Хамт амьдарч, хамтран ажил хөдөлмөр эрхэлж байгаа хэн нэгнээсээ шүүмжлэл сонсох нь бид бүхний хувьд байдаг л нэг асуудал. Үнэхээр онцгой /ноцтой/ шүүмжлэл биш л бол тэр болгонд өөрийгөө өөрчлөх гээд хэлбэртэх хэрэг байна уу? Угаасаа амьдрахын тулд хүн өдөр бүр масктай амьдарч байгаа шүү дээ. Яагаад гэж үү? Яагаад гэвэл хүн өөрийнхөө хүрсэн амжилтыг нураахүй, босгосон амьдралаа буснуйлахгүйн тулд таалагддаггүй үзэн яддаг хүн рүүгээ хүйтэн инээмсэглэж манж үг шидлэн тал засах нь энүүхэний л асуудал гэдэгтэй та лав маргахгүй байх.
Заримдаа хүмүүс бид бие биендээ ямар ч хэрэггүй зөвлөгөө өгч шүүмжилдэг. Одоо орчин үед залуучууд их брэнд ярьж хэрэглэдэг ер нь орчин үед үс зүснээсээ эхлээд өөрийгөө өөрчлөх хэрэгтэй гоо сайхны хагалгаанд ч ор гэж зөвлөдөг хүмүүс байдаг.
Монголчууд гэхээр л улаан хацартай, халтар дээлтэй, халтартаж сайртсан гар хөлтэй чармай нүцгэн хүүхдүүд морь болж өөрсдөө янцгаан гүйлдсэн, хормойгоо өшиглөн хувин барьж зэл эргүүлсэн хүүхнүүд, уураг тулж адуугаа элдсэн эрчүүд санаанд ордог цаг түүх болж хөөрхөн хотжоод суурьшаад байгаа хүмүүс чинь манайхан биш гэж үү.
Бүлийн цөөхөн харилцаатай, бүдэгхэн өөхөн дэнлүүний гэрэлтэй, бүүр түүрхэн саахаллаж буучихаад малаасаа давахгүй ярианы сэдэвтэй, наадам, цагаан сар гэх тоотой хэдхэн баяртай байсан монголчууд багахан хугацаанд гэх үү багагүй хугацаанд ч гэх ёстой юу орчлонгийн хүмүүсээс огтхон ч хоцроогүй түүхээ үлдээж л явна. Өнөөдрийн бүх зүйл маргааш түүх шүү дээ.
Бидний амьдрал ч гэсэн ялгаагүй нэг л амьдрахдаа өөртөө итгэж өөрийгөө хайрлаж, байгаадаа сэтгэл хангалуун амьдрахад л болох юм шиг. Хүн бүхэн адилхан байж хэн хэнээсээ ялгагдахгүй байвал ямар утгатай гэж…
Та хүн болгонд таалагдах албагүй тэгж бодох ч хэрэггүй, хүн таний шүүмжилвэл алдаагаа аажмаар засч өөрийгөө мэдэрч оршин буйдаа талархан амьдар.
Д.Отгонсүрэн