НЭМЭЛТ: 12:50
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 14.10 дугаар зүйлийн 1.14.13 дугаар зүйлийн 1, 8, 9 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон шүүхээс яллагдагч Бизъяагийн Дашзэвэгт 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн яллагдагчаар 1 сарын хугацаагаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.
НЭМЭЛТ: 11:35
Эх сурвалжийн мэдээлснээр, энэхүү хэрэгт холбогдсон 74 настай эрд холбогдох хүчингийн хэргийг прокуророос яллагдагчаар татах саналтай шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүхийн захирамжаар түүнийг нэг сар хорих шийдвэр гаргажээ. Түүний өмгөөлөгчийн батлан даалтад гаргах хүсэлтийг шүүх хүлээж аваагүй байна. Хэрэгт холбогдсон этгээд нь өөрөө бага насны ач зээ нартай хүн юм байна.
08:00
Санаанд багтамгүй хачин муухай хэргүүдийн мэдээлэл ойр ойрхон уншигч та бүхэнд хүргэж буйдаа хүлцэл өчье. Гурав, тавтай бага насны хүүхдүүдийг төрсөн болон хойд эцэг нь хүчирхийлсэн гэх жигшүүрт хэргийн талаар нийгэм даяараа зэвүүцэж, яавал бяцхан охидоо энэ мэт зүй бус, хүчирхийлэгчдээс хамгаалах талаар хэлэлцэж байх үед хаа нэгтээ дахин ийм хэргүүд үйлдэгдсээр байна.
Нийслэлд бага насны хүүхдийг хүчирхийлсэн байж болзошгүй дахин нэг хэрэг гарсан байна. Тодруулбал 74 настай олны танил нэгэн хүн долоохон настай охиныг хүчирхийлэхийг завдсан хэргээр баривчлагдсан байгаа талаар эх сурвалж мэдээлэв.
Түүнийг Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн шүүгчийн шийдвэрээр цагдан хорьсон бөгөөд гэрчийн мэдүүлэг, эд мөрийн баримтаар хүчирхийлэхийг завдсан үйлдэл нь нотлогдсон гэх мэдээлэл байна.
Харин хүчирхийлэл үйлдсэн гэх 74 настай этгээдийн өмгөөлөгч түүнийг батлан даалтад гаргаж авах хүсэлтээ Чингэлтэй дүүргийн шүүхэд гаргажээ. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
Бага насны охидын хувь заяа томчуудын гарт ийн “сүйтгэгдэж” байгаа жигшүүрт үйлдлүүдийг таслан зогсоож, охидоо хүчирхийлэгчдээс хамгаалах талаар хүн бүр дор бүрнээ анхаарал сэрэмжтэй байж, тэмцэх цаг нэгэнт болжээ.
Б.ЦЭЛМЭГ
SOURCE: medee.mn
5 Comments
Баахан шалдан хүүхэн тойруулчихаад дуулаад бүэиглээд байдаг биш билүү.Тэр олон хүүхнүүдээсээ таалагдсаныгаа аваад шааж л байхгүй жоохон хүүхэд сонирхоод гаж донтой өвгөн бэ яасан
7 hon nastai ach, zeeshigee nyalh amitanruu dairch bdg naad erguu ovgonoo hurdan suulga. Ulaan mahnii hereg, ter dundaa 7 nastai huuhediig geheer Agaa nar yanaglaad ognoo! Boojgoigoo tasduulaad, hunii orontsog bolood Uil laigaa edleerei lalariin tugzug
unen l bgaa daa, hairan ner tur. Huuhduydiinhee, ber, hurgeniigee nuuriig yasj harnaa.
Баригдсан нь л энэ байх. Сайн ухвал өөр олон хүчингийн хэрэг гарна даа энэ зөнөгөөс. Хайран ч нэр төр. Ой гутмаар шар сэмжилсэн төгцөг. Иймэрхүү новшнуудыг үнэн голоосоо үзэн ядаж байна. Бүх гавьяа шагналыг нь хураа. Даан ч их Дизиман энэ тэр гээд далдганаад байсан юмаа.
энэ зөнөгийг шууд буудвал таарна энэ одоо ямар нийгэм бэээ ой гутмаар