Эмэгтэй хүний алдаа эр хүнээс л шалтгаалдаг

Амьдралыг хөлөг онгоц гэвэл тэрхүү хөлгийн ахмад мэдээж өрх гэрийн тэргүүн Эр хүн байх нь дамжиггүй. Тэгвэл тэр гэрийн хамгийн эрхэм, хамгийн нандин гишүүн нь Эмэгтэй хүн.

Эмэгтэй хүний алдаа эр хүнээс л шалтгаалдаг

Амьдралыг хөлөг онгоц гэвэл тэрхүү хөлгийн ахмад мэдээж өрх гэрийн тэргүүн Эр хүн байх нь дамжиггүй. Тэгвэл тэр гэрийн хамгийн эрхэм, хамгийн нандин гишүүн нь Эмэгтэй хүн.

Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэгч, эв эвийг сахиулж, ариун цэврийг тунхаглаж, бүгдэд зааж зөвлөж, аливаад зоригжуулан чиглүүлж, олсныг хурааж эд баялагийн санг бий болгож, ном эрдэмд шамдуулж, хагархай цоорхой, таагүй муухайг тэр л эвлүүлэн нийлүүлж ариутган засч байдаг.

Гэтэл сүүлийн үед тэрхүү эрхэм нандин гишүүний тухай таагүй үгс унагагч олширч, юм л бол эмэгтэйчүүд биеэ үнэлсэн, архи уусан, залилан хийсэн гэхчлэн чичлэх болжээ. Яагаад, ямар учраас гэр бүлийн эрхэм нандин гишүүн хазгай гишгэж, буруу зүйл рүү хэл хөл нь хальтирч явна вэ гэж та бүхэн бодож үзсэн үү, энэ тухай асууж үзсэн үү. Чин сэтгэлээсээ ярилцаж, хариуг нь дүгнэж үзсэн үү.

Магадгүй зарим нь хэтийдсэн шуналаасаа болоод тэгээ биз, атаач, жөтөөч зан нь тийм юманд хүргээ байлгүй, буруу хүмүүжлээсээ шалтгаалж, эсвэл найз хүүхнүүд нь олиггүй болохоор тэр гэж өөчилж муучлах биз. Харин би бол өөр бодолтой байна. Эмэгтэй хүн, танай гэр бүлийн хамгийн нандин гишүүн, аз жаргал, баяр баясгалан, гэрэл гэгээний эзэн, галын бурхан чинь байх ёстой эрхэм хүн биеэ үнэлж яваа бол, архинд орж гудамжинд гарсан бол, амьдралд гутарч траншейнд орогнож хог түүж хэсүүчилж яваа бол, залилан хийж бусдыг мэхэлсэн бол, хар тамхины наймаа болон бусад муу муухай зүйлтэй орооцолдсон бол тэр Эр хүн таны буруу, таны алдаа.

Өрх гэрт, энэ нийгэмд эрчүүд нь муу байвал эмэгтэйчүүд нь муу явдаг юм. Өрх гэрийн тэргүүн нь ямар байна, тэр айлын амьдрал тийм л байна. Эр нь ямар байна, эмэгтэй нь мөн тийм л байна.

Бүх зүйл өрх гэрийн, энэ нийгмийн эзэн болсон эрчүүдээс шалтгаалдаг. Эрчүүдийн тухай огт ярихгүйгээр эмэгтэй хүнийг буруутгаж болохгүй. Тэр гэр бүлийн хамгийн эрхэм, хамгийн нандин гишүүн шигээ алдаа нь ч гэсэн тийм эмзэг, өрхийн тэргүүнтэй, хэтрүүлж хэлбэл улсын тэргүүнтэй 100 хувь хамааралтай байдаг. Тийм учраас ухаантай ард түмэн хүнийг шинжихдээ эмэгтэй хүнийг, эх хүнийг хэр хайрлаж байгаагаар нь, хэрхэн хандаж байгаагаар нь дүгнэдэг.

9 Comments

  1. Baba says:

    Ee sda iim teneg ym unshchih gj…..

  2. Эмэгтэй хүн says:

    Магадгүй би ингэж хэлснээрээ олон хүүхнээс шүүмжлэл авах байх.

    Манай хүүхнүүд эрхээ хэтэрхий эдлээд үүргээ ухамсарлахаа больсон. Эрчүүдээ муулаад, нөхрөөсөө салсан хатуу сэтгэлтэн болсон нэгнийхээ олиггүй зөвлөгөөг сонсож бусдыг тийм өнцгөөс харвал эд мэдээж бүгд л өөдгүй харагдана.
    Жишээ нь бид хүйсийн тэнцвэрт байдал эрх тэгш байдал гэж юу яриад байгаа юм бэ, эд чинь хүүхэд төрүүлж чадахгүйтэй адил бид эдний чадах бүхнийг чаддаг билүү хэрвээ эрх тэгш байдал яриад эрээсээ дээр гарч сэтгэнэ гэж үзвэл бидний эндүүрэл холийг харах эр хүний чанар бидэнд заяасан бил үү

  3. xm says:

    minii aldaa miniih l baidag, busdad aldaagaa chiheh ni GUTAMSHIG.

  4. baldan says:

    tegvel eregtei hunii huuralt em hunees shaltgaalah ym bnldaa

  5. хохохо says:

    хувь хүний ухаанаас шалтгаалах зүйлүүд шүү дээ яагаад заавал эрэгтэй хүн буруутан нь байдаг юм…

  6. Donna says:

    eniig ereechsen gachin yum chin yuuuuu veee, uuuriin aldaa yagaad busdaain buruu bolchdog bnaa, zailaach.

  7. chihshig says:

    shaa puzda min, hamgiin emzeg, hamgiin nandin chihshig, hamgiin adgiin, hamgiin mulguu, hamgiin shunaltai, hamgiin uchuuhen gevek taarna, buruu harsan nuhend nar tusdaggui gej yutai unen, usan ongotsnii ahmad ni er hun yum bol ahmadiinhaa ugiig ug duugui bieluul bool guai. er huniig eznee gej bodoj tahin shut, ezniigee uuduus egtselj buu har, ezniigee shavhruug dolooj yav, hatavchind uud ruu haraad hevt.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.