Намайг уучлаарай. Би чиний сайн эцэг л байхыг хүссэн. Гэвч чадсангүй. Ээжид чинь дэндүү их хайртай, чамд бол түүнээс ч илүү хайртай гэж боддог байлаа. Гэвч энэ бүгд сайн эцэг хүн байхад хангалтгүй бололтой.
Цаг хугацаа урсана. Чи том болно. Хэзээ нэгэн цагт намайг яагаад чамаас уучлалт гуйсныг ойлгох байх аа. Би бусдын нүдэнд сайн аав, сайн эцэг хүн шиг харагддаг ч гэр бүлээ аваад явж чадахгүй, ээжийг чинь мөс шиг хүйтэн хүн болгочихсон тийм л муу эр хүн. Ийм хүн өөрийгөө сайн аав гэж бусдаар магтуулаад яах юм бэ.
Чинийх байх ёстой тэр сайхан ирээдүйг би үгүй хийсэн. Цаашид инээж авахуулах байсан тэр зургууд одоо байхгүй. Тиймээс охин минь чамтайгаа аав нь сүүлийн удаа инээж зургаа даруулья. Салахыг аав хэзээ ч хүсээгүй. Гэвч мөс болчихсон ээжийн чинь хажууд өөрийгөө ч чамайг ч зовоож удаан байхыг хүссэнгүй. Магадгүй би байхгүй бол та хоёрт инээх өдөр олон ирэх байх. Ээж чинь надтай байхыг хүссэнгүй. Аав нь уг нь хүссэн, чамайг л элэг бүтэн байлгахын төлөө чадах бүхнээ хийж шүд зуулаа.
Гэвч нэгэнт бутраад уначихсан зүйлсийг яаж ч наагаад хуучин хэвэндээ ордоггүйн адилаар одоо ээж бид хоёрт нь жаргалтай дурсамжаас өөр инээлгэх зүйл үлдсэнгүй. Үүнд чи ямар ч буруугүй. Үүнд ээжийн чинь ч буруу байхгүй, охин минь.
Ийм байдалд хүргэсэн аавынх нь л буруу. Сайхан зүйл мөрөөдөж холыг зорьсон ээжийг чинь мөрөөдлөө биелүүлээд эргээд ирэх хүртэл нь аав нь шүд зууж чамайг элгэндээ тэвэрч унтаж байлаа. Эр хүн учраас гансрах үеүүд байсан. Гэхдээ хэзээ ч нэг шөнийн жаргалаар та хоёртойгоо хамтдаа өнгөрүүлэх тэр аз жаргалтай өдрүүдийг солиогүй юм шүү. Нэг л өдөр ээж нь ирнэ… Тэгээд л гурвуулаа урдын адил инээж, урдын адил кино үзэхээр явна гэж төсөөлж байлаа.
Үүний төлөө л цаг цаг биш гэж, өдрийг өдөр биш гэж мартаж зөвхөн ажилдаа, зөвхөн чамд бүхий л анхаарлаа төвлөрүүлж, бусдыг нь мартаж байлаа. Гэвч энэ төсөөлөл аавыг нь эвдэж, ээжийг чинь хайрлах ёстой, хол байгаа хүнд дэм өгч, урамшуулах ёстой гэдгийг мартчихсан байна.
Тэгээд л гэнэт ухаан орсон хүн шиг ээжийнх нь зорилгыг мартаж, аль болох л хурдан гэртээ ирэхийг шаардаж эхэлсэн. Ээж чинь учирлаж байсан л даа. Нэгэнтээ зориод ирсэн үр дүнг нь үзмээр байна гэдэг байсан. Аав дэмжиж байгаа ч яагаад гурван зүрх биесээ санаж, амьдрах ёстой юм бэ гэж бодсон. Энэ бүх цээжинд хоосон оргисон өдрүүдийн дараа ээж чинь ирэхдээ бүхнийг шийдээд иржээ. Тэр надгүйгээр чамтай байхыг хүсч ирсэн байна. Тэр надгүйгээр чамайг хайрлаж чадна гэж өөртөө бүрэн итгүүлсэн байна.
Аав нь гуйсан, аргадсан. Энэ нь чамд бид хоёр муудалцаж байгаа мэт харагдсан байх л даа. Тиймээ чиний зөв. Бид хоёр асуудлыг хэрэлдэхгүйгээр, муудалцахгүйгээр шийдвэрлэж чадахгүй болчихсон байна. Өмнө нь нэг зүйлийг хүсч, нэг зүйлийг мөрөөдөж явахдаа чамайг төрүүлсэн. Гэвч ээжийг нь сурахаар явсан өдрөөс хойш бидний зам салчихсныг аав нь одоо л ойлгож байна.
Хэн нэг нь өөр хүнтэй болж, нэрээ хугалаагүй гэдгийг бардам хэлэхийг хүслээ. Гэвч ээжийг нь онгоцонд суулгаж өгөөд араас нь сүү өргөж сайн сайхныг ерөөж байх тэр үед л зам салж байсныг ойлгосонгүй. Энэ л аавынх нь буруу. Өөрөө зорилгоод хөдөлж чадаагүй. Тэгсэн мөртлөө зориг гаргаад хүний нутгийг зорьсон нэгийгээ араас нь зовоож хурдан ирэхийг шаардсан аавынх нь л буруу.
Одоо ээж чинь нэгэнтээ шийдчихжээ. Би л байхгүй бол та хоёрт инээх өдрүүд олон байна гэдэг итгэсэн байна. Тэгвэл аав нь чиний инээх өдрүүдийн төлөө хаалгаа гаднаас нь хаая даа. Гэхдээ би чамаас холдохгүй ээ. Гараас чинь хөтлөхгүй ч бүдэрч унагаахгүйн төлөө явах замыг чинь цэвэрлэсээр байх болно.
Хааяа ээждээ зодуулахад чинь өмөөрөх хүнгүй болох байх, шүд зуудаг юм шүү. Ээж нь чамд дургүй дээ биш чамайг л ухаантай болгох гэж гар хүрдэг юм. Орой ариун цэврийн өрөө рүү ганцаараа явахаас битгий айгаарай. Тэнд мангаа байдаггүй гэж аав чамд зөндөө хэлсэн дээ.
Айлын хүүхдүүд аавдаа хэлнэ л гэх байх, яах вэ миний охин. Аав нь хажууд нь байхгүй ч чамайг явсны дараа тэр хүүхдүүдийг загначих болохоор битгий гомдож уйлаарай. Сүлд модыг нь засч, гэрлийг нь асааж өгөхгүй нь. Гэхдээ ээж нь засаад өгчих байхаа бүү санаа зов. Харин өвлийн өвгөн дахиж очиж чадахгүй байх шүү. Ойлгоорой. Тэд зүгээр л сахал зүүсэн аавынхан найз байсан. Хэзээ ч уйлж болохгүй шүү.
Чи бид хоёрт уйлсан олон шөнүүд байгаа. Ээжийгээ санаж, бэртгэрч, өвдөж хоносон ч шөнүүд олон бий. Одоо ээж нь ирчихлээ. Тэгэхээр битгий уйлж, бас өвдөөрэй… Ээжид нь бид гурав хамтдаа байх ёстой гэдгийг ойлгох хугацаа хэрэгтэй болчихсон байна. Энэ хугацаа хэр удаан үргэлжлэхийг аав нь хэлж мэдэхгүй юм. Хэрвээ хүсвэл аав нь маргааш өглөө ч буцаад очиход бэлэн байгаа шүү. Тийм болохоор аавыгаа санаад уйлж болохгүй. Аав нь охиндоо хайртай …
Хоёулаа ээждээ бодох хугацаа өгье… бас чамд хэлэлгүй явах шийдвэр гаргасан аавыгаа уучлаарай. Хэрвээ ээж чинь надгүйгээр чамайг өсгөх нь зөв гэж шийдсэн бол хоёулаад өөр сонголт үлдэхгүй нь дээ.
За яах вэ, амьдрал нэгээр дуусах биш аав нь гараад явах өдөр байхад миний охин хаалга тогших өдөр ирэх байлгүй дээ… Баяртай, охиноо чанга тэвэрч үнсье…
10 Comments
Zarim neg zaluuchuud bolon emegteichuud ehner, buyu noxriigoo gadagshaa ybchihaar ger buliinhee ireeduig bodolgui zobhon ooriinhoo zugaa tsengeliig bodoj olov dolov hiij noxorgui , bolon ehnergui ganz bie humuusiin tolgoig erguulj ybchaad ergeed ert oroi hezee negen tsagt ehner, buyu noxor ni medeseneer asuudal uusj ger buliin uur amisgal oorchlogdohod hurdeg bhaa. uund hamgiin ih hohirdog ni Huuhduud tiimees hezee ch ger bul boltsgooson bol tegj olov dolov hiij iluu dutuu harj ybtsgaahguil baih heregtei baigaan. Ger bul haluun dulaan az jargaltai baiwal ur huuhduud ymar saihan ineed hoortei jargaltai saihan osoh bol gej hun bur boddog ch boloosoi !!!
gve neere bas ooriigoo dowiilgoj orowdvvlj chadaj bga shvv. ymr ch margaand gants hvnii tsewer buruu bdgviin. chamd oort chin ch asuudal bsn l bj taaraa. gv bol.bvhel bvten ger bvl vr hvvhed torvvlsen eh hvn tm tereg dagadag nohoi shg bn gj bh chgv. ooriihoo yaadag bsnaa bicheegv tgsnee neeh eejdee bitgii buruu ogoore mogoore chihshg bvvr neg hvvhen zantai hudlaa orowdvvleh gsn
Manai orni huvid hugjliin gajuudal,mun humuus hoorondin harilcaani ter dundaa ger buliin 2-n hoorondoh asuudal esrgeer daamjirch baigaa ni turiin ene talin bodlogo baihgui baigaad orshij baina.Tur jenderiin asuudlig tencvertei hadgalah uchirtai mun yamar ch uls oron erchuudiinhee tsum huchiig negtgen zangidaj uls orni hugjliin gol hudulguh huch gej uzdeg uun deeree ch tulguurldag eregtei humuusiin hudulmurluh chadvar emegteichuudiinhees havigui iluu baidag.Tehnik tehnologi,hund uildveriin salbar,tsereg huchinii baiguullaga,strategiin bodlogo gargah salbaruudig erchuud ni atgaj yavdag ene talaar ch tur ni har hairtsagni bodlogoo urgeljluuleed avaad yavah uchirtai.Mongol uls baigaa buh erchuudiinhee tsum huchiig daichlan shavhaj udurt 10 tsagiin hudulmur erhluulj,emegteichuudiin hudulmurluh tsagiig 6 tsag bolgoh heregtei.Zarim ih,deed surguuli,gadaadad surgah oyutnuudin 90 garui huviig eregtei huuhduudeer burduuleh erchuudiin hudulmuriin sarin hulsiig 2500000 myngaas deesh bolgoh tedend niigmiin bolon ger buliin harilcaand uureh hariuclagig ni undursguh ingej chadval erchuudiin unlemj ogtsom deeshelne ger buliin harilcaand taatai nuhcul burdene.Erchuud arhi uuh,demii selguutseh tsag zavgui bolno.Ger bul bat buh togtvortoi baih bolno.
Boldko асуудлыг зөв өнцгөөс харж байх шиг байна. Эмэгтэйчүүдийн эрх сүүлийн их яригдах болсноор нөгөө “гүндүүгүй” эрчүүдийн тухай яриа огт орхигдоод байх шиг байна. Яахав тэглээ гээд нээх гомдоллоод байгаа ч юм бас байхгүй байх шиг. Гол нь эмэгтэйчүүд хэт их эрх дарх ярьж бас муу эрчүүдээсээ өө сэв хайж байнгын гоочилж доош нь хийж байдаг нь нэг ёсондоо хүчирхийлэл үйлдээд байгаа хэрэг юм. Сэтгэл судлаач хүний хувьд хосууд хоорондоо нээлттэй ярилцахгүй, эр нь голцуу чимээгүй хүүхнүүд ерөнхийдөө тухайн асуудлыг маш их дэвэргэж байнга ярих хандлагатай байдаг. Харин энэ нь урт хугацаанд үргэлжилбэл хамтрагчид туйлын хүнд тусаж улмаар ямар нэг сэтгэл гутралын шинж тэмдэг илэрч эхэлдэг. Үүнээс болж олон асуудал үүсдэг нь мэдээж нөгөө гар зангидсан эр хүн шүү дээ.
Тиймээс хосууд хоорондоо тайван бие биедээ хүндэтгэлтэй, санаа оноог зөвөөр ярьж зөвшилцөж сурах нь аливаа асуудлаас сайтар сэргийлж чаддаг нь батлагдсан зүйл шүү дээ.
tenegt. erchuud zav ihtei bolohoor arhi uugaad, ger bul salaad bgaa gehnuu. Ajilgui shalhaij hevtee avgai nariug ch ajil hiilgej, amaa hudulguhiin tuld bugsuu bish garaa hudulguj surah heregteig ni oilguulah heregtei bus uu. mongold buh hun avch bgaa tsalin yamar bilee, tetniig ni ems ni medseer bj shunalaa diilehgui ugleestei, mungutei bugs haij davhiastai. yag adilhan erh edlej yag adilhan uureg huleej, yag adilhan hudulmurlunu shuu hoo
Manai ger buliin huchirhiileliin mun ger buliin huuli gej muguid huuli baina.Niigemd bolhoor jenderiin emegteichuudiin erhiin tuhai l yarih yum.Jender gedeg chin erh tegshiin tunhag yum.Hunii erhiig deedeldeg orond ger bul sallaa gehed huuhdiig hussen ch es hussen ch 15 honog aavd daraagiin 15 honogt eejd ni bailgah huuli baidag,uuniig zurchvul huuliin hariuclaga huleedeg.Nasand hurtel ni shuu tegheer aav,eej ni huuhdiinhee umnu hariutslagaa 50/50 huleedeg shudraga zarchim yum.Mun uunees gadna niigemd orolcoh orolcoo,ajil hudulmuriin huvaari deer ch mun adil chi er baina uu em baina uu padgui yagaad gevel chi hun tiim uchir aldaa gargasan l bol emegtei gedeg utgaar ni zuulluh nuguud ni eregtei uchir arai iluu hund shiitgel noogduulna gej baihgui.Yag l adilhan hudulmurlunu adil tsalin avna haa neg gazar bar,savand hamt orno toocoo av adilhan tencuu tulnu sex hiilee adilhan l hudulj hudulmurlunu.
ai zaluu min setgeleer bitii unadaa chamd ih buruu bii shuu chi buruugaa buren uhaarah tsagt ene ih gomdol shanalal chin aandaa chamaig orhin odoh bolno ter tsagt chi uuruu ch uruuliig ch jargah bolno yor ni bol chi uuriin talaar nariin shiriiiniig sain delgeegui ch bi chamaig amidralaas ehnereesee ih zuil husdeg shaarddag harin uuruu terigee butsaaj ugch chadgui baih gej dugnelee bi ch chamtai ijilhen er hun ene zamiig dairaad l ungursunduu
зарим хүүхнүүд үнхээр даварцан гичиинүүд байх юмаа хүүхэдийг ямар ч асуудал гарсан зөвхөн ээж дээр нь байлгах шийдвэрийг харж үзэх хэрэгтэй
Tiim shuu, zuvhun eejid ni ufdug asuudliig boditoor harj , erh tegsh shiiddeg bolgoh heregtei. Gehdee ene nuhur ehneriinhee zorilgiig ni tas tsohij uuruus ni iluu garchihna gej aihdaa muruudliig ni tasalaan boltoi dogoo.
Yasan ch hetsvv yum de.