Харамсалтай нь ихэнх агуу хайр салж сарнидаг. Харин ямар ч хэрүүл маргаан шалтаггүй салж чаддаг хосууд ховор. Ер нь эрэгтэй эмэгтэй хүмүүс салахдаа өөрсдийн үерхэл хоорондийн харьцаагаа дэндүү их авч хэлэлцэж хэрэлддэг, заримдаа бие биендээ ухаангүй хайртай байсан хүмүүс ч жинхэнэ дайснууд болон хувирхан нь элбэг.
Тэрнийхээ оронд энэ асуудалд ухаалгаар хандвал сэтгэл санаагаар бага унаж энэ давааг амархан даван гарч болно. Ингэхийн тулд та өөрөө танийг урд чинь юу хүлээж байгааг сайн төсөөлсөн байх ёстой. Өөрийгөө бэлдэх нь таньд эсрээгээрээ урам зориг өгөх болно.
Салалтын хамгийн том алдаа нь хосууд яг байгаа асуудлаа байгаагаар нь харахыг хүсдэггүй тэрнийхээ оронд бие биенээсээ бурууг хайж маргадаг.Хэн нь буруутайг нотлож буруутай нэгнээ шийргэж өшөөгөө авахыг хүсдэг.Үнэндээ бүх юм өнгөрсөн байхад хэн нь буруутай байх нь хамаагүй шүү дээ.
Хэрвээ эмэгтэй салмаар байгаа бол:
1. Эрх чөлөөтэй дураарай байх:
Энэ нь санхүүгийн тал дээр ч сэтгэл зүйн тал нь аль альнаар чөлөөтэй түүнээс хамааралгүй болохыг хэлнэ. Танилынхаа хүрээг тэлж удаан холбоогүй байсан найз нөхөдтэйгээ уулзах. Магадгүй ямар ч урилганд зөвшөөрч, бүүр шинэ ажил байраа ч сольсон ч болно. Хамгийн гол нь түүнээс хамааралтай байгаагаа харуулахгүй байх.
2. Хэт дотно холбоогоо аажмаар тасал:
Та хоёрын дунд дасал болсон дотно холбоогоо таслах хэрэгтэй. Бие биенийхээ сонирхол амьдралын хэв маягт нь бүү оролц. Хамгийн гол нь эрс биш аажмаар шүү. Таны зорилог бол өөрийнхөө амьдарлаар амьдарч сурахад оршиж байгаа.
3. Хэзээ ч битгий шууд шүүмжил:
Хэрвээ тэр 100% бурутай байсан ч бүү уурлаж хашигчиж шүүмжил. Зүгээр өөртөө дотроо дүгнэлт хийгээд орхи. Ийм үйлдэл нь түүнийг дорд үзэж буй мэт санагдуулна.
4. Түүний ноёрхлоос гарах:
Хэрвээ тэр салахгүй таныг янз бүрээр дарамталж сүрдүүлээд байвал шууд битгий өөдөөс нь хариу үйлдэл хийж тэмц. Нуугдах эсвэл зугтах нь таньд нэмэр болохгүй л байх. Харин эсрэгээр нь түүний амьдарлыг там шиг болгоод үз. Таны хүйтэн бардам зан нь түүний захирах, авах хүслийг улам бүр бадраана. Тиймээс эсрэгээр хийгээд үз.
Хэрвээ эрэгтэй салмаар байгаа бол:
Салалтыг эрэгтэй нь санал болгосон бол тэр таны хүсэлтэнд үгүй гэж хэлж чадахгүй л болов уу. Хэрвээ таны буруугаас болж тэр ийм санал тавьсан бол таны үгэнд орохгүй. Ямар ч байсан энэ нөхцөлд эмэгтэйгийх нь ухааны ур чадвар, асуудлыг хэр хянаж чаддаг, сэтгэл хөдлөллөө барьж чаддагаас шалтгаах болно.
1. Өмчөө хуваах:
Хэрвээ эрэгтэй нь салсан ч хөрөнгөө таньд үлдээнэ гэж байгаа бол эртхэн өмчөө хуваасан дээр. Энэ нь шудрага. Хамт байхдаа авсан эд хөрөнгөө хуваах нь хамгийн төвөгтэй асуудал. Тиймээс эртхэнээс өөрийн хөрөнгө гэж батлах нотлох баримт олж баримт нотолгоогоо бүрдүүлэх хэрэгтэй. Иймэрхүү нөхцөлд хуульчийн зөвлөгөө илүүдэхгүй.
2. Хамтын зөвшөлцөөн:
Бид бүгд салалтыг хүндээр хүлээж авдаг. Шинэ амьдралдаа дасах нь эхэндээ хэцүү байдаг. Тиймээс эхлээд түр хугацаагаар тус тусдаа амьдарч эсвэл түр хугацаагаар салж үзэх хэрэгтэй. Энэ арга нь аль алинд нь тустай. Хэрвээ та хоёр хүүхэдтэй бол гэр бүл бүр мөсөн яасан ч салахгүй. Тийм учраас дайснууд биш найзууд болсон нь дээр. Салсан ч нэг нэгнээ тусалж дэмжиж байх хэрэгтэй. Шинээр найзын холбоо үүсгэх хэцүү ч үр хүүхдээ бодон хичээх хэрэгтэй.