхүү гэж жүжиглэж байгаад л хөөрхийг минь өчнөөн удаа гомдоосон болохоор одоо хайртай гэж хэнийг ч х хэлсэн үнэмшихээ байсан, тэгээд ч би өөрөө хайртай эсэхээ ч мэдэхгүй байгаа болохоор үнэмшилтэй хэлж чаддаггүй ч байж мэдэх л юм.
Би өөрөө өөрийнхөөрөө явж байхад маань амьдралд минь орж ирж, аав ээжтэй нийлж хүсээгүй болгоныг маань хүчээр хийсэнд нь би бас харамсдаггүй. Анх би жил хагас шахуу бэлгийн харьцаанд орохгүй түүнийг зовоосон, угаасаа ч хүнтэй унтах сонирхолгүй, хүсэл ч гүй байсан, миний хувьд харьцангуй эрт ч байсан байх. Тэр их тэвчээртэй, хүлээцтэй байж, хүндэлж байсан болохоороо хөөрхий хүрэхгүй яваад л байсан. Надад таалагдах гэж өөртөө байхгүй өчнөөн чанаруудыг өөртөө суулгах гэж өөрийгөө их зовоож байгааг нь харах өрөвдөлтэй байснаас болоод өр зөөлөн сэтгэлийг маань хөндсөн ч юм болов уу, мэдэхгүй байна. Гэхдээ би анх санал тавиагүй, би татагдаагүй, би хүсээгүй, би салахад харамсах юм байгаагүй. Тэгээд л нэг л өдөр хүсээгүй байхад маань хүчээр бэлгийн харилцаанд ороод тэгээд л би эргэж буцах юмгүй шууд л түүний амтанд орчихсон. Эртхэн энийгээ хэлэхгүй яавдаа ч гэж хэлж байсан. Тэр их чадварлаг л даа, тэгээд ч бид 2 тэр тал дээрээ гайгүй сайн зохицолтой юм шиг байна лээ. Гэхдээ гал халуун секс, хайр 2 бас өөр юм шиг санагдаад байгаа юм. Бид сексээрээ гайхалтай сайн зохицдог ч хань маань эхэндээ үргэлж л хайр нэхээд л байдаг байсан, Их ч хартай, их ч зовоодог, их ч юм нэхээд байдаг байсан. Түүнд маань гэхдээ надаас илүү сэтгэл тавьж явсан хүн байхгүй л дээ.
Хамгийн гайгүй нь, түүнийг хамгийн бага ашигладаг, түүнд хамгийн их ашиглуулдаг нь л би болохоор миний дэргэд тогтоод байгаа байх. Одоо ч тэгээд хэн хэнээсээ ч их юм нэхэж, шаардахаа ч больж, аль болох байгаагаар нь л хүлээж авцгаадаг болж сурч байна. Би ч бас ингээд хайр гээч юмыг нь бусад шиг амсахгүй, бусдад ч мэдрүүлж сурахгүй яваад л байвал яваад л байх байх. Бүүр ч бүх юм болохгүй болчихоод ч байгаа юм алга. Гэхдээ боломж байвал тэр хайр гээд байгаа юманд нь суралцчих юмсаан. Яавал дээр байдаг юм болоо. Би хаа хамаагүй өөр хүнд хайртай болмооргүй байна, болж өгвөл ханиа л хайрлаад сурчихмаар байна, яавал энийг сурдаг юм бэ, зөнгөөрөө тохиолдох юм байх гээд зөндөө л хүлээлээ. Ийм асуудалтай хүн яасан нь дээр байдаг юм болоо. Хайрлаад байгаагаа мэдрэхгүй байна уу, яагаад зүрх маань догдлохгүй, түүнд бусдын яриад байдаг шиг тэмүүлэхгүй, татагдахгүй байна. Тэр маань ч бас хайрлах дөргүй, эв дүйгүй нэгэн байж байгаад, хамтын амьдралаа эхлэх үеэр хамаагүй их юм шаардаж, зовоож байж хайрлах боломж үүсгэсэнгүй юу.
Одоо уул нь бид мөнгөтэй, байр суурьтай, хангалуун амьдралтай, харьцангуй залуугаараа бүх юмандаа хүрчихсэн хоёр. Хар багаасаа л хатуу хөтүү болгоныг даван туулж, хангалттай золиос хаясандаа ч энэ бүгдэд хүрсэн байх. Хайр дурлалаа энэ хугацаанд жаахан хойш тавьсан л байх. Одоо нэгэн 20 гаруйхан насандаа хүссэн бүхэндээ хүрсэн болохоор одоо сайхан жаргаж сурах, хайрлаж сурах л үлдээд байна. Юу хийвэл хайраараа амьдралаа гэрэлтүүлэх вэ. Аминдаа л хайртай гэж боддог хүмүүстээ, хавь ойрынхондоо бол бэлэг сэлт, мөнгөн тусламж өгөөд л, хариуд нь талархал, сэтгэл ханамж хүлээж аваад л байдаг. Ханийгаа бас тэгэх болов уу гэхээр бас өөр төрлийн хайр хүсээд байдаг юм шиг байх юм. 2 биендээ бэлэг өгөлцөж авалцахаараа бид 2 аль аль нь хогонд дургүй, новш овооруулах шаардлагагүй гэж үздэг. Би өөрөө бусад охид шиг цэцэг навч авчаад баярласан царай гаргаад байж чаддаггүй, аминдаа л баярлалаагаа хэлээд л цэцэг ахиж авах гээд хэрэггүй л гэдэг. Яаж ч хичээгээд цэцэг авахдаа дуртай болж чадахгүй байна. Ер нь бол эд материал, элдэв гоёл чамирхалд дуртай биш. Манай хүн ч ялгаагүй, өөртөө хэрэгтэй юмаа өөрөө авчихдаг, бас хэрэглээ багатай хүн, элдэв юм бэлэглэхээр хог авчлаа гээд дургүй байдаг, өгвөл идэж уух юм л авч өгвөл өг, ядаж арилгахад амар гээд байдаг. Харилцааны тал дээр би их хурц түргэн, манай хүн их тайван удаан, тийм болохоороо гайгүй зан ааш тохирдог болоод байгаа. Дасан зохицох үеээ амжилттай даван туулчихсан, хэн хэнийхээ занг авчихсан л хоёр л доо. Учиргүй хоёр биенээсээ болж муудалцаад байх юм гардаггүй, хааяа яахав өөр хүмүүсийн асуудал амьдралд орж ирээд л боломж байвал өөрсдөөсөө илүүчилдэг, боломжгүй үед тулгаад байвал л хааяа хэрэлддэг.
Аль аль маань ажил төрөл хийгээд амьдралаа зохицуулаад болоод байдаг, санхүүгийн мэдлэгтэй, орлогоо зарцуулалтаасаа өндөр байлгаад хэвшчихсэн, гэрсэг, гэр бүлийнхээ төлөө бүхнээ зориулахаар шийдчихсэн тогтсон амьдралтай болчихсон хүмүүс. Тэгээд л гол нь кинон дээр гардаг шиг хайрыг амьдралдаа оруулж ирвэл зүгээр ч юм уу, бас манай хүн тэгж гүнзгий хайрлуулж, өөрийнхөө араас уйлж дуулах хүнтэй байвал дуртай байх юм болов уу, одоо нэгэнт цаг хугацаа нь өнгөрчихөөгүй байгаа бол бас юмыг яаж мэдэхэв, амьдралдаа нэг удаа ч болов амсаад үзчих хэрэгтэй юмны нэг нь хайр дурлал юм болов уу гээд олон л юм бодогдох юм. Сайн мэдэхгүй хүн чинь учраа олохгүй юм даа. Ийм чигээрээ ингээд л дуусах уу.. Хүмүүс яаж шинээр дурлалцдаг вэ. Одоо л уул нь дурлалд заваа зарцуулах боломж ихтэй болчихоод байгаа нь энэ юм. Нөхрийгөө хайрлах хайр гэж юугаараа өөр байх ёстой вэ. Нөхөр биш гэж бодоод л шохоорхож, дурлах гээд, шинээр олж харах гээд, танихгүй байжаагаад танилцаж байгаа юм шигээр төсөөлөөд үзэх үү. Яавал түүнийгээ баярлуулах вэ. Яаж энүүнээс илүү жаргаах вэ. Хүсээд хүсээд авч чадаагүй, моментоо өнгөрөөчихсөн юмыг нь хөгшрөхөөсөө өмнө амтлуулчих юмсан даа. Энэ хайр мөн үү.
секс.дээр ирсэн захидал
26 Comments
Миний амьдралд 1 хайр байсан одоо харин тэр хайраасаа дэндүү хол байдаг ч би тэрний тухай бодол огтхон ч хувирч байгаагүйн дээр би одоо ч түүндээ хайртай миний хайр 3 жил үргэлжилсэн цааш даа бүтэхгүй гэдгийг ойлгоод зүгээр л салахаар шийдэж би өөрөө явсан яагаад ингэх болсон шалтгаан гэвэл тэр маань цэрэгт явж ирээд их ааш зан нь хувирамтгай болсон байсаны дээр хар гэж днэдүү байсан энэ нь миний хувьд гуниг болж дуусах вий гэсэн учраас салсан тэр үед би түүнд хайргүй гэдгээ харуулах гэж өөр хүнтэй уулзаж тэр ч мөн адил өөр хүнтэй уулздаг болсон нь бид 2-ын хайрын мөхөл эндээс эхэлсэн гэж хэлж болно .Бид 2-уулзахгүй явж байгаад 1жил 5-сарын дараа дахин таарч уулзсан юм тэр үед бид 2-т хэн байгаагүй юм аа .Би 1-байр хөлсөж аав ээжээсээ тусдаа амьдардаг байлаа сэтгэл нь байгаа болохоор яах ч арагүй байдаг юм байна лээ .Тэр шөнө бид 2-зүгээр л юм яриад хоносон боловч өглөө ажилдаа явах гэтэл гэнэтхэн би чамд одоо хүртэл сайн чи миний хувьд бүх зүйлийн минь анхдаг ч байсан би чамдаа үнэхээр хайртай тэр үед яагаад тэнэг юм шиг нэг нэгнийхээ дээр гарах гэсэн аятай ямар ч сэтгэлгүй хүмүүстэй уулзаж нэгнийхээ зүрхийг яагаад тэгэж их шархлуулсанаа ойлгохгүй байна.
надад унших хүсэл байсан чзалхуу хүрчих лээ хүн уншихийн аргагүй юум байна ,
Би чамайг биширлээ. чи бол үнэхээр , бүүр үнэхээр ухаалаг эмэгтэй байна. монголд ийм бүсгүйчүүд тийм ч олон биш байх. Магадгүй манайз найз охин та 2 л ийм ухаалаг байх. цаашдийн амЬдралд чинЬ амжилт хүсЬе. ёстой эр хүний ноён нуруу гэдэг зүйл бүсгүй чамд байх шиг байна.
oor shig ni bai gesen yum alga. oorsdiinhoo amidralaa hund gai bolohgui avch yavj chadkuunuud ni oor hohirogch olj avtsgaaval yasiin
fuck neeh ih amidraliin tuluu temtsegch baatar.Busad humuus ch gesen uur uuriinhuuruu jargaj zovj bgaa.Bugd cham shig bh albagui
миний уншаад ойлгосон зүйл бол:
1.та их шуналтай хүн юм шиг бна. дандаа л ашигласан, ашиглуулсан гэсэн үг бх юм. мөнгө төгрөг л гэнэ.
2.бэлэн эрэгтэй хүн бна уу?
маш урт, нуршуу, ойлгох гэж баахан цаг үрлээ.
залхуутай юу ч гэх гээд бгаа юм!!!!!!!!!!!!
их л настай хүн бичсэн юм шиг бна. залуу хүний сэтгэлгээ л лав биш бна.
Цэцэг аваад баярлаж чадахгүй бна гэж үү???Хайртай хүний өгсөн бэлэг хог новш шиг бсан ч сайхан санагддаг юм даа. Хэтэрхий ухамсараараа бүх зүйлийг шийддэг юм шиг санагдчихлаа.Миний бодлоор чи өөрөө хорвоо ертөнцийн бүх зүйлийг зүрх сэтгэлээсээ МЭДЭРч чаддаг болсон үедээ(зөвхөн ухамсараар биш) жинхэнэ хайрийг мэдэрч чадах бх аа.Хүүхэд эхийн хэвлийд бүрэлдэхдээ эхлээд зүрх ни бий болдог, тэрнээс тархи эхэлж үүсдэггүй,энэ чини нэг зүйлийг хэлээд бгаа биздээ. Нэг л өдөр чиний , эсвэл танай хүний зүрх сэтгэл бослого гаргана даа, эс бол зүрх өвдөж шаналаж эхэлдэг юм. Цэцэгцийн сайхныг олж мэдэрч чадахгүй бгаа хүн яаж хайр дурлалын амтыг мэдрэх вэ??? Хэлэх ч үг алга даа,
Хайртай хүнийхээ төлөө уйлж дуулах ч энүүхэнд шдээ.Энэ бүхэн чини зүрхнээс гардаг хайр юм. Хамт бгаа мөртлөө санаж үхэх шахдаг гэвэл чи итгэх үү? Хамт бгаа хором бүхэн юугаарч солишгүй үнэ цэнэтэй санагддаг гэвэл чи итгэх үү?
Энэ хорвоо ертөнц дээр галав юүлж бсан ч хамаагүй,оргуй хоосроод үлдсэн ч хамаагүй,
үхэл хаалга тогшсон ч хамтдаа инээгээд хаалгаа нээж өгсөн ч чадахаар болчихдог, ийм хайр бдаг юмдаа, хайр гэдэг чини ийм зүйлийг мэдрүүлдэг хүчтэй яг л комад орчихсон юм шиг болчихдог.Тэр хүнээс чини өөр юч чамд бодогдогхүй хаашаа харна бүх юм хайр, яг л диваажинд бгаа юм шиг санагдаж эхэлдэг…тэгээд дуусахгуй ундраад л бдаг.
Гэхдээ эрдэмтэдийн судалгаагаар бол ийм дурлал цаад тал ни 3 жилийн настай гэж тогтоосон бсан.
Үнэний хувитай санагдсан шүү.
Тийм хайр бдаг ч гэсэн…гэхдээ цаг хугацаатай хамтдаа холдон оддог, юу гэхээр залуу насанд л тийм дурлалтай учирахаас, нас тогтох тусам мөрөөдөөд ч талд ни хүрэх хэмжээний хайр л гарах бх даа.
Яахав хайр дурлалд цаг завгуй бсан болоод магадгуй залуудаа тогтсон амидралтай бгаа ч юм бил үү?
Дассан хайраараа л бие биенээ хайрлаад жаахан зүрх сэтгэл ээ чөлөөтэй нээцгээгээд, тал ч гэсэн дурлалын амтийг мэдрэх гээд хичээж амидарсан ни дээр болов уу даа?
Тэрнээс биш хөгшин азрага жороо сурна гэдэг шиг дассан хайр дурлалд суралцах л болж бх шиг.
За за уучлаарай, ямарч бсан бодлоо л бичлээ.
Амжилт хүсэе!
Чи бид 2 ойролцоо зан чанартай юм байна. Би ч гэсэн хайр гэж яг юу хэлдэгийг ойлгодоггїй юм. Манай нєхєр надаас Хайртай юу гэж асуухад нь ямар мэдэхгїй гэлтэй биш Хайртай л гэдэг. Гэхдээ л єєрєєсєє энэ асуултыг асуухаар юу гэж хариулахаа мэддэггїй юм аа. Ер нь эршїїд талдаа хїїхнїїд иймэрхїї байдаг юм болов уу. Хов жив, дэлгїїр хоршоо, хувцас хунар гм хїїхнїїдийн дурладаг бїх юманд сонирхолгїй ш дээ. Хїнд ашиглуулахын хувьд гэвэл манай хїн бид 2 бол нэг тэргэний хоёр дугуй. Єєрєєсєє харамлаад хїний ємнєєс єр ширийг нь дараад л, зовлон ярьсан ах дїї хамаатан садандаа мєнгє тараагаад л яваад байдаг. Хэзээ нэг муу санаа суух юм бол доо. Хэдэн хїїхдээ томрохоос нь ємнє санаа сууж мєнгєє хав дараж сурах юмсан гэж л найдах юм даа. Бид 2-ын байдлаас болоод хїїхдїїд маань ч нэг л их хїнд юм тараасан хїмїїс болох гээд санаа зовж л байна даа.
бугдийг дуустал уншлаа .ямар гоэ бичдэг бусгуй вэ унэхээр чадварлаг бичжээ баяр хургуэ ..
та 2 дажгуй ээ та 2 т аз жаргал сайн сайхан бухнийг хусэй.
ene ymr urtiim be? ug n bichsen buh yumniih n utga niileed 10 mur boloh bj. neg yumaa uur ugeer davtaal uuruu ih uimraad bnaa daa.. olon jil mahruun ajilj zutgesniih bh. odoo ur shir asuudluud chin duussan bol neg amraltand yavj saihan biye amraa. ter hadmiin taliihniig zail gej hel. nuhurteiguu yarij oilguul. yaduu yaduu gd ta 2g holgood bdag yaasan gaitai hachignuud ve. hairiin huvid bol nuhurtuu dasan durlaj baina gej oilgoloo. jinhene hair durlal bish bhaa. gehdee huchtei ireed hurdan untardag hairaas dasaad batajsan hair iluu yum shigee… za zuvhun minii bodol bailaa. za amjilt daichin emegtei min
×è áèä 2 îéðîëöîî çàí ÷àíàðòàé þì áàéíà. Áè ÷ ãýñýí õàéð ãýæ ÿã þó õýëäýãèéã îéëãîäîãã¿é þì. Ìàíàé íºõºð íàäààñ Õàéðòàé þó ãýæ àñóóõàä íü ÿìàð ìýäýõã¿é ãýëòýé áèø Õàéðòàé ë ãýäýã. Ãýõäýý ë ººðººñºº ýíý àñóóëòûã àñóóõààð þó ãýæ õàðèóëàõàà ìýääýãã¿é þì àà. Åð íü ýðø¿¿ä òàëäàà õ¿¿õí¿¿ä èéìýðõ¿¿ áàéäàã þì áîëîâ óó. Õîâ æèâ, äýëã¿¿ð õîðøîî, õóâöàñ õóíàð ãì õ¿¿õí¿¿äèéí äóðëàäàã á¿õ þìàíä ñîíèðõîëã¿é ø äýý. Õ¿íä àøèãëóóëàõûí õóâüä ãýâýë ìàíàé õ¿í áèä 2 áîë íýã òýðãýíèé õî¸ð äóãóé. ªºðººñºº õàðàìëààä õ¿íèé ºìíººñ ºð øèðèéã íü äàðààä ë, çîâëîí ÿðüñàí àõ ä¿¿ õàìààòàí ñàäàíäàà ìºí㺠òàðààãààä ë ÿâààä áàéäàã. Õýçýý íýã ìóó ñàíàà ñóóõ þì áîë äîî. Õýäýí õ¿¿õäýý òîìðîõîîñ íü ºìíº ñàíàà ñóóæ ìºí㺺 õàâ äàðàæ ñóðàõ þìñàí ãýæ ë íàéäàõ þì äàà. Áèä 2-ûí áàéäëààñ áîëîîä õ¿¿õä¿¿ä ìààíü ÷ íýã ë èõ õ¿íä þì òàðààñàí õ¿ì¿¿ñ áîëîõ ãýýä ñàíàà çîâæ ë áàéíà äàà.
дээр нохор одоо оороо ч гэсэн. коммэнт гэсэн биш огууллэг бичсийн бишуу чи оороо тска гуай
huue chi chi chine uguulleg bichvel yasiin ymar utgiin chimegtei ym bichdeg huuhen be kkk…za ene ch yahav chi bol amijiltand hurhed oirhon hun ym gehdee yahav peodlizmiig algasaad kommunizmd hul tavisan hun bna shuu de …ooroo bol gal haluun durlal gedgiig amtalmaar sanagdaad bgaan bnshdee uuniig amtalj uzvel saihan l baih gehdee iim hair yg tuun shigee butelgui hurdan nurdag gesen ene bol barimttai sudalgaa shuu…za tegeed ih l archaatai huuhen ymaa daa uuriin chine yriagaar ,uul ni bol cham shig setgedeg boddog hiideg huuhniig my bodloor olon erchuud haidag baihaa…nuhert chine neg ih buruu baihguiee neg huuhnii hoinoos guigeel biz odoo uur bolson ym chine chamaig ter ued huursanaa oilgoj bgaa ym chine ireeduid itgeltei bgaa bizdee tegeed ch amidral gedeg chine ynz ynziin l ym uzne shuu dee gehdee ta 2 shig amidrahiig humuus husdeg shuu dee yagaad gevel iim amidral hamgiin bat buh ymarch salhind nurdaggui gedeg … tsaashdaa huuhed gargaad saihan amidrahgui yu daa…nuhriin taldaa mungu shaardlagatai yed ni baga ym bol tusaljil bhgui yu…ta 2 shig ymarch yvdalgui amidrah hun buhnii husel shuu dee ….gehdee humuus boldoggui ym shigee jishee ni chi saihan amidrach l baij bas tusdaa amidraad jaahan yvaad uzdegch ym biluu geh shig yahav saihan l baih baih ehendee gehdee negent bosgoson amidraliig yuch guitsedgui yum genlee……………………………….za tegeed amidralaa jaahan sonirholtoi bolgoh gui yu nuhriiguu harduulhaar hudlaa ym yrij uur deeree anhaarliig ni avah heregtei …itgeltsel gedeg amidraliin hamgiin sihan zuil…za tegeed bitgii ih ym uzsen hun shig tomrood bai …kinon deer garsan hair durlaliig unen bolgood bgaan bish bizdee bugd l cham shig boddog getel amidral uur shuu dee busgui mini … amidraliin amt saihan shuu tsaashdaa saihan amidraarai ta 2t az 60 gal husii….gehdee neeree chi jaahan ershuud baij magadgui hun shig sanagdlaa erhelj nyalharch baihgui yu za za amjilt good live
Xаxа гоё хэлсэн
дээр хэдэн сарын өмнө билээ энэ захиаг нийтэлж байсан биздээ баахан хүн коммент үлдээсэн байсаныг санаж бна. Секс.мн-хан андуураад ахиад нийтэлчихвүү эсүүл одоо болтол учраа олохгүй мангартаад яваад байгаа юмуу? Захиа бичсэн хүүхэн хандаж хэлхэд энэ солиотой хүний өдрийн тэмдэглэлээ хэдэн удаа явуулах юмбээ чи тийм усан тэнэг юмуу урьд нь зөндөө коммент уншаад одоо хүртэл ойлгоогүй явж бгаамуу? секс.мн -с бусад 2,3 сайтууд дээр ч гэсэн чиний энэ Галзуу хүний өдрийн тэмдэглэл чинь харагджил байсийштээ .одоо болимоор юмаа
ёоо арай л урт юмаа хичээгээд уншсан ч дуусахгүй байна
миний бодлоор өөрөө романтик бай лдаа тийм орчин бүрдүүлдэг ч юмууу гэхдээ сайн дуустал нь уншаагүй болохоор мэдэхгүй байнаа уучлаарай
яасан урт юм бэ унших гэсээр байтал нойр хүрэх нь жоохон товч байсан бол унших л байлаа
энэ чинь бас аль дээр оруулж байсан нийтлэл байна шд амдинаа тавьсан юмаа дахин дахин битгий оруулаад бай энэ нийтлэл чинь ядаж байхад бүх сайт дээр байна л шд уншихаас дургүй хүрчихлээ
neg l odor hen negend huchtei durlana daa. durlaliig toirch gardaggui zaaval dairch gardag um bilee.ert oroi hezee negen tsagt.bi nohorteigoo suugaad udaj bgaa bolovch neg ih durlaj suid maid boloogui l umdag. halamjtai sain hun shig sanagdahaar n suuchihsan. anhnii hair maani buteegui l dee. tegeed odoo minii hairlah durlah gej uu baidgiin sain huntei l suuya gej bodson.tegeed hunii ehner bolson hoino genet durlasan daa. bur yag l 18 tai ohin shig gal haluun durlasan.gehdee ter durlasan hun maani ger bultei.bi oort n helmeer sanagdaad bgaa bolovch zurh hurdeggui ee.yahaa medehgui l bna.
bi bol uuruu l hairgvi bol hezee ch etseg ehiin shaardlagaar hairgvi hunteigee suuhgviee. chinii huwid bol anhnaasaa l uuriinhuu az jargaliig balalsan hun bna. nuhuriin chin huwid bol zalhu archaagvi uhaan muutai er ym. hund hichneen tusarhuu bailaa ch gesen bodoltoi bh estoishd. haa hamaagvi ter huuhen ene terdee tuslaad bhda yadiin t1 gar we ter chin yasan. uuriig n toohgvi ywsan huniig ergej hartal n ywah estoi baital mungu enter ugh dooshoo orood l archaagvi gar yma. chinii umnuus minii durgvi hurchlee. zarimiig n zalhu hureed unshij chadsangviee sorry. naadahnaasaa sal sal. minii bodloor bol chinii horogdoj bga zvil sex ym bolowuu kk
сонин юмаа хүнд заавал нэг юм дутуу заяадаг гэж чинийхээр бол би чамайг чадвартай юм байна гэж бодож байна амьдрал ахуй чинь тэгширчихсэн.Та 2 бие биедээ хайргүйл юм байнашд зүгээрл яалтчгүй хамт амьдраад бдийг хүрчихсэн чиний хувьд бол тийм эртдэ орохгүй тэрнээс эрт суусан хүмүүс зөндөөл байдагшд.нэгэнт хайргүй байгаад суучихсан тэгээд олон жил болоод нэг нэгнийгээ ямар зантай юу хүсдэг энэ тэр гээд бүгдийг нь мэддэг болчоод одоо хайртай болно түүгээрээ хайрлуулна энэ тэр байхгүйэ нэгл өдөр чи догдолсон хайртай учирахл байхлдаа тэр үед харин чамаас жинхэнэ сонголт хийх хэрэг гарах байхдаа хэрэв хүүхэдтэ бол хэцүүл юм.
хайр хайртайгаа чи өөрөө учирчаад яваан бишүү минийхээр бол чи үүнээс илүү зүйл хүсээд хэрэггүйээ өөр хүнийг хайрлах тухайд бол бүр ч саналтгүй хэрэв чи өөр хүнийг хайрлаад эхлэх л юм бол хичнээн сайхан мэдрэмж авсан ч энэ хүртэл босгосон амьдрал чинь юу ч үгүй замхран алга болж там болно шүү. яагаад гэвэл чи яг над шиг чамд яг надад тохиолдсон шиг амьдрал тохиолдож байна.
танай нөхөр гэж ёстой нэг эргүү гар байна даа. наадахдаа жаахан юм ойлгуулмаар байгаа бол өөрийнх нь нуруун дээр нь бүх юмыг нь үүрүүлээд үзэх хэрэгтэй шдээ.
бодолтой л амьдар хайрыг тодорхойлох яг тогтсон ойлголт байхгүй дээ гэнэт чи хэн нэгэнд ухаангүй хайртай болохыг таах аргагүй тэр үед яахаа сайн бод
Erteed unshij baisan yum baina? hehe chi ih l samuurj yavaa hun bololtoi.
ямар уртийн. унших гсн залхуу хурчихлээ ккк