Жирэмсэн үедээ ихэнх бүсгүйчүүд жин нэмдэг. Тэгвэл жирэмсэн үедээ жин нэмэхгүй байх аргаар “www.wikihow.com” сайт нийтэлжээ.
Алхам №1
Та жирэмсэн болсон өдрөөсөө гаазтай ундаа болон согтууруулах ундаа, тамхинаас татгалзаарай.
Алхам №2
Та жирэмсний эхний өдрөөс өөртөө тохирсон дасгал хөдөлгөөн хийж, илүүдэл жинтэйгээ тэмцэж болно. Жирэмсэн эмэгтэйчүүд йогоор хичээлвэл илүү тохиромжтой.
Алхам №3
Танд сундаг даавуу эсвэл ороолт хэрэгтэй. Та дээшээ харж хэвтээд ороолтынхоо тусламжтай нэг хөлөө дээшээ өргө. Үргэлжлэх хугацаа 20 секунт. Энэхүү дасгал гуя болон шилбээр таргалуулахгүй.
Алхам №4
Цэх суугаад бага жинтэй туухай өргөж болно. Энэхүү дасгал гарын булчинг таргалуулахгүй.
Алхам №5
Та сайн унтаж амрах хэрэгтэй.
Алхам №6
Жирэмсэн үедээ түргэн хоолноос татгалзаарай. Хэрвээ жирэмсэн үедээ эдгээр хүнсийг хэрэглэвэл илүүдэл жинтэй болно гэдгийг анхаараарай.
Алхам №7
Жирэмсэн үед гүйх хориотой. Харин та сэлж болно. Усанд сэлж илүүдэл жингээсээ хагацаж болно.
Алхам №8
Сүүлийн саруудад та хөдөлгөөнөө багасгаж, эмчид үзүүлж, хүүхдээ эрүүл эсэхийг нь сайн үзүүлээрэй.
Алхам №9
Бяслаг болон өндөгтэй нарийн боовноос татгалзаарай. Бяслаг таны өтгөнийг хатаах аюултай.
Алхам №10
Гэдэс томрохын хэрээр арьс язардаг. Энэ үед та өндөгний шар түрхээд, 1-2 цагийн дараа бүлээн усаар угаа. Мөн язралтын эсрэг тос бий.
Алхам №11
Дасгал хөдөлгөөн хийх үедээ зориулалтын гэдэсний хамгаалалт зүүгээрэй.
Алхам №12
Мөн та унтахдаа хажуу тийшээ харахаас гадна хоёр хөлнийхөө засвар дэр хавчуулаарай.