Шөнийн секс…

Секс орчин үед нэлээд түгээмэл болсон үзэгдэл. Нэг удаагийн сексийг эрэгтэй, эмэгтэй ямар ч хүн хайдаг. Шалтгаан нь ерөнхийдөө ойлгомжтой. Нэг удаагийн секст татагдагсад хүсэл тачаалдаа хөтлөгдөхийн сацуу үүрэг хариуцлагаас ангид байхыг эрмэлздэг.

Нэг удаагийн секс тохиолдох магадлалтай үеүүд:

Анхны болзоон дээр. Хэн хэндээ илт таалагдан, хүслээ барьж дийлээгүй үед юмуу цаашид тэдний харилцаа нэг их ирээдүйгүй юм, гэхдээ хэн хэн нь бэлгийн харилцааг хүсч буйгаа ойлголцсон үед,
Хосын нэг нь секс тэдний харилцааг илүү ойртуулж, үргэлжлүүлнэ гэж найдсан үед тохиолдож болох аж.

Секс таалагдсангүй:

Ийм тохиолдол бишгүй тулгардаг. Танилцлаа, уулзлаа, харилцлаа. Бүх зүйл гайхалтай. Түүний биеэ авч яваа байдал, ухаалаг яриа, хувцаслалт ер нь бүх зүйл дур татам. Гэвч бэлгийн харилцааны дараа бүх зүйл эсрэгээрээ мэт. Та тэр үед танд тохирох хүн яавч биш гэдгийг мэдэрч эхэлнэ. Гэхдээ хамтрагчдаа надад таалагдсангүй гээд шууд хэлэхэд нэг л эвгүй. Тиймээс за “Утасдья” хэмээгээд хурдхан зугатахын түүс болно.

Таны нэг удаагийн хамтрагч хэзээ нэгэн цагт өөртөө тохирох хүнийг олж л таараа. Тиймээс түүнийг зөнд нь орхисон нь дээр. Бараг л эхлээгүй харилцааг хялбархан дуусгах нь аймшигтай зүйл бус. Хамгийн гол нь худлаа дүр эсгэснээс зайгаа барин, мөрөө хөөсөн нь шударга зан.

Эрэгтэй хүний амжилтгүй байдал:

Та болзсон залуутайгаа үдшийг гайхамшигтай өнгөрүүллээ. Бараг л түүнд анхны харцаар дурласан мэт сэтгэгдэл төрнө. “Секс” гэдэг десертээр эл сайхан үдшийг дуусгачихмаар. Гэвч хамтрагчид тань бие махбодийн асуудал тулгарчээ. Энэ бол жинхэнэ сүйрэл. Иймэрхүү асуудал сэтгэл зүйтэй холбоотой агаад өөрийгөө хэт энхрийлэхээс үүдэлтэй гэгддэг. Эрэгтэй хүн өөрийнхөө хэр чадвартайг үзүүлж чадахгүй байх нь хамтрагч эмэгтэйгээ алдах шалтгаан мөн. “Иймэрхүү зүйл хүн бүрт тохиолддог, дараагийн удаа туршаад үзье” гэх тайлбар тус болохгүй л болов уу. Мөн эрэгтэй хүн ийм үед хэт хурдан тавьдаг бол мөн л ирээдүйгүй гэсэн үг.

Хамтрагч харилцаанд бэлэн бус

Нэг удаагийн сексийг тухайн эмэгтэйтэй цаашид харилцаагаа үргэлжлүүлэхийг хүсээгүй, үүрэг хариуцлагаас зайлсхийгч юмуу ердөө л урт хугацааны харилцаа хараахан төлөвлөөгүй байгаа эрчүүд илүүд үздэг. Иймэрхүү бодолтой байгаа эрчүүд одоохондоо ямар нэг нухацтай алхам хийхэд бэлэн бус гэх юмуу “хөл дээрээ” зогсох хэрэгтэй байна, эхлээд карьераа өсгөчихөөд дараа нь…гэх мэтээр тайлбарладаг. Гэвч энэ нь худал цэцэрхэл байж болзошгүй гэдгийг бодолцох нь зүйтэй. Яагаад гэвэл эрүүл, зөв сэтгэлгээтэй хэн боловч амьдралын саад бэрхшээл, сайн сайхны төлөө ганцаараа тэмцсэнээс хамтдаа зүтгэсэн нь дээр гэдгийг мэднэ. Гэхдээ амьдралынхаа ямар нэгэн үед урт хугацааны харилцаа хүсэхгүй байх нь хэвийн үзэгдэл. Эмэгтэйчүүдийн хувьд энэ нь өөр төлөвлөгөөтэй холбоотой байж болно. Түүнээс гадна үүрэг, хариуцлагагүй секст татагдаж буйд орчин үеийн кино, шоу-бизнесийнхний нөлөө асар их бий.

2 Comments

  1. ACE says:

    Ажлын ачаалал, хувийн карьер төлөвлөлт, гэр бүл төлөвлөлт гээд олон шалтгаанаар нухацтай харилцааг хойшлуулах сонголт хийсэн хүмүүс олон байгаа. Байнга ажил ихтэй байдаг иймэрхүү ганц бие хүмүүст нэг удаагын гэхээсээ илүү сексийн тогтвортой хамтрагч хэрэгтэй байдаг. Энэ нь эрсдэлгүй, итгэл найдвар төрүүлэх, эсрэг хүйстэнтэйгээ харилцаж сурах, секст суралцах гээд олон сайн талууд байгаа. Тогтвортой харилцаатай хамтрагчтай байвал нөгөө хүнийхээ гоо сайхан, бие галбир, хүсэл сонирхол зэргийг илүү таниад мэдрэмж, дур хүсэл, хурд, ариун цэвэрийн шаардлага гээд л бүх зүйлээрээ сайхан нийцэж илүү сэтгэлийн таашаал авч чадна шүү дээ. Харамсалтай нь ийм харилцаа хүсэж байгаа хүмүүс маань нэгнийгээ олох боломж тун хязгаарлагдмал юм даа

  2. asd says:

    neg udaagiin sex d john taaruu bailaa gd ter eregtei hun sexiin muu chadvartai gsn ug bish shuudee. oiriin uedee huntei oirtoogui udsan humuus amarhan dur tavih uzegdel baidag shd

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.