Том эсвэл жижиг аль нь илүү вэ?
Ямар ч эр хүн чамд том нь илүү гэж хэлэх болно.
Нэгдүгээрт: жижиг эрхтэнтэй эрчүүд өөрийнхөө хэрэгсэлд хангалуун биш байдаг. Хоёрдугаарт: том эрхтэнгээрээ тэд бахархдаг. Тэд ингэж л боддог. Секс бол спортын олон төрлүүдийн нэг л гэсэн үг.
Харин охид сексийг хайр сэтгэлийн илдэрхийлэл гэсэн утгаар нь илүү ойр хүлээж авдаг. Хамгийн гол нь чиний найз хөвгүүний эрхтэн том биш бас жижиг ч биш харин хайртай зүйл байх ёстой. Тэгээд ч хэмжээ тийм ч чухал зүйл биш юм. Харин чамд сонирхуулж хэлэхэд эрэгтэй хүний эрхтэн дундажаар 18 см байдаг.
Яагаад найз охид маань миний хэнд ч битгий хэлээрэй гэсэн сексийн нууцыг маань бусдад хэлчихдэг юм бол?
Яагаад гэвэл сексийн тухай сэдэв үргэлж тэргүүн эгнээнд байж ирсэн. Нараагийн үсний засалт, Чимгээгийн шинэ даашинз, Одноогийн шинэ найз хөвгүүнээс ч илүү сонирхолтой учраас бас халуухан сэдэв учраас л тэр. Иймээс л чиний нууц хов зөөгчдөд аз завшаантай зүйл болчихдог байна. Сексийн буюу зөвхөн өөрт чинь л хамаатай асуудлыг хэнд ч бүү дэлгэ. Зөвхөн өөрөө өөртөө хадгал. Өнөөдөр чи найзалж байгаад маргааш салахад тэр чиний бүх нууцын тухай дараагийн найз охиндоо ярих тул хувийн шинж чанартай асуудлаа өөртөө үлдээж бай.
Хэдэн настайдаа сексийн харьцаанд орж болох вэ?
Энэ асуултанд хэн ч хариулт өгч чадахгүй зөвхөн чи хэзээ гэдгийг шийдэх болно. Мэдээж 18-аас дээш нас хамгийн тохиромжтой. Учир нь ийм насны охид бие даасан үүсч болох хариуцлагыг үүрч чадах чадвартай бас сэтгэл зүйн бэлтгэлтэй байж чаддаг. Тэгээд ч зарим охид хэдийн эцэг эхийнхээ гараас гарчихсан байдаг шүү дээ. Мэдээж бэлгэвч худалдаж авахад иргэний үнэмлэх бас эцэг эхийн зөвшөөрөл шаардахгүй. Yнэхээр л чи найз хөвгүүндээ маш их хайртай бол сексийн харьцаанд орж болно. Мөн сексийн харьцаанаас үүсч болох асуудлууд “ жирэмслэлт, өвчлөлт” –ын тухай хангалттай мэдлэгтэй байх ёстой. Нэгэнт хийгээд өнгөрсөн алдааг засч болохгүй тул хожим харамсах зүйл гаргахгүйн тулд сексийн харьцаанд бэлэн байгаа эсэхээ сайтар тунгааж найз хөвгүүнээ хэн болохыг бодоорой.
Яагаад тэр сексийн дараа унтдаг юм бэ?
Эр хүний гормоны хэрэг. Дур тавилтын дараа организм болон мэдрэлийн систем амрахыг хүсдэг. Иймээс ч унтах хүсэл төрдөг. Мөн тэр их ядарсны шинж. Тэр чадсан бас сэтгэл хангалуун байна одоо харин тайвширч амрахыг хүсч байна гэдгийг ойлго. Мэдээж чи одоо аз жаргалаасаа холдохыг хүсэхгүй байгаа. Иймээс өөрийгөө зугаацуул. Чихэвчний хөгжим сонс. Хайртынхаа цамцыг өмсөж үзсэн ч болно.
Сексийн сэдвээр юу ярих вэ?
Хамгийн яриа охид хүртэл энэ талаар яриа үүсгэхээс ичдэг. Хэргийн учир нь биднийг бага байхаас минь л ээжүүд маань даруу төлөв байхыг сургаж ирсэн нь ичихэд хүргэдэг. Гэвч чи энэ сэдвээр ярилцаж чаддаг байх ёстой. Нэгэнт та хоёр сексийн харьцаанд орж харьцаагаа улам бэхжүүлж нээлттэй харьцаж байгаагаас хойш энэ тухай ярилцдаг байх ёстой. Юу чамд таалагдахгүй бас таалагддаг тухай, яавал аятайхан бас тааламжтай байх гээд зайлшгүй ярих ёстой зүйл их байна шүү дээ. Мөн хамгаалах хэрэгслүүдийн тухай алийг нь хэрэглэвэл зохих эсэхээ ярилцахаа ч мартаж болохгүй.
Дур тавилтаар хэр хэмжээний үрийн шингэн ялгардаг вэ?
Найз охидынхоо яриаг сонсоод чиний санаанд усан оргилуур л орох биз. Гэвч энэ эндүү бодол. Yнэн хэрэгтээ үрийн шингэн ердөө 3-5мл л гардаг. Энэ үйл явцыг эякуляция гэдэг. Энэ үгийг сана. Дур тавилт бол өөр зүйл. Дур тавилт бол хамгийн дээд мэдэрхүйн сайхан мэдрэмж бөгөөд дараа нь унтах хүсэл төрүүлэгч юм. Дур тавилт нь эякуляциягүй явагдаж болдог. Мэдээж ихэнх тохиолдолд энэ хоёр процесс нь зэрэг явагддаг. Яагаад хөвгүүдийн толгойд зөвхөн сексийн тухай бодол эргэлдэж байдаг юм? Яагаад гэвэл чи сайхан романтик хайрыг мөрөөддөг шиг л байхгүй юу. Yнэндээ нас биед хүрсэн том болсон хөвгүүдийн сонирхолыг секс яалт ч үгүй үргэлж татаж байдаг. Тэд 5-р ангиасаа л бусдыг элэглэн дооглож далдуур шоолж байсаар том болох тусам энэхүү тоглоом шоглоом нь бодит туршлага болж ирдэг. Тэд том болох хэрээр өөрсдийн бодлоо ажил хэрэг болгож амталж үзэхийг илүүд үзэж сексийн тухай бүгдийг мэдэж эзэмшиж авахыг хичээдэг.
Уруул хэрхэн харагдаж байх ёстой вэ?
Уруулын хэлбэрийг яг ийм байх ёстой гэж хэлж болохгүй. учир нь хүн бүр өөр өөр дүр төрхтэй байдаг учир хамгийн гол нь өөрт нь зохисон байх ёстой. Мэдээж уруул нь эмэгтэй хүний царайг чимдэг гол эрхтэн төдийгүй сайхан уруул нь хөөрхөн харагдуулдаг. Булбарай зөөлөн уруулыг хэн бүхэн хүсдэг. Мөн дурьдвал зохих гол зүйл бол уруулын чинь симметр, хэлбэр энгийн байх ёстой. Харин чи тийм ч сайхан уруултай биш бол санаа зовох зүйлгүй. Өөг нь дараад л будаад сурчих.
Яагаад зарим хөвгүүд унтсаныхаа дараа дахиж утасдаж ярьдаггүй юм бол?
Асуудал чамд байгаа юм биш. Харин хөвгүүдийн зан. Тодруулвал: “Сайн байна, эр хүн!” гэж тэрээр өөрийгөө урамшуулж авах гэсэн бүх оноог авч чадсандаа сэтгэл хангалуун байгаад зогсохгүй хүрэх гэсэн зорилгодоо хүрч хийе гэсэн зүйлээ хийчихсэн тул дахин чамайг хүсэх бас сонирхох сонирхолоо гээж байгаа юм. Харамсалтай байгаа биз. Гэвч бүх хөвгүүд ингэдэг гэж бодож болохгүй. Анхнаасааа л тэр чамайг хайртай хүн минь юм шүү гэж хүлээж аваагүйд л асуудлын гол нь оршиж байна.
Хэр удаан үргэлжилдэг вэ?
Хичнээн л бол хичнээн үргэлжилж болно. Хэрэв та хоёр өмднийхөө товчыг тайлахаас богино хугацаанд амжуулсан бол хайртай хөвгүүн чинь сандарч бас өөрийгөө хянаж чадаагүйнх. Иймээс түүнийг эелдэгээр тэвэрч түүнд хоёр дох боломж олго. Магадгүй тэр тав дахь боломж дээр ч засарч болох юм. Харин чи ядарч байгаа бол ядарч байгаагаа шууд хэлэх хэрэгтэй. Мөн хүсэхгүй байгаа бол юу ч хийх хэрэггүй.
Найз хөвгүүний маань мэдэх ёсгүй зүйлийг эмч мэдэх хэрэгтэй юу?
Эмчийн мэдэж байгаа зүйл өрөөний хананаас гарахгүй гэдэгт итгэ. Бүх зүйлийн тухай чиний тухай чамаас өөр хэн ч мэдэхгүй. Бүр хамгийн туршлагтай ч бас шинэхэн эмч ч чиний тухай мэдээллийг чанд хадгалж чамайг онгон биш байгааг чинь зөв зүйтэйгээр тайлбарлаж учир шалтгааныг нь хэлж өгнө. Учир нь зарим охид хүнтэй унтаагүй буюу сексийн харьцаанд орж байгаагүй хирнээ онгон биш байдаг. Энэ нь спортоор хичээллэж байгаад болон юмнаас унасан зэргээс болж онгоноо гээсэн эсвэл бүр төрөлхийн онгон байгаагүй байх нь ч бий. Онгон хальс нь бив битүү байдаггүй. Харин том жижиг янз бүрийн нүх сүвтэй байдаг бөгөөд хялгасан судастай бас судасгүй ч байх нь бий. Иймээс зарим охид онгон хирнээ анх хүнтэй унтахад цус гардаггүй.
Хэрхэн түүнийг оролдох вэ?
Өдөөх гэдэг бол петтинг юм. Петтинг гэж юу вэ гэж олон хөвгүүд охид асуудаг. Петтинг гэж бие биенээ оролдох тодруулцбал: үнсэх, тэврэх, илэх зэргийг хэлдэг. Бие биедээ тааламжтай сэтгэгдэл төрүүлж хайр, хүсэл сонирхолоо илэрхийлэхийн тулд эрэгтэй эмэгтэй хүмүүс үүнийг хийдэг. Мөн петтингийг сексийн харьцаанд ороход хараахан бэлэн болоогүй үед буюу өмнө нь хийх нь элбэг байдаг.
Yсээ яах вэ?
Энэ хэсгийн арьс нь эмзэг мэдрэмтгий бас нимгэн байдаг тул үсийг нь авахдаа болгоомжтой хандах ёстой. Умдагны үс их ургах нь тийм ч тохиромжтой биш. Ялангуяа сарын тэмдэг ирж буй үед. Мөн бүр хусаад авчихсаны дараа ургахдаа загатнадаг муу талтай. Иймээс нэг хэмжээнд богиновтор байлгах хэрэгтэй. Зөвхөн умдагны урд хэсгийн үсийг шүү. Харин Анус болон бэлгийн уруулын хоёр талаар ургасан үсийг чимхүүрээр биш зориулалтын эмэгтэйчүүдийн татуурга хэрглэж хусаарай. Мөн урд талынхаа үсийг засч хэлбэр оруулахыг хүсч байгаа бол мөн ялгаагүй зориулалтын татуурга хэрэглэ. Хуурай үед нь хусвал их өвддөг тул усанд орж байхдаа савандаж эсвэл, зориулалтын хөөсийг нь түрхэж хусч аваарай.
Хэрвээ татгалзвал хөвгүүдэд өвдөлт мэдрэгддэг гэдэг үнэн үү?
Бие организм өвдөлт мэдрэхгүй учир худал зүйл. Харин сэтгэл зүйн хувьд тэдний урам нь хугардаг ч сексэд урам хугарах гэдэг үг зохихгүй. Хоёр хүн хоёулаа хүсч байж л секс бий болдог. Өвддөг гэж худал хэлж шалтаглах нь тэнэглэл.
Аман секс – энэ муу юу?
Yгүй. Харин энэ сексийн хангалттай туршлагатай бас мэдлэгтэй хүмүүсийн хийдэг зүйл гэж тодорхойлж болно. Гэсэн хэдий ч чи хүсч байгаа бол оролдоод үзэхэд илүүдэхгүй. Харин чамд муухай, жигшмээр санагдаж байвал бүү хий. Хүсэхгүй байгаа зүйлээ хийхээс зайсхийж бай. Өөрийгөө бүү хүчил. Мөн энэ тухай найз охиддоо ярьж болохгүй. Харин энэ үед жирэмслэлтээс айхгүй байж болно.
Бариу бас тааламжгүй байдаг гэдэг нь үнэн үү?
Бэлгэвч хэрэглэж үзсэн хөвгүүд төдийгүй том залуус тэдэнд тааламжгүй байдаг гэж хэлэх болно. Барьж бас загатнуулах нь ч бий. Эсвэл бүр ондоо зүйл ч ярьж магадгүй. Гэвч тэдний ингэж баашилж байгаа нь амиа бодсон хэрэг. Иймээс чамд хайртай, чамайг халамжилж анхаарал тавьж чаддаг эр хүн хэзээ ч өөрт нь тааламжгүй зүйл мэдрэгдэж байгаагаа хэлэхгүй амаа хамхиад л өнгөрөх болно.
Yүнээс жирэмслэж болох уу?
Хэзээд жирэмслэх боломжтой. Мэдээж сексийн харьцаанд орж л байгаа бол шүү дээ. Харин сарын тэмдэгийн зохицуулалтаар хамгаалалтгүй болон хамгаалах эм бэлдмэл хэрэглэсэн үед л сексийн харьцаанд ороход жирэмслэхгүй. Бусад бүх тохиолдолд 100% жирэмслэх магадлалтай. Яагаад тэр дур тавьж чаддагүй юм бол арай тэр… Сонгино арилгахад нүднээс чинь нулимс гарч харин модноос унавал хөлөө хугалах болно. Энэ бол физиологийн хариу үйлдэл. Найз хөвгүүн маань илж таалж үнсэхэд бидэнд тааламжтай байдаг шиг бид дур тавилтыг орох гарах үйлдлээр хэмжиж дүгнэж болохгүй. Хэзээ ч эр хүн сексэд дур тавихгүй өнгөрнө гэж байдаггүй. Нэг бол тэр өвчтэй эсвэл хэт биеэ барьж анхаарлаа төвлөрүүлснээс болсон. Иймээс түүнд боломж олго. Дараагийн удаа тэр чадах болно.
4 Comments
neg l emgetei tei setgeleesee yriltsamaar bn yahu88141590
dundaj n 18cm etr haha. ymar shaaltuur n iim orchuulga hiideg bnaa. delhiin dundaj n 12cm, harin delhiin hamgiin tom erhtentei uls bol kongo-giin erchuud 18cm bdag shd. Ene gehdee yg natural buyu turulhiin erhtentei erchuudiinh shuu. ternees haraal idsen 5cm boovondoo baahan gel shahuultsan tasarch unah gej bga boovtoi batsaanuudiin hemjeeg heleegui shuu.
Oligtoihon orchuulahad yadag bnaa. Bas zarim neg jahan buruu urga gargaj orchuulsanch bna. Simmetry-tegsh hem, petting gene vv ydaj ilj taalah ntr gd aytaihan orchuulahad yanam be
Өсвөр насныханд хэрэгтэй чухал мэдээлэл байна.