-Нөхрөө хэзээ ч бусдын өмнө муулж шүүмжил, нэр хүндийг нь бүү унагаа, үнэхээр хэлмээр байвал хоюулханаа үлдсэн үед л хэл.
-Нөхрийнхөө үсний засалт , хувцас гутлын сонголтыг өөрчлөх гэж бүү оролд, өнгө төрх, имижийг нь өөртөө тааруулан хүчээр бүү өөрчил.
-Ажлын ширээ, хувийн эд зүйлсийг нь бүү оролд, үз. Утасыг нь шалгаж халаасыг нь бүү ух. Энэ нь хувь хүний үнэт байдлыг алдагдуулж та хоёрын харилцаан дахь итгэлцэлийг бөхөөдөг.
-Нөхрөө олны өмнө “миний бүдүүнээ” гэх мэтээр өхөөрдөн дуудах хэрэггүй. энэ нь нөхрийг тань тун эвгүй байдалд оруулдгийг анхаар.
-Яриаг нь бүү тасал. Бүр шал тэнэг онигоо ярьж байхад нь хүртэл тэвчээд сонс, болж өгвөл инээж дэмж. Нөхрийнхөө яриаг байнга тас цохиод байвал яваандаа таньтай ярилцах санал бодлоо хуваалцах хүсэл нь алга болдог.
-Найз хүүхэнд чинь нөхөр тань дургүй бол гэртээ бүү авчир.
-Ээж болон хамаатан садантай нь чөлөөтэй уулзуулж бай.
-Нөхрөө цаг үргэлж шүүмжлэхээс цээрлэ. Хүүхдүүдийнхээ дэргэд бол бүр хэрэггүй. магтаж сайшааж бай.
-Эхнэр хүн өөрөө орон гэртээ битгий унжийсан амьтан мэт байж болохгүй. Ажилд дээрээ байгаа мэт цэмцгэр гоё бай.
Мөн жоохон юман дээр бөөн асуудал сенсааци дэгдээхээс зайлсхий. Тулган шаардсан, барьцаалсан байдлаар нөхөртэйгээ бүү харьц.
4 Comments
Манай хүүхнүүдийн хамгийн дуртай ажлуудыг нь жагсаагаад болохгүй гэцэн байдаг.
Ёо яг ийм байдаг бол ямар сайхан бэ. Юун залхах, өөр хүүхэн харах, бурхантай суусан мэт амьдрах байх даа.
hamgiin suulinh ni yag yag, ger ruugee butsaad yawahaar ailgah gedeg uvhuuhen bodoltoi etgeeduud bii bii
Монгол хүүхнүүд бүгд л иймшдээ.