Охиныхоо ээжид…

Сайн байна уу. Та хоёр минь сайн биз дээ. Мэнд мэдэх зүрх зоригтой боллоо. Маргааш гэж өдөр байдгийг ухаарч, манарч явсан өдрүүдээ зүхэж байна.

Одоо чи намайг нэгэнтээ хайрлахаасаа өнгөрсөн биз. Надад ч тийм сэтгэл хөдлөл байхгүй болчихсон байна. Гэхдээ охиныг минь аавыгаа хайрлах, санаж бэтгэрэх, ухаантай хүн болгож хүмүүжүүлээрэй. Чамайг “тэнэг, ухаан муутай” гэж зүхэж байснаасаа хүлцэл өчье. Босгосон амьдралаа цааш үргэлжлүүлэхээс татгалзаж, элэг бүтэн заяаг хагасласан болохоор уур минь намайг ийм үг хэлэхэд хүргэсэн байна.

Түүнээс чи тэнэгтээ надтай өдийг хүртэл амьдарч, мунхагтаа эцэг үр хоёрыг салгаагүй гэдэгт итгэж байна. Олон аймшигтай мэдээлэл дуулдах юм аа. Одоохондоо аавгүй үр сүүдэрнээс айж, сүнсгүй л явах байх. Орог саарал хорвоо шүү, охиныг минь хайрлаж, хамгаалж яваарай. Хүний эх хүүхдээ яаж хайрлахаа надаар заалгахгүй биз дээ. Гэхдээ аав нь алхах замыг нь цэвэрлэж, алсаас харж л яваа шүү гэж охинд минь хэлээрэй.

Ядаж сэтгэл нь дүүрэн яваг. Чи бид хоёрын эхлүүлсэн амьдралд бэлэг болж охин минь ирсэн. Даанч энэ бэлэг хагас тэврэлтээр хорвоог туулж, элэг нь бүлээцэвч, ууц нь даарах заяатай байж. Энэ л миний буруу. Охиноо мэндлэхэд аз жаргал, эрүүл энхийг ерөөх дөө, хагас амьдралтай болно гэж төсөөлж явсангүй. Аав нь хичээсэн бүхнийг сайхан болгох гэж өвдөг дээрээ олон удаа сөгдсөн шүү гэж охинд минь хэлээрэй. Харин ээж нь л бүгдийг шийдэж, аавыг чинь яв гэж зүлгэсэн гэдгээ хэлж яах вэ. Өвдгийг чинь дэрлэж байхдаа аавыг минь явуулсан хүн гэж зүхэх бодол охиндоо өгөөд хэрэггүй биз. Түүний оронд тамиргүйхэн хаалга хаагаад эргэж харж ч чадахгүй явсан аавыг нь л буруутгачих. Би холгүй байгаа.

Хөөрхөн охиноо өдөр өдрөөр өсч томорч байгааг алсаас анзаарч яваа. Хэдэн цаас өгч та хоёрыг доромжлоод яах ч билээ. Гэхдээ тусламж хэрэгтэй бол би хэзээд бэлэн шүү. Хүсч авсан байрныхаа өр зээлийг төлчихөөд, охиноо идэр залуу болоход нь өгнө шүү гэсэн бодолтой ажиллаж байна. Ганц мод гал болохгүй, ганц хүн айл болохгүй гэгчээр гундах, гандах үе байх л юм. Гэхдээ аав чинь мандаж яваа гэж хэлээрэй. Охиндоо хамгийн сүүлд харуулсан өндөр байшинтай ажлынхаа өрөөнд хослол өмсөөд сууж байгаагаар минь ойлгуулаарай.

Битгий нүүрсний машинд сууж, үүрийн жингээр хүрзэнд гараа хайруулж явааг минь хэлээрэй. Охин минь амьдралдаа гутарч мэднэ. Аавыг том даргаар төсөөлж, онгирч явсан нь дээр байлгүй дээ. За чамдаа өгч чадаагүй аз жаргалаа хүсье. Удаан ганцаараа яваад хэрэггүй шүү. Сайн хүн орчлон олон бий. Өмөг, түшиг болохоор үрийг минь бас хайрлахаар тийм хүнтэй учраарай. Харин охинд минь юу гэж хэлэхээ чи өөрөө мэд.

Гэхдээ аав нь бий… Удахгүй ирнэ… Охиноо үргэлж санаж яваа… Хүслийг чинь биелүүлдэг хүн одоо ч хажууханд чинь алхаж яваа гэж хэлээрэй…

Үргэлжлэлийг нь төрүүлж, өдийг хүртэл намайг хайрласан даруу монгол бүсгүй чамдаа баярлалаа.

8 Comments

  1. *** says:

    salah tiim amar bishee. salah shiidweriig tiim ch amarhan gargadaggvi yum vr hvvhed n hajuud n baigaa eejvvd. tiim baidald hvrgesen etseg ehiin ali alinii buruu. hoorhon jaahan amitdiig onchruulj sanaj betgervvlehiig ymr ch eh hvn hvsedgv yum. negent bolood ongorson horson niileh argagv uchraas l holddog. salsnii daraa gants biy eh hvnd ymr baidgiig bas tosooloh ch gv ter aaw. adaglaad gudamjaar hvvhdee daaj yadaad tewreed yawj bhad hajuugaar zoroh ger bvliig haraad ymr bdg gej sanana

  2. ooooo says:

    За даа ер нь л ортой бичиж.
    1. Ээж нь таалагдсан болоод л аавтай нь танилцаж уулзаж дотносохыг зөвшөөрсөн байж таарна. (Хэрвээ таалагдаагүй бол уулзалгүй байсаар холдох байсан)
    2. Ээж нь сайн дураараа аавтай нь унтаж хэвтсэн байж таарна. (Хэрвээ хүчиндсэн бол шүүх цагдаа болоод л явсан байж таарна)
    3. Ээж нь хүслээрээ жирэмсэн болсон байж таарна. (Хүсээгүй жирэмлэлтээс хамгаалах өч төчнөөн арга хэрэгсэл байдаг)
    4. Ээж нь сайн дураараа тээгээд төрүүлсэн байж таарна. (Жирэмснийг аль ч үед нь зогсоох үй түмэн боломж бий)
    5. Ээж нь хүссэн болоод л өөрөөрөө овоглохыг хүссэн байж таарна (Хэрвээ тийм бишсэн бол хүүхэд удам судраа мэддэг ааваараа овоглох байсан)
    6. Ээж нь жендерийн тэгш эрх гэдэг зүйлд толгойгоо угаалгасан болоод л ЭР ХҮНИЙГ ЯМАГТ ҮГҮЙСГЭЖ ИРСЭН БАЙЖ ТААРНА (Тиймгүйсэн бол өрх гэрийн тэргүүн айл гэрийн ноён нуруу болох эр хүнийг хүндэлдэг байх байсан)

    ЭНЭ ОЛОН ДЭС ДАРААЛСАН ҮЙЛДЛҮҮДИЙН АЛИНД НЬ Ч ЭР ХҮНИЙГ ЗӨВТГӨСӨН ЗҮЙЛ БАЙХГҮЙ БАЙГААГААС Л ЭМЭГТЭЙ ТА ГАНЦААРДАЖ БАЙГАА …
    7. Зөвхөн аль нэгэнд л эр хүнийг хүлээн зөвшөөрсөн бол хүүхэд тань аавтай өсөх байлаа…

  3. zochin says:

    tiim, khairtai bol tuuniigee kharuulakh kheregtei, khudalch amtai zalkhuu zorilgogui muukhai khunees salsand bayar khurgii. okhind n iim aav khereggui tanaad ch kheregguiee

  4. goy huuhen says:

    heden tsaas ogood doromjlood yahav genee shaadag har pizda yu ene chin harin. Tavan tsaas ch bai arvan mynga ch bai gants bie gants bie eh hund ydaj l avtobusnii mongo bizdee . Cham shig hudlaa tom baasan ooriigoo orovdson pizdag ter huuhen chin haysan ni bolj . Aygui bol eniigee bichij baihdaa ooriigoo orovdood ulsan baih daa . ajilgui arhichin erguu har pizda uran ugiig uyngaluulj baij hunii amidralaar togloo bailgui . Odoo neg ym ajil hiisen uhaaantai terneesee ehner huuheddeee mai geed tavan tsaas hylailgachihgui . Odoo ajil hiij bgaa uhaantai ym bol hutsalgui naad ehner huuheddee sar bur tetgemjiiig ni og erguu lalaraa

  5. derrr says:

    Хүсэл байв ч чадал хүрэхгүй. Хүн өсгөнө хүн бий болгоно гэдэг өнөөгийн нийгэмд маш их чадвар, тэвчээр, хүсэл. Энэ бүгдийг тооцох чадвар ухаан суугаагүй амархан мэт бодож хүүхэд золиослох. Матрын нилимсаар уйлаад яахав хүн шиг болж хүмүүж.

  6. Золоо says:

    Аа хуц хуц хуц. Худ худ том том баагаад байдын. Хойно нь ингэж шалчигнах хэрэггүй л байдаг байхгүй юу.

  7. Uran uchig says:

    hooson tom ugnuud

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.