Амьдралаа гэж…

Сайн байна уу, Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе, амьдрал гэж хүний хүслээр болдог бол ямар сайхан бэ. Хайрын тухай амьдралын тухай кино үзэж суухдаа ямар хүмүүс ийм хайртай учирдаг юм бол доо гэж бодох үе байх л юм. Би одоо нэгэнт идэр насанд хүрч яваа эр хүн, эцэг минь нэр хүндтэй, олны танил хүн, гэр бүл маань өөрсдийн бизнестэй дажгүй сайхан амьдардаг. Эцэг эх маань намайг ёстой хайранд бөмбөрүүлж өсгөсөн учраас би тэднийхээ төлөө юуг ч хийхэд бэлэн тийм л хүн. Тийм ч учраас одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө эцэг эхийнхээ хүсэлтээр мөн л нэр хүндтэй чинээлэг айлын охинтой гэр бүл болсон.

Бид одоо хоёр хүүхэдтэй. Эхнэрээсээ би хэзээ ч салахгүй байх гэж боддог. Нэгэнт бидний дунд тийм гал халуун хайр байгаагүй болохоор би ихэнхи цагыг гэрээсээ гадуур явж өнгөрөөхийг эрхэмлэдэг. Энэ олон жил болоход бидний дунд хэрүүл, маргаан элдэв зүйл нэг ч гараагүй гэхэд бараг болно. Хүмүүсийн нүдэнд төгс гэр бүл. Цаг хугацааны эрхээр өсч буй хоёр хүүхдээ хараад заримдаа маш их өрөвддөг.

Одоогоос бараг хоёр жилийн өмнө нэг амралтын өдрөөр хэсэг хүмүүстэй хоолонд орох боллоо. Тэгтэл тэр хүмүүсийн нэгнийг нь газарчилж яваа гээд нэг бүсгүй огт санаандгүй байдлаар яг өөдөөс минь хараад сууж байв. Амралтын өдөр байсан болохоор нүүрээ огт будаагүй, үсээ толгой дээрээ хааш яаш овоолоод боосон бүсгүй. Гэхдээ маш чамин тансаг зүйл хэрэглэдэг бүсгүй гэдэг нь зүүсэн хэрэглэсэн эдлэлээс нь тодорхой. Яагаад ч юм харцаа огт салгаж чадсангүй. Бүх зүйл нь хоорондоо зохицсон маш хөөрхөн царайтай. Өмнө нь хаа нэг газар уулзаж байсан ч юм шиг. Ингээд бүсгүй ч гараад явлаа.

Хүн амьтанаас сураглаж эцэг эх нутаг усыг нь тодрууллаа. Ингээд хоёр жил өнгөрсөн боловч санаанаас огтхон ч гарахгүй юм. Түүнийхээ тухай, түүнтэйгээ дахин уулзах боломж гаргах гэж чадлаараа хичээсээр саяхан түүнийхээ барааг дахин харав. Тэр минь өмнөхөөсөө ч илүү үзэсгэлэнтэй болжээ. Түүнийхээ талаар зарим нэг мэдээлэлтэй ч болов. Тэр минь мөш өндөр боловсролтой, олон улсын байгууллагад ажилладаг бүсгүй юм байна харамсалтай нь тэр минь маш хүнд өвчнөөр өвдсөн байжээ. Энэ тухай сонсоод хэдэн өдрийн турш би яах ёстой вэ гэж бодсоор шаналсаар явах юм. Ийм байдалд орсон хүн байдаг бол у , би юу хийх ёстой вэ…

12 Comments

  1. Zochin says:

    Erguu mal we yaadag. tuuniihee gechihjee yum ch yarij uzeegui bjiij. Ehnertee dasaj durlaj hairlaach 2 huurhun ur huuhdee bodooch chi oligtoihon setgel gargaad ehneree bayrluuldag halamjildag bsan bol naad amidral chin ulam tansag saihan boloh bsan bn shde. Tuuniihee tuuniigee geh shig mal

  2. info says:

    Дурлачихсан л юм байна. Хүнд дурлаж болно оо. Тэгэхдээ эхнэр хүүхдээ заавал муулах ямар шаардлага байгаа юм вэ? Дурлал чинь ганц удаагийнх биш байдаг юм. Би нэг дурлаад дурлал маань 4 сар л үргэлжилсэн тэгээд сая нэг таарсан чинь ямар ч сэтгэл хөдлөл алга. Бараг энэний юунд нь болсон юм болдоо ухааны юм бодоод л өнгөрлөө.

  3. БААС says:

    СОНИН БАЙЛГҮЙ ЯАДАГ ЭНД ИЙМ ХОГИЙН ЮМ БИЧИХЭЭР ХОГИЙН ХАРИУЛТ Л ӨГНӨ Ш ДЭЭ

  4. ах says:

    БАЯН АЙЛЫН ТЭНЭГ ПИЗДА Л БАЙНА ЧИ ХАЙРГҮЙ БАЙСАН ЮМ БОЛ ЯАХ ГЭЖ СУУСАН ЮМ ТЭГЭЭД БАС ХҮҮХЭДТЭЙ ҮР ХҮҮХДЭЭ БОДООЧ ҮХЭР ЭЭ

  5. huhuu says:

    ene humuus chin yamar sonin ym bee yaagaad negniihee asuudliig hundetgehgui eldveer heldiin asuudal bichsen hun ni bish asuudald handaj bgaa humuus ni yostoi sonin bna. gaihmaar aimshigtai emegneltei ch ymuu

  6. Gd says:

    End demii yum bichej suuhin orond 2 huuhdig chin torulj osgoson hani ijilda anhaaral halamj taviad yv

  7. fix says:

    хайргүй мөртлөө 2 хүүхэдтэй болтлоо зөндөө л сексдсэн байна шд хахах. их юм хуцахнээ. өөр хүүхэн сонирхоод байгаагаа зөвтгөх гэж баахан оршил бичсэн байна. тийм баян цатгалан юм бол тэр хүүхнийхээ эмчилгээний төлбөрт нэрээ нууцлаад мөнгө хандивлаач чаддын бол, чи чадах уу

  8. та танихгүй says:

    Эндээс юу гэж ийм асуултын хариуг олох вэ дээ? Чиний асуудал шиг юм олон хүнд тааралдахгүй. Өөрсдийгөө элит гээд бусдаас ялгачихсан аав ээжийн чинь буруу. Чамайг бүр өрөвдчихлөө. Нэг ч асуудлыг өөрөө толгой мэдэж шийдэх эрхгүй чааваас даа.

  9. ASD says:

    Hutsalgui dergedhee hairla, yun iluu harah durtai yum.

  10. Ах says:

    ХҮНИЙ ОХИН ҮР ЗОВООСОН ХОГ БАЙНА ДАА ЧИ ЯДАЖ ХҮҮХДҮҮДДЭЭ ХАЙРГҮЙ ЛАЛАР УУ ЧИ ХӨГИЙН ШЭЭС

  11. Эр хүн says:

    Шууд солонгос кино санаанд оржийшд. Амьдрал үзээгүй цагаан гартануудын нэг юм биздэ. Айлын охиныг авж суучаад хайргүй ч гэхшиг. 2 хүүхдээ өрөвддөг ч гэхшиг. Чи хэнтэй ч суусан яг адилхан. Юугаар ч дутаж үүээгүй болхоор уйдамтгай голомтгой, шилэмтгий. Сэтгэлд н хүрэх юм бхгүй. Байгаа юмныхаа үнэ цэнийг мэддэггүй өсжээ чи.

  12. Rosè says:

    Hair mairaar suugaagui etseg eheeree hamag yumaa belduulsen uchraas albadan shahaltaar hucheer gerlesen durtai durgui amia horlochihguihen shig amidraad bgaa yadaj uheheesei omno ooriin duraar amidarmaar bna gsen uhaanii yum heleed bga yumuu gol sanaa ni CHI ER HUN MUNUU BAYAN AILIIN ERH HUU GERLESENCH AILIIN TOM HUU HEWEEREE ETSEG BOLSONCH EHNERIIN TOM HUU BOLSONOOS OOR SUIDTEI AMIDRALDAA GIIGUULSEN YUM ALGA SHIWDEE
    ODOO YAHAWDEE MUNGU CHIN BGAA BOL OWDOJ ZOWSON HUNIIG EMCHLEED EDGEE YADAJ BUYAN BOLOG
    Busdaar hunii sul emzeg taliig ashiglaj saltaanii ajlaa hiij emegtei hun ashiglah gj bgaa bol zugeer mai shuu ??
    Chi gantsaaraa mundaglasan ailiin huuhed bish bhshuu tegej yariwal
    BAS MONGOL IH JIJIGHEN SHDEE YALANGUYA NER HUNDTEI GEH MET BAYAN GEH METIIN HUREELEL ERNI BAGA TSAG ZAWAA GARGAAD SAIN UHAH UMBOL OLDOHGUI BNA GJ BHGUI SHUU!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.