Хайрыг минь ингэж мартана гэж санаагүй…

Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Намайг Б гэдэг 22-той эмэгтэй. Шууд яриандаа оръё. 1 сарын өмнө 3 жил үерхэж хамт байсан найз залуугаасаа салсан. Маш их дассан эхнэр нөхөр шиг болж энэ жил хуримаа хийхээр төлөвлөж байсан болохоор надад үнэхээр хэцүү байлаа одоо ч би түүнийг үгүйлээд байх юм. Тэр намайг хайраар дутаагаагүй миний төлөө бүхнийг хийдэг байлаа харин би түүнийгээ үнэлээгүй юм байна гэж одоо харамсах юм.

Заримдаа салсандаа өөрийгөө буруутгадаг боловч үнэхээр хайртай юм бол яагаад намайг уучилж болохгүй гэж бодох юм. Гэхдээ би араар нь тавьж байгаагүй. Анхандаа би түүнийг тоодоггүй бас алдахыг ч хүсдэггүй байсан. Тэр нь шиг намайг хайрлаж хамгаалдаг хүн дахин надад олдохгүй дараа нь харамсах бол яахуу гэсэндээ л алдахаас айдаг байлаа. Утас фейсбүүкээр өөр залуучууддаа харьцдаг байсан ч түүнээс илүүг би олоогүй. Тэр надад үнэнч ууж шоудох дургүй хүн байсан. Ажил хэргээр 4 сар бие биенээсээ хол байсан энэ хугацаанд би түүнийг алдсан.

Салсан шалтгаан маань намайг хайрлахаа больсон яахгээд байгаа нь мэдэгдэхгүй салахгүй тэгсэн мөртлөө холбоо барихгүй ууж тамхи татдаг болсон. Би салий гэж хэлэхэд юу ч хэлээгүй явсан. Яагаад ийм болсноо асуухад өнгөрсөн юмнуудыг бодохоор чамд дургүй хүрээд байдаг боллоо гэсэн. Тэр үедээ уучилж тэвчсэн хүн ингэж дараа нь бүхнийг сөхөх шаардлага байна уу гэж бодох юм. Би тэр ингэтлээ гомдох юм хийгээгүй л юм шиг санагддаг. Зүгээр л шалтаг тоочоод байгаа юмуу. Аан би түүнээс өмнө 1 залуутай унтсан энэ талаар огтхон ч ярьдаггүй байсан хүн чи надаас өмнө ингэсэн тэгсэн гээд хэрэлдэх болгондоо энэ үгээр миний амыг таглдаг боллоо.

Энэ зүгээр нэг салах шалтаг уу эсвэл үнэхээр надад гомдсон юм болуу бүү мэд. Би ч түүний төлөө чадах бүхнээ хийдэг л байлаа ажилаасаа ирэхэд халуун хоолоо бэлдэж инээмсэглэн угтаж авдаг байсан. Мөнгөтэй мөнгөгүй гээд олон юм болж билээ гэхдээ би түүнийг байгаагаар нь хайрладаг байсан хайрыг минь ингэж мартана гэж санаагүй…

9 Comments

  1. Хм says:

    За нас залуу бнаа. Хаяж, хаягдлаг хорвоо. Хэдэн хуухэдтэй болсны дараа ч хаягдаж болно, эсвэл хорвоо салнаад аваад явна. Ганцаараа хэсэгтээ байж сурах хэрэгтэй. Эс бегеес хэн нэгнээс байнгийн хамааралтай болдог юм. Ганцаар байж ухаанаа цэгцэлж, хийсэн алдаан дээрээ суралцдаг юм

  2. asdasd says:

    olon jil novshirhoor ingene shd teneg yumbee chi, tuunees uur huniig haisan ch ntr , harinch udaan tevchsen baina shd, davartsan sda ve chi

  3. зочин says:

    LOL эр хүн шүү

  4. зочин says:

    Эх хүн гомддог юм өө.

    Сүүлдээ тэр хүний чамайг гэсэн дурсамж дан хар бараан, тарчлаан давамгайлаад, сэтгэл рүү нь ус цацаад байхаар зүрхээрээ биш толгойгоороо шийдвэр гаргах цаг ирнэ.

  5. hsbo says:

    er hun chmd hairtai l bol chmg yaaj ch bsn hayahgu 22toi zaluu nasandaa iim sharh medej awah heregtei draa darachin hariltsaandaa iluu anhaaralt bs medlegt boln gsn ug. Amjilt husie chmg hairlah hun bj l taaraa TSAG N BOLOOGU UCHIRLIIN TULUU TSAGAASAA ERT SHANALAH HEREGGU geed duu bn tsaana cn sonssoroi

  6. залуу says:

    bi 1 jil uyerhsen nz oxinoosoo sayhan salsan. gol shaltgaan ni nmaig umnu ni yaj zovooj bsn umnux nz zaluu ntr geh met jijig sajig zuiliig suuld ni bodood dotroo tusuulj bodood heruul hiiseer bgaad salsan nadaa ter bugd ni suuld bodxooor bur aimr hetsuu sanagdaj lai sanagdaj bsn tgeed heruul odoj2 salsan tgd za ene nadaas haa holddgiin grj bodogddg baisan tanai nz zaluu bas yag nadshig bodoj bgaa bhaaa.

  7. Ах says:

    Салсан дээр юм бн аа

  8. ........ says:

    Yrn bol eregtei hvn martdaggvi yumaa tvvnd hetsvv bil hetsvv bgaa chi bas tvvniig oilgoh heregtei zgr l neg agshin zuuriin setgel gutralaas bolson yum shig sanagdlaa amidral chin baylag shvv dee uhaalag baigaarai orowdmoor tolgoigoo yundaa zahiruulsan zaluus olin shvv amidralaa bitgii svitgeerei U can anything.

  9. Гүнтүшиг says:

    жинхэнэ гал астал дурлалцдаг нас даа. жаахан юм үзээд ирэхээрээ тийм зан гаргаж байгаа залуу бол хэрэггүй дээ. Чи хавар жаахан гэгэлзэх байх зун гэхэд өөртөө итгэлтэй инээгээд явж байна даа хүүхэд минь. Хамаагүй залууд зовлонгоо тоочиж байгаад хамгаалалтгүй унтаж янз бүр болов өөр бусдаар зүв зүгээр.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.