Лас -Вегаст сэтгэцийн эмгэгтэй этгээд хөгжмийн наадамд оролцож байсан хүмүүс руу бууудан 59 хүний аминд хүрч, 500 гаруйг шархадуулсан аймшигт хэрэг дэлхийн нийтийг цочирдуулсан.
Амь өрссөн ийм нөхцөл байдлын үеэр л хүнийг бодит байдал дээр яг ямаршуу хүн бэ гэдгийг мэдэж болдог гэдэг. Эдгээр зураг дээр энэ аймшигт явдлын үеэр өөрсдийгөө жинхэнэ хүн гэдгээ харуулсан баатрууд юм.
1. Жонатан Смит хүзүүндээ шархадан унахаасаа өмнө сандарч балмагдсан 30 гаруй хүний амийг аварсан.
2. Энэ залуу эхнэрээ биеэрээ халхлан хэдэн хэдэн удаа суманд оногдон амиа алдсан.
3.Энэ залуу үл таних эмэгтэйг халхлан хөлөндөө шархадсан.
4.Сонни Мелтон эхнэр Хизерийг өөрийн биеэр халхлаад амиа алджээ.
5.Тейлор Уинстон, түүний найз бүсгүй Женн Льюис нар түлхүүр нь зоолттой ачааны тэрэг олж хүнд шархадсан 10 гаруй хүнийг аюултай газраас гарган эмнэлэгт хүргэсэн.
6.Ээж болоод удаагүй байсан энэ эмэгтэй найз залуугаа сумнаас халхлаад хөнгөн шархадсан.
7.Гал сөнөөгч Стив Киз шархадсан эмэгтэйд хиймэл амьсгаа хийж байгаад суманд оногдон амиа алдсан.
8.Карли Крайгир охиноо сумнаас хамгаалаан дарж хэвтээд амиа алдсан.
9.Майк Кронк 3 удаа суманд оногдсон найзынхаа цусыг тогтоохын тулд цамцаараа боолт хийж амийг нь аварсан.
10.Иракийн дайны ахмад дайчин Крис Бетел гаж донтон хаанаас гал нээж байгааг богино хугацаанд тодорхойлон цагдаа зааж өгсөн.
11.Майк Макгэрри охидуудаа өөрийн биеэ сумнаас халхлан шархадсан.
12. Линдси Пажет машинаараа шархдагсдыг эмнэлэгт хүргэн амийг нь аварсан.
13.Гал унтраагч Марк Маккёрди дүүгийнхээ эхнэрийг шархадахад нь яаралтай тусламж үзүүлэн амийг нь аварсан.
14.Гал унтраагч Курт Фаулер эхнэрээ сумнаас халхалж байгаад олон удаа шархадсан.