ХҮҮХДЭЭ ХЭЗЭЭЧ БИТГИЙ ГАНЦААРАНГ НЬ ЯВУУЛ!!!

Өнөөдөр 16 цагийн үед танихгүй дугаараас залгаад “С********* мөн үү” гэж байна. Тийм ээ гэтэл цаана нь жаахан хүүхдийн уйлах сонсогдов. “Танай охиныг Уранчимэг гэдэг үү гудманд төөрчихсөн уйлаад явж байна” гэхээр бүүр шооконд орж орхив. Охинтойгоо яриад тайвшруулаад наад эгчээсээ холдож болохгүй ээж нь яг одоо очлоо гэж хэлчихээд дүүрүүгээ залгасан утас нь холбогддоггүй. Юутай ч хар хурдаараа очход нус нулимсандаа хутгалдчихсан зогсож байна. Охиноо тэврээд хэсэг уйллаа. Ингээд болсон явдалыг доор сийрүүлэе.

Охин эгчтэйгээ байж байгаад дэлгүүр лүү юм авахаар гарсан /Гэртэй ойрхон өмнө нь дэлгүүр яваад ирээд байдаг байсан/, Гарахад нь эгч нь утсаа өгөөд гаргасан юм байна. Хажуу дэлгүүрт ороход нь авах зүйл нь байгаагүй учир өөр дэлгүүр явах гэж байхад нь цагаан өнгийн машинтай 40 орчим насны хүн хаашаа явж байгаа юм гэж асуухаар нь охин маань дэлгүүр орох гэж байна гэхэд “Би бас дэлгүүр явж байна суучих ах нь хүргээд өгөе” гэхээр нь суучихаж. Гэтэл охиныг аваад Дарь-эхийн гэр хороолол дунд аваачаад нэг дэлгүүрийн үүдэнд зогсчихоод “Ах нь утсаар нь ярьчихаад өгөе, миний дүү энэ тасалбаруудыг тэр дэлгүүрт орж 5000 төгрөг болгочихоод гараад ир” гэхэд нь охин дэлгүүр ороод мэдээж тэрийг нь юу гэж солих вэ дээ. Гараад ирэхэд нь машин байхгүй байхаар нь айсандаа зөндөө уйлсан байна. Дэлгүүрийн эгч гайхаад юу болов гэсэн чинь ” Би гэрээ мэдэхгүй та ээжтэй минь яриулаад өгөөч” гэж. Азаар охин маань миний дугаарыг мэддэг тулдаа залгаж ярьсан тэр байжээ. Ямар муухай хүний үнэргүй хүн бэ. энэ хүйтэнд 8- хан настай жаахан амьтныг нэг муу утаснаас болж гэр хороолол дунд төөрүүлж хаячихаад юу бодож явдаг болдоо. Цаашаа бүр муу хүн байсан бол яанаа гэж бодхоос дотор харанхуйлж байна. Бага насны хүүхдээ хэзээч битий ганцааранг нь явуулаарай хүмүүсээ. Хүүхэд алга боллоо гэсэн мэдээлэл зөндөө явдаг. Яг өөр дээр тулгархаар ямар аймаар юм бэ. Ердөө 30 -хан минутанд ийм зүйл болоод өнгөрч байна. Тэр тусмаа эмэгтэй хүүхдээс хараа хяналтаа битий салгаарай.

Бид бага байхдаа өдөржин гадаа тоглоод шөнө гэртээ ороход яагаачгүй юу ч болоогүй л байдаг байсан. Энэ нийгэмд хүүхдүүд минь гадаа ч тоглох эрхгүй өсөж байна. Үнэхээр харамсмаар.

СЭРЭМЖЛҮҮЛЭХ ҮҮДНЭЭС БИЧЛЭЭ. ХЭН НЭГНИЙГ МУУЛЖ ДОРОМЖИЛЖ ЭЛДЭВ ЗҮЙЛ БИТИЙ БИЧЭЭРЭЙ.

ХҮҮХДЭЭ ГАНЦААРАНГ НЬ ХЭЗЭЭ Ч БИТИЙ ГАРГА.
МАШ ТОМ СУРГАМЖ БОЛЛОО :'(

Copy FB

6 Comments

  1. Noyon says:

    yr ny bol baga nasnii geltgui emegteichuud hetsuu shdee. Tsaana chi hunii naimaa huchingiin hereg geed zondoo aimr herguud bn
    Uhaantaihan shig l amidar zaluusaa

  2. xaxaxaxa says:

    eregtei huuhed ch gesen adilhan shd, huuhed l bol huuhed, er emgui tedniig anhaarch bh yostoi. iim asuudal deer hurtel er em geed bas l nuguu yalgavarlan gaduurhal. er hunii uriin shingenees hun boloogui yum shig.

    • Nerd says:

      Эмэгтэй хүн эцэст нь эмэгтэй хүнээ, өөрийгөө л илүү хайрлдаг байхгуй юу. Нэг унгарт сурдаг хүүхэн байлаа. Тэр хүүхэн эр хүнээс эм хүн дутахгуй, ялгаагүй гэчихсэн лаг феминист юм бичдэг байсийн. Тэгснээ автуусанд явхад би суугаад найз залуу зогсох ёстой гэж авдаг байжүүлээ. Автуус онхолдвол сууж явсан өөрөө гайгүй гараад зогсож явсан найз залуу нь хүнд бэртэж, үхэх ёстой гэсэн санаа. Санаа бол зэвүүн байгааз. Сүүлд нь тэр хүүхэн нэг залуутай сууснаа, өвөөг минь нас бархад тоохгуй телевиз үзээд инээж суусан, эмэгтэй хүний сэтгэлийг ойлгодоггүй гэцэн муулж суусан. Эр эм хүн ялгаагүй гэж ярьдаг байсан бол эм хүний сэтгэлийг ойлгох мэтийн юм гуцаад хэрэггүү л байхгуй юу. Ийм л зэвүүн улсдаа.

  3. sdfsd says:

    gev genet unaarsan uhernuud uu?

    • ah says:

      Yostoichig doo. 8 nastai huuhdiig oorsdoo haihraagui baij tanihgui agaag haiharna gej bodoo yu? Yadaj l huuheddee tanihgui hun dagaj yavj bolohgui gej ali bagaas n surgah zereg ajluud bdag shdee. Odoo l huuhed avch yavaad bgaam shig surjignetsgeegeed. Heden zuun jiliin umnu ch huuhed hulgaildag bsiishdee

  4. XAHXYY says:

    Хуулиндаа 10 нас хүртэлх хүүхдийг сургуульд хүргэж өгч авах ёстой гэдэг байх аа тээ?. Гэхдээ бид ажил төрөлтэй болохоор яах аргагүй хүүхдээ хүргэж өгч авч амждаггүй хэцүү л байдаг юм аа. Ажлаас гэр хүртэл цаг явж хүрэх болохоор Хүүхдүүдээ сургуульдаа өөрсдөө яваарай, танихгүй хүний машинд сууж болохгүй гэж захихаас өөр арга байхгүй нь.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.