Францын алдарт зохион бүтээгч Коко Шанель “ Гоо үзэсгэлэнтэй байх гэдэг нь өөрийнхөөрөө байхаас эхэлнэ” гэж хэлсэн байдаг. Тэрээр хувцаслахад эхлээд өөрийгөө бодох нь их чухал гэжбайжээ. Мөн загвар имиж нь үлгэр домгийн шинжийг агуулсан байдаг. Цөөн хүн үүнийг дутуу үнэлдэг. Учир нь энэ нь хувцаслах, өөрийгөө илэрхийлэх болон өөрийнхөөрөө байх арга юм.
Хэрэв та өмсч яваахувцаснаасаа хамаардаг бол яагаад,ямар учраас түүнийг өмсч хэрэглэдэг вэ. Үүний учрыг олох хялбарарга олоход хэцүү байна уу. Тэгвэл танд энэ асуудлыг шийдэж туслах таван зөвлөгөөг санал болгоё.
ЭРСДЭЛ ГАРГАХГҮЙ БОЛ ТА ЯЛАХГҮЙ
Танд өөрийн сэтгэл зүрхээ уудалж,чагнах хэцүү байж мэднэ. Гэхдээ өөрийнхөө байхаас гадна одоогийн цагүедээ амьдрах нь зөв. Өөрийнхөөрөө байхын тулд өөрийгөө эрсдэлд оруулах нь зөв зүйтэй алхам юм. Загваргэдэг нь адал явдал бөгөөд бид эрсдэл гаргахгүй бол бидэнд аль нь зохиж эсвэл зохихгүй байгааг мэдэхболомжгүй билээ.
ӨӨРИЙГӨӨ ХЭНТЭЙ Ч БҮҮ ХАРЬЦУУЛ
Инстаграмм бидний хэрэглээнд нэвтэрсэн одоо цагт өөрийн загвар, имижийг бүрдүүлэх хэрэгтэй гэсэн энэзааврыг биелүүлэхэд хэцүү байж мэднэ. Энэ талаар Коко Шанель “Хүн хэнээр ч орлуулшгүй байхын тулд бусдаас өөр ялгаатай байх аргыг хайх хэрэгтэй” хэмээн хэлсэн байдаг. Таны,чиний сонгосон загвар,имиж таныдотоод мөн чанарын тусгал болж өгдөг байна. Энэ нь таны нэр эсвэл хувийн бичиг баримт шиг өвөрмөц байхболно. Бид яагаад өөр хүн шиг хувцаслах ёстой вэ. Та зөвхөн өөрийнхөөрөө хувцаслах боломжтой, боломжийгашигла.
ТӨГС БИШ БАЙДАЛ БОЛ ТӨГС БАЙДАЛ
Бид нүдэнд үл харагдах дүрс хэлбэрээс суралцдаг цаг үед амьдарч байна. Инстаграммыг сайн судалж мэддэгболсон. Мөн тэнд зурагаа тавьсан энэ охид яаж их санал авдаг байна гэж өөрсдөөсөө асуудаг. Хэдийгээр бид тэдөөрсдийн гэсэн арга, зуршилтай гэж мэддэг ч, тэдний загвар имижийн тухай бодсоор байдаг. Гэвч загвар, имижгэдэг бол өдрөөс өдөрт зохисон, зохиогүй жижиг зүйлээр ч шинэчлэгдэн өөрчлөгдсөөр байдаг зүйл билээ. Ингэхээр өөр зүйл алга. Төгс дүрэм томъёо гэж байхгүй. Таны найз охин эсвэл загвар, имижийн талаар сайнмэдэхгүй инстаграммын энэ охидод зохисон хувцас, эд зүйл магадгүй чамд зохихгүй байж болох юм.
ИХ БОДОХ ХЭРЭГГҮЙ
Энэ нь бусдыг дууриах биш, өөрийнхөөрөө бай гэсэн үг юм. Бүгд сайн судалж мэддэг болсон хувцаслалт өвөрмөц байж чадахгүй. Загвар, имижийн хамгийн гол түлхүүр бол өөрийн бие даасан өвөрмөц байх явдал юм. Өөрийн мэдрэмжээ дагах хэрэгтэй. Сайхан хувцаслахад биелүүлэх тогтоосон жаахан л дүрэм бий. Залуусөөрийгөө үнэлж мэддэг байх нь чухал.
БУСАД ХҮН ЮУ ГЭЖ ХЭЛЭХ НЬ ХЭНД ХАМААТАЙ ГЭЖ
Хувийн загвар, имижтэй байх нэг гол түлхүүр бол өөр бусад хүний хэлснийг мартах юм. Таны найз залуу, найзуудболон ээжид тань таалагдах, таалагдахгүй тухай бодохоо мартах хэрэгтэй. Сайхан харагдах нь өөртөө зориулжхувцаслахыг хэлнэ. Өөрөөсөө юу намайг аз жаргалтай болгож байна вэ гэж асуух хэрэгтэй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.ОЮУНБОЛД