Нэг гэм нь сексийн дуршил бага байхдаа энэ л миний алдаа байвал байх

Би 3 хүүхэд нөхрийн хамт амьдардаг. 40 дөнгөж гараад л явжийна даа бид чацуу. Нөхөр 4, 5 жилийн өмнө намайг араар минь тавьж байсаан. Эмэгтэй нь надруу залгаж би мэдэж байсан тэр үед анхны удаа юмдаа гээд гол нь 3 хүүхдээ бодсондоо уучилж байсан. Харин мань хүн надаас айхтар уучлалт ч гуйгаагүй гээд боддоо. 2 дахь гэсэн зүйл байхгүй шүү гэж анхааруулчихлаа гэж бодоод хардаж сэрдсэнгүй л явлаа.

Гэтэл одоо дахин намайг хуурч эхэлсэн байна. Ер нь хүнд зөн совин байдаг бололтой шүү. Хүний дотоод ертөнц хувийн зүйлсэд нь оролцох соёлгүй ч ороод мэдэж яагаад болку гэж эсвэл тэгээд доромжлуулаад явах ёстоймуу мэдкү юмдаа. Өмнөх дээр ч гэсэн сэжиг төрөөд яахоо чатыг нь шалгасан юмаа тэгсэн өө миний төсөөлж ч байгаагүйгээр хүүхнүүд руу хандарч шалиг үгс илгээдэг байсан.

Энэ удаад бас л нэг л совин татсан фб-г нь ухаад үзчихвээ тэгсэн бас нэг хүүхэнтэй гүй ээ чухам хайраа хөөрхөнөө гээд 2 биендээ зүрх үнсэлт болсон бас утсыг нь үзтэл баахан залгаастай байдгиин байна. Тэгээд л хэллээ арай л доромжлоод байгаам бишүү би урьд нь нэг удаад хүүхдүүдээ бодож уучилсаан 2 дах удаа би уучлахгүй ээ чи явдаа чамд ч хэцүү байгаа биз өөр хүн мөрөөдөөд намайг харж суух сайхан биш байх гэрээс минь зайлаад өг энэ 7 хоногтоо нүүдэл суудлаа шийдээрэй л гэсэн. Битгий тэнэгт тийм юм байхгүй гэжийнэ (өмнө ч бас тэгж хэлж л байсан).

Тэгээд хүний урманд уучлалт гуйх нь бүү хэл хонож өнжиж архидаад ирснээ өнөөдөр нөгөөхтэйгөө дахиад чатлаад байгаа газар нь очлоо гэж бичээд гараад явлаа шөнийн 2 болж байхад алга л байна. Минии шийдэл салах дээр л тогтоод байж байна даа. Одоо би та бүхэнд өөрсдийгөө хальтхан тодорхойлоё үүнийг харж байж л зөвлөгөө өгөх байх гэж бодлооо.

Нөхриин хувьд ажил хийдэггүй, тогтмол орлогогүй, хүүхдүүддээ халамж муу сургууль цэцэрлэгээс авах өгөх гэх мэт. Гэрийн ажилд муу хоол хийх эр хүний янзлах ойр зуурын ажил 00, согтуу ирэхээрээ шууд унтахгүй далжигнана, ганц авах юм нь надад гар хүрч зодохгүй л юмдаа. Миний хувьд эхнэр хүний үүргээ сайн гүйцэтгэнэ нэг гэм нь сексийн дуршил бага байхдаа энэ л миний алдаа байвал байх байхдаа л гэж бодох юм. Ийм тохиолдолд салсан нь дээр байгааз дээ хүмүүсээ зөвлөгөө өгөөч…

 

49 Comments

  1. од says:

    Хайраа тэр хүүхнийх нь дугаар нь байвал өгөөч энэ сайтаар дамжуулаад

  2. зайлаа says:

    40 хүрчихээд oh my gosh гэмээр авгай байна даа чи. би ч залуухан биш гэхдээ чамд хүүхэн гэдэг үг зөөлдөх юм шиг санагдаад авгай гэлээ. өдий наслачихаад ийм юм яриад эргүүтээд сууж байх гэж дээ. овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ. чамайг өөрийгөө дүгнэсэн шигээ гэдэгт би итгэхгүй байна. чамд өөр олон ч муу тал байгаа тэрийгээ одоо хүртэл олж хараагүй зөвхөн нөхрийнхөө муу талыг л амжилттай олж харж яваа хүн байна. мэдээж нөхөр чинь муу л байна гэхдээ чи бас тэрнээс дутахааргүй муу байна. нэг сайхан энхийн цагаан тагтаа хар хэрээтэй суудаггүй л байхгүй юу. хамгийн харамсалтай нь салсан хойноо хичнээн хугацаа өнгөрөхийг мэдэхгүй юм өөрийнхөө ч муу талыг олж хараад чи дээдийн дээдээр харамсана. тэр дунд хүүхдүүд чинь л хамгийн ихээр хэлмэгдсэн байх болно. бас нэмж хэлэхэд овойж оцойтлоо өдөр шөнөгүй сексдээд бай гэж байгаа бишдээ нөхрөө сексээр дутааж өөрөө дургүй байна гэдэг маш бүр маааш муу тал байна даа. энэ янзаараа цаашдаа бол чамтай чамгүй танай амьдрал салалтаар дуусах байсан юм бна.. нэг л өдөр нөхөр чинь ч бас залхсан байна. тэр ч бас хүн шдээ хө. бас өөрийнхөө үнэлэмжийг шалаар нил асгахгүй гэчихжээ аль хэдийн ямар ч үнэлэмжгүй болчихоод. нөхрийнхөө хувьд чи эхнэр биш янаг хүүхэн нь биш харин үглээ яншаа ээж эмээ нь ирж хэвтдэг хэвтэр нь болчихож.

    • Захидлын эзэн says:

      Тиимээ би хаана ч хэнтэй ч ганцаараа ч алзахгүй гэдгээ мэддэг болохоор бардам бгааиин чам шиг гөлөлзөж амьдрахгүй л дээ.сексээр дутаахгүй хувьд эхлээд хань ижлиинхээ хииж буй ажлаас хөнгөлж туслаж өгчөөд сексээ хүсэх хэрэгтэй( эр ч бай эм ч бай аль аль нь) Тээд ч саллаа гэхэд хүүхдүүд заавал хохироод бх шаардлагагүй сар өдөртөө уулзаад байх боломжииг нь гаргаад өгчихөд асуудал биш хүн хүнии ухамсарын асуудал саллаа гээд 2 биенээ үзэн ядаад нэг нүдэарээ ч харку яваад бна гэсэн үг биш л дээ

  3. Баагий says:

    Чи сайн секс хийж байх хэрэгтэйшдээ эрхтэнг нь яагаад хөхөөд сайн хандаад байж болохгүй гэж магадагүй чиний секс хүсдэггүй байдал нөхөртэйгээ хийдэггүй хаяаа нэг хийхдээ дээшээ хараад мэдрэмжгүй хэвтээд байхаар чинь яаж зөв байхав дээ. Чамайг хуурнашд урамыг үгээр дэмжээд сайхан сексдэж чаддаг бай. Ерөн хайр байж л гурван хүүхэдтэй болсон байлгүйдээ

    • e. says:

      baagiitai sanal neg baina .. sex xiix xuselgui medremjgui xuuxenuud ugaasa martagdiishdee … sexdee urgelj shineleg idevxtei bux bolomjoor sex xiideg baix xeregtei … oron dotoroo yag l yanxan shig avirlax xeregtei … yaagad ta nar zarimdaa erchuuliig biye unelegch nariig avdagiig medxuu .. erch xuchee mederdeg yum shuudee neg udaa xergeleed l orxin , tiim erchuul urgelj chalxtaigaaa bdag ,tegexgui bol bainga uitgartai neg l xuntei sex xiij amidrax chin uitgartai , bas sulraltai bolno

  4. Уянга says:

    Ер нь нэг нийтлэг алдаа байна. бид хүүхэд хүүхэд гэсээр байгаад 2 биенийгээ гэхээ больжээ. Энэ нь л өөрийн мэдэлгүй хэн нэгрүү тэмүүлэх шалтгаан байгаа байх. Хүүхэд бол яахав том болоод л хүний хүн болоод яваад өгнө бидэнтэй үлдэх хүн бол бидний хань ижил л байгаа. Тиймээс бие биедээ сайн цаг гаргаж бие биеэ хайрлаж бай л даа. Амьдрал гэдэг чинь компаниар бол маркетинг менежмент хэрэгтэй шүү дээ. Ялангуяа эмэгтэй хүн үүнийг маш сайн хийж байх хэрэгтэй. Салаад бол дэмий л гэж хэлмээр байна. Сайхан ярилцаад уучилахгүй юу доо. Сэтгэлээ л алдаагүй бол асуудал байхгүй л гэж бодож байна.

  5. 123 says:

    Явуулчих аа. Чамд ч гэсэн цаг хугацаа хэрэгтэй. Чи одоо хайр даадаггүй, адгийн, амиа хичээсэн нөхрийнхөө төлөө биш гурван үрийнхээ төлөө л амьдар. Хүүхдүүд чинь том болсон юм байна. Ээжийгээ ойлгоно оо. Харин ёстой сайхан л амьдрах хэрэгтэй шүү. Нөхөр чинь нэг хэсэг үлгэр домог ярьж, уйлж унжиж, гуйж гувшиж, сөгдөж мөргөнө. Чи хүлээгээд авчих юм бол хоёр сар болоод л яг урьдынх шигээ болно. Ийм зан чанар наад хүний чинь цусанд байгаа болохоор өөрчлөгдөхгүй ээ.

    • Захидлын эзэн says:

      Харин тиимээ,Гол нь хүүхдүүд мин иим заваан боовон толгойтой болчихвии дээ ген цус нь бна.Багаас нь л баынгиин хэлж захиж явдагиинмуу( эхнэрээ эм хүнииг гомдоож бгүй эхнэр авахаасаа өмнө сайн явалдаж аваад эхнэр аваад тохитой тоиоотой л бдагиим шүү гэж захихаас даа )

      • Mogi says:

        gutsalgyi huuhduudee onchruulehgyi amidar, bugd huurdiim malaa, huuhdiin etseg neg l zayaana bitgii salga novshoo, chi bish huuhed nasan tursh zovj yavdiin

  6. Монгол эмэгтэй says:

    Монгол эмэгтэй
    Монголоор дүүрэн нөхөргүй хүүхнүүд байна гэж омгорхох эрчүүд. Би ч тэдний нэг. Үнэндээ эрчүүд нь нөхөр болох шалгуурт тэнцэх нь хэд бол? Эмэгтэйчүүд бид чинь үр хүүхдүүдийнхээ төлөө энэ амьдралыг ганцаараа тулахад бэлэн. Та нар харин яах бол? Нөхөрт гарах эсвэл секс энэ амьдралын зорилго биш гэж би боддог. Эр хүнийг орлох зүйл энэ амьдралд их харин хайрыг орлох зүйл үгүй л болов уу? Өөрт чинь бол би сал гэж зөвлөхгүй дээр доор нөхөр олдох эсэхээс үл хамаараад. Тусдаа хэсэг байж хугацаа өгөөд үз л гэж зөвлөмөөр байна. Нөхөргүй хүүхнүүд их гээд нөхөрөө алдахгүй бүхнийг тэвчээд бай гэхийн чамд хэрэггүй бол надад ч хэрэггүй гэдэг шиг нөхөргүй хүүхнүүд Чинь цагаа тулахаар арчаагүй хүүхэмсэг ажилгүй хүнийг тоох уу асуудал шүү. чимээгүй сайхан өөртөө жаргалтай яваа нь их шүү. Сайн сайхан хүнийг бол алдлаа гээд салах нь тэнэг хэрэг. Яагаад Монголоор дүүрэн архичин эрчүүд байна? Бодох л асуудал… жишээ нь өөрөө яг танай нөхөр шиг хүн амьдралд чинь таарвал суухуу? Үгүй л байх. Эрэгтэй хүмүүс их байнаа эр хүн ховор болжээ. Тэгээд л хүүхнүүд нь 2 хооронд хүнтэй байснаас ганцаараа байхыг эрхэмлэдэг болсон цагаа гэж. Эрчүүд минь битгий андуураа амьдралаа бүү үр сайн хань сайн аав бай. Чи Охин үрдээ ямар нөхрийг хүсэж байна тийм л нөхөр байхыг хичээгээрэй. чадах гэж мэрийж байгаа нөхрүүдээ алдаан дээр нь дөрөөлөх биш түшээд авах хатан ухаан байгээ. Хатан ухаан шүү тэрнээс зарц шивэгчин ухаан гээгүй. Хатан шиг амьдрах эрх бидэнд бий гэдэгт итгэнэм

  7. PARTIZAN says:

    Өөрөөс чинь авч чадахгүй байгаа жаргал цэнгэлийг түрхэн зуур өөр хүнээс авч байгаа байхөө. Санаа бүү зов. Зүгээр л эр нөхрөө өмнөхөөсөө илүү хайрлаад үз. Хэрвээ миний эхнэрийг өөр хэн нэгэн эргүүлээд яанз бүр болоод байвал би өөрөөсөө алдаагаа хайж олоод сэтгэлий нь буцаад эргэтэл нь илүү их халамж анхаарал тавих байсан. За амжилт хүсье..

  8. Nomiko says:

    Zahidliin ezend handaj helhed mash zuv shiid gargajee. Hair daahgui unjij yavdag uvchnii vvr bolson ulaan mahandaa zahiragdsan hogiin eriin svgnvvdiig bol ingeel saihan ambaardaad huuj baih heregtei. Udahgui nuguu ywaldaad bgaa hvvhen n hvrtel ambaardaad huuguusei. Ter ued l usan tolgoigoo shaagaad haramsah bailgui dee.

  9. Хм says:

    Эр эм бтлаа эруу толгой2 салдаг хорвоо. Хамгийн гол нь хуухдээ бодож, тэднээс л яах естойг асуух хэрэгтэй. Тэд еерийн чинь шийдвэрийг хэрхэн хулээж авах нь вэ, бас нехертэйгээ хэрэлдэлгуй салбал яаж хандах, гээд бусад бодлыг нь сончох хэрэгтэй юмдаа

  10. Tselmuun says:

    Gantsaaraa amidraad uz dee hun hunii zovlong oilgohgui gej ug bdg shuu

  11. run says:

    энэ тохиолдолд салах нь дээр байх. гэхдээ, ялангуяа эрчүүдэд секс маш чухал. ухаантай, сайн залуучууд ч сексээр дутвал эхнэрээ хуурдаг юм байна лээ.

    • Захидлын эзэн says:

      Би ч бүүр шиидэхээсээ өмнө янз бүрэээр л бодсон амьдралаа хоншоортой аваад явж чадаж бвал одоо яахав цэвэрхэн азаартахгүй явбал явхаас биш гэж ,гэтэл зарим эрчүүд өмнөх амьдралаа яая гэжииж ( жишээ нь гуйлгачин амьдралтай бгаа бол амьдралаа өөд татахыг эхлээд бодож төлөвлөчөөд чадсаныхаа дараа олив доливтох хэрэгтэйм шигэээ)

  12. Зочин says:

    Эмэгтэй хүн ганцаараа явна гэдэг бас хэцүү, гэхдээ зөв шийдсэн байнаао.

  13. Эрка says:

    За би яг танай нөхөр юм бн нэг л өөр уучихаад шалчигнадаггүй. Гэхдээ би өөрийгөө типикал монгол бх гэж боддог. арай ч энэ чигтээ лүүзэрээр дуусахгүй бх, монгол хүүхэн бн даа эхнэртэй ойлголцоод амьдралыг туулчих блгүй дээ л гэж горьддын ш дээ, саллаа гэхэд илүү юм олдох уу? Бас хүүхдүүдийн ирээдүйд бол би хамт бсн нь яавч илүү гэж бас боддог.

    • Захидлын эзэн says:

      Ккк .Тиим ч бж магадгүй юм.Хашир чинии боддогииг бодоод явдаг болохоор тас гүриих, уучлалт гуйх цаашаа гэцэн л чааж яваан бна л даа.Дараагиин нөхөр bad good бх сонин биш бнаа,бас л тавилангаараа болох бх гэхдээ эхниих дээр хаширцан хүн ухаалаг хандах бх нөхөргүй бсан чиг яахуудээ ( хань ижил нь үхсэн хүмүүс амьдралаа үргэлжлүүлдэгтэй л адил дахин хүнтэй суухуу ганцаар хорвоог туулахуу гэдэгтэй адил юм)

    • Захидлын эзэн says:

      Гөөөмөн амар амгалан хүн юмдөө өөрөөө

      • Эрка says:

        Нээрэн эхнэр бас чам шиг шийдцийн биш биз дээ энчдоо, намайг үглэж барихгүй ер тоохоо больцон бхын, би саяхан зовж явахад нөхрийн чанар танигдана нтр гээд том том бүлтэрциймсан.

  14. sonin says:

    Evropiin ornuudin ger bul sudlaachid 35-s deesh nasni iimerhuu uzegdliig dund nasni hyamral gej uzdeg yum bilee.Yamar ch ger buld ul oilgolcoh yavdal gardag gesen huuran mehleltees gadna tiim ger buluud ger buliin setgel sudlaach nart handdag ted mergeshsen uchir ger buliin togtvorgui baidal setgel sanaani hyamrlig ni zuv onoshilj ali alintai ilen dalangui yariltsaj setgel zasalin tom emchilgee hiideg.Todorhoi hugatsaand ali alind chiglel ugch buur geriin daalgavar ugnu ih olon turliin setgel zasalin emchilgee hiideg gesen uugeeree ch olon ger buliig avarch ulddeg ted ergeed az jargaltai boldog.Buur asuudal ni hundersen ergej niileh naidvargui bolson ger buld yaj hen hendee,ur huuhded ni hohirol bagatai salah asuudlinh ni talaar ni ch zuvluguu ugnu huuli erh zuin talaas ni ch setgel sanaani talaas ni ch manaid odoohondoo iim yum alga mongol ger bul maani ene dund nasni hyamrlig davan tuulj hunderlees garah arga uhaanaa olohgui ni argagui yum.Aav,eej,ah duu, naiz narin bolon busdin aldaa onootoi yaria zuvluguug l dagaj baina.Davaad garchih buren bolomjtoi ch gesen ger bul salah ur huuhed hagatsal uzeh ni ergeed niigemdee surguur nuluuldug uuniig l hugjiltei ornuud turiin bodlogin tuvshind asuudalig ch avch uzdeg.Zasardaggui hun baidaggui genlee ert uu oroi yu gedeg ni l sonin yamar zasarshgui gemt heregten bish nuhur chin enhuu baidaldaa dun shinjilgee hiih tsag ni irne,oilgono harin asuudal negent oroitson baih bolov uu.

  15. Zaluu says:

    Amidralaa huneer zaalgah ged suuj bdag nas mun uu. Chinii amidral shu de. Zaagaad baigaa humuus ni hurtel amidral tuulaad uzchihsen nastai uls uu. Hunii huuhdiin aaviig ni yvuul gevhihjee bas

    • Захидлын эзэн says:

      Амьдралаа заалгахдаа сэтгэл санааны дэм хайдаг бололтой.Бас хүмүүсиин соммент аас авах гээхиин ухаанаар хандчихад боломжиин санагдлаа.

  16. Зочин says:

    Eр нь эхнэр, нөхөрөө хуурах, өөр хүнтэй давхар давхар явалдах асуудал бол тухайн хувь хүний ухамсар, сэтгэцийн тогтвортой байдал, сэтгэл зүйгээ жолоодох чадвараас хамаардаг.

  17. Зочин says:

    Энэ хэн хэзээ хаанаас ч гаргасан юм мэдэхгүй гэр бүлд мөчлөг байдаг яг төдөн жил болоод уйддаг бла бла гэсэн шинжлэх ухааны нэр барьсан утгагүй ойлголт их тархаж байнаа. Зарим нь бүр итгээд зүв зүгээр байснаа за одоо 4 жил болчихсон юм чинь би уйдсан л байх ёстой гэж өөртөө итгүүлээд тэнэгтэж эхлэх зам руугаа ордог. Хүний сэтгэл, харилцаа гэдэг ч шинжлэх ухаан гэгчээр яг таг томьёолоод заачиж болдог ч эд биш. Сэтгэл гэдэг эзэн нь хааш нь зална тэгж л явна. Эхнэр нөхөрөө сайн сайхан гэж харахыг хүсвэл тэгж л харагдана, муу муухайгаар харахыг хүсвэл тэгж л харагдана. Угаас eртөнц дээр туйлын төгс зүйл үгүй. Бүгд биднээс шалтгаална. Насаараа биe биeндээ үнэнч хайртайгаар амьдраад үр хүүхдийнхээ өмнө нүүр бардам насны эцсийг үзэж байгаа хосууд байдаг нь энэ боломжтой зүйл гэдгийн баталгаа. Эр эмийн харилцаа гэдэг итгэл сэтгэл дээр тогтдог болохоор нэгэнт энэ зүйл нь байхгүй болвол нурах нь тодорхой

    • Захидлын эзэн says:

      Тиим би яг ийм л бодолтой хүн бсиин хүүхдүүддээ ч хэлнэ гэж боддог блаа Удам сударт мин салж ниилсэн 2,3 дахь амьдрал ярисан хүн бхгүй та нар ч тиим бх ёстой .Залуу насанда үерхэж нөхөрлө хүнииг тань хаяж ч үз хаягдаж ч үз гэж хэлнээ би .Гэтэл би нь өөрөө удамдаа түүх бичилцчивээ хөөрхии

  18. Tamir says:

    Chinii amidralin nariin shiriiniig humuus sain medehgui ee.Tiim uchir uuruu sain bodsoni undsen deer shiidveree gargasan ni zuv baih aa.Olon dahin huuraad baival er ch bai em ch bai hunii setgel hurnu tsaashid hamtin amidral yavuurgui l gesen ug ungursun namar neleen shunu oroi yavj baital er,em 2 gar urguhuur ni zogsood avaad yavlaa.Eregtei minii ueiin 40 orchim nasni gar emegtei ni 27,28 gemeer yariani ungu ni nuudgainuud yum aa.Eriin yaria avah yum alga nuguu muu huuhnee hardamaraa bolood chi bol yu yum chamaas gadna nadad olon huuhen bii yu yunev baahan l yum yarij baina.Tegsen utas ni duugarch avgai yarij baigaa bololtoi uu hani ni odoo garch baina ajil mash ih baina.Ajlaas garah gesen chin negen hunii ner heleed ter uruund orj ireed gants 100 tatchlaa shuu hu za hani ni ochij yavna hairtai shuu gej avdag baigaa minii durgui zevuu zereg hurch oi gutaj bilee.Bi teselgui chi ch ovoo gar yum aa olon huuhen zeregtsuuleed baridahgui etsehgui baina uu gelee.Iimerhuu novshnuud tsaaguur chin ih bainaa baina ter huuhnuudiig ni gaihaad baigaa hajuud ni ulaan tsaim ehnertei hairtai,chamaas gadna olon ch huuhen baigaa gej heleed baihad tooson shinjgui yavj yavj ene huuhnuuded ih uchir bainaa.

    • Зочин says:

      Хүүхнүүдэд учир их их. Гэр бүлтэйг нь мэдсээр байж явалдаад байдаг заваан хүүхнүүд байна.

  19. Urt nasan says:

    Yagaad iim hvmvvs baidiim bol hvnd sain vnenj baihan ter hvniig dawrahad hvrgedeg yumshigee. Dandaal omnooson bvgdiin hiigeed baihaar. Zawan ihdeed araar tawihan ihsdeg yumshigee. Tegsen mortloo aimdaral yarin aimdral yarah baisiim bol yah gej oor hvnt yawdiii. Zahidliin ezend helhed zow. Bich bas adilhan zamaar alhaj baigaa negen zaluu. Odoo bol oor hvnt yawsanj minii dur. Hvnii toloo baihad oilgohgvi bol bay shdee. Face. Id urt nasan

    • Захидлын эзэн says:

      Харин тиимээ жаргалтай газар хүн тогтохгүй,өвстэй газар мал тогтохгүй гэдэг нь л бдаг юм бна

  20. эр хүн says:

    Хүүхдүүд чинь хэдтэй вэ? Өсвөр насны хүүхдүүд бол бас л эмзэг тусах байх. Ийм амархан шийдэх гэж үү. Сайн бод, хүүхдүүдтэйгээ бас ярилцсан нь дээр биш үү.

    • Захидлын эзэн says:

      Хүүхдүүд 14 15 5 тай харьцангуй гараас гарцгаасан.Ер нь бол эрчүүд мин хүнтэй суухаасаа өмнө үзэх харахаа хангачаад суумоор юмдоо.Анх насан туршид мин хамт бгаач гэж гуйж л суусан.Заавал дутуу дундуураа дүүргэх,физилог ш/ ухааны заасан замаар явах албагүй хүн гэдэг адгууснаас ялгарах ухаанаараа шиидэхэд болохгүйгэх газаргүй лдэээ.Уг хүнии ухамсар ухаанаас л шалтгаалдаг байхоо би лав гэр бүлиин гадуурх харьцааг хииж чадкун бналээ.Тээд өөр шигээ бодож ойлгохгүй бж ч магад.Би хувьдаа тэр хүүхнииг буруутгахгүй зөвхөн нөхөртэй л бурууг өгч бгаа.Тэр хүүхэн нь нөхөртэйиин бналээ .Ер нь залуучууд гадны стилл ииг дуурайдаг болсиинмуу эр эмгүй чөлөөт сэтгэлээтэй өөрсдөө эрчүүдээ өдөөд урин дуудаад бдаг болсон юм шигээ.( Нөхөриин явалдсан хүүхнүүдиин хандлага мсж үүдииг нь хархад) Тэглээ гээд бэлэн бна гэдэг манай хүнии мал шиг ухамсартай нь холбоотой бхаадоо

  21. .......... says:

    Хүний амьдралд гэр бүл салах 3 үе байдаг гэдэг энийг би хэлж байгаан биш шинжлэх ухаанд ингэж тайлбарладаг юм билээ гэр бүл болсон 4 дэхь жил дурлал дуусчихсан үетэй давхацдаг үе энэ үед бие биенийхээ зан авир ааш араншин мэдэхгүй байсан бүхэнээ мэдэж зохицож таарч амьдрах эвээ олохгүйгээс хамгийн их салдаг гэдэг 8 дахь жил уйдалтын үе нөгөө л нэг дандаа бантан идэхээс уйдаад хааяаа ч гэсэн час хийсэн хоол идмээр санагдаж эхлэдэг үе 3 дахь үе нь эр хүний 40 нас эргээд харсан өөрийнхөө хүссэнээр амьдарч чадаагүй ч юм шиг дахиад залуу эхнэр аваад шинээр амьдрал зохиоход чадмаар ч юм шиг нас залуугаараа ч юм шиг дахиад дурлалын романс үүсгэж шат алгасаж дэгдмээр ч юм шиг санагдаж эхлэдэг эр хүний хямралын үе нь танай нөхөрт тохиолдоод байна даа

    • gerel says:

      end neg zuil chi anduuraad bna, henii buruu we gej? chinii buruu shuu dee, uuriiguu tolind har, bas nuhurteiguu anh suuhdaa bi yamar emegtei baisan be, odoo herhen uurchlugdsun be gej. bi yun deer aldav gedgee ergetsuulen bodooroi busgui mini uhaantai alham hiine gej naidaj bna. az jargal husei

      • Захидлын эзэн says:

        Баярлалаа сэтгэгдлээ үлдээсэнд.Чамтай санал ниилсэнгүй уучлаарай .Диилэнх нь анх суусан шигээ бхгүй л дээ .(10-20 жилиин дарааа.) Би бодохдоо эхнэр ямар бна тэндээс нөхриин халамж анхаарал харагддаг гэж боддогиин.Тэхээр эрчүүд сампирсан эхнэртэй бгаа бол хүртэх ёстойгоо хүртжиинаа л гэж өөртөө бодох хэрэгтэй

    • Сараа says:

      Pahhh amidraliin mochlog ter hyamr n zuvhun eregtei hund tohiolddog te. Moroodchihson yumnuud

  22. .......... says:

    Өөрөөсөө л асуу л даа энэ хүнтэй цаашид амьдарч чадахуу гэж сайн бод уур бухимдал гомдолоор юу ч шийдэхгүй чиний нөхөрөө тодорхойлсон байдлыг харвал чи гэртээ давуу эрхтэй байдаг бололтой энэ арчаагүй юм надаас салаад хог дээр үсэрч уйлаад гуйгаад ирнэ гэж бодож байна уу буруу бодож байж ч болно шүү дээ сайн ч бай муу ч бай салахыг чинь хүлээгээд түшээд авах гээд хүлээгээд байж байгаа бүсгүй байгаа ч юм билүү монголоор дүүрэн өрх толгойлсон ганц бие хүүхнүүд байна миний мэдэх эмэгтэй найз танилаас бараг тал нь л нөхөргүй 40 дөхөж яваа 40 хүрэхээсээ өмнө хүнтэй суучих юмсан гэсэн хүүхнүүд байна цаанаа түших хүнтэй бол бүр л явчих байх даа харин чи 40 гарсан нөхөргүй айлын нөхөр эзгүйчилсэн өрх толгойлсон л хүүхэн үлдэх байх даа үгүй би айлын нөхөр эзгүйчилэхгүй гэж бодож байна уу чи 60 хүрээгүй л юм байна ш дээ 40 насандаа сексээс татгалзаж чадна гэж үү тэгээд ч 40 гарч яваа эр ч бай эм ч бай ямар 18 т биш намайг хуурчихлаа доромжилчихлоо гээд сэтгэл санаагаар унаад гэр бүлээ нураагаад явдаг нас мөнүү бишүү өөрийгөө ч чөлөөл нөхөрөө ч чөлөөлээч дээ 40 хүртлээ чи ч өөр нэгэнтэй энгэр зөрж үзээгүй гэж л битгий худлаа яриарай даа одоо бол бие биенээ ойлгодог л нас гэж бодож байна гэхдээ миний л бодол чи бид 2 нас ойрхон юм байна

    • Захидлын эзэн says:

      Bayarlalaa яг чинии өнцгөөс зөндөө бодож үзсээн.Би харин ганцаараа зүтгээд залхаад бх шиг бнааа.Харин ч түшээд авах хүнтэй бгаа дээр нь явуулж бгааиин өмнө нь өөр асуудллаар хөөгөөд явуулмаар бсан ч за энииг түшээд авах хүнгүй амьтныг явуулчуул гудамжны архичны тоог нэмнэ ,дээрээс нь хүүхдүүдиин мин эцэг гундуу явбал ямар олиг байхуудээ гэж бодсондоо тэвчиж байсиинмаа.стресстэй амьдралаар хажуудаа хар хүнтэй бсанаас сэтгэл санаа амар амгалан ганцаараа явсан нь дээр юмдаа хэчнээн наслах вэдээ үлдсэн амьдрал мин …нэг л амьдрах амьдрал шүүдээ

      • .......... says:

        Салах дээрээ тулбал юм тийм ч амархан байдаггүй л дээ тэгээд ч чи одоо стресстэй амьдралаар амьдарч байна гэнэ ганцаараа болоод амар амгаланг олж чадах болов уу хүссэн юм хүзүүгээр татна гэж үг байдаг ганцаараа бол бүх юм нээлттэй эрх чөлөөтэй гэж боддог үнэндээ илүү их ганцаарддаг шүү гарахаас дургүй хүрч урд нь таалагдаж хүсдэг зүйлс чинь утгагүй болж эхлэнэ ганц бие эмэгтэй хүний зовлон их ш дээ бичвэл их л юм байдаг ……..

  23. Захидлын эзэн says:

    Захидлын эзэн: Салахаар шиидсээн .Тэр хүн минии амьдралд бсан бхгүй 2 ямарч чанарын ялгаагүй .Өчигдөр шөнө 3 цагт ирсэн ч гэриин түлхүүрээ аваад гэртээ оруулсангүй Өглөө хүүхдээ хүргэхээр гарахад орцонд хоносон бсан.

  24. Солонго says:

    Хайр даахгүй муу нөхөр бна даа. Уучлаад бхад дахиад хүүхэн сонирхоно гэдэг чинь өөрөө дуртай л юм бна. Чамд буруу бхгүй ээ. Чамд хайртай хүндэлдэг бсан бол хэзээ ч алдаагаа давтахгүй бх бсын. Хүүхдүүдээ ч хүндлэхгүй ямар мунхаг амьтан бэ.

  25. Eric Rogan says:

    Эхнэр нэртэй юм нь шаалцахгүй юм бол өөр хүүхэнтэй шаалцах нь тодорхой шүү дээ. өөрөө хөлдүү хөшүүн тэгсэн хэрнээ нөхрөө л буруутгасан хүүхнүүд байх юм. Хардаж харамлаж өмчилнө. Тэрийгээ хайр гэж андуурна. Яг үнэндээ тэр чинь шулмын шунал байхгүй юу. Өөрөө чадахгүй байж бусдыг буруутгахаа л больчих хэрэгтэй. Тийм халамжгүй чамд ч хүүхдүүддээ ч хэрэггүй хүн юм бол салчихаач.

    • Хулан says:

      Эрэгтэй хүн яахаараа ийм зэвүүн заваан жихүүн байдаг юм бэ. Энэ эрчүүдийн ертөнц юм уу юм бүхэн та нарт таалагдах албатай юу. Хүний охиныг хайрлана гэж авч суучихаад үхтлээ хайрлаж чадахгүй арчаагүй новшнууд. Хэд ч наслаа билээ та нарыг өтлөөд үхэх гээд хэвтэж байхад тэр янханууд чинь асарч чадахгүй шүү гүлдийсэн дуракуудаа. Мөнх амьдрах юм шиг том том баацгаагаад. Тийм хөнгөн амьдрал таалагдаад байдаг бол ганцаараа амьдраад банзалдаж яваад янз янзын өвчин цуглуулаад мөрөөрөө яваач. Тэгээд юм болохоор та нар сексдээ муу, халамжгүй, арчаагүй болохоор тэгж байна гэж шалтаг хэлнэ. Угаасаа боовондоо захирагдсан ухаангүй тэнэг болохоороо хэлэх шалтаг мундахгүй л дээ. Ингэж омголон загнаж байсан хүн шалдаа буудаг л юм даа. Наад дуракаа зүгээр хувцсыг нь шар торонд хийж өгөөд бөгсөн дээр нь өшиглөөд хөөгөөд явуул.

      • Захидлын эзэн says:

        Яг тийм тэгцээн би( гэриинхээ түлхүүрииг аваад буцаад марш гээд зайлуулсан)

      • Eric Rogan says:

        Та нар хайрлана гэчихээд дутаасан тухай яриад байгаа юм биш үү? Секс чинь ямар хайр юм уу гэж хэлээч. Тэгвэл өөр хүнтэй шаалцах эхнэрт ямар хамаа байна? Тэгэхээр секс чинь хайрын нэг илэрхийлэл мөн байгаа биз дээ. Хоёр хүн хоёулаа хайрлана гэж нийлдэг байх шүү. Тэгээд л юм л бол хүний охиныг хайрлана гэж авч суусан биз дээ гэнэ. Тэгсэн мөртлөө жендэр энэ тэр гэж мөчөөрхөнө. Тийм их тэгш эрх хүсээд байгаа бол хүний хүүг хайрлана гэж авч суугаа биз дээ гэдэг үгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хүйсийн тэгш эрх ярих юм бол ийм байна. Иймээс тэгж дэмий бурж байхын оронд өөр өөрийн үүргээ биелүүлбэл дээр байх. Эр хүн болгон мундаг биш. Тийм ч учираас гэр бүлдээ хэрэггүй дурак юм бол салчихаач гэж хэлсэн. Харин сексийн харилцааны тал дээр адилхан үүрэг хариуцлага үүрэх ёстой. Тэрнээс өөрөө үүргээ биелүүлээгүй байж тэр тэгчихлээ гээд байж болохгүй.

      • Баагий says:

        Үнэн шүү нөхөр чинь ажилгүй анхиагүй байдаг гэнэ энэ чамд дэмжлэггүй тусгүй байгаа нь мэдээж хэрэг муу гэхдээ гурван хүүхдийг чинь нөхөр чинь хардаг юм бишүү. Ерөн тэгээд эхнэр нь юм бол сайхан секс хийгээд нөхрийнхөө хүслийг дарж байх хэрэгтэй тэгэхгүй байж хуурлаа нтр гэж яривал чиний буруу байна зөөлөн эелдэг байх хэрэгтэй хүүхнүүд яг юу хүсээд байгаагаа зөв ойлгуул чамд хэрэггүй амьтан юм бол салахаас яахав хүнээс сэтгэл гуйх биш ямар тэрний буруу энний л буруу гэхээсээ өмнө өөрийгөө бас толинд хар. Ерөн секс хийхгүй мод шиг байх байсан юм бол яаах юуудаг байнаа

      • Bat says:

        Энэ хулан бол ёстой л сайхан хайр нтр гээд худлаа хуцсан хүүхнүүдийг нэг л байна зиний залууд секс хэрэгтэй бол хийж байх халамж хайраа хүс чадахгүй бол чацга царайлаад тайгантай суу.

    • Захидлын эзэн says:

      Харин өмчлөөгүй болохоор тэр чигт зайлуулчлаа.Би тэгж ардаас нь уйлж дуулж чаргууцалдаж өөриинхөө үнэлэмжииг шалаар нэг асгахггүйээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.