Долоо хоногт заавал 1 удаа гадуур хонох юм

Сайн байцгаана уу. Би одоо 25 настай нөхөртэйгөө амьдраад 5 жил болж байна. Бид 2 хүүхэдтэй болж чадахгүй байсаар 4 жил өнгөрсөн юмаа. Тэр хугацаанд нөхөр минь найзуудтайгаа 7 хоногт нэг 14 хоногт нэг гээд л pc тоглодог байсан. Тоглох бүртээ өглөө үүрээр орж ирдэг байсан юм. Би бодохдоо за залуу хүн юм чинь би нээх хорьж цагдаад дэмий байх гэж бодоод үнэхээр дураар нь орж гаргадаг байсан учир нь үр хүүхэдтэй болоод амьдралын ачаа нуруун дээр нь ирхээр эр хүн юм чинь аяндаа болино байх гэж боддог байсан.

Тэгтэл одоо ч байдал хэвээр бид 2 сайхан хүүтэй болсон одоо үр минь нялх байна 8 сартай. Тэгсэн одоо ч нөхөр маань хонон өнжин явсаар асуухаар найзуудтайгаа тоглосон өөр зүйл байхгүй л гэдэг бид 2 маргалдана муудалцана дахиж тоглохгүй явахгүй нтэр гэж амлана тэгээд ч байдал хэвэндээ л байна. Би уг нь нөхөртөө бат итгэдэг гэхдээ өдий 30 дөхөж яваа хүн үнэхээр зүгээр нэг тоглоом тоглоод л хоноод явдаг гэхээр бас эргэлзээд байх юм.

Миний та бүхнээс ялангуяа эрчүүдээс асуухыг хүссэн зүйл маань үнэхээр pc-нд тоглоход хонон өнжин тоглодог гэж үү? Би үүнийг л мэдэхийг хүсч байна. Баярлалаа

10 Comments

  1. K says:

    Bich gesn ehnertei odooch gesn pc togldog 30 dohj yvaa tegl odor bolhoor bugd ajiltai tegl oroi uulzal shonjin toglono shuu de tehde garah gej boonl yum bolno shuu de bugdl oroid duusal yaarsn humuus harina

  2. Bi says:

    Bi bas ehner huuhedtei.Bagaasaa l togloj irsen.Odoo ch toglodog.Gehdee huuhedtei bolood togloh honih maani ilt bagassan.Gol n yagaad shono toglodog ve geheer odriin tsagaar ajiltai zavgui bas boon batsaanuudtai oriloldood suultai bish.Shono erchuudeeree zavtai bolool neeh ih hungui taiwan toglodog bhgui yu daa.Aan gehdee bi odoo arai ch 7 honog bolgon honj onjin toglodoggue 1s 2 sardaa gants honoh ch ymuu tm l bolson.Gertee saihan computer bdgumu bi law gertee ehner huuhdiinhe hajuud tsug computeree zawaaraa gerte togloh shig saihan zuil bdguishd.

  3. baldan says:

    za ter dota 2 CS GO geed suuld shinchlegdsen huvilbaruud bol uneheer huniig dontuulna item BET geed yag ashiglaad surtsan garuud bol mongo hiine amjihgui garuud tegeed nogoo casino shg l dontoj bgam mongo aldana oorsdoo toglono tom baguuddeer bootsoo tavina oorsdoo rankaa deeshluulj delhii hemjeeniihantai uzne gesen oilgolttoi gehdee hezeech tegj chadahgui odoogiin batsaanuud bol yag tiim. oorsdoo saijraad delhiin hemjeenii toglogch bolno gesen moroodoltei. uchir ni ene het ih hogjood delhiin avarga bas bus temtseend turuuldguimaa gehed 2 3 4 5 6 7d orhod l olon say dollartai tentseh mongon shagnaltai baidag. odoogiin huuhduud enend het tarhia ugaalgasan durtai togloomoo toglongoo neg nasnii amidrah mongoo olchino gej bodoj hamag tsag zav nasaa urj bgam

  4. noonecares says:

    Заа би бол бас ПС-г монголд орж ирэхэд нь л тоглож эхэлсэн одоо тоглодог 28 тай залуу байна аа, бид нарын үеийнхэн манай тоглодог найзууд байдгаа, наад чинь суурийн утас байж байгаад гар утас зохиогдсон шиг, фэйсбүүк гэж юм бидний доод үеийнхний салшгүй нэг хэсэг болоод байгаа шиг технологийн дэвшил дагасан тэр үеийнхнийгээ живүүлсэн хобби юм аа, одоо биднээс цааш үеийнхэн бүгд л тодорхой хэмжээгээр сонирхоно, тоглох нь тоглоноо, уурлаад нэмэргүй ээ, би бол нэг гарнаа гээл шийдээл хэдэн сар байж байгаал найзуудтайгаа нийлж нэг сайхан ПС нд арзагнаж өгөөл тэгээл эргээд хэдэн сар тоглож байгаамдаа, тэгээд тоглоод суугаад байхаар юм амжихаа байгаад ирнэ тэрийгээ өөрөө анзаараад болимоор санагдана, тэгээл давтагдана шдээ, тэгээд их сонин юм байна лээ шд, одоо бараг 30 хүрсэн хүмүүс ажилаа тараад л шууд нэг ПС-нд нээх сайхан костюмтай янз янзын машинаас бууж ирээл цуглангуутаа нөгөө хэдэн 10 жилийн бацаануудтай холилдож тамхилж байгаад яваад орчино хаха ПС-нд хононо гэж байдаг шдээ, одоо том болчихоор тэгээд дотор нь тамхиа дураараа татаад хэдэн пив мив бариад орчино, заавал тэд хүртэл гэхгүй шавиагаа ханатал нүдэлцчээл гэр гэрийн зүг тарчина шөнийн 4 5 гээд, тэхдээ манай зарим найзууд одоо хүртэл яаг ингээл хэрэлдээл байдаг юм гэрийнхэнтэйгээ , эхнэртэйгээ, зарим нь бүр тоохоо болисон шиг байна лээ.Надад нэг юм санаанаас гардаггүй юм, сая манай нэг найз нэг том улсын байгууллагын хангамжын албаны дарга болсын тэгээл аймар зэрлэг хар BMW -с зувүүн албан хувцастай хар шил милтэй бууж ирэнгүүтээ мань хэдтэйгээ ангалзаж ангалзаж ПС ярьж байгаад яваад орчиж байгаам чинь хаха тэхэд надад тийм бодол зурвас төрсөөн, аавын үеийнхэн жишээ нь массаараа сагс ч юм уу сонирхдог байлаа гэхэд манай үеийнхэн ПС юм шиг байгаан, зааза асар найруулга муутай биччих шиг боллоо тэхдээ ерөнхийдөө ойлгоцон тэ 🙂 үнэнийг хэлхэд би ч гэсэн найзуудтайгаа хоногоор хааяадаа тоглочмоор л байна, даан ч надад ч тэр найзуудад ч тэр тийм боломж сүүлийн үед байхгүй болсон, ажил амжихаа байхаар болохгүйм байна шдээ, нээрээ зөвөлгөө ШИНЭ ХОББИТОЙ болго , наад пс нээс чинь гархад бол уг нь амархан.

    • noonecares says:

      захидлын эзэн асуух юм байвал асуугаарай за 😉 би бол нээрээ нэвт мэдэж байна дөө хэхэ

  5. chinbold says:

    Багадаа ” Хүний хувь заяа” гэдэг Орос кино үзэж билээ. Эр хүн уусан ч гэсэн гэртээ 2-р араагаараа ч гэсэн гэртээ ирдэг гэдгийг үзээд ой тойнд тогтсон . Наад нөхөртөө бэлгийн замын өвчний тухай зурагтай ном сэтгүүл сайн үзүүл. Хомхойноос эхлээд тэмбүүний зураг үзүүл.

  6. хэцүү л юм says:

    Хүүхэдтэй болоод засрана гэж байхгүй ээ. Энэ бол бараг сэтгэцийн өвчин шүү. ПС тоглуулахгүй, явуулахгүй гээд үз. Ёстой бөөн юм болно уйлна уурлана худлаа элдэв шалтгаан хэрэглэнэ. Өөр дуртай юм руу нь бага багаар холдуулж сатааруулж л байж л болих байхдаа. Дугуй унах, зааланд тоглох эсвэл ууланд алхах гэх мэт

  7. man says:

    Нэг юманд хэт донтох чинь бас нэг сэтгэцийн өвчин. Дээр бас загасны хоббитой нөхөртэй л гэнэ. Ямар нэг юманд хоббитой байж болно. Харин түүндээ хэт донтоод бусад зүйлийг хайхрахаа болих нь сэтгэц нь эрүүл биш биолж байгаагийн шинж. Архинд донтох, порнонд донтох гэдэгтэй агуулга нэг болж байгаа юм

  8. 45tai aav says:

    naadakh chin estoi zovlon bolj baina manai khuu 22toi odoo naiz okhintoi bolod 2laa ikh l khuurkhun uerkheed 3 jil bolj baina gants muudaltsdag yum ni naad pc gert kompiuter ene ter bailaa ch naizuudtaigaa niileed shonojin toglono ekhner bid 2 gants khuutei boplokhoor yum khelj uzeegui odoo naiz okhiniikh ni gants problem bolood baina
    minii khuud uur muu tal baikhgui 10 jilesee toglodog kheden naizuudtaigaa ter pc gedegiig l toglono unekheer salj chaddaggui yum baikh shig bainoo…….khuukhedtei bolvol zasrakh baikh gej naidaad bj baina

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.