Бүгдэд нь энэ өдрийн мэнд. Би эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр маань ажил хийгээд жил гаран болж байна. Энэ хугацаанд өчнөөн л халамцуу согтуу гэртээ ирдэг боловоо. Заримдаа тасарчихсан ч ирнэ. Буудалд тасарсаныг нь ярих ч юм биш. Өөрөө бол юу ч болоогүй л гэдэг. Энэ ч яахав эртний явдал л даа. Би уг нь уучилсан. Хамгийн сүүлд согтуу, хөл нь дэлхийгээ онохгүй ухаангүй ирснээс нь болж нилээн хэрүүл маргаан болж дууссан. Салах дээрээ ч туллаа. Даанч хүүхдүүдээ бодоод чадахгүй юм. Түүнээс хойш ийш тийш ажлаар явсан хойгуур нь хүүхдүүдтэйгээ сэтгэл тайван уужуу сайхан л байх юм. Эхнэрээ харахаар л стресс бухимдал төрөөд хүүхдүүдтэйгээ муухай харьцчих гээд, ааш зан эвдрэх гээд байдаг боллоо. Ойртолгүй сар гаруй болж байна. Тэгтлээ үзэн ядаад байгаа юмуу гэхээр үгүй юм. Эвлэрчих юмсан, хуучин цаг шигээ сайхан байх юмсан гэж бодогдох л юм. Даанч.. Би яавал дээр вэ?
11 Comments
Ийм асуудалтай эрчүүд их байдаг бололтой. Би ч тэдний нэг. Эхнэртээ араараа тавиулсан эр сүлд хийморь нь үхдэг гэж дуулсан. Надад маш их хайртай гэх хирнээ үерхэж байхдаа өөр бандитай хоногоор алга болж л байсан, гэрлээд 3 жилийн дараа 1 настай охинтой байхдаа бас л өөр залуутай унтчихаад өглөө нь хүзүү нь шимүүлсэн оромтой ирж л байсан. Тухайн үед нь охиноо бодоод би зүгээр л дотроо уйлж харамсаад өнгөрсөн. Тэр үед өрхийн эмлэгт ажилладаг байсан. Түүнээс хойш 3-4 жил өрхийн эмлэгт ажиллахдаа эрүүл ирсэн нь цөөн. Сүүлд нь ажлаас нь гаргаж санаа амарсан. Буцаад сайхан цаг шигээ байх гэж зөндөө ятгаж ярьж…, ахиад нэг хүүхэдтэй болчихвол уухаа болих байх гэж бодоод 1 жилийн өмнө хүүхэдтэй болсон. Гэвч уусаар л… Би өөрөө удаггүй биш уудаг л даа. Гэхдээ зөвхөн эрэгтэй найзуудтайгаа уугаад гэртээ орж ирээд л унтаад өгдөг. Яаж ч их уусан чимээгүйхэн ороод, хүүхэддээ муухай үнэр үнэртүүлэхгүй гээд газраар унтаад өгдөг. Айлуудын нөхөр архи ууж агсан тавьдаг гэж дуулсанаас биш эхнэр нь тийм байдаг гэж би л лав дуулаагүй. Уйлна, орилоно, үсчиж дайрна. Хүүхдүүдээ айлгана…Тэгсэн хирнээ намайг дэргэдээсээ холдуулмааргүй байна гэнэ. Би өглөө 9 цагт гарч шөнө 1 цагт харьдаг. Хувиараа бизнес хийдэг бүлээ ганцаараа тэжээсээр 8 жил болж байна. Энэ хугацаанд хүүхдээ ихэвчлэн хадмындаа л өсөгсөн. Эхнэр гарч шоудахаараа 21 цагт эхэлсэн бол шөнө 3-4 цагаас наашгүй. Би маш олон удаа уучилсаар сүүлдээ олон уучлал маань үзэн ядалт болж хувирч байна.
Харин ч хүүхдүүдээ бодож байгаа бол салсан нь дээрдээ. Манай нөхөр танай эхнэр шиг л ууж иддэг бсан. Би бас хүүхдээ бодож бна гээд олон жил тэвчсэн. Одоо ажилгүй арчаагүй эхнэр хүүхдээ хагас өлсгөлөнгийн байдалд л байлгаж бна. Яв гэхээр явахгүй. Ажил голоол гэртээ хэвтэж бна. Ажилгүй мөнгөгүй болохоор уух нь багассан ч гэсэн олон уучлал үнэхээр үзэн ядалтаар солигддог юм бналээ. Хүн үр хүүхдээ бодоод засрах болуу гээд хүлээгээд байдаг юм бналээ. Цаг хугацаа алдахын нэмэр. Сүүлдээ үр хүүхэд нь ч ухаан ороод зожиг ганцаардмал аз жаргалгүй ийм аавтайдаа гутарсан хүүхэд л болж хувирсан. Манай хүүхэд аавыгаа аав гэж хэлдгүй. Иймэрхүү л байна. Эхнэр чинь ийм байгаад үнэхээр харамсаж бна.
Sain bnu bi USA garax xuseltei bgamaa yaaj yamarxuu bdalaar garax we garaxad tuslax zowlogoo zowlomj ogox xun bnuu gankhuyg.narangoo@yahoo.comru msg bicherei bayrlala
хорвоогийн эрчүүд хогиййййййн эхнэрүүдээ ярьж байхад чи илүү
Nadtai yg ijilhen ym bna bi bas ehneree harah bitgii hel neriig ni sonsohod l unen stress. Huuhduudee zagnahdaa eldveer helne ta nariig solichihono shu hayaad yvna shu amia endees userchihene shu (manaih 6 davhart bdg ym) bur neg udaa shono dund ohin maani uilahad muu shees chini gej haraaj bsn udaatai. Bi neg udaa yagaad ingeed bdg ym gej asuusan chini chamd uurlasan uuraa gargaj bna gej hariulsan.Bas huug maani gedsend ni bhad naizdaa ogchihie gej helj bsn. Tegsen hernee facebook deeree jigteihen huuhduudee hairtai. Namaig bolohoor naizuuddaa huuhduudee harj handdaggui hosor haydag gesen bgaa ym bi hun hunees sonsson. Salmaar l daanch huuhduuddee hairtai bolohoor chadahgui ym.
Дараагийн удаа баримт цуглуулж бгаад шүүхэд хандаж ээж байх эрхийг нь хасуул. Яаж ч мэдэхээр хүүхэн бна.
bi yag iim emees 2 huuhdee uurtuu avch uldej chadsan, barimt, nitolgoo tsugluulj bgaad.
Миний эхнэрч гэсэн ялгаагүй, архи нтр гэхгүй боловч нэг новшоос салахаа больсон, харахаар л уур хүрээд, байхгүйд нь ямар сайхан гээч, гэхдээ л уйтгартай байдаг. Би алба амины ажлаа зохицуулдаг болохоор үнэхээр завгүй байдаг. Бас заримдаа үнэхээр ядардаг. Нэгэн удаа сумо Харамофужи гэрт ирэхэд эхнэр гал тогоонд халуун хоолтой шмээмсэглээд хүлээж байх нь үнэхээр жаргалтай гаж ярьсан. Би хүнд атаархах дургүй гэхдээ л атаархсан шүү. Надад дутагдал бий. Би бүр залуу байхдаа олон сайхан бүсгүйчүүдтэй найз байсан. Эхнэртэйгээ нэг сайхан унтах гэхээр тэр маш дурамжхан байдаг болохоор одоо бүр сэрэл хөдлөхөө ч болчихсон.. Харин одоо урд нь бараг тоодоггүй байсан нэг хүүхэнтэйгээ уулздаг болчихсон бид 2 сайхан байгаа. Яагаад би урд нь анзаардаггүй байсан юм бол гэж бодсон. Яахав тэр аав ээжтэйгээ гэр хороололд амьдардаг сургуулийн насны нэг эрэгтэй хүүхэдтэй, цалингаараа амьдардаг хүн л дээ. Би илүү юм амлахгүй ч гэсэн бүх талаар тусална. Хүн өөртөө жаргалыг бүтээх хэрэгтэй юм билээ Хайрлаж байсан хүн чинь нэг л өдөр урваж чи тэрний хэн ч биш болно…
Ajlaas n gargaad gert n suulgahaar arhinii mongogui yaj uuhav de esuul spiral taviul erh bish eruul mendinhe tolo arhi uuhgu blgui
Ямар хүмүүстэй ууж идээд байгааг нь мэдээд тэд нараас нь хол байлгахыг хичээ, тэгээд өөрт нь энэ архидалт чинь хэтэрлээ эмэгтэй хүн байж ингэж болохгүй гэдгийг нь ойлгуулж хэл
Ehneree ene heweeree arhigui bj chadahgui gewel ajlaasaa sain duraaraa garahiig shaard. Ajilgui gertee bwal shoudaad bhgui bz