Дэлхийн хүн амын гуравны нэг нь бэлгийн харилцааны ямар нэгэн асуудалтай гэсэн судалгаа байдаг. Тиймээс бид бүхэн энэ хүндрэл бэрхшээлийг ойлгож, та нартаа энэхүү хүндрэлийг хэрхэн даван туулах арга замуудыг хүргэе. Секс бол бидний нийгэмд хувь хүний өөртөө итгэх итгэлийг бадраахад чухал үүрэгтэй зүйл билээ. Иймд хувь хүнийг өөртөө итгэлтэй болгож, бэлгийн харилцааг нь эрүүл, чанартай байлгах үүднээс хүргэж буй доорхи мэдээлэл тус болно гэдэгт итгэлтэй байна.
Эм уух
Бид бүхэн бие өвдөнгүүт л эм тан уудаг. Энэ нь хөвчрөлтөд муугаар нөлөөлдөг бөгөөд өвчнийг эдгээх ч хүний биед олон талын сөрөг нөлөө үзүүлж байдаг аж. Иймд эмийн бус аргаар дархлаагаа сайжруулж, аль болох эм тангаас татгалзах хэрэгтэй юм байна. Ялангуяа тайшруулах эм, өвчин намдаах эм, жирэмслэлтээс хамгаалах эм, харшлын эсрэг эм зэргээс хол байснаар бэлгийн дур хүслээ хэвийн хэмжээнд барих боломжтой гэнэ. Мөн “виагра” мэтийн бэлгийн дур хүсэл өдөөдөг эмнүүдээс ч бас хол байх хэрэгтэй аж. Учир нь, ийм эмнүүд тухайн үедээ үр нөлөөгөө үзүүлээд, дараа нь таныг улам хүнд байдалд оруулдаг байна. Хэрвээ эмийн хэрэглээгээ больж, идэвхтэй хөдөлж, цусны эргэлтээ сайжруулахгүй, бэлгийн дур хүсэл өдөөдөг эмээр асуудлаа шийдээд байвал виагра хэрэглэхээс нааш бэлэг эрхтэн рүү цус юүлэгдэж, чангарахаа больдог байна.
Нөгөөтэйгүүр виагра хүний биед олон талын сөрөг нөлөөтэй. Үүнд:
Тиймээс эмийн хэрэглээгээ хорьж, шаардлагатай тохиолдолд “L-arginine” хэмээх азотын исэл үүсгэгч амин хүчил уух хэрэгтэй. Энэ хүчил судасны гөлгөр булчинг тайвшруулж сулладаг бөгөөд ингэснээр судас илүү өргөн болж цус түүгээр их хэмжээгээр урсч, тэр чинээгээр бэлэг эрхтэнд цус ихээр юүлэгддэг байна.
Эрүүл мэндийн асуудал
Бэлгийн дур хүсэл буурахад бас тухайн хүний эрүүл мэндийн асуудал ихээхэн нөлөөлдөг. Хосуудын хэн нэг нь эсвэл хоёулаа эрүүл мэндийн асуудлын улмаас гал халуун харилцаж орж чадахгүй байгаа бол хэн хэндээ хүлээцтэй хандаж, юуны түрүүнд эмчид үзүүлэх хэрэгтэй. Ингээд шаардлагатай эмчилгээг хийж, нэгнийгээ сэтгэл санаагаар дэмжих нь чухал. Энэ бол нэлээд хүнд хэлбэрийн эрүүл мэндийн асуудал. Харин хөнгөвтөр хэлбэрийн асуудлыг та өөрөө шийдэж чадна.
Жишээ нь, хөвчрөлтөд муугаар нөлөөлдөг чихрийн шижин, цусан дах хлорестины өндөр хэмжээ, тамхи, цусны даралт, дааврын өөрчлөлт гэх мэт шалтгаануудыг та өөрөө хичээснээр бүрэн эдгээх боломжтой. Хамгийн ноцтой нь эдгээр эрүүл мэндийн асуудлаа хүн өөрөө ч сайн мэдэхгүй явдаг. Та эдгээр өвчнүүдээс ангижирч, амттан, тамхи гэх мэт зүйлсээс авдаг байсан таашаалыг бэлгийн амьдралаас авах боломжтой ба энэ нь танд илүү мэдрэмжийг өгөх болно.
Ядаргаа болон стресс
Ядаргаа, стресс зэрэг нь түр зуурын зүйл. Нэг өдөр эсвэл нэлээд хэдэн өдөр сайхан амарсан байхад та “Ядраад байна” гэдэг үгнээсээ салах болно. Хүмүүс өөр газар руу нүүх, шалгалтанд бэлдэх, хүүхэд төрөх эсвэл ойр дотны хэн нэг нь өнгөрөхөд олон хоногоор нойр муутай явдаг бөгөөд ийм үед сайн хооллож, аль болох амьдралын хэв маягаа өөрчлөхгүй байх нь чухал юм. Ялангуяа хүүхэд төрсний дараа ядаргаанаас болж бэлгийн дур хүсэл буурч, энэ нь амьдралд тогтох гээд байдаг.
Тиймээс агаар салхинд гарч ядаргаагаа тайлахын зэрэгцээ гал халуун харилцаагаа аврах бүхий л зүйлсийг хийх хэрэгтэй. Мөн байнга стрессдэх нь хүний биед кортизол хэмээх даавар ялгаруулдаг ба энэ дааврын бэлгийн дур хүслийг дарангуйлдаг байна. Үүнээс гарахын тулд хосууд ажил үүргээ зөв зохистой хуваарилаж, бие биедээ тус болж, амралтын мөчүүдийг хамтдаа өнгөрүүлж, амарснаар шийдэж болно. Стресс, ядаргаагаа цаг тухайд нь тайлж чадахгүй байснаар бэлгийн дур хүсэл буурч, үүнийгээ мэдэхгүй явах нь олон.
Хөндий харилцаа
Хосуудын анхны мөч эсвэл хэн нэгэнтэй танилцаад удаагүй байх үед яагаад эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд халуун дотно харилцаа байдаг гэж бодож байна. Ердөө л бие биедээ хүндэтгэлтэй харьцдагаас тэр шүү дээ. Хүмүүсийн хувьд удах тусам нэг нэгнийхээ сул талыг мэдэж, өсч төрсөн орчин, хүмүүжлээсээ болоод бие биетэйгээ маргалдаж, хатуу үгсийг шидэлцэж, улмаар харилцаа нь хөндийрч эхэлдэг.
Хатуу ширүүн, доромжилсон үгсээс болж нэг нэгэндээ гомдсон хосуудын бэлгийн дур хүсэл буурдаг. Үүнийг даван туулах цор ганц зам нь хоорондоо ярилцах хэдий ч ярилцахад түвэгтэй байдаг нь тэдний харилцаа улам бүр ээдрээтэй болгодог. Тиймээс ямар ч тохиолдолд хоорондоо ярилцаж, ойлголцдог байх нь чухал. Хөндий харилцаанаас болж нэг л мэдэхэд бэлгийн дур хүсэл багатай амьдралын хэв маягтай болж, ийм л байх ёстой хэмээн бодсоор байдаг билээ.
1 Comment
Нөхрөө ийм уйтгартай байгаагын шалгааныг олох юмсан..Бид танилцаад, хамт амьдраад 8 жил болж байна. Сүүлийн үед секс маш бага хийж байгаа..хүүхэд ажил төрөл, гэр бүлийн маргаан бүгд л байгаа…гэвч миний дур хүсэл хэвээрээ. Би байнга хүсч, хэзээ ч хамаагүй, хаана ч хамаагүй боломж л гарвал сайхан байхыг боддог. Нөхөр маань л бүр тоохгүй, нээх хүсэхгүй байх шиг. Би л эхлэнэ үнсэнэ..янз бүрийн байрлалаар..хийх санаачлага гаргана..тэгж байж л нэг юм хийсэн болоод тэр дорхноо тавьчихна. Миний дур ханах хаа байсийн…..хэхэ улам ихээр удаан хиймээр байхад 1 л болж өгөхгүй нээ. Хэдэн жилийн өмнө өдөржин олон хийж байхдаа хаа нэг дур тавьж үнэхээр галзуурах шахдаг байлаа..тэр чаддаг л байсан. Нөхөртөө таалагдах гэж хичээх юм…эрхтэнийг нь үнсэх амандаа тавиулж..секси хувцас авч. өвөр дээр нь гарч эрхэлсэн ч нэмэр алга.Сүүлдээ …порно сайт үзэж л кайф авдаг боллоо. Магадгүй 34-35 хүрэхээр эрчүүдийн хүсэл буурчихдаг юм уу..би 29 тэй. Яах гэж дүү хүнтэй суусын миний эд хүсэл оргилдог үе дээр чинийх унтарчихсан юм уу…гээд гомдоллоод сууж бна. Асуухаар нээх юм хэлэхгүй ядраад..эсвэл дараа больё гэх зэргээр хол хөндий байхаар нь уур хүрээд байх юм.