Өрх толгойлсон ээж нарын тоог нэгээр нэмж байна аа…

Сайн байна уу? Та бүхэнд захидал очих өдрийн мэнд хүргэе. Би гэнэн цайлган насан дээрээ их эрт гэр бүл зохиосон юм шиг санагдаж бас харамсаж явах боллоо. Гэр бүлийнхэн дургүй байсаар байтал өөрөөсөө 13 ах хүнтэй хамт 5 жил амьдарч 2 хүүхдийн эцэг эх болсон юм. Хайр дурлалд нас хамаагүй гэж тухайн үед бодож алдаа гаргасан юм шиг. Хамгийн ихээр хамаатай юм байна. Бүхэл бүтэн нэг үеийн зайтай хосуудын дунд үзэл бодол, амьдралын харах өнцөг өөр гэдгийн эдгээр жилүүдэд ухаарч анзаарлаа.

Одоо 26 настай. Сүүлийн жилүүдэд бид хоёрын харьцаа хөндийрсөөр саяхнаас тусдаа амьдрах болсон юм. Салах шалтгаан их энгийн. Бие биедээ итгэж чадахаа байсан, хэрүүл уруул тогтмол гарах болсон. Секс хийсэнгүй гэж их уурлана. Гэтэл дөнгөж төрөөд удаагүй байтал нялх биетэй надад секс хийх хүсэл огтхон ч төрөөгүй нь алдаа ч юм шиг. Хамгийн аймшигтай нь халамж муу. Ажлаасаа орой ирээд л хоол идчихээд унтана. Өдөржин хоёр хүүхэдтэйгээ гэртээ их ганцаарддаг байлаа. Амралтын өдрүүдэд хүртэл ажил гэж гадуур тэнэсээр орой ирдэг байлаа. Гэртээ байх хугацаандаа утсаа оролдохоос өөр юу ч хийхгүй. Надад өгдөг мөнгө нь л түүний хувьд халамж байсан биз. Гэр орондоо л зарцуулхаас өөртөө наасан юм үгүй.

Утсаа их нууна, оролдуулах дургүй. Эхэндээ тоодоггүй л байлаа. Сүүлдээ нууцтай байсныг нь олж мэдсэн л дээ. Амьдралдаа их гутардаг болсон. Хааяадаа гэрээс гарч найзуудтайгаа уулзаж сэтгэлээ сэргээх болгонд уурлаж, бухимдана. Үнэндээ бүтэх ёсгүй хүмүүс бүтдэггүй гэж үнэн юм шиг ээ. Одоо би хоёр хүүхдээ аваад аав ээж дээрээ байгаа, хоёр хүүхдээ харах болгондоо өрөвдөх юм. Ядаж хүүхдүүд минь сайн уу гэж ганц ч асуулгүй таг чиг. Гомдохын дээдээр гомдож дотор харанхуйлах юм. Аав ээж маань ч холбоогүй байж байгаад хоёр тийш бол гэж зөвлөж байгаа. Эд хөрөнгө энээ тэрээ нэхэлгүй тус тусын замыг хөөсөн нь дээр биз.

Хамгийн аймшигтай нь ямар ч нөмөр нөөлгөгүй санагдах юм. Хааяадаа намайг биш юмаа гэхэд хоёр хүүхэд дээрээ ирмээрсэн дээ. Хайран залуу нас минь гэж харамсмаар санагдах ч хүүхдүүдээ харахлаар за амьдрал юм даа гэж өөрийгөө тайвшруулахаас цаашгүй. Одоо ямар ч байсан хүүгээ жаахан томорхоор ажил олж хийнэ дээ. Өрх толгойлсон ээж нарын тоог нэгээр нэмж байна.

12 Comments

  1. INgej bolohgui says:

    Ene ymar zovlon ym uu hamtdaa davaad tuulaad gar ta 2t saihan ireedui bgaa. Hend hend ni buruu bgaa gedgiig oilgo. Bitgiig bugdiig uuriinhuu untsguus harj harluul enhriihen mine. Anhniih shigee gal haluunaar durelz. Ger bulee az jargal gedgiig medersen uyd l hen hendee halamj tavina. Salah bol saihan ym bish. Minii oilgosnoor chinii hureeleluud sal l gej bgaa bh. Gehdee geriin numruus eriin numur gedeg ug bii. Nuhurgui etseggui ur huuhdiig hun bolgon l deerelhene. Odoo 2 huuhdiin eej hun ingej hariutslagagui shuud l urx tolgoilson emegteig negeer nemj bn gej shuud huleen zovshuurch bolohgui. Er hun bid nar chine chin setgeleesee yriltsaad irvel huuhdees ch dor nylhamsuu amitad shuu. Adarlaad bvl manuis araatnaas ch doloon dor aranshin gargana. Za amjilt etsest ni dahin helehed ene ymar zovlon ym uu huchtei baigaarai, uyhan baigaarai, huhniig hairaar shiideeree gunjhen mine.

  2. Bella says:

    Humuus odoo yu bicheed bgaa yum. Etsegt ni huuhdiig ni ug ch geh shg. Tiim haihramjgui etseg nyalh noiton huuhduude tejeej vhadlaa yu? Munguur hudaldaj asan hoid eh ni hairlaj chadhuu?
    Baliar har yumnuud dandaa emgtei huniig neg uilchlegch aytai hardgaas l bolj bgaa yum. Ta nariin zarts uu? Eej chn uu? Avj suusan ehner chn.
    Ur huuhdee gantsaar usguj bgaa myanga myanga ehchuud ta nar shg baliar yumnaas bolj l zuderch yavaa

  3. Нэргүй says:

    Маш зөв болжээ. Нөхөртэйгөө эргэж нийллээ гээд дээрдэх юм юу ч байхгүй. Харамлан байж дуртай дургүй өгсөн мөнгө нь 2 хүүхдийнх нь өдөрт идэх сүү талхнаас хэтрэхгүй. Эцсийн эцэст чи өөрөө найз нөхөд чгүй , байсан ч тааваараа уулзчих эрх чөлөөгүй , гарах гэхээр аятайхан өмсчих хувцас ч үгүй. Эргээд хархад маш их харамсахаар л амьдрал үргэлжлэх болно. Нөхөр чинь тааваараа зугаацаж ханахаараа та 3-г гуйж эхлэх л байх. Эргэж очиж л болохгүй шүү !!!! Утаснаас өөр ханьгүй л амьдрал чинь үргэлжлэх болно гэдэгт итгэлтэй байна. Ийм аавын дэргэд өссөн хүүхдүүд ирээдүйд ээжийгээ хүндэлж хайрлах сэтгэлтэй хүн болж өснө гэдэг юу л бол. Чи өөрөө л эрүүл байхад ажил төрөл хийгээд бүхнийг өөрөө босгож чадна. Аав ээж чинь дэргэд чинь байна гэдэг маш том боломж шүү. Амжилт

  4. Molnar says:

    ger buliin asuudald 2 laa l buruu baidag yum daa chi end ter hun muu uuruu mash sain hun gesen oilgolt ugsun baina ter hun yagaad ger buleesee hundiireh bolov yagaad

  5. Monte Cristo says:

    chi uuru zalgaad yatihgui yu, shartai shazruun shulam min, chi l bolood nugelgui bv gej dee, chamd ih gem bii,

  6. сэтгэгдэл13 says:

    АА тэгээд завхарсан юмнаас мөнгө горьдож хэрүүл хийж байхаар чимээгүй салсан нь зөв байх.

  7. Tom aX says:

    ooroo joohon u7haan muutai bolhoor tegj bgaashdee odoo uhaantai amidaraarai. sallaa geel gutraal oor zaluu olj awaal vr hvvhedee hayaad teneed baiwdaa. hvn hvnee oilgoj amidarku bolhoor ingej bgamshdee. tvr zuuriin setgel hodloloor shiidtsen asuudal bn ergeed niileh ni todorhoi l yum

  8. мөнгө авах хэрэгтэй says:

    Наад муу новшоосоо Үр хүүхдийнхээ зардалыг нэхэх хэрэгтэй. Чамд мөнгө харамлалаа гэхэд ҮР ХҮҮХДЭДЭЭСЭЭ ХАРАМЛАХ ёсгүй. Чи Үр хүүхдийнхээ төлөө Наад новшоосоо Мөнгө авах хэрэгтэй. Иймд зүйлд бардам зан хэрэггүй.

    • guerilla says:

      shunal. huuhduydee etsegt ni uguh heregtei dee, er ni shuuh deer mungu nehej bnaa gedeg chin ” huuhdee tejej chadahgui etgeed bna ” gesen dohio boldiim doo. tegeed huuhdiin heregtseeg hangaj chadah etgeededcni huuhdiig uldeediim shd

  9. Ах says:

    2 хүүхдийн тэтгэмж авах хэрэгтэй заавал ямар адгийн шээс вэ үр хүүхдээ ч асууж сурдаггүй

  10. za says:

    2tal 2laa l buruutai, ternees bish chi dandaa zuv, ter dandaa buruu bna gej yu baihav. Huvi hun bur hoorondoo yalgaatai, ter yalgaa chin ta 2 iin nasnii yalgaa bish huvi hunii chin yalgaa bgaa. chi uurteigee adilhan bailgah, uuriinhuuruu bailgah gej zutfeed bsan bh. ta nar 2laa l buruutai. Itgelgui gazar yu ch ugui bulguu.

  11. Эр хүн says:

    Эд хөрөнгө энээ тэрээ нэхэхгүй тус тусын замыг хөөнө гэж юу гсэн үг вэ. Хүүхдийн тэтгэвэр тэтгэмж тогтоолго, үүрэг хариуцлагыг н үүрүүл. Өөрөө болон үр хүүхдүүдээ хохироож болохгүй. 2 хүүхдээ чирэд ирхээр танай аав ээжид ч гсэн хүнд бгаа. Ядаж талхныхаа мөнгөнд нэмэрлэдэг юм бгаа бизд. Муусайн юмнуудыг зүгээр явуулж даврааж болохгүй!!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.