“Би аз жаргалтай хүн, энэ өдөр би урам зоригоор дүүрэн байх болно”

Кино дэлгэц, тайзнаа гайхамшигтай харагддагийн нууц ердөө тэд өөрсдийгөө эмэгтэй хүн гэдгийг бүрэн мэдэрч чаддагт оршино. Энэ байгалийн хишгийг гайхалтай эзэмшиж чадсанаар тэд үргэлж биднээс тансаг, эрхэмсэг сайхан харагдаж чаддаг. Тэгвэл одоо бидэнд тэдний нууцад нэвтэрч суралцах боломж нээгдээд байна.

Нэг: Эмэгтэй хүн өөрийн гоо сайхандаа хэр эрт анхаарал тавьж эхэлнэ тэр хэмжээгээрээ залуу сайхан,үзэсгэлэнтэй байж чаддаг.

Хоёр: Өдөр бүр, хором бүр өөрийн гадаад үзэмж болоод үйл хөдлөлд хяналт тавьж сур. Ингэж чадсанаар бид хэнээс ч илүү өөртөө итгэлтэй, бие даасан харагддаг.Бид өдөр бүр шинэ хүмүүстэй харьцахын хажуугаар эргэн тойрныхондоо итгэл найдвар бэлэглэж баяр баяслыг авчрагч байхын тулд үзэсгэлэнтэй, хөгжилтэй харагдаж чаддаг байх ёстой.

Гурав: Хүнд өдрийн дараа бид аймшигтай дүр төрхтэй харагддаг.Бид ядарч сульдсандаа сөхөрч унах нь холгүй гэртээ орж ирдэг. Энэ бүхнээс хурдан үр дүнтэй салах арга бол цагаан гааны ханд бүхий халуун бүлээн усанд хөлөө дүрж 20-30 минутын турш суух явдал юм.

Дөрөв: Ядаргаанаас өөрийгөө хамгаалах гэдэг бол бэрх асуудал.Иймээс өөртөө болоод бие организмаа хангалттай амралт олгож байх хэрэгтэй.Нойр бол эмэгтэйчүүд бидэнд ямар ч эм бэлдмэлээс илүү сайн амралт олгогч болдог. Амралтын өдөр утсаа тасалж, үүдээ янгинатал түгжиж байгаад бүхэл бүтэн өдөржин унтахад муу зүйл гэж үгүй.харин сэрээд хүйтэн бүлээн шүршүүрт орж биеэ сэргээгээрэй.

Тав: Чанарын өндөр түвшинд үйлдвэрлэгдсэн косметик, гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж занших. Хямдхан үнэ бага косметик хэрэглэж тухайн үед өөрийн хэрэгцээг хангаж болох боловч хожим арьс эдгээр чанаргүй бүтээгдэхүүний уршгаар амархан хөгширч, үрчлээтэх аюултай. Иймд өөрийн гоо сайхандаа гар таталгүй боломжоороо чанартай зүйл хэрэглэж байхыг хичээгээрэй.

Зургаа: Сэтгэл санааны хувьд дээд зэргийн тайван амгалан байх. Сэтгэлээрээ амгалан хүн хэзээд залуу сайхнаараа байж чаддаг.Тиймээс өөрт хамаа хамаагүй хэрэгт санаа зовж өөрийн гоо сайхандаа заналхийлэх хэрэггүй. Уурлан бухимдаж, өөрт болон эргэн тойрондоо тааламжгүй уур амьсгал мэдрүүлэх нь шууд тархинд нөлөөлж хөгшрөлтийг түргэсгэдэг тул асуудалд уужуу тайван хандаж байх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр сэтгэлийн амгалан бус байдал нь хүнийг өөрт итгэлгүй, сул дорой байлгадгаас амьдралын элдэв бэрхшээлд хялбархан сөхрөхөд хүргэдэг аж.

Долоо: Сексийн өндөр идэвхитэй байх. Хүний биеийн гормоний үйл ажиллагаа хөгшрөлтийг хянаж байдаг гэнэ. Сексийн илэн далангуй харьцаа хүмүүст тааламжтай уур амьсгалыг мэдрүүлдэгээс гадна сэтгэл санааг нь залуужуулдаг тул хүн урьд өмнөхөөсөө ч илүү өөрийгөө хөнгөн байгааг мэдэрдэг.сексийн үед хүний цусны эргэлт хурдсан, организмын үйл ажиллагааг хэсэгхэн хугацаанд ч гэсэн сайжруулдаг тул энэ нь бүхэл бүтэн 2 долоо хоногийн турш аэробикээр хичээллэсэнтэй адил үр дүнг үзүүлж биеийг эрүүлжүүлдэг байна. Гайхалтай үр дүн байгаа биз.

Найм: Амьдрал үргэлж хувьсан өөрчлөгдөж байнгын хөдөлгөөнд оршдог. Иймээс ч бид ирээдүйгээ гэрэл гэгээтэй байлгахын тулд өнөөдөр бүхи л боломжоороо ажиллаж байгаа билээ.бидэнд өдөр тутам биш ч гэлээ хаа нэг тааламжгүй зүйл учирч ойр дотны хэн нэг маань шаналж зовж буйг сонсож, таагүй үйл явдлын тухай мэдээллийг авч байдаг.Энэ бүхнийг даван гарах сэтгэлийн өндөр хаттай байхад маань бидэнд итгэл найдвар, урам зориг тусладаг.Өглөө бүр босоод толиндоо өөрийгөө харах бүрдээ өөрөө өөртөө урам зоригтойгоор “Би аз жаргалтай хүн, энэ өдөр би урам зоригоор дүүрэн байх болно”гэж хэлж байгаарай. Өдөр хэрхэн эхлэнэ тэр хэмээр өрнөдөг гэдгийг санаарай.

Эх сурвалж www.info.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.