Тэр бүсгүйтэй бүтээгүйдээ баярладаг шүү

Сайн байн уу. Би 27 настай. Оюутан байхдаа ангийнхаа охинд дурлаад хэдэн сар мансуурч л явлаа. Байнга тэрнийг бодно. Араас нь зөндөө их гүйнэ. Шанална. Байгаа мөнгөө шавхаад л бэлэг аваад очино. Харин тэр нэлээн хөдөлгөөнтэй охин байсан юм. Намайг 5 дугаар курсэд байхад л 3 дахь найз бандитайгаа үерхэж байгаа гэж билээ. Сүүлд найз бандиасаа салсан гээд их сэтгэлээр унана. Би хань болчих гээд л хотын нэг захаас нөгөө зах руу явдаг байлаа. Би ч сэтгэлээ илчлээд л тэр тийм ч гэхгүй үгүй ч гэхгүй байгаад л байна. Би тэвчээд унтах гэж дайрдаггүй байлаа.

Тэрний цаана нэг нууц хүн байгаад байгааг би бас мэддэг байлаа. Гэхдээ намайг явуулахгүй байнга цуг цагийг өнгөрүүлнэ. Би ч хүний өмнөх амьдрал надад хамаагүй өнөөдрөөрөө л байх хэрэгтэй гэж их гэгээлгээр бодно. Энэ бүхий эхлэл нь ангийн шоудалтын дараа нэгнийдээ очиж үргэлжлүүлээд шөнө нь унтаж байхдаа тэр надруу дайрч өмд рүү минь гараа хийснээс л эхэлсэн дээ хөөрхий. Хүмүүсээс ичээд унтаагүй. Маргаашнаас нь тэр охиныг бодоод л дурлачихаж билээ хөөрхий. Би тэрнийг хүлээж чадна. Сэтгэл нь надруу эргэнэ гэж боддог байлаа.

Гэвч нэг жижиг зүйлээс маргалдаад надтай харьцахаа болчихсон доо. Би ч ийм хүн надад хань болж чадах болвуу гэсэн бодол сэтгэлийн мухарт байдаг байсныг мэдсэнгүй. Тэгээд л надтай харьцахгүй болохоор би гэмшээд холбоо барихгүй нэг мэдсэн сар болчихсон байсан. Дараа нь 2, 3 сар. Би тэр чигтээ юм бичээгүй ээ. Жижигхээн зүйлээр шалтаглаад уурлаж холбоогоо тасалсанд нь гомдоод би ч хичээсэнгүй. Одоо бодоход ёоё бурханы авралаар яаж тэрэнтэй суучихсангүй вэ гэж боддог ш дээ хаха. Хэрэв суусан бол амьдралаа там болгох байсан байхаа. Залуучуудтай нэр холбогдоод л, үнэн эсэх нь мэдэгдэхгүй уулзаад л би хардаад л зовоод л ёэ бурхаан.

Охидуудыг гомдоож яваагүй сайн залуу байсан болохоор бурхан бүтээгээгүй байхаа. Одоо тэр нэг хүүхэдтэй нөхөргүй л юм шиг байна лээ. Тэрний араас гүйхээ болиод жилийн дараа нэг дажгүй охинтой учирсан. Тэрний хувьд би анхных нь эр хүн байсан. Бид ч гал халуун, сайхан эхлээд одоо 1 хүүхэдтэй сайхан амьдарч байна. Би 100% итгэдэг. Жаахан ааштай гэхдээ л хайртай даа. Санаа нийлнэ гэж жигтэйхэн удахгүй л байр, машин, хурим сэтгээд хийчихсэн. Сургамж гэвэл хүн амаараа ямар ч зүйлийг, яаж явснаа гоёор тайлбарлаж болно. Гол нь үйлдэлийг нь, хүмүүжлийг нь, зан төрхийг нь сайн харах хэрэгтэй юм байна лээ. Явдалтай хүүхнүүдээс хол бай, сэтгэлээ өгч тэнэгтэв дээ залуус минь…

14 Comments

  1. Зочин says:

    За нэг түүх биччихье. 10 жилд байхад манай нутагт хотоос 1 охин өвөөгийндөө зун бас өвлийнхөө амралтаар ирдэг байлаа. Хотын цагаан, гоё хувцасладаг, дээр нь нүд хөмсөг сайтай, үнэн царайлаг охин байлаа. Манай найзууд битгий хэл тэр хавийнхан, ер нь үе тэнгийнхэн харсан бүгд л араас нь хошуурдаг байв. Нэг гэм нь өвөө нь билүү эмээ нь хятадын эрлийз билүү хурлийз гэдэг байсан санагдана. 10 жилийн шохоорхол энэтэй суудаг ямар азтай залуу байх бол доо гэж бодож модоод л. Их сургуульд байхдаа хааяа таардаг байлаа бас л хөөрхөн хэвээрээ. Түүнээс хойш тааралгүй байж байгаад 10-аадхан жилийн дараа тухайн үедээ хайр зарлаж байсан залуу нь намайг хамт очиж уулзъя гээд би очлоо. Танигдах юм бараг байсангүй ээ, дуу хоолойны өнгө, инээмсэглэл л тэр хүнийг 10-д жилийн өмнөх бидний араас нь хөл алдан гүйлгүүлж байсан охин мөн гэдгийг л гадарлаж байсан шүү. Манай найз уншвал бараг гадарлах байхаа.

    • Дээрх хүн-д says:

      Ямар болцон бсын. Танигдахын аргагүй гоё бсан гэжүү эсвэл эсрэгээрээ гэсэн үгүү. Ойлгосонгүй.

    • hog says:

      Hyatadiin erliizuud ert miardag yum. Zaluudaa tseverhenduu baidag

  2. сэтгэгдэл13 says:

    Монголд гэр бүл салалт их байгаагийн шалтгааныг нэгээр нэмээгүй чамд баяр хүргэе!

  3. Huu says:

    Bi oyutan bhdaa uyeiinhee gants sogoog erguulseer suusan. Odoo neeren haaya haramschih geed bdiin. Ooroo ch hun ni gaigui ni gaigui, gehdee erguuleh hun tatsrahgui yadargaatai. Ter yaam maamand bol bur ajil hiilgeh heregguin bilee.

  4. Tiimuuu says:

    aztai, adtai, uhaantai er gej chamaig l helne, aavuud huudee tiim ohid, huuhnuudiig yaj tanih, zai barih arga, tedend arga, zali mehend orohgui bh ara, tednii mask iig ni huulah arga iig sain zaaj uguh heregtei.
    Tegj huuhdiinhee ireeduig hamgaalba shd

  5. zochin says:

    ene emegtei humuus yagaad ingeed uurlaad baidag yum be?
    mongol emegtei humuus uhaantai l daa. gehdee diilenh huvi ni heterhii bogino bodoltoi yumaa. gadaad er harahaaraa engeree zadgailaad guichine. heterhii oorsdiigoo mundag gej bodotsgoodog baih. gehdee diilenh ni shtee. tsaana ni uneheer jinhene uhaantai, mundag yavj baigaa emegteichuud zondo baigaa2

  6. kkk says:

    ene khuukhnuud yundaa uurlaad booj ukhekh geed baina zarim neg khuukhentei buteegui ni amidrald zuv songolt boldog ,
    bitgii kharamsaj khalaglaarai l gesen baina
    Bi ch bas 10 jild buten unchin okhin erguuleed buteegui odoo bol bayarladag yum olon jiliin daraa taaraldakhad neg aimaar buduun avgai yavj baisan unekheer enentei kholbogdolgui salsan ni yamai iim khugshin buduun avgai bolokh gej bodogdson shuu kkk

  7. man says:

    арчаагүйдээ тоогдоогүй байж их юм хуцах юм, чи дажгүй залуу байсан бол чамтай үерхэх л байсан шд. ямар ч хүн өөртэйгээ яг таарсан хүнтэйгээ л нийлдэг гэж үнэн факт шүү

  8. ganzorig says:

    Bi bas oyutan bhdaa neg ohintoi suugaaguidee ih bayarladag ter neg zaluutai davhar yavalddag bsan yum bn le nadtai bhdaa tegeed bas er ni togsoltiinhoo barag buh zaluucguudtai untsan yanhan bsan bas aimar arhi uudag jijigheen bietei maiga holtei TIS iin oyutan ohin bsan 2000 onii togsoltiinhon ter yanhaniig barag medne de

  9. Noonecares says:

    Нээээх сайхан сексддэг охинтой жил хагас хамт амьдарч билээ, өчнөөн ч хэрүүл хийнэ тэгээд 2 уулаа салж чадку, тэр бас их найдваргүй, нэг өдөр сэтгэлээ чангалж чангалж байж салъя гэж хэлж өгөөл салсандаа, одоо болтол иб ганцаараа тэр хэзээний нөхөртэй тийм л байн даа хэхэ ,ай лайфаа гэж. тэхдээ хүнтэй суувал суухаар л байсан л дөө үхххсс. салаад 2 жил болж байна , одоо нэг юм бодохгүй бол гадуур хооллосоор байтал ходоодгүй боллоо хэхэ

  10. gg says:

    nadtaigaa taarsan amidraltai hun bna aa . Haysan deer . i know this bor dattt feeling

  11. eeeyyyyy says:

    Chadahgui chi hezee ch setgeld ni bagtahgui chamaig dursahchgui ter emegtei chini. Yagaad geech iim bolhoor chini. Uruvdultei amitan be ter busgui harin uhaantai yum bn. Nadad bas ingej gej gonshignoj yavdag bh da gj boddog 2 ch zaluu bga. 1 ni bur ortsond shunujin suuj uilsan yum bn. Margaash ni heterhii ih zantai sehuun ohin taalagddaggui geed yariad yavj bsn hunii urmand bi tuund yamar ch muu zuil hiigeegui l de. Yadaj goridlogo turuuleed zangaa huvirgasan bol bas yahvee. Er hun shig baij sur da 27 toi zaluu mini.

  12. Orgil says:

    Hend hamaa bnaa yu ch bicheed bgan 27 hurcheed Chi ymar shalchigar zaluu ve tgeel saihan amidarch bval boloo shd yag yah gej ch bicheed baigaan haha, toolgoogu de yum bodood yvjidiin bishu, arai I shalchigar yuma haha ymar ch zorilgotoi ingej bichsin arai shu

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.