Харамсалтай нь энэ цаг үед араар тавих гэдэг дэндүү түгээмэл болчихож. Нэргүй санал асуулгаар эрчүүдийн 75 хувь эхнэрээ хуурсан гэж гарсан ч энэ бодит амьдралтай харьцуулбал бага тоо гэж сексологичид үздэг юм билээ.
Эрчүүд 30-45 насандаа аюултай. Тэр дундаа 39-42 насандаа сэтгэл зүйн хувьд бараг хямралын гэж хэлж болохуйц үеийг туулдаг гэнэ. Энэ үедээ тэд нас ахиж байгаагаа мэдэрч, хөгшрөхөөс өмнө бүгдийг амжуулах гэж яардаг. Дөч хүрсэн эрчүүд нийгэмд эзлэх өөрийн гэсэн байртай, амьдрал ахуй нь тэгширч, хүүхдүүд гараас гарч, эхнэр нь түүнд хэд хэд уншчихсан номтой адил болсон энэ үедээ л тэд өөр бусад руу нүд унагаж эхэлдэг.
Yнэнч биш эрчүүдийг доорхи хэсэгт хувааж үзжээ.
Урам хугарсан
Энэ хэсэгт багтах эрчүүд гэрлээд удсан байдаг. Эхнэр нь хуучирсан роман, секс бол хийх үүрэгтэй механик ажил төдий болон хувирсан, эсвэл эхнэр нөхрийн дунд ийм харьцаа байх ёстойг мартах дөхсөн байх нь элбэг. Ийм эрчүүд сексийн шинэ адал явдал хайж, нууц амрагтай болдог. Гэхдээ тэд албан тушаалаар өөрөөс нь доогуур, насаар залуу бүсгүйг сонгоно. Yүнийгээ тэд залуу насаа хадгалах арга гэж тайлбарладаг.
Байлдан дагуулагч
Хүүхнүүдийг эрхэндээ оруулах нь эрчүүдэд байх ёстой нэг давуу чанар гэж үздэг эрчүүд нууц амраг сонгохдоо элдэв шаардлага тавьж илүү дутууг хараад байдаггүй. Тэрбээр ямар ч бүсгүйтэй хэл амаа амархан ололцоно. Компанийн захирал, ТYЦ-ний худалдагч байсан ч түүнд ялгаа бараг л байхгүй. Учир нь тэр бүсгүй хүн гэдэг талаас түрүүлж хардаг. Тэгээд ч зогсохгүй учирч явсан хүүхнүүдийнхээ тухай хэнд ч дэлгэж магадгүй, хэн нэгнээс нууц зүйл хийгээгүй, би бусадтай адил гэж итгэдэг зантай эрчүүд энэ бүлэгт хамаарна. Ийм зантай эрийг үргэлж гэрийн хорионд барьж, зөвхөн өөртэйгөө хамт байлгана гэдэг эхнэрийн хувьд хүндхэн ачаа. Араар тавьдаг занг нь тэвчиж чадалгүй салахдаа тулсан бол сэтгэл зүйн хувьд давхар бэлтгэлтэй байх хэрэгтэй болдог. Өөрийг нь орхихыг доош нь хийлээ гэж үзэх тул ямар ч авир гаргаж чадна.
Оргодол
Бүсгүй нь жирэмсэн болсон, эсвэл хангалуун амьдрал хайж гэрлэсэн эрчүүд өөрт байхгүйг хайж сүүлэрдэг. Тэр эхнэртээ хайртай биш, сексийн хувьд ч тохиромжтой хос болж чаддаггүй нь үүнд нөлөөлдөг. Яг ийм нөхцөлд гэр бүлээ хэвээр хадгалах гэж зүтгэх нь зөв алхам уу гэдгийг сайтар бодож үзэх хэрэгтэй.
Төгс төгөлдөр
Энэ бүлэгт хамаарах эрчүүд хэзээ ч юм бэ өөрт таарах бүсгүйн идеалийг сэтгэлдээ босгож түүнтэйгээ адил хүүхнийг насан турш хайдаг. Тааралдсан бүсгүйчүүдээс энэ л чанараа эрж, хэрэв олбол үнэнээсээ дурладаг. Гэвч удалгүй уйдаж дахиад шинэ бүсгүйн эрэлд хатна. Сэтгэлдээ босгосон бурхан бүсгүйгээ хайж олтол цэцэг хэссэн зөгий адил эргэлдэнэ. Түүнийхээ ачаар гэр бүлийн хувьд тогтворгүй нэр ч зүүгээд амжсан байх нь бий.
Тайтгарал хайгч
Жил ирэх тусам яхир болж, байнга хардаад, хаана очиж хэнтэй уулзахыг зааж, үргэлж үглэж яншдаг эмэгтэйн хажууд эр нөхөр байтугай чөтгөр тогтоход хэцүү. Ийм нөхцөлд эрчүүд өөрийг нь ойлгодог, үгийг нь сонсдог, аядуу зөөлөн зантай халамжтай эмэгтэйд эрхгүй татагддаг. Нэгэнт босгосон амьдралаа нурааж, үр хүүхдээ өнчрүүлэх зориг тэдэнд дутдаг тул хэзээ ч гэр бүлээсээ салахгүй. Гэхдээ өөр бүсгүйн тэвэрт тайвширч амьдралаас тайвшрал олж авдагтаа сэтгэл хангалуун байж чаддаг.
7 Comments
уоо хэлээд салаад явбал болоо биздээ би нохортэй манай нохор намайг хуурсан гэж би боддог тэгээд уур хурээд угээр иддэг аймар хэцүү
би 25 настай эмэгтэй манай нохор 29той манай нохор бид 2 танилтсаад биу биундээ хайртай бсан амидрлийн улмаас тэр маани намайг жирэмсэн бхад гэнэт со _руу ажилхаар увсан тэр маани ч бнга утсаар уриж хайртай дуртай гдг т итгэдэг бсан гэтэл тэр маани оороосоо 5.6 эгч авгайтай 1жил гаран амидарсан гэдгийг би мдсн мэдээж надад хэтсүү бсанийг хэлэлтгүй хумуус мэдэж бгаа бх одоо нохортэйгээ хамт амидардаг хамт бгаад жил болж бгаач би мартаж чадахгуй дотор маани уур хэлэнгээр дуурэн намайг умар их гомдооснийг бодхоос уур хурээд бх юм
ахиж хуурахгуй гсн угэнд ни итгэх ч хэтсүү хоорондоо сэксийн хувид ч таарахаа болисон би хусч бгаач тэр сэтгэлд хуртэл сэкс хийж чадахгуй тэгсэн мортлоо намайг чи дандаа унтаж хэвтэх юм бодоод чи буруу замруу орно гж хардана би залуу хун одор бур сэксдхийг хусдэг тэр 7 хоногт нэг л унтавал болно гээд сэкс хийх их дургуй уавал дээр вэ би залуу хун сэкс хийхийг хусдэг миний буруу гэжүү?7 хоногт нэг унтаал дасан зохитсоод увахуу манай нохор бэлгийн суллартай болсийн боловуу али эсвэл би илуу ихийг хусээд бгаа юм боловуу бид нарийн насан дээр 7 хоногт нэг унтаал ывж бвал болно гэжүү уагаад нохор маани сэкс хийх дургуй болсийн болоо али эсвэл оор хун хусээд бдагийн боловуу? зоволгоо огч дуслаач
Эрчүүд яагаад сүүлэрдэг гэнэ ээ??? Урам хугарсан учираас, эрхэндээ оруулж чадаагүйгээс,эхнэр ни жирэмсэн учираас,төгс төгөлдөр идеал хүүхэн ни биш учираас, тайтгаруулж аргадаагуй учираас гэнэ ээ.Инээдтэй юм арчаагүй юмнууд бна. Миний бодлоор ӨӨРИЙН АМИА хэтэрхий хичээсэн дур хүсэлдээ хөтлөгдсөн, асуудалаас зугтддаг, санаачлагагүй, тэвчээргүй өөдрөг үзэлгүй, зангаасаа болж сүүлэрч бгаа юм. Эрчүүдийн талаар ч дэндүү нарийн мэдлэг өгөх юм бна доо. Харин эмэгтэй хүний талаар эрчүүд хэр мэдлэгэтэй бдаг юм бол? Бэлгийн харицаани талаар л нэлээд мэдлэгэтэй бдагаас биш, сэтгэл зүйн талаар хомс шүүдээ үнэндээ.
Монгол хүүхэн л гэхээрээ тэсвэр хатуужилтай байж ,эр хүнийг өөрийн болгох гэж энэ бүхнийг төгс судладаг бх ёстой юм уу??? Тэгээд хариуд юу болж хувирдаг бил ээ.Супер мама модэл, будаггүй нүүртэй гэрээс ч гарч чаддаггүй,хувийн баттлер болж хувирна.Хөгширөөд хураасан ч зүйлгүй, тэтгэвэр ч авч чадахгүй. Муусайн банзал эрчүүд яаж ч шалтаг тоочсон сүүлэрсэн бол сүүлэрсэн шдээ.Энэ дээрх бүх асуудлууд блаа гээд заавал өөр хүнтэй унтаж хэвтэхгүйгээр зохицуулчиж болдоггүй арчаагүй л хүний зан шдээ.
Ийм арчаагуй эр хүнийг ойлгох гэж янз бүрийн шалтгааныг ни хайж өөрийгөө зовоож бхаар, нөхөр чини сүүлэрээд бгаа бол европ хүүнүүд шиг цүнхэнд ни кондомыг ни дүүргэж өгөөд үүрд баяртай гээд хаалга аа хааж сурах хэрэгтэй.
ямар эр хүний төлөө хүн болж төрчихсөн биш.
Дээрээс ни энэ хүний 2 дахи гурав дагч болоод бдаг хүүхнүүд жаахан өөртөө итгэлтэй ухаалаг бхад яана аа.Ядаж л цаад хүнээ сайн судалж байж ,эхнэрийг ни боддоггүй юмаа гэхэд өөрийгөө хайрлаж, өөртөө жаахан хүндэтгэлтэй харицаж сурмаар юм.
Энэ нууц амраг болоод бдаг хүүхнүүд хайшаа юм өөрсдийгөө тэнгэрийн элч гэж бодоод бдаг юм бх даа , ашиглуулж бгаагаа мэдэхгүй.
Энэ сүүлэрдэг эрчүүдэд хэлэхэд за,
эмэгтэй хүний хувид эхнэр бна гэдэг нэр төрийн хэрэг, энэ дээрхээс ч илүү асуудалтай бсан гэр бүл хани ижил ээ хуураад байх ни харицангуй ховор байдаг юм.
Гал голомтоо сахиж, үр хүүхдэдээ илүү халамж тавидаг болохоороо үүрэг хариуцлагаа эрчүүдээс илүү мэдэж амидардаг.
Мэдээж хүсвэл эрчүүд шиг сүүлрэх амархан ч гэр бүл гэдэг хамгийн нэгдүгээрт бдаг эрхэм нандин зүйл ни бдаг юм.
Харин би хувидаа бодохдоо, манай эрчүүдэд нэг сайн авах зан чанар бдаг гэж боддог. Монгол эрчүүд нарийн мэдрэмж сайтай хүнд итгэмтгий нийтэч хүмүүс гэж боддог. Голдуу л цэвэр ээжийн гараар өсөж хүмүүжсэн болохоор тийм бдаг бх.
Гэхдээ л тийм гээд эмэгтэй хүнээс юм болгоныг шаардаж болохгүй биз дээ. Нөгөө эр эмийн тэгш эрх яасан бэ? (Хүүхнүүдээ???) Дор хаяж эмэгтэй хүнээс эхийн хайр давхар
шаарддаг манай монголд л байх.Харин хүүхнүүд эрчүүдээс тэр болгон аавын хайр шаарддаад байдаггүй биз дээ эрчүүдээ???
Ихэнх эрчүүд та нарын боддогоор эдийн засаг цохицуулсанаараа давуу эрхтэй гэх гэж бгаа бол эндүүрч бна.Тэгсэн ч гэсэн тэгш байх учиртай.
Үгүй бол хани ижилтэй болж , дор хаяж 1 хүүхэд тээж өсгөх гэж 3,4 жил зүтгэж бхаар ажил хийгээд эрх дураараа хүссэн хүнээсээ хүүхдээ гаргачаал эсвэл хүүхдийн мөнгө гаргуулж авчаад, дураа хүрвэл нэг хар юмтай сонгож бгаад, явалдчаад жаргаад явцгааж байна биздээ.
Одоо тийм хүүхнүүд зөндөө л болж бгаа биз,европийн ихэнх хүүхнүүд тийм л бна.
Гэхдээ л монгол хүүхнүүд хүний эхнэр болвол ,тэгж амиа хичээж хүйтэн сэтгэл гаргахгүй, ягд гэвэл гэр бүл гэдэг юм ямар сайхан зүйл бдаг бил ээ, үр хүүхэддээ ч гэсэн элэг бүтэн амидрал бий болгох гэж эрчүүдийн өмнө тэр байтугай юмийг тэвчиж эцэсээ хүртэл зүтгэдэг юм даа.Зарим ни бүүр өөрсдөө яая гэж, хадамуудаа хүртэл тойглодог биздээ, завхарсан юм.
Давраад байлгүй энэ сүүлэрдэг эрчүүд жаахан хариуцлага аа бодитоор мэдэрч амидармаар юм .
Нэг л өдөр авгай ч үгүй амраг ч үгүй хүүхэд ч үгүй гон биэ гозон толгойнууд нас биейиг барах л үлдэнэ дээ.Тэгээл нэг ядарсан чавганц хүүхнүүдэд од болоод, буцахдаа чамайг аваад явна аа гээл сууж бдаг байлгүй.
Эхнэрээ нэр төртэй авч суусан юм бол Сайн Муу-гаа хамтдаа хуваалцаад аз жаргалтай гэр бүл бий болгохийн төлөө хоер хос адилхан л зүтгэж хичээж амидрах ёстой гэж бодож бна.Хүнтэй сүүлэрхээс өөр яаж гэр бүлийнхээ өөрсдийнхөө асуудлийг зохицуулах талаар бодож цаг зав гаргаж, хани ижилтэйгээ үнэнч сайн хамтрагчид байхийн төлөө хичээж зүтгэх хэрэгтэй шдээ.
Чадахгүй бол ганц бие амидралийг сонгох хэрэгтэй !!!
Нээрээ бас хүн дормжлоод бгаа юм уу хайшаа ийн ,нөхөртэй гээд бхад л – би ч бас эхнэртэй гээл янз бүр болоод дайраад бдаг, дээрээс ни хар нялхаараа банзал царайлаад хаа хамаагүй айлгүйтсэн энэ өлөн нөхдүүд болиорой, та нараас болж инээж ч чадахгуй муухай царайлсан амитан сайхан аашилж болохгүй,би нөхөртэй гээд сайхан ганган ч байж болохгүй ,гэлэнмаа шиг явах болж бна уу???
Манай ажилын нэг бус хүүхнүүд дор хаяж халтар гэр хороололийн шавхай дунд л өсгийтэй гутал өмсчихсөн гэр ажил хүүхэд гээд, өвөлын хүйтэнд ч хамаагүй хамаг мөнгөөрөө такси бариад ээжээ гээл харанхуй шөнө ч хамаагүй айгаал нөхөрөө ханиа гээд араас ни гүйгээд , за за бичвэл олон юм бна …иймэрхүү амидрал хаа сайгүй л бна шдээ. Өрөвдмөөр бгаа биздээ
үнэн байнаа, би найздаа утсаар уншиж өгтөл тэр ,,би xамгийн сүүлийнxэд ни багтаж байна,, гээд зогсож чадаxгөүй инээлээ……….
Áàëäàã àà ÷è ÷èíü ãîìî þì ýíý õýñýãò áàãòàõ çàé áàéõã¿é ýý. õý õý . Äàðàà íü ÷àìä çîðèóëæ ãîìî íàðûí àíãèëàë áè÷íý ýý õº
миний багтах хэсэг байхгүй бнаа
Humuus yaagaad zaaval araar ni tavidag baina aa???? Neg moson salaad l yavhad amar bailgui dee…