Архидалт

Их л хэцүү санагдаж, шаналж байсан асуудлууд архи ууж мансуурсны дараа “Ѳѳ үхсэн яадаг юм бэ? Бүгдээрээ л адилхан юм байна шүү дээ” гэсэн тайвшрал руу хѳтѳлнѳ.

Хүн болгон зовлонгоо ярьж, сонссон хүн бүр “Чи тэгэх хэрэгтэй, ингэх ёстой. Тэгж болохгүй, ингэж ч болохгүй.

Амьдрал гэдэг чинь ийм байдаг юм” хэмээн цэцэрхсэн мансууралдаа улам улмаар согтоцгоож, ухаан санаа нь элий балай болж даамжрах үедээ хэн нэгэн рүү агсамнаж эхэлдэг.

Хэт ухаантайдаа хэн нэгэнд дургүйцээд байгаа юм биш, дотоод сэтгэлд шатсан хорслоо зүгээр л хэн нэгэн рүү цацалж асгах гэсэн тэчьяадлаас тэгж агсардаг аж. За тэгээд л хэн ярьж, хэн уйлж, хэн гомдоллож байгааг ялгаж үл чадах хоромдоо нүд нь сүүмийж, тархи нь мансуурч, ухаан мэдрэл нь тасарч, нэг л мэдэх дор хар ангал нүх рүү нисэн унаж байгаа мэт мэдрэмжийн дараа юуг үл санах…

Монголчууд бид дунд сургуульдаа “Зүгээр суу” гэсэн багшийн командын дор зүгээр суусаар байгаад дотоод сэтгэлээ илчилж, бусдад ойлгогдохоор ярьж сураагүй. Уг нь хүмүүст санаа бодлоо ойлгуулж яримаар байдаг, даанч ярьж сураагүй.

Түүндээ ичингүйрч хүлэгдсэн сэтгэл, жаахан уусны дараа садран асгарч гарна даа. Түүндээ урамшсан халамцуу хүмүүс зүгээр л зѳнгѳѳрѳѳ яриад яриад байна. Сэтгэл доторх буглаагаа задалж асгах гэж уух шалтгаан нь “Сайхан сэтгэлээ нээж ярьж сууя” гэдэг уриалга юм шүү дээ.

Тэр ч бүү хэл манай улстѳрчдийн ажил хэрэг ярихдаа заавал архи задалж халамцаж байдаг нь бас үүнтэй холбоотой. Би заримдаа, энэ монгол хэлний хичээлд тэр их дүрмүүдийг ойлгуулах гэж “тамалж” байхын оронд, санаа бодлоо бусдад ойлгуулж яриулж сургах нь хожим архидах шалтгааныг багасгаж болох ч юм болов уу? хэмээн аргаа баран боддог юм. Ядаж эрүүлдээ санаа бодлоо сайтар илэрхийлж сургавал, эрүүл сэтгэлгээ давамгайлна даа.

Баяр болгоноор зохион байгуулалттайгаар архидацгааж, нэг нь архиар дайлсан бол нѳгѳѳх нь заавал хариу барих “ээлжтэй байх ёстой” гэдэг сэтгэлгээ нь монголчүүд бидний үндэстний бахархал болох янзтай. Ядуу хэцүү байгаагаа гайхаж гомдоллох атлаа баяр болгоноор яаж ийгээд л тансаглаж, согтож шогтсон үйлдэл бүхнээ “Бидний амьдрал ядуу, бас хэцүү байгаагаас…” хэмээн зѳвтгѳдѳг нь монголчууд бидний муухай араншин.

“Архи уухгүй бол дотно найзгүй болно” гэдэг философи ч бидний үндсэн дүрэм болох бололтой. “Хундаганы үг хэлэхгүй бол архидалт, хундаганы үг хэлбэл арга хэмжээ” хэмээх социализмын үеийн хошигнолоор бидний амьдралын бэлэгдэл хундаганы үгийн хэллэгээр хэмжигдэх болох нээ. Яг эрүүлээр харах юм бол бидний архидалт хэр хэмжээнээсээ хальж байнаа. Мэдээж бүх хүнийг хамраагүй боловч, дийлэнх олонхийг хамарч байна.

“Цэргийн баяр”-аас ѳмнѳ муу ёрын юм бичлээ хэмээн уурсах гэж байгааг тань ойлгож байнаа. Янз янзаар ойлгох гэвч, зѳвтгѳх шалтгаан тун бага байна. Бид хэдийчинээн ууж мансуурах тусам, бидний сэтгэл тэгж л хѳлчүү байж, бидний амьдрал улам л дорд муухай харагдаж, бидний найз нѳхѳд үнэ цэнэгүй болсоор байх болно.

Чи ч бас үнэ цэнэгүй болж эхэлдэг. Халамцуугаар харсан нүд сѳлѳр байж, халамцуугаар ярьсан яриа бүхэн худлаа болж, архины найзууд хуурамч санагдаж, амьдрал тэр чигтээ утгагүй бодогдож эхэлбэл яана. Монголчууд бид ингэж амьдарсаар л байх уу?

Нийтлэлч Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах 

10 Comments

  1. Ayanga says:

    Зиа би бээр пиаванд донтсон донтогч билээ. 7 хоногт 2-3 удаа паб орж пиав уудаг. 4-6 пиав уугаад гэртээ харьдаг. 2-3 хоног уухгүй бол уумаар санагдаж эхэлдэг. Гэрт бас авдар пиав байнга байж байдаг. Эхнэр маань намайг архичин гэж хэлдэг би ч хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ би агсан согтуу тавьж зодоон нүдээн хийдэггүй. Ууж дуусаад тооцоогоо хийгээд харьж унтдаг. Маргааш нь өглөө босоод л ажилдаа явдаг. Миний анзаарсанаар бол өчнөөн хоногоор уугаад амьдралаа алдаад явдаг нөхдүүд сэтгэлийн хат багатай амьдрах аргаа олж чадахгүй бгаа хүмүүс л тэгэж уугаад байх шиг. Маргааш нь чухал ажилтай хүн мхл болтлоо ууж ажилаа хэзээ ч алддагүй л байхгүй юу. Архидалт бол нийгэмийн толь шүү дээ. Ажилгүйдэл ба ядуурал үндсэн шалтгаан нь. Архитай ч тэмцээд хэрэггүй, архичинтай ч тэмцээд хэрэггүй. Манайд Нарантуул зах, аймаг сумын төвийн захууд дээр очиход ажилгүй архичид л байж байдаг. 2011-2012 оны уул уурхайн бүүм болж байх үед Даланзадгадад хэд хэдэн удаа очиж билээ. Тэр Өмнөговь аймгийнхан бүгд аэилтай зах дээр нь очиход яадгаа алдсан 5-3 архичин л үзэгдсэн. Тэрнээс Өмнөговийнхон архи уудаггүй бусад нь архичин гэж байхгүй биздээ. Би лав сүүлийн 15 жил яг ийм хэмнэлээр амьдарч байгаа нэгэн тэглээ гээд би ажил амьдралаа алдаагүй, харин ч үе үе найз нөхөдтэйгөө уулзаж цэнэг авч, сайхан яриа өрнүүлж, бизнес хамтрагчаа олж, шинэ идеа олж г.м сайн талуудыг нь дурдаж болж бна. Гэхдээ би архичин донтогч гэдгээ хүлээн зөвшөөрнө.

    • ?????? says:

      piaw chini alcohol arhi gesen vg chi hamaaraltai bolsonoo bvv sairhaj yari 10 jiliin daraa chi zah deer ochino bvr Dalanzadgadiin. Yamar bna ingeheer??

      • Ayanga says:

        Хахаха хараагаад байгаамуу. Би өөрийгөө мэднээ. Яаж уухаа мэднэ хаана зогсохоо мэднэ. Гайхуулсан юм алга. Архи архичин 2той тэмцээд хэрэггүй гэдгийг л өөрийн жишээн дээр ярьсан юм.

  2. Od says:

    Ene bichver mash buruu oilgoltoor bichsen baina.Arhind ter chigeeree jivsen tuunees garch chadsan ornuudin turshlaga tsaana chin beleehen baina.Arhi yamar ch huniig eliiruulj balairuulj chadna.90 ond mongolchuud yamar zam harguig tuulsanig bugd medne bid busdig bodvol arhichin udamtai humuus bish ene oldmol zurshil mongolchuud tenegtee arhi uugaad baina gej yarih yum.Ene bol uruusgul mash buruu oilgolt niigem soligdoh ter muchid mongolchuud niiteeree ajilgui bolj turiin mashin zogsoj yah uchiraa olohgui,yu hiihee medehgui ard tumend urdaas bolon germanaas chanarin batalgaa baihgui on sar hugatsaa ni duussan tehnikiin bolon garal uusel todorhoigui spirt,pivo ulemj hemjeegeer avchirch niiteer ni arhidan samuurah uil yavtsig id urnuulj baisan tsag ternii hor urshig hugjin deeshilj gudamjnaas bar,restaron,buudal karoake,temdeglelt oi,zusen zuiliin bayar geh meteer ni hugjliin shine shatand avaachaad baina.Arhini uildveruud mongold hugjin deeshilj delhiin undur hugjiltei ornuudin sav baglaa boodoltoi an mana ursulduj busad turliin uildveruud hugjliin emzeg shatand yavj baina shuu dee tegeed bodood uz dee.Arhichin gej heleed baigaa nuhduud bid iim goe sav baglaa boodoltoi 1 litriin iim tiim arhi uumaar baina gej zahialga lav uguugui.Manaihan arhitai bish arhichintai temceh geed ilt buruu zamaar yavaad baigaa ni gashuun unen arhitai ingej temcdeggui yumaa.Tsaana chin mash olon jiliig arhind jivj baraan suudertei baisan tuunees angijirch chadsan ornuudin mundag shilmel turshlaga baina ene bol shine yum ogt bish.

  3. kkk says:

    za za tegej ikh arkhi uulgakjhgui gej baigaa bol APU Spirt bal buram metiin uildveruudiig burmusun khaakh kheregtei
    delkhii niiteree soeltoi kheregleed bolj baikhad Mongolchuud l ork tsarailaad oldokhgui yum olson yum shig uudgaa bolikh kheregtei ‘
    Za za tegeed durtai neg ni uugaad ukheed duusakh kheregteidee …………..kkk

  4. haramsaltai says:

    yag yag, bas uuhgvi bol naizgvi

  5. WTF says:

    Zuvhun SEXee yariya tehuu?

    • Gg says:

      Zulaa busguin trikog mulz tataad gantain bosson erhteneeree geel uu haha

    • man says:

      Архичид дотор халаад ирэхээрээ секс яриад хүүхэн шуухан болоод явчихдаг шалиг завхайнууд ч байна, улс төр яриад энд тэндэхийн улс орнуудын удирдагч нарыг муулж ч байх шиг, магтаж ч байх, нэг их гүн гүнзгий философи яриад явчихдаг гүн ухаантнууд тодроод ирж байх шиг, бүтээгүй дурлал, үнэнч хайрынхаа тухай ярьж уйлж дуулаад явдаг хүчгүй сул дорой нэгэн байхад халах тусам догшин ширүүн болж хэн нэгнээс өшөө авах тухай байнга дурсаж хамт архидсан нөхөдтэйгээ зодоон цохион хийгээд явчдаг хүнд гарууд ч байна.

    • эрх чөлөө says:

      за за архиа ч уугаад сексээ ярих нь яриад банзалдаад явах нь яваг, улс төр бизнесээ яриад төсвийн мөнгө хумслах төлөвлөгөөгөө хэлэлцээд, албан тушаал эрх мэдлийг ханшаар нь архидаж тохиролцоод, дургүй хүргэсэн нэгнийг архидаж мансууруулж байгаад нармайг нь нээгээд, архи ууж мансуурах эрх чөлөөгөө эдэлцгээе,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.