Би хэт эмзэг байна уу?

Урьд өмнө найз нөхөддөө ч гэр бүлийн асуудлаа ярьж байгаагүй. Ер нь бол бүх зүйлийг дотроо хадгалж явдаг гэхүү дээ. Би одоо 35 настай. Нөхөртэйгөө гэрлээд 13 жил болж байна. Охин насаа нөхөртөө өгч саяхан болтол тийм л байлаа. Намайг хүмүүс царайлаг сайхан бүсгүй байна, гоё нүдтэй гэх мэт үгийг ялангуяа нөхрийн найз нар, эсвэл шинэ танил маань ёс юм шиг хэлдэг. Бид 2 гадаадад амьдарч байгаа.

Гэтэл саяхан гэртээ 1-раа хэд хонож байтал таньдаг залуу гэртээ урилаа. За яахав орчоод гараад ирий гэж бодоод ортол бид 2 юм ярьж 4 шил пиво уулаа. Тэгээд миний хажууд дөхөж ирээд юм ярихаар нь би цааргалсангүй. Тэгж байгаад бид 2 унтчихлаа. Гайхмаар юм нь би зүгээр нөхөртэйгээ хийж байгаа юм шиг секс хийчихлээ. Анх удаа нөхрөө хуурлаа. Нөгөө залуу дахиад уулзий гэж шалаад би дахин тийм асуудал хэзээ ч байхгүй гэж хэлэн.

Саяхан нөхөр бид 2 гадуур явж байгаад гэртээ орох тэр үед би инээгээд яг 1 юм ярих гэж байтал нөхөр маань чи юундаа худлаа инээгээд байгаам гэж байна. Би шууд гомдоод дуугаа хураасан. Би уурлахаараа юу ч ярихаа болчихдог. Өмнө нь зөндөө л ам зөрж байсан. Одоо би амархан ууралж гомддог ч болсон юм шиг. Би өөрийгөө ойлгохгүй байна.

Манай нөхөр ер нь ажлаа хийгээд цалингаа авчирч өгөөд л болоо гэж боддог. Сексийн хувьд бид 2 хэвийн идэвхитэй байдаг. Хол байхаараа санана. Хамгийн гол нь манай нөхөр хэтэрхий зөрүүд зантай. Дандаа чамаас болсон гэж хэлдэг. Надад тэр ёстой таалагдахгүй. Байнга тэгсээр байгаад одоо өөрийгөө нээрээ л их муу эхнэр юм байх гэж боддог болсон байна.

Өнөөдөр нөхрийгөө тоглолт үзэх гээд явсны дараа гэртээ 1-раа мэлмэртэл уйллаа зөндөө удаан. Нөхөр маань намайг ер нь аргадахгүй дээ. Цаашид яавал дээр вэ. Би хэт эмзэг байна уу? Би эгч дүү байхгүй, найз нөхөддөө сэтгэлээ онгойлгоод байдаггүй болохоор. Би ер нь их эршүүд талдаа гэхүүдээ тийм л хүн…

13 Comments

  1. Bayra says:

    нөхөр чинь уурыг чинь хүргэхээр нөгөө залуутай секс дахиж хиймээр болоод байна уу

  2. chin setgel says:

    zugeeree naizaa tevcheertei bai sain nuhurtei yum bna.

  3. Эмэгтэй says:

    Жирэмсэн болчихсон юм биш үү? Жирэмсэн болчихлор тийм нэг эмзэг болчихдог ш дээ.

  4. Zoya says:

    Drama queen bn da, yamar yumniih ershuud bdag yum, boon l drama bn sh de, ershuud hun bargiin yumiig toodoggui l baihgui yu

  5. Zaya says:

    Nuhuruusuu uur huntei uulzaj bgaagagui bolhoor tegj setgel sanaani uurchluld garj bgqq bh minii bodloor nuhruusuu umnu yanz buriin zaluustai uulzaj uzsen zgr gej boddog tegj bj nuhuruu yamar hun be gej taniad odoo uurteige l ih yariltsaj bodoj uzdee tur zuur uur huntei uulzaj nuhurihu une tseniig medersen ch buruudah zuilguu

  6. lux says:

    тийм хэт эмзэг байна. өөр хүнтэй унтаад сэтгэл санаа чинь хувираад эхлэсэн байна, бас өөрийгөө зөвтгөх маягтай. 35тай байж сэтгэл санаа нь төлөвшөөгүй. нөхөртөө тунирхаж суухаас өөр хийх юм алга уу. дандаа чамаас болсон гэдэг юм бол чамд ч асуудал байдаг юм бил үү. юун ч амархан өөр хүнтэй унтдын, ганц уулзъя гэнгүүт нь гүйж очоод унтцан. өөрийгөө ч нөхрийгөө ч доош нь хийгээд алиа хүүхэн бэ

  7. Nj says:

    Hiuhedgui bolohoor salah bh doo

  8. кк says:

    Нэг залуутай унтаад л нөхрөө голоод эхэлсэн байна
    Салаад нөгөө залуутайгаа суу тэгээд бас өөр залуутай унтаад ингээд цикл маягаар яваад байвал амьдрал чинь их сонирхолтой байх юм байна

  9. medrel says:

    Мэдрэл нь муу юм биш үү? Сэтгэцийн асуудалтай тааралдсантайгаа унтаж хэвтдэг дурак л бн. Юуг нь зөвлөхөвдээ энэ малд.

  10. Kk says:

    Emegtei hund halamj anhaaral dutahaar tegdeg bh sn yariltsaad uzsen dr bh

  11. poko says:

    Odoo tegeed yu bichij oilguulah geed bgaag chin oilgosongui ee. Huntei zavhairsanaa zuvtguh geed bgaa yum shig l sanagdlaa

  12. Kkkkkkkkkkk says:

    zuruudleed zuruudleed sain yumand hurehgui dee, hereldej bsnaas duugaa huraadag chin zuv, helj uguhgui l bol emegtei hunii setgel zuin ontslogiig er hun bur medehgui ee, chi ch er hunii ontslogiig medehgui,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.