Айдас гэдэг өөрөө тун ч таагүй зүйл. Бодит үндэслэл ба шалтгаангүй айдас бол бүр ч таагүй, хүний амьдралыг там болгож хувиргана. Ийм айдсыг фоби гэдэг. Шон Косс гэдэг зураач хүний 30 төрлийн фобийг өөрийн төсөөлснөөр дүрсэлжээ.
Атазагорафоби – үл тоогдох, мартагдах ба мартахаас айх айдас.
Клаустрофоби – давчуу, битүү орон зайнд орохоос айх айдас
Хронофоби – цаг хугацаанаас айх айдас.
Арахнофоби – аалзнаас айх айдас
Трипанофоби – тариурын зүүнээс айх айдас.
Никтофоби – харанхуйгаас айх айдас
Токофоби – төрөхөөс айх айдас.
Агорафоби – ил задгай орон зай ба бөөгнөрсөн олон хүнээс айх айдас
Кулофоби – алиалагчаас айх айдас.
Тафофоби – амьдаар оршуулагдахаас айх айдас.
Филофоби – дурлахаас айх айдас.
Экклесиофоби – сүм хийдээс айх айдас.
Скопофоби – хүн эгц урдаас эсвэл ар нуруу руу нь ширтэхээс айх айдас.
Черофоби – аз жаргалааас айах айдас.
Эйзоптрофоби – толиноос айх айдас.
Автоафоби – амьтад, хүмүүсийг дуурайлган хийсэн хөшөө, тоглоом, эд зүйлсээс айх айдас.
Кенофоби – хөндий хоосон зайнаас айх айдас.
Эпистемофоби – эрдэм мэдлэгээс айх айдас.
Некрофоби – үхлээс айх айдас.
Сомнифоби – унтахаас айх айдас.
Талассофоби – далай тэнгис, далайн аяллаас айх айдас.
Апоеменофоби – үе мөчөө тайруулсан хүмүүсээс айх айдас.
Пирофоби – галаас айх айдас.
Трипофоби – ойрхон гаргасан олон нүхнээс айх айдас.
Педиофоби – хүүхэлдэйнээс айх айдас.
Эметофоби – бөөлжихөөс айх айдас.
Гилофоби – ойн модноос айх айдас.
Бленнофоби – зунгагаас айх айдас.
Офидиофоби – могойноос айх айдас.
Вербофоби – үгнээс айх айдас.