Эмх цэгцгүй, заваандуу эр
Зоогийн газар хооллосныхоо дараа амны цаас хэрэглэхийн оронд шууд л ханцуйгаараа амаа шудрах, сав л хийвэл шалан дээр юм алдаж унагах, сандал болгон дээр хиртэй өмд цамцаа шидлэх, оймс, гутал нь хаа хамаагүй хөглөрч хэвтэх зэрэг зуршилтай эрчүүд. Эдгээр зуршлыг нь засах арга:
Ээжийг нь дуудаж өөрийнх нь уран бүтээлийг /хүүг нь/ харуулж үглүүлэх
Түүний эргэн тойронд аль болох цөөн эд зүйлс байлгах, эсвэл бүр гар хүргэхгүйн тулд ахуйгаас хөндийрүүлэх. Хоосон шахуу өрөөнд байлгавал дээр ч юм уу.
Ирээдүй: Ийм эмх цэгцгүй заваан байгаад сурчихсан эрчүүд засрах нь тун ховор үзэгдэл.
Тохирох эмэгтэй: Хамгийн тохиромжтой хувилбар бол эр нөхрөөсөө илүү давсан эмх цэгцгүй, хэнэггүй эмэгтэй. Эхнэрээ “өрсөлдөгч” гэж үзээд эмх цэгцтэй болж магадгүй юм. Эмх цэгцгүй байдлыг хошигнол болгож чаддаг эмэгтэй. Хамгийн муу хувилбар бол цэвэрч нямбай, тэгш эрхийг эрхэмлэгч эмэгтэйтэй гэрлэх.
Дуу цөөнтэй, дуугүй эр
Утга төгөлдөр, бүтэн өгүүлбэрээр санаа бодлоо илэрхийлэх чадваргүй, амандаа бувтнах маягаар хаяа нэг үглэх бөгөөд зөвхөн инээмсэглэх төдийхнөөр дотор санаагаа гаргадаг эрчүүд
Засах арга: Түүнийг өөрийг нь түрүүлэн ам нээж, яриа өрнүүлтэл нь яг адилхан амаа хамхиад дуугүй байх. Ийм маягаар дуугүй байхын зовлонг өөрт нь мэдрүүлэх.
Эсвэл танаас залхаж бүр давж гарч ярьдаг болтол нь тасралтгүй шулганах.
Ирээдүй: Ийм ааш араншинтай эр хүн хэзээ ч танд сэтгэлээ нээхгүй л болов уу даа.
Тохирох эмэгтэй: Телевизийн хөтлөгч, сэтгэл судлаач, жүжигчний мэргэжилтэй эмэгтэйчүүд илүүтэй тохирно. Өдөржингөө ярьсаар бүр ядарч орхидог иймэрхүү мэргэжилтэй эмэгтэйчүүдэд гэртээ дуу цөөтэй нөхрийнхөө дэргэд анир чимээгүйхэн амарч суух нь жаргал биз дээ.
Найз нөхөд, хамаан саднууд нь маш яриасаг, чалчих дуртай эмэгтэй.
Харамч эр
Өөртөө шинэ хувцас худалдаж авахаасаа хүртэл гар татна. Цайллага дайллагад уригдсан ч явдаггүй. Зоогийн газар, нисэх онгоц болон зочид буудалд үнэгүй олгодог жижиг ууттай нэг удаагийн сахар, цай, саван сойз, углааш зэргийг бүгдийг нь хамаад авчихдаг араншин бүхий эрчүүд.
Засах арга: Аз дайрч сугалаагаар асар их мөнгө хожих тохиолдолд л засарна. Мэдээж ийм аз ” тэнгэрээс од шүүрэх ” мэт ховор тохиолдох биш үү.
Ирээдүй: Харамч хүн хэзээ ч “эмчлэгдэхгүй”. Гэхдээ ийм хүн танаас түрүүлж “мөнх бусыг үзүүлбэл” танд багагүй их өв хөрөнгө үлдээнэ. Харин та санаа зовох зүйлгүй үрж болох нь.
Тохирох эмэгтэй: Адилхан харамч эмэгтэй.
Илүү дутуу юм хүсдэггүй, багахан хэрэгцээгээр амьдраад сурчихсан эмэгтэй.
Хүүхэмсэг эр
Эмэгтэйчүүдийн өмсч зүүсэн бүхнийг магтах дуртай, эмэгтэй хүнтэй ярилцаж суухдаа түүний биенд хүрэх, нүд рүү эгцэлж ширтэх дуртай эрчүүд.
Засах арга: Эрчүүдийн хүрээнд аль болох бага байлгах. Эсвэл зөвхөн эмэгтэйчүүдтэй л ажиллуулах.
Ирээдүй: Ийм эрчүүд хөгшрөхдөө эрээ цээргүй, шүлс нь савирсан буруу зөнөсөн өвгөн болох магадлал өндөр.
Тохирох эмэгтэй: Өөртөө итгэлтэй холын хараатай, хэнэггүй эмэгтэй.
Иймэрхүү “хүндэтгэлд” дуртай эмэгтэй
Хувиа хичээгч “жаал”
Таны төрсөн өдрийг мартсан атлаа өөрийнхөө мэндэлсэн өдрөөр бэлэг өгсөнгүй хэмээн гоморхох.
Засах арга: Цорын ганц найдлага бол хэдэн жил тэвчээртэй хүлээх. “Эрийн цээнд” хүрч ухаарч магадгүй шүү дээ.
Ирээдүй: Тодорхой биш. Зарим нэг нь нас ахиад засардаг. Хэрвээ 25 нас хүрсэн ч хэвээр бол “мөнхийн хүүхэд” гэж бод.
Тохирох эмэгтэй: Өөртөө итгэлтэй, арга зальтай эмэгтэй. “Жаал хүүгийн” эвийг нь олж үгэндээ оруулах амархан биз дээ.
Хариуцлага хүлээх дуртай “ээж” зантай эмэгтэй.
Гол баатрын дүрд тоглох дуртай эрчүүд
Өөрийнх нь тухай яриа өрнөхгүй бол толгойгоо хаялж, ойр ойрхон хөлөөрөө шал тогшиж анхаарал татах үйлдлүүд хийдэг эрчүүд.
Засах арга: Түүний сонирхлыг өөрийн юм шиг хүлээн авах. Эсвэл та өөрийн талын хүмүүсийн дунд ганцааранг нь орхи. Ухаарч магад.
Ирээдүй: Ийм эрчүүд харамсалтай нь өөрөөсөө өөр юуг ч үл сонирхоно.
Тохирох эмэгтэй: Өөрийн гэсэн хатуу бодолгүй, амьдралаас тасархай, Барби хүүхэлдэй мэт эмэгтэй, Өөрийг нь ухаангүй шүтэн бишрэгч бүсгүй.
Намхан, халзан, нүдэнд үл өртөм эрчүүд
Ийм эрчүүдийг олж харах л юм бол өөрийн эрхгүй инээд хүрээд явчихдаг.
Засах арга: Өнөөгийн анагаах ухаан хүчин мөхөсдөнө.
Ирээдүй: Гялалзсан сайхан ирээдүй харагдана. Ийм эрчүүдийн нуруу намхан ч үр хүүхдүүд, хойч үед нь удамшихгүй. Халзан гэдэг бол тэнэг гэсэн үг биш биз дээ.
Тохирох эмэгтэй:
Нөхрийнхөө гадаад төрх байдлыг үл тоож зөвхөн сэтгэл, хайр дурлалыг эрхэмлэдэг аз жаргалтай эмэгтэй.
Гэхдээ эрчүүдээс төгс төгөлдөр зүйлсийг эцэс төгсгөлгүй нэхэж шаардах нь утгагүй юм. “Хамгийн, хамгийн” гэсэн тодотголтой ямар ч сайхан эрд дээрх сул талуудын аль нэг нь байдаг гэдгийг санах хэрэгтэй.
2 Comments
харин тийн. тэрэн дотор ни ганц ч сайн тал дурдагдаагуй наасан. шал тэнэг нийтлэл
Ямар тэнэг нийтлэл вэ.