40 хүрэхээсээ өмнө нэг төрчихмөөр л байх юм…

Сайн байна уу би 2012 онд үр хөндүүлээд дараа нь жил дараалан 2 удаа өсөлтгүй жирэмсэн болсон. Одоо 39-тэй гэтэл саяхан 3 сарын турш сарын тэмдэг саатсан. Урьд нь жирэмслэхээс хамгаалах ерөндөгтэй 3 жил болсон л доо. Тэгээд нэг эвгүй оргиод байхаар нь үзүүлсэн чинь ерөндөг чинь умайгаасаа бараг хөндийрсөн байна. Авахуулах хэрэгтэй гэж эмч хэлээд авсан. Тэр сардаа сарын тэмдэг маш бага ирээд дараагийн 3 сар ирээгүй. ЭХО-д харуулахад сарын тэмдэг чинь ховхороогүй зузаарч тогтсон байна аа энэ юнидоксин норкулут хоёрыг уунгуут л ирчихнэ гэсэн боловч ирээгүй л байна. Эдгээр эмийг уухаар биед маш их өөрчлөлт өгч байна. Уг нь 40 хүрэхээсээ өмнө нэг төрчихмөөр л байх юм. Тэгвэл алдарт ээж болно доо. Сарын тэмдэг саатаад удвал аюултай юу яагаад гэвэл би заримдаа шөнө халуураад байх юм…

2 Comments

  1. Zaya says:

    Ene doodoh hun yana ve gehii hen l tegeed abort hiiglii huseegui jiremselii gej hushevdee tiim bdald orool tiim aldaa hiigee blgui albaar tegtsiim shig avch uzehii hunii zovlond zuvluj chadahgui bol zgr duugui ungur

  2. You need a DOCTOR ! says:

    Cekc.mn humuust heregtei medeelel ugdugch zarim humuus arai l uher yumaa…
    endees asuuj baihaar, sain emch deer ochood metgejiliin zuvluguu arga hemjee avaachee…

    Huuhnuuded gej helehed, ger bul tuluvlult baihgui bol , jiremsen bolj , abortond orj uuriiguu hohirooj yana ve …

    Hunii ami unetei shuu !

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.