Манай улс жил бүрийн гуравдугаар сарын 8-нд “Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах Өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтоод багагүй хугацааг үдэж буй. Энэ өдөр эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө дуу хоолойгоо нэгтгэн олонд хүргэх учиртай. Харин энэ өдрүүдэд эмэгтэйчүүддээ барьсан Төр засгийн шийдвэр олныг гайхшруулаад авав.
Учир нь Хүчиндүүлсэн хүүхэд нас бараагүй л бол 14-16 настай хүүхэдтэй бэлгийн харьцаанд орвол буруутай этгээдийг 450 мянгаас 5.4 сая төгрөг хүртэл мөнгөөр торгох, хүчиндсэн бол 1-5 жилээр хорих ял оноохоор шийдвэрлэсэн гэх мэдээг цахим орчныг донсолгоод авсан бөгөөд энэхүү шийдвэр нь өмнөх хуулиасаа харьцангуй хөнгөн бөгөөд маш муу, охид эмэгтэйчүүдийн эсрэг гэж хэлж болохуйц хуулийн төсөл болсон байна хэмээн иргэд эсэргүүцэж эхэллээ.
Харин “14-16 насанд хүрсэн иргэнтэй сайн дураар, тохиролцсоны үндсэн дээр бэлгийн харьцаанд орсон бол ганцхан торгох ял оногдуулахгүй. Хорих ял ч гэсэн байгаа. Харин хүчиндсэн бол 1-5 жил биш, 2-8 жил хорих ял шийтгэнэ. Өмнөх эрүүгийн хууль дээр зөвхөн 16 насанд хүрээгүй хүнтэй сайн дураар бэлгийн харьцаанд орсон бол хүчин биш гэж үздэг байсан.
Харин шинэ эрүүгийн хуулиар 14 насанд хүрээгүй л бол сайн дураар бэлгийн харьцаанд орсон байсан ч хүчин гэж үздэг болсон. Мөн хуучин хуулиар 14 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орвол 15-25 жил хорих ял шийтгэдэг байсан бол шинэ эрүүгийн хуулиар буюу 12.1.4 т зааснаар 12-20 жил эсхүл “бүх насаар нь хорих ял шийтгэнэ” хэмээх тайлбарыг хуулийн байгууллагаас өгчээ.
Б.Болор
Эх сурвалж : Factnews.mn
1 Comment
ene huuliig sanaachilj batalsan humuus ni oorsdoo pedophile ym bishuu