Өөрийгөө хэр их хайрлана, тэр хэрээр сэтгэлийн тэнхээтэй болно

Эерэг өөдрөг байх гэдэг нь ганцхан маргааш сайхан болно хэмээн хүлээн суухын нэр биш. Энэ нь бэрхшээл дундаас боломжийг олж харах чадвар юм. Бүх зүйл хоёр талтай. Муу талыг нь үл ойшоож эсвэл хүлээн зөвшөөрч сайн талыг нь авч ашиглах, түүн дээр л төвлөрч чаддаг хүнийг өөдрөг хүн гэнэ. Хэрвээ та юу ч бодсон дандаа л сөрөг, бүтэхгүй тал нь санаанд чинь буугаад байдаг бол эерэг өөдрөг байдлыг өөртөө хэвшүүлж дадуулах шаардлагатай гэсэн үг.

Таны сөрөг байх үндэс нь та дотор ухаандаа, далд ухамсартаа өөрөөсөө хэрвээ ингэвэл надад ямар муу юм тохиолдох бол, энэ намайг хуурчихгvй байгаа гэх мэт асуултуудыг тавиад сурчихсан байдгаас болдог. Үүнд та буруугүй. Таныг ийм хашир болгосон орчин, нийгэм буруутай гэж хэлэхэд буруудах юмгүй. Үүнийг өөрчилж болно.

Сайтар тунгааж үзвэл бидний энэ сөрөг байдал нь бид өөртөө сөрөг асуулт тавьж буйгаас эхлэлтэй байдаг. Товчоор хэлбэл өөртөө тавих асуултаа эерэг болгон хувиргах нь байдлыг үндсээр нь өөрчлөх боломжыг олгодог. Эерэг асуулт өөртөө тавьснаар алив зүйлийн эерэг тал дээр анхаарал хандуулж эхэлнэ. Мэдээж саар талыг нь мэдэж байгаа ба аль хэдийн үр дагаврыг нь тооцоолчихсон гэж бодье.

Гэхдээ зарим муу гэгдэх зүйлс тэр бүр муу байдаг биш. Чамд харин ч илүү том боломж, өөрийгөө илүү томоор, өөр өнцгөөс нээх боломж олгох нь олон байдаг. Цааш нь яаж өөрийгөө өөдрөг болгох вэ гэхээр түүний үндэс нь өөртөө эерэг, чамайг, чиний ертөнцийг үзэх үзлийг ч өөрчилж чадах зөв асуултуудыг өөртөө тавих явдал ба ингэж дадах юм. Энэ сэдвээр би урьд нь бичиж байсан.

Бас тухайн нөхцөл байдалд тохирсон эерэг асуултаас гадна ерөнхий амьдралын цар хүрээг бүхэлд нь хамарсан том асуулт байж болдог. Ингэснээр амьдралдаа эргэлт ч гэж болохоор өөрчлөлт оруулах боломжтой.

Бидний амьдралд дараагийн маш чухал нэг зүйл бол шийдвэр гаргах явдал юм. Хүн бүр мөрөөдөлтэй. Харин ердөө гиюүрэх, цаг үрэх төдий байсан тэр мөрөөдлийг чинь зорилго болгон хувиргаж амьдралыг чинь утга учиртай болгож чадах зүйл бол шийдвэр гаргах юм. Тэр шийдвэрийг ганцхан чи л гаргана. Шийдвэр гаргаснаар чи зорилготой болж бүх анхаарал хүчээ нэг зүгт төвлөрүүлэхээс гадна сахилга баттай болдог. Учир нь чи хүрэхийг хүссэн оргилтой, түүндээ хүрэхийн тулд өөрийгөө шахахаар шийдсэн билээ.

Дээрх бүх зүйлсийг амжилттай биелүүлэхэд сүүлийн нэг чухал зүйл бол тэвчээр, тууштай байдал юм.

Эцэст нь хэлэхэд үлгэрт гардаг шидтэн, джин-бэрд, эсвэл хүслийг хангагч чандмань эрдэнэ болох бидний далд ухамсрын агуу их хүч энергийг сэрээж амилуулан, зөв тийш нь чиглүүлэн залах гол түлхүүр бол:

– Өөртөө зөв эерэг асуулт тавих,

– Оновчтой зөв шийдвэрийг цаг алдалгvй гаргах,

– Гаргасан шийдвэртээ тууштай, тэвчээртэй хөдөлмөрлөх, эдгээр юм.

Чи өөрийгөө хэр их хүндэлж хайрлана вэ төдий хэрээр чи сэтгэлийн тэнхээтэй байх болно.

АМЖИЛТ!

1 Comment

  1. zochin says:

    oligtoikhon orchuulga khiij tavij baimaar yumaa unekheeriin muu orchuulga utgagui ugnii evluuleg baina

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.