Би нөхрөө ерөөсөө танихгүй болчихож

Нөхөр бид хоёр бусдын л адил залуу хос. Дэмжээд байр, машин бэлэглэх аав ээжгүй болохоор бүхнийг л тэгээс нь эхэлж байна. Нөхөр маань Солонгос руу гурван сар ажиллахаар яваад, би уурхайд ажиллаж байгаа. Арай гэж нэг юм байранд орсон. Гэхдээ нэг гэр бүл гэхээс санаа зовмоор тусдаа амьдарсаар жил гаран болж байна. Яагаад гэхээр би уурхайд ажилладаг болохоор гэртээ байхаасаа байхгүй нь их. Нөхөр мөнгө олно гээд хөдөө гадаа хамаагүй явдаг.

Би нэгдэхээс эхлээд 10 хоног амарч байгаа. Нөхөр сая даваа гарагт ирсэн. Овоо нэг юм гэртээ тааралдаад хамт байсан чинь би нөхрөө ерөөсөө танихгүй болчихож. Танихгүй хүн шиг нэг л сонин, бас бид хоёр хоорондоо таарч тохирохгүй хэрүүл хийчих гээд байдаг болчихлоо.

Энэ байдлыг засахын тулд би ямар нэг юм хийх ёстой л байх. Би ажлаасаа гараад өөр ажилд орох уу? Ажлаасаа гарчихаар байрны зээлээ төлнө гээд нөхрийн ачаалал нэмэгдэнэ. Гарахгүй байхаар дахиад л тусдаа нэг сонин байдал үргэлжилнэ. Яавал дээр вэ?

6 Comments

  1. Өөр секс says:

    Бид нар заримдаа амьдрал ахуйгаа гээд хэрэгтэй ч юм шиг үгүй ч юм шиг зүйлд хэтэрхий их цаг зарцуулж хажууд байгаа нэгнээ анзааидаггүй . Нэгэл мэдхэд гэр бүл нь чухал уу мөнгө нь чухал уу гэдэг асуудал нь том.проблем болсон байх юи даа.

  2. mundag zaluu says:

    zugeer nuhriinhuu booviig mash sain huhuud bai. ayandaa nuhur chin hailj ursaad goy haritsatai bolno

  3. Төгсөө says:

    Өөр ажилд орж нөхөртэйгөө аль болох ойр байвал харилцаа чинь сайжирна. Чи өөрсдийнхөө асуудлыг олж харж чаддаг мундаг бүсгүй байна. Амжилт хүсье.

  4. man says:

    Бие холдвол сэтгэл холдоно оо гэж үг бий дээ.Аль болох хамт байх боломийг хайх хэрэгтэй

    • noonecares says:

      эээдээ энэ үнэн хэлж шүү, энэ жентлмэнд цай өг.

  5. LSD says:

    yron udaan xol bna gdeg xondiiroxiin l exlel shv de. Bolj ogwol xamt bx xeregtei

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.