Хүүхэдтэй эмэгтэй хоёрдахь нөхрөө хэрхэн зөв сонгох вэ?

Эмэгтэй хүн бүр аз жаргалтай амьдрах учиртай тул эхний бүтэлгүй гэрлэлтийн дараа дахин нөхөрт гардаг. Гэхдээ хүүхэдтэй бол энэ удсонголтыг тун хариуцлагатай хийх хэрэгтэй. Өөрөөр та хоёрын хайрыг татаж бас та хоёрын хайрыг хүлээх тийм л хүн байвал зохино.

-Учирсан хүнээсээ хүүхэдтэй гэдгээ бүү нуу. Харилцаа гүнзгийрээгүй бол хүххэдтэйгээ танилцуулах гэж яарах хэрэггүй,тэр хүн чинь өөрөө хүссэн үед нь л хүүхэдтэйгээ танилцуул. Гол нь тэр хүнээ сайн таньж мэд. Ялангуяа хүүхэд насыг нь сайн асууж тодруул, хэн өсгөсөн, аав ээжтэйгээ ямар харьцаатайг нь сэмхэн мэдэхийг хичээ. Хэрвээ тэр сайн хүү бол бас сайн эцэг байх магадлалтай. Өмнө нь гэр бүлтэй байсан бол салахдаа хүүхдээ яасныг нь заавал мэд. Өөрийнхөө хүүхдийг зөнд нь хаясан хүн таны хүүхдийг хайрлаж чадахгүй гэдгийг сана.

-Хүүхэд чинь таны сонгосон хүнийг шууд хүлээж авна гэж байхгүй. Учир нь тэр хүнийг та сонгосон болохоос хүүхэд сонгоогүй, тэгээд ч хугацаа хэрэгтэй. Бүхий л хойд эцгийн дотор миний бус хүний хүүхэд гэсэн бодол нуугдаж байдаг. Энэ нь үе үе илэрдэг агаад тийм хүнд хүүхэд итгэдэггүй агаад дургүйцлээ төрсөн эцгээ ээжээсээ нэхэх, асуух маягаар илэрхийлдэг. Хоёрдахь нөхөр болох хүнийхээ тухай анхны мэдээллийг хүүхдэдээ та өгч таарна. Иймд төрсөн эцэгтэй нь харьцуулж ерөөсөө ярьж болохгүй.

Харин зуучлагч байдлаар ярих хэрэгтэй. Тэр хоёр хэр амархан бие биенээ хүлээн зөвшөөрөх нь танаас ихээхэн хамаарна. Шууд “ааваа” гэж дууд хэмээн хүүхдээ шахаж шаардаж ерөөсөө болохгүй. Үүний тулд хугацаа хэрэгтэй агаад хангалттай цаг өг. Бүх зүйл сайхан болбол хүү өөрөө тэртэй тэргүй “ааваа” гээд дуудаад эхэлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.