Хүүгээ бодож өөрийгөө золиосолж үүрд сексгүй амьдрах уу?

Сайн байна уу. Би 29-тэй та бүгдээсээ чин сэтгэлийн зөвлөгөө авмаар байна. Би багийн л их даруухан хүмүүжилтэй охин байлаа. 10н жилдээ нэг ч бандитай үерхэж байгаагүй. Өөрөө зугтчихдаг байв. Төгсөх жилдээ ангийнхаа бандид хайртай болж байнга мессэжилдэг байв. Гэтэл нэг өдөр түүний хамгийн сайн найз болох манай ангийн хамгийн алиа шогч банди бид 2 мэдснээр би гэнэт харьцаагаа тасалж билээ. Бодвол ангийнхан бүгд мэдэж бид хоёрыг шоолно гэж бодсон учраас. Ийм тэнэг ичимхий байжээ. Нөгөө банди маань яаж ч гуйгаад би хариу өгдөггүй байлаа. Гэхдээ тэр банди маань миний санаанаас хэзээ ч гарч байгаагүй.

За тэгээд оюутан болов. 2-р курстээ анх удаа нэг бандитай дотно болов. 1 жил гаруй үерхээд саллаа. 3 жилийн дараа одоогийнхоо нөхөртэйгөө таарч хамт нэг өрөө байр түрээсэлж 3 жил үерхэж хөөрхөн хүүтэй болсон. Асуудлын гол шалтгаан гэвэл СЕКС. Анх нөхөртэйгөө дотно байхдаа сардаа 2 удаа ойртдог байлаа. Сүүлдээ сард нэг. Сүүлдээ хоёр гурван сардаа нэг ойртдог байв. Бид 2 бөөгөөр баахан явж байж хүүтэй болсон. Анхнаасаа бид 2 секс хийх хугацаа нэг минутаас илүү гарч байгаагүй. Тухайн үедээ ч энэ нээх надад сонин санагдаж байгаагүй. Ийм л байдаг юм байлгүй гэж боддог байлаа.

За тэгээд хүүхдээ олсноос хойш жил 2 сар ойртоогүй байж байгаад ойртож билээ. Би кесвэр хагалгаагаар төрсөн юм. За тэгээд төрснөөсөө хойш би гэдэг хүн сексийг их л хүсдэг боллоо. Манай хүн яг бахь байдгаараа. Сүүлдээ миний уур маш их хүрч байнга хэрүүлтэй байдаг боллоо. Үнэхээр гомдмоор хэдэн секунт болоол нөхөр тавьчихна. Зөндөө эмнэлгээр өөрийг нь явууллаа. Зүгээр л гэх юм бэлгийн сулрал биш л гэсэн гэх юм. За ингээд би гэдэг хүний ааш араншин хэцүү болж сүүлийн нэг жил ойртсонгүй өөр хүнтэй унтахыг хүсэх болов. Дээрээс нь хэрүүл уруул их гарч хааяа надад гар хүрч би нөхөртөө үнэхээр гомдож түүнийг гэх сэтгэлгүй болов. Түүнийг харахаар л уур хүрээд байсан учраас хүүгээ аваад салахаар шийдэж хөдөө ээж дээрээ ирэв.

Гэтэл энэ зун 10 жилийн уулзалт болж нөгөө анхны хайрт минь ирэв. Уулзалдаагүй 10 жил болжээ. Одоо болтол хүнтэй суугаагүй ганц бие. Би нөхөртэйгөө таарамжгүй тусдаа байгаа талаар ч хэлэв. Тэр ч надад ханд өгөөд зүгээр байсангүй. Ангийнхнаасаа санаа зовоод уулзалтын дараа залгаарай гэж хэлэв. Ингээд уулзалтын дараа бид 2 уулзалдаж хамт хоносон. Бурхан минь секс гэж тэрийг л хэлдэг байхдаа. Тухайн үедээ би тавиагүй ч гэсэн надад үнэхээр сайхан байсан. Би одоо ч тавьж үзээгүй ээ. Ингээд бид 2 үе үе уулзалдах болсон. Намайг сууя гэх болсон. Ахиж намайг алдмааргүй байна гэсэн. Гэтэл надад 2 настай үр минь байгаа шүү дээ. Ядаж байхад манай хүү аавдаа амь. Аавых нь ч ганц сайн тал нь хүүдээ байдгаа барина. Би энэ 2 хүнийг салгаж үнэхээр зүрхлэхгүй.

Нэг өдөр аав нь ээжийнд хүүтэйгээ уулзах гэж ирээд миний утсыг бүгдийн шалгаад намайг хүнтэй уулзаж байгааг мэдэж бөөн юм болов. Сүүлдээ миний буруу би та 2 хэнд ч алдахгүй гэж уучлалт гуйв. Одоо болтол ингээд л гуйгаад байна. Яг одоо би үнэхээр яах вэ? Өөрийгөө бодох уу хүүгээ бодох уу? Өөрийгөө бодох гэхлээр хүүгээ өрөвдөөд байх юм. Эсвэл хүүгээ бодож өөрийгөө золиосолж сэтгэл хөрсөн хүнтэйгээ сексийн амьдрал ч байхгүй үүрд амьдрах уу? Гэр бүлд секс гэж үнэхээр чухал зүйл гэдгийг одоо л ойлгож байна. Би үнэхээр ямар сонголт хийх вэ. Туслаач хүмүүс ээ…

30 Comments

  1. Анхаа says:

    хүүхэдийн буруу гэж юу байхавдээ анхнаасаа л толгой тархиа зөв ажиллуулахгүй дээ. одоо тэгээд хормойн донтойгоороо дуудуулаад л явждээ. дурны хонгио минь

  2. секс чухал

  3. zaluu says:

    debil avgai be ene

  4. Bi says:

    chi ooroo t1 huuhen bn.Buhel buten huuhed gargaj amidral buteechheed sexees bolj ooriigoo zolioslono ch geh shig yu yariad bgan.Chi harin ooroo emchid uzuul ain.Nohroo l buruutgaj bhar harin chi amidralaa awch uldehiin tuld nohortoo zoriulj setgel gargaj uzsiimu.Amidral gdg chin togloom bish.

  5. Эгч says:

    Өөрийгөө бод. Юу гэж насаараа тийм хүнтэй амьдрахын. /Мэдээж хүүгээ бат найдвартай хамгаална, энэ бол эх хүний үүрэг/
    Наад 2 дахь залуугаа сайн ажигла, судал. Үнэхээр чамайг, хүүгий чинь хайрлаж чадах хүн байвал сууж яагаад болохгүй гэж. Гэхдээ ерөөсөө битгий яаараарай.

  6. teneg huunen chini says:

    Uu zaza buun dalim. Yasan setgel hudlulduu awtsan uhaan muutai huuhen be. Erduu sexees bolj. Yamar ch eh hunii shinjgui.

  7. kjkl says:

    amidralaaraa togloson medrel huuhen bn daa.

  8. анар says:

    Хөөрхий тэр нөхөр юу бодож явж байгаа бол. эхнэр сексээс өөр юм боддоггүймуу. сексийг сайхан байлгахын тулд нөхөртөө зориулж чи юу хийсэн бэ. гэр бүл гэдэг нандин зүйлийг үгүй хийж дээ чи өөрөө тэнэг хүүхэн минь

  9. Boom ochiroo says:

    Bi ene bvsgvig buruutgahkue. Uneheer sex taarahku bol ugaasaa hudla l bdag shdee. 50 garaad irheeree l sex hereggui boloh bh. Uneheer dur tachaaal ihtei tm bvsgvitei uchirah yumsandaa. Herev tm.bvsgvi baival nadtai holbogdooroi. Yariltsaad uzey. Gol n gants biy bvsgvi shu. Boom ochiroo mini face hayag

  10. baldan says:

    chi odoo shuud ingej hel nohor chn jhn uutsan uyd yrilts eruul uyd bol ooriinhooroo l zutgene jaahan halaalttai uyd shuud bi chamaig gomo gedegiig chn medne geel tulgaad hel ter uyd l nohoriin chn belegiin chig handlaga heviin ugguig medne

  11. baldan says:

    hiimel boov vibrator geed anhnii hairaas chn iluu sexddeg ymnuud zondoo bnshd zoolttoi chi tavina. nohoroo huurahgui salahgui bas nohortoo ondor uilchilgeetei viagraa sardaa neg ogood husaltsaj bai. busad uyd n hiimel boovoo shaagaal baij bai

  12. noonecares says:

    хааяадаа гар хүрдэг байсан гээ биздээ, одоо ийм юм болсны дараа эргээд нийлвэл нэг уурлавал чамайг аймар зодох байхдаа бурхан минь, хүүхдэд чинь сайн байвал нөгөө 10 жилтэйгээ суугаачдээ, одоо гардуулчаад тэр дээр биздээ бараг.

  13. unen says:

    alnii dontoi zavkhai l avgai baina alaa dagaad khuukhdee etsegt ni uguud yankhan boloood yavakh cham shig sadar emd zokhino

  14. Tenger says:

    Viagra uulgaad sex hiij baildaa. Yamar yadchihsan setgehui muutai ulsuud ve.

  15. Золоо says:

    Нөхөртэйгөө ярилц л даа. Ингээд болохгүй байна аа, санаачлагатай бай, чи эр хүн шүү дээ, намайг өөртөө дахиад дурлуул энэ тэр гээд. Юуны тулд эхнэр, нөхөр билээ дээ. Тэгээд асуудлаа хамтдаа шийд л дээ. Тэр арван жилийн банди яахав дээ, эхэндээ сайхан, яваандаа хэн хэний чинь ханамж буураад ирнэ. Тэр цагт хүүхдийг чинь зодоод, өөрийг чинь зодоод, амьдрал чинь гарах гарцгүй болсон юм шиг санагдах болвол яана. Амьдралаа хамтдаа босго оо, хэн хэнийхээ дундуурыг дүүргэж явбал яасан юм бэ? гэж бодож байна.

  16. Лол says:

    Нөхөр чинь цэнхэр байх магадлал өндөр юм бна. Үр хүүхэд л чухал. чи бол халхавч. миний бодол шүү

  17. fgh says:

    надтай суучихаа би сайн залуу ккк

  18. Болд says:

    Сэтгэгдэл 13 зов хэлжээ. Хуний юм хэзээд гое байдаг шуу дээ. Яг суухаараа аашаа гаргана даа.

  19. Hhhhjjj says:

    Ooriin chn shiudwer hamgiin zow shuu sex chuhap shuu belgiin sulraltai nuhurtei bol hetsuu ym bn

  20. сэтгэгдэл13 says:

    Ер нь бол 10 жилийн залуугаа чи хэтэрхий сайхнаар төсөөлөөд сэтгэл хөдлөлдөө автчихсан шийдвэр гаргах гээд байна. Яг суусан чинь танай нөхөр шиг сексдэхээ больчихвол яах вэ? Тэгэхээр хугацаа хэрэгтэй. Нөхөр чинь бол ойгломжтой. Эрэгтэй хүмүүс анхандаа аман дээрээ сүрхий амлалт өгч байгаад нөгөө л байдаг хэв маягт орно. Тэгэхээр нүүр өгөх хэрэггүй харин 10 жилийнхээ найзыг хүлээ харзана. Ядаж л өдий хүртэл эхнэр хүүхэдгүй байна гэдэг нь өөрөө асуудал шүү!!! Шалиг юм уу архи дарсанд орчихсон юм уу өөрийн гэсэн ажил амьдралгүй юм уу…

  21. ААВ says:

    Одоо 29 настай цаашид сексийн идэвхтэй амьдрал дор хаяж 20 гаруй жил хүүхдээ бодоод 20 жил сексгүй амьдрана гэж юу байх вээ дээ өөрийгөө бодсон нь дээрдээ

  22. derrr says:

    Өөрийнхөө зүрх сэтгэлийг сонсдоо. Ганц амьдрах амьдралыг харуусаж өнгөрөөх, хүүхэд тиймээ хүүхэд чухал гэхдээ хүүхэд дахиж төрнө. .Хүүхэд том болоод бүгдийг ойлгоно. Бас өөртөө итгэлтэй байж хүн ер нь өөрчлөлт хийж байж тодорхой юм золиосолж байж хүссэн зүйлдээ хүрдэг. Чи даруухан өслөө гээд өөрийгөө золиосолж амьдрана гэсэн үг биш шүү дээ.

  23. dudu says:

    chinii amidral shu de gehde 2 tuulai harj bgd amidralgui bolov huug ni etsegt ni ogon oro ter zaluutaiga amidrala holboson dr de ta 2.in amidral tegte tergui heruultei dr ni araar tawilt bolson bn tm bhad amidral udaan urgejilehgui nogoo zaluugin tuhaid huug chini heden sar jiliin daraa uzehgui bj magadgui hun bagin humuujile aldagui ym tm hodolgoontei zaluu tm ch udaan tesehgui bz

  24. Tsomo says:

    Setgel hurtsun l bol hurtsun bdiin bnle 1gent hurtsun setgel demi de hvn uuriiguu bodoh heregtei she ter 10 jiliin zaluugaa songoson deerde
    Nuhur bol tgeel 2 3 sar blool butsaal hereldene gar hvrne er hvn 1 l gar hursen bol tsaashid hvrne l gsn vg ene bol unen

  25. Боогий says:

    Зүрхээ сонс охин минь. Тэр залуусыг мэдэхгүй болохоор хэлж мэдэхгүй юм даа

  26. Typcal bitches says:

    Huuhdee aavad ni uguud, uuruu ter zaluugiinhaa dor orood altsaigaad hevteechdee tegeed, zambalaa zuvtguh ged bgamu hashan

    • derrr says:

      одоо үед бэлгийн сулрал их болсон энэ муухай коммент бичиж бйагаа эр бол танай нөхөртэй адил сулралтай гар. Мэдээж сулралтай хүн сулралтайгаа өмөөрнө. Адилхан юм чинь

  27. gambush Dr says:

    Amidral sex deer togtnoo gedeg chin ene shuu dee

  28. coc says:

    эрчүүд доодохдоо захирагддаг гээд байсан яасан эмэгтэйчүүд ч гэсэн адилхан л сексээс болж амьдралаа нурааж л байгааз дээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.