Айдсаа гэтлэхүй

Sri_SriЛос Анжелес хотод ХДХБ/ДОХ-ын халдвар авсан хүмүүст зориулсан лекц.

Амьдралд баттай зүйл бол хүн бүр үхнэ. Энэ бодит үнэнээс хэн ч зугтаж чадахгүй. Гол ялгаа нь зарим нь эрт зарим нь орой. Эмч ч мөн өвчтөн ч бас. Хаан ч бай харц ч байсан бүгд л энэ хувь тохиолыг дайрна. Хүн бүр энэ хорвоод ясаа тавина.

Гэхдээ хэзээ хэрхэн гэдгээ үл мэднэ. Зарим гуравдагч оронд хүмүүс аз туршсан нөхцөлд амьдардаг. Үхэл тэдний хувьд бараг дэргэд мэт. Үер усны гамшиг, өлсгөлөн тахалд нэрвэгдэх, салхи шуурга гэр орныхныг хуу хамах магадлал өндөр хэдий ч инээмсэглэл дүүрэн, сэтгэл хангалуун амьдарч байна.

Харин нэн чухал нэгэн зүйл бол амьдралдаа хэр чанартай цаг мөч бүрт эрч хүчтэй амьдрах. Бидний эрч хүчийг сарниулж сулруулдаг зүйл бол өвчтэй гэх айдас юм. Энэ нь бидний бие эрхтэн системд нөлөөлж үхэлд хүргэх гол хүчин зүйл болдог. Энэ утгаараа өвчин нь үхлийн дэргэд юу ч биш. Айдаснаас ангид сэтгэл нь бие махбодыг анагаах чадалтай. Тэгвэл энэ айдсаас яаж салах вэ?

Эхний шат бол ажиглалт. Айдсаа ажиглах. Айдас таныг нөмөрхөд яадаг вэ? Ямар нэг зүйлийг цээжин хэсэгтээ мэдэрдэг. Энэ мэдрэмжээ ажиглаж түүн рүүгээ гүнзгий ор. Сэтгэлийн хөдөлгөөн бүхэн биенд ямар нэг мэдрэмж төрүүлдэг. Уг мэдрэмжийг ажигласнаар сэтгэл хөдлөл биеийн сэрэл мэдрэмжид хувирч үгүй болдог. Уг мэдрэмжээс гарахад сэтгэл тэнэгэр амгалан болдог.

Хэрвээ энэ арга нь бусдын дэмээр хийж болмоор тэгээд хийхэд хэцүү санагдвал хоёр дахь арга бол харж хамгаалагдсан гэдгээ ойлгох юм. Та бурхных, та энэ хорвоо ертөнцийн агуу их хүчнийх, мөнх тэнгэр, Бурхан багш, ямар нэг ертөнцийн эзэн намайг харж хамгаалж байгаа. Энэ ойлголтыг мэдрэх нь айдсаа гэтлэх илүү дөт хялбар зам юм.

Хэрэв ингэж чдахгүй бол юм бүхэн өөрчлөгддөг гэдгийг ойлгох. Таны эргэн тойронд байгаа юмс бүхэн хэзээ нэгэн цагт үгүй болно. Юм бүхнийг бид өөртөө байлгаж чадахгүй. Аливаа юмс ирж мөн буцдаг. Хүмүүсийн сэтгэл, зан ааш хаврын тэнгэр мэт. Таныг хүрээлэх хорвоо хувьсан өөрчлөгдөж байна. Иймд юм бүхэн хувирамтгай, тогтмол бус төлөвтэй гэдэг талаас харж ойлго. Энэ ойлгоц нь танд айдсаа давах тэнхээг мөн өгнө.

Айдас бол ямар нэг зүйлийг өөртөө байлгаж, түүнтэйгээ салахгүй зууралдах юм. Гэтэл амьдралдаа өөртөө байлгах зүйлс танд нэгээхэнч үгүй. Нэг л өдөр та энэ бүхэнтэйгээ салах ёс хийнэ. Юм бүхэнтэй гээ шүү. Үүнд таны бие махбод ч орно. Ингэж мэдрэхэд таны дотор асар их хүч оргилон гардаг.

Айдсын уг үндсийг ойлгож, ажигласнаар түүнээс салж чадах бөгөөд сэтгэл цэвэр ухамсарынхаа эх сурвалж руугаа орсноороо эрүүл мэндээ эргүүлэн олж чадна. Цэвэр ухамсар бол цэвэр хайр юм. Хайр бол энэ гариг ертөнц дээрх хамгийн агуу анагаагч хүч юм. Энэ бол өөрт байгаа төрөлхийн мөн чанар юм шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Хайр гэдэг бол дан ганц сэтгэл хөдлөл биш. Энэ бол таны оршихуй. Энэ бол таныг бүтээсэн тэр нэгэн зүйл. Үүнийг мэдрэхийн тулд та айдас хүйдэс түгшүүрээс хол ангид байх ёстой болдог.

Тэгвэл үүнийг мэдрэх ямар нэг арга бий юу? Ийм нэг дасгал бол Амьдрах урлагийн Амьсгалаар анагаах хөтөлбөрт орсон Сударшан Крия юм. Сударшан гэдэг нь та хэн бэ гэдгээ тольдох зөв тусгал гэсэн утгатай. Харин Крия гэдэг нь цэвэрлэж угаах/ариусгах үйлдэл. Та Сударшан Крия –г хийхэд сэтгэлд муу муухай бодлоор дурсагдаж хоногшсон хог хаягдалаа сэтгэлээсээ гадагшлуулж, улмаар биеийн эс эд болгоноо богино хугацаанд залуужуулж эрч хүчтэй болгодог. Сударшан Крия нь таны дотор маш гүн цэвэрлэгээг явуулж, та илүү динамик, улам залуу мэт болсноо мэдрэнэ. Сударшан Крия –гийн үеэр дотоод оршихуйн гүндээ уусан орж өөрийнхээ амин сүнсээ мэдэрдэг. Энэ амин эрч хүч таны бие мах бод, сэтгэл хөдлөл, санаа бодолд яаж тархан оршиж, цаашлаад эрүүлжүүлж байгааг биеэр танд амсуулж чадна. Сударшан Крия хийсний дараа хүмүүс бие, сэтгэл, оюун ухаан, хийморь гал цог золбооны хувьд шинээр эргэж төрсөн мэт боллоо гэдэг. Мөн улам эрх чөлөөтэй сэтгэл амар түвшин боллоо гэдэг.

Эртний Самгард хэлнээ эрүүл мэндийг ‘сваста’ гэдэг бөгөөд нэг нь өөрийнхөө амин сүнсэнд орогнох гэсэн утгатай юм. Эрүүл мэнд гэдэг нь төв түвшин байх гэсэн утгатай. Сэтгэлд айдас, гэмшил, уур зэрэг сэтгэлийн сөрөг муу хөдлөлөөс ангид тогтуун, амар түвшин байхад, ямар ч өвчин зовиурын тогтолцоог анагааж чадна. Ухамсарт аугаа хүч бий.

Та амар түвшин байхад юу ч таныг үймүүлж чадахгүй. Жижиг нууранд өчүүхэн чулуу том хуйлрал үүсгэж болно. Өргөн уужим нуурын мандал том чулуу том хуйлрал үүсгэнэ. Харин тэнгис далайг юу ч самууруулж чадахгүй. Уул сарьдаг уналаа ч тэнгис тэнгис хэвээрээ л амар амгалан.

Шри Шри Рави Шанкар

1 Comment

  1. baldag says:

    хэхэхэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.