Эхнэрийгээ төрөхөд хажууд нь байх нөхрүүдэд

Гэр бүлийн амьдралын хамгийн сайхан мэдрэмж, дурсамж, нандин холбоог бататгаж байдаг зүйл хүүхэд юм. Танай гэр бүл шинэ мэндлэх хүүхдээ тосож авахад бэлэн болсон уу. Эхнэр та нөхрийгөө дэргэдээ байлгаж төрмөөр байна уу? Эсвэл нөхөр болох та эхнэрийгээ амаржихад нь хажууд байхаар төлөвлөж байгаа бол дараах зөвлөмжийг хүргэж байна.

1. Төрөх цаг нэгэнт тулаад ирсэн нөхцөлд та түрүүлж сандарч тэвдэх бус харин тайван байдлаа хадгалж эхнэртээ дэм болох ёстой. Зарим тохиолдолд эрчүүд эхнэрээсээ илүүтэй сандарч тэвдэн нөхцөл байдалд хүндрэл учруулах гээд байдаг байна. Тиймээс та их тайван байж эхнэрээ ч мөн адил тайван байлгахад анхаарах хэрэгтэй.

2. Эхнэр тань уурлаж ундууцах, бухимдах, хашгичих, уйлах гээд л ямар ч үйлдэл, хандлага гаргасан та тэвчээртэй байх хэрэгтэй. Учир нь өвдөлт нь маш хүнд байдаг болоод л хүн хүнээсээ хамаарч гадагшлуулж байгаа нь тэр. Энгийнээр сэтгэхэд өтгөн хатчихсан байхад гаргах гэж ямар их зовдог билээ дээ. Түүнээс хэд хичнээн дахин их өвдөлтийг биеэрээ туулж байгаа эхнэрээ хайрлах хэрэгтэй.

3. Төрөхийн өмнө нь эмчээс нь ганцаарчлан зөвлөгөө ав. Төрөхийн өрөөнд ороод ямар байх хэрэгтэй, төрөлтийн үйл явцын талаар тодорхой мэдээлэл авч урьдаас өөртөө тухайн нөхцөл байдлын талаар тодорхой төсөөлөл үүсгэх гээд хичээгээрэй. Шууд л төрөхийн өрөөрүү яваад ордог, таны төсөөлөөгүй зүйл гэнэтийн байдлаар таныг угтах нь сэтгэл зүйд эерэг, сөрөг ямар ч хэлбэрээр тусч болохыг анхаараарай.

4. Анхны төрөлт 12-18 цаг, дахин төрөлт 6-8 цаг vргэлжилдэг байна. Тиймээс энэ хугацаанд эхнэртээ хань болж, тухайн өвдөлтийн зовлонгоос нь хуваалцан мартагнуулахыг хичээх нь зүйтэй. Тэгээд ч хүүхдээ төрөхөд нь хамт байж эцэг болох мэдрэмжээ бодит орчноос нь мэдрэх нэгээхэн аз жаргал шүү дээ.

Эцэст нь хэлэхэд төрөх эмнэлэгүүд эмэгтэйчүүдийг төрөх явцад нь бүлхүүснээс доошхи хэсгийг давуун хаалтаар хааж зөвхөн эх барих эмч л тэр орон зайд ажиллан хүүхдийг гардан авч байх нь зүйтэй гэдгийг хэлэх хэрэгтэй. Хичнээн төрөх үйл явц хэдий ч энд хүний эрх, ичих, имээх асуудал нөгөө талаас сэтгэл зүйн хувьд бэлтгэлгүй орсон нөхрүүдэд ч нэлээдгүй цохилтыг өгдөг нь сүүлийн үед эхнэрийгээ төрөхөд хажууд нь байсан нөхрүүдээс ажиглагдаж, яригдаж байгааг анхаарах хэрэгтэй бизээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.