Энэ чигээрээ явах уу?

Заа энэ сайтыг уншиж байгаад яг надтай ижил зовлонтой нэг охины захиаг уншлаа. Би ч гэсэн зовлонгоо хуваалций гэж бодлоо. Би бас найз залуудаа хаягдсан. Шалтгаан нь бас адилхан бүх юм чамаас л болсон гэх юм. Гэхдээ би муухай ааштай эмэгтэй биш. Хамт байхдаа жаргалтай байдаг байсан. Хүн юм чинь алдаа гаргасан л биз гэхдээ тэр болгоныг дараа нь сөхөх шаардлага байна уу арай ч араар нь тавьж байгаагүй ээ. Саллаа гээд явсан ч өөрөө холбоо барьдаг тэр залгах болгондоо энэ удаа уучлалт гуйх байх над дээр эргэж ирэх байх гэсэн горьдоостой зүрхэндээ шархтай нүдэндээ нулимстай хэвээрээ.

Нэг сар гаруй холбоо барилгүй алга болсон үед би айсан үнэхээр бүх юм дууссан уу гээд итгэж өгдөггүй бардам зангаа орхиж нэг л удаа уучлалт гуйж үзье гэж бодлоо. Тиймээ би гуйсан дахиад бүхнийг эхнээс нь эхэлье чи зөвшөөрвөл би чамтай хамт энд үлдэнэ зөвшөөрөхгүй бол гадаад явлаа чи сонголтоо хий гэж боломж өглөө. Надад хугацаа өг бодоод үзье гэснээ уучлаарай бүх юм ингээд дууслаа баяртай гэсэн хариу ирлээ за яахав хаясан л биз гэхдээ нэг л өдөр намайг хараад харамсах болно гэж өөртөө амласан.

Гэхдээ тэр намайг дахиад зүгээр орхиогүй 2 хоногийн дараагаас битгий яв гээд гуйж эхэлсэн би явбал дахиж ирэхгүй гэдгийг тэр сайн мэдэж байгаа. Тэр ажлын газрын нэг охинтой харьцдаг юм байна. Бас л хөөрхөн охин байна лээ. Би яахаа мэдэхгүй байна. Фейсбүүк дугаараа блоклчихсон. Дахиад 1 сар хүлээх үү яваад өгөх үү? Эр хүн нэг хэсэг өөр хүнд санаа алдах үе байдаг гэж сонслоо нэг өдөр алдаагаа ухаарч над дээд ирэх юм болвуу, энэ чигээрээ явах уу?

9 Comments

  1. Баяр says:

    Өөх ч биш булчирхайч биш эргэж буцсан амьдрал хэцүү. Наад нөхөр чинь чамд хань болохгүй. Санаа нь бол 2 авгайтаа байхыг хүсэж байгаа.

  2. giGf says:

    Zarimdaa yavah yumiig yavuulchihsan ni deer bdag yum sh dee. Hojim harahad nuguu hun chini shal sonin sanagddag yum bna lee. Bur yamar azaar hayagdsan yum bol, ee burhan mini bayarlalaa geh uye tohioldson shuu

  3. Hol says:

    Uur huntei holbogdson l bol hayh hrgtei chamd hairtai hun hezee ch tiim zuil hiihku zuwhun uuriiguu bolon ireeduigee l bodoj amidar odoohondo

  4. Mart says:

    Zugeer hay shine amidral ehel chmd hairtai bsan bol dergedeesee holduulahchgui uur hund hairtain bn irgeed niillee ch chamd hani bolohgui ee haa negte chmaig chin setgeleesee hairlah zaluu bgaa. Bi ch bs cham shig bdald orj bailaa zugeer l mart

  5. ах says:

    Ямар шийдэмгий бус гар вэ чи бүх юм дууссан гэдгийг ойлгох ухаан алга уу ийм арчаагүй болохоор чинь хаяа биз юун гуйх вэ ичээч салсан шиг сал

    • Me says:

      Icheed bh yu bnaa. Hund setgeltei Bolchvl Tiim hurdan martah uu. Hunii setgel gedeg chin bardam setgeld hutlugddgui um. Ah um bol ah shig zuvlgu ug matar min. Tsarai muutai mataruud l tsarai shigee huiten setgetei muuhai ugtei bdg um.
      Zahdliin ezend gj zuvluhud Zugeer buh umiig n blocklood tevcheed sal. Hervee huvi zaya bvl ergeed araas chin irne Ugui bol Tgeed duusga. Er hun jinhen setgel harah uhaangui bdg daraagiin udaa humsaa nuu. Unegui shig bai tgvl Yamar ch Er hun Salj chadahgui.

      • Me says:

        Uneg shig bai gh gsiin kk

      • kkkk says:

        chi ch shulam yum daa, zalilaj mehlehdee suramgai boltoi, chi heden jil uneg shig bh vee, neg l udur muu ulugchin unegiig burgediin savar bazah buizaa

  6. lol says:

    зүгээр л хаяаа… юун ядаргаатайн орчлонгррр дүүрэн сайхан учрал сайхан залуус байхад хаяааа ч тэгж савсганасан амьтадыг шууд март

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.