Би хэтэрхий хүндээр тусгаж аваад байгаан бол уу…

regret

Зиаг сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би 21тэй төгсөх курсын оюутан залуу. Саяхан 3 жил үерхсэн найз охин маань надаас салчдын байна. Юунаас болж салсан гээч. Нэг бандиас… Тэгэхдээ та нар намайг гомо гей нтр гэж битгий бодоорой. Манай найз охин миний 2 сайн найзад дургүй юм л даа. Уулзаж муулзахаар аймар дургүй байдын. Би ч яахав тэр хоёрыг гэмгүй залуучууд гэж боддог. Яахав хааяа шоудаад уучдаг, охидуудтай янз бүр болдог гээд эмэгтэй хүний нүдээр харвал жоохон тиймхэн залуучууд л даа. Энэн нь л манай найз охинд үнэхээр таалагддаггүй юм шиг байгаам. Гол нь би өөрөө архи тамхи хэрэглэдэггүй болохоор тэд нар надад муугаар нөлөөлчих байх гэж найз охин маань санаа зовдог байх л даа.

Саяхан миний утас найз охинд маань байх үеэр өнөө 2 найзын маань нэг надад нэг зүйл дээр тус болох санаатай залгахгүй юу. Би яг тэр үед найз охиныхоо хажууд байсан л даа. Тэгсэн харин найз охин маань миний утсыг авчаад манай найз намайг асуусныг нь сонссоор байж тийм хүн байхгүй гээд тавьчдын байна. Тэгэхээр нь би яах гэж ингэж байдымбэ дээ надаа нэг тус болох гээд л залгаж байгаа биз гэсэн чинь энэний тус болно гэж юу байсын гээд уурлаад байхаар нь ийм юман дээр ингээд байхдаа яахав дээ гэж бодоод уурласан чинь миний утсыг над руу шидчээд яваад өгчлөө. Би ч засссс гэж бодоод гэртээ хариад хэвтжийсан чинь манай найз охин хүрээд ирлээ эвлэрэх гэж байгаан байх гэж бодоод яасан гэсэн чинь наад нэг юм чинь лайтайн гэнээ. Тэгэхээр нь би юу нь лай байгаан чи л өөрөө лай болгоод байна шд гэсэн чинь хаалга саваад уурлаад яваад өгчлөө. Тэгээд удсан ч гүй буцаж орж ирээд хоёулаа салъя гэнээ. Би бүр гайхаад юу гэнээ яажагаан гэсэн чинь яавкад түлхэж мүлхээд байнаа.

Тэгэхээр нь гэнэт дургүй хүрээд ийм юмнаас болж салжагаа бол яая гэхэв салжаагаа бол орж өгсөн бүх юмаа ав гээд гэрт хамт орж ирлээ. Тэгээд өгсөн түрүйвч цаг зураг гээд хэдэн юм өгсөн чинь нөгөөтөх чинь шууд урхийг нь ураад хагалхыг нь хагалаад палконоор гаргаад шидчдиймдаа. Би ч бүр өө за за гэж бодоод за за чи өөрөө салахыг хүссийшүү гэж хэлсэн. Тэгсэн чинь бас гараад явлаа. Тэгснээ буцаж орж ирээд миний өгсөн юмыг үүдээр шидчээд яваад өглөө. Би ч юу ч хэлээгүй тэгээд шидсэн юмыг нь цуглуулаад түүгээд байжийсан чинь дахиад хонх дуугарахаар нь онгойлгосон чинь найз охин над руу харжийснаа час хийтэл баруун хацар руу алгадчаад яваад өгсөн. Хацар халуу оргиод нэг хэсэг тэнэг юм шиг бүр шоконд орцон. Сая юу болчвоо гэж боджоогоом чинь… Арай ч ингэж алгадуулхаар юу хийсэн билээ дээ. Архи ууж согтуу хөлчүү болж агсан согтуу тавьку, охин хүүхэнтэй орооцолдку үнэнч явжаах чинь ийм жоохон юмнаас болж уурлаад тэгээд бүр салахаар болоод дээр нь гэмгүй намайг алгадаад арай ч дээ гэж бодогдоод аймар гомджогоом чинь алгадахад нь би юу хэлээгүй тэгээд шөнө унтахаар хэвтжаахдаа бодсон чинь бүр гомдоод жоохооон уйлцан… Арай ч дээ нээрээ л гэж бодогджогоом чинь.

Эсвэл би хөнгөхөн юмыг хүндээр тусгаж аваад байгаам болуу. Омголон аавын хүү эмэгтэй хүнд алгадуулж үзнэ гэдэг гомдмоор л байна. Ийм жоохон юман дээр нээрээ… Одоо тэгээд ингээд салжагааму буцаж нийлхиймуу бүү мэд. Би л лав буулт хийж чадку тэнэг шд тэ. Та нар юу гэж боджийно харааж нулимку сайхан зөвлөчүүл гоё л байна.

cekc.mn дээр ирсэн захидал

34 Comments

  1. ganzo says:

    муу янханг зайлуулах хэрэгтэй ш дээ

  2. ах хүү says:

    за манай авгай ч гэсэн 2 найзыг маань үзэхгүй шдэээ. Яагаад гэхээр бид нар нийлэхээрээ ууна бас жаахан дэмий юм хийнэ. тэгээл чамайг байнга хажуудаа байлгаж байх санаатай тэгжийгээн. яваандаа даснаа. би бол найзуудтайгаа уулзаж л бйагаа. гэхдээ хэмжээгээ тааруулдаг болооод байгаа шүүү хэххэ. эмэгтэй хүн угаасаа тэгдиймаа.

  3. bvsgvi says:

    за юун сүртэй юм ганц алгадаа л биз охин шиг гэдэг нь…. манай найз залуу бас чамтай жицуу юм бн. би чамд л гэж зовлөхөд зүгээр л дуугүй очоод найз охиноосоо уучлалт гуй! өөр хэлэх үг алга даа гэж….

  4. зүгээр бизээ says:

    найз охиндоо зав гаргахгүй эн найз тэр найз гээл их гүйвэл тэгээл хэн ч дургйү хүрнэ ш дээ..

    би гэхэд л нөхөрөөө хөлбөмбөгтэй хардмаар санагддаг юм чэн дээ..

  5. jeki says:

    ойрдоо ингэж чин сэтгэлээсээ баясаж шоолж инээгээгүй юм бна ш дээ 1 насаар залуужих шиг боллоо эвлэрнээ санаа зоволтгүй аз жаргал хүсий та 2т

  6. A guy says:

    хэхэхэ,…Халит надтай тостэй характэр-тэй хуу бна.Гэхдээ мани чамаас нилээн ах юм бна.Чамаас ялгаатай ни би архи пийв хэрэглэдэг , бас найз нохдийгоо эхнэрээрээ муулуулах дургуй нэгэн! Эхнэртээ хайртай гэхдээ хуний хорвоод бие биесээ хайрлаад амидрах гэж байж,нээх учиргуй нэгнийгээ дарамтлах бол тэнэг асуудал. Би яг иймэрхүү юмнаас болж эхнэрээ(сүүгаагүй байх даа) нэг алгадаж авч билээ. Тэгээд бас яг чам шиг салах болсым,тэгэхдээ би хэлсэн,за би бол уух уедээ ууноо найз ноходтэйгээ ч нийлнэ,оорийнхоо алдааг бол хулээнэ харин 2ийн хооронд ийм юман дээр шалчиганадаг хуухэн надад хэрэггүй гээд бодит бодлоо хэлээд ярилцаад эвлэрсэн.Одоо тэгээд тэрнээс хойш тийм асуудалгуй гаралгуй сайхан болоод л бна. Ер ни бол заавал бусдыг аргадаж аргадуулж амидрах албагуй ш дээ,чамд таарсан хун байж л байгаа. Гол ни оортоо арчаатай ухаантай бай.

  7. .... says:

    найз охин чин гэхдээ чамд их хайртай юм бн аа. эр хүн юм бол чиний буруу биш ч уучлалт гуйгаад оч. найз охин чин ёстой эмэгтэй хүн бн даа.

  8. .... says:

    хөөрхөн мангар бацаанууд бн. инээд хүрчихлээ.

  9. Enxmaa says:

    найз охин чинь чамд хайртай юм бншдээ тийм болхоор чи очиж эвлэр би ч гэсэн хайртдаа эрхэлж л байсан эмэгтэй хүн чинь бараг бууж өгдөггүйшдээ алдаж байснаас эвлэр за

  10. NIITLELIIN EZEN says:

    Ee ta nar chin ymar hetsuu yum be? Joohon bna tom bol ch gjah shig oort tohioldson yumaa l bichsiishdee… Joohon bgan bol tom boloh uydee tom boliishdee

  11. Hun says:

    Ee ta nar chin ymar hetsuu yum be? Joohon bna tom bol ch gjah shig oort tohioldson yumaa l bichsiishdee… Joohon bgan bol tom boloh uydee tom boliishdee

  12. tuya says:

    ¸î áààõàí èíýýëýý ÿàñàí õººðõºí áàöààí áýý õîðâîîãèéí ÿâäàëäëûã òàíèàã¿éé õ¿¿õä¿¿ä õººðõºí þìàà õà õà õà õà íýýðýý îéðä èíãýæ èíýýãýýã¿é þì áàéíà ç¿ãýýð ç¿ãýýð õý õý ¸î ¸î çàðèìäàà èéì âì áè÷ýýä ñóóæ áàéäàã áàöààíóóä áàéäàã ãýæ¿¿

  13. Bilguun says:

    Та 2 сайндаа. 2лаа л зөрүүд, дураараа юм байна. Урьд нь нэг их муудаж сайдаж байгаагүй бол ингэж хүндээр тусаж байгаа байх.Бид 2 ч бас анх тэгж байсын. Одоо бол хир баргийн юманд хэн хэн нь тэгж дүрс хийхээ больсон. Та 2 ч бас зан зангаа авалцаад хэд сайн муудаж сайдхаараа улам сайн ойлголцдог болно оо

  14. asd says:

    За би нэг юм хэлий чи бна аа найз нөхөдгүйгээр амьдарж чадах уу чадна гэвэл наад охинтойгоо суу чадахгуй гэвэл сал. Найз нартайгаа огт уулзахгуйгээр шуу. ийм амьдрал там болдогийг л лав мэдэх юм бна. Тэгээд яваандаа танидаг хүмүүстэйгээ мэндэлж чадахгүй болно, гудамжинд тааралдахаараа зугтдаг болно. Тэгээд хардалт нэмэгдэнэ, бөөн хэрүүл ,,,за тэгээд дуусаа

  15. asd says:

    За би нэг юм хэлий чи бна аа найз нөхөдгүйгээр амьдарж чадах уу чадна гэвэл наад охинтойгоо суу чадахгуй гэвэл сал. Найз нартайгаа огт уулзахгуйгээр шуу. ийм амьдрал там болдогийг л лав мэдэх юм бна.

  16. Oyuka says:

    Хүүеээ та нар яагаад хүүхэд загнаад байгаан? Бичсэн барисныг нь харваас нялх байгааз дээ? орондоо ороод уйлсныг нь бодохоор бүүр хайр хүрчлээ. та 2 эргээд нийлнээ, найз охиншүү юман дээрэ очоод аргадаад ярилц, хэн хэн нь буруугаа хүлээ, урьдныхааса илүү дотно болно байха. Амжилт!

  17. хахахахахаха хөөрхөн юмаа бичсэн юмыг нь инээж уншсаар байтал нулимс гарчихлаа….. найз охинд чинь ч гэсэн эгдүү хүрчихлээ чамаар гуйлгах гээл тэгээд байхад нь ойлгодоггүй 2уулаа шартай эрх танхи юм байна л даа. чи эр хүн байна тэрэндээ хайртайл бол очоод гуй чамайг хүлээж авах нь тодорхой

  18. TARA says:

    Хөөе тэр ариунаа, бас би гээд өөрийгөө нэрлэсэн хоёр юманд хэлэхэд , та хоёр харин хэт ухаантай , амьдрал үзсэн хашир юмнууд болох гээд ядчихсан юмнууд шиг санагдлаа.21 хүрсэн хүн насанд хүрээгүй байдаг гэдгийг Ариунаа- гуайгаас анх удаа сонсож байна шүү…Бас том болчих ч гэх шиг…Ёстой эргүү юм бичхийнмаа…Найзаа чамд гэж зөвлөхөд өөр өөрсдийнхөөрөө аашилсан хүмүүс хичнээн хоёр биендээ хайртай ч нэг нэгэндээ буулт хийж сурахгүй бол амьдрал бүтэхэд хэцүү шүү…Найз охинтойгоо сайн ярилцаж байж шийдээрэй гэж л зөвлөе

  19. Hun says:

    Хун санаа бодлоо хуваалцаж зовлогоо авах гэж юм бичиж байхад ни юун зов бичих дурэм нтр яриад байгаан бэ зарим нэг тэнэг ни… Миний зугээс бол эвлэр л гэж зовломоор байна

  20. Hun says:

    Хун санаа бодлоо хуваалцаж з

  21. bi says:

    ёоо ядаж монголоороо зөв бич тэгэхүү? Тэгээд дараа нь найз охин гэж ярь айн? Дээд сургууль төгсөх гэж байж юун алцганцан бичдэг юм дээ. эхлээд том болчих за. Ингэж л зөвлөе дөө.

  22. Anonymous says:

    Том болооч дээ!!!

  23. Mongol Zaluu. says:

    Ийм охидууд ёстой ядаргаатай байдаг юм даа.
    Тэр чигээрээ салсан нь дээр дээ.
    Учир зүггүй өөрийнхөөрөө аашлаад байдаг юм.
    Нийлээд хамт амьдарсан ч гэсэн найз нөхөдтэйгөө ч нийлж болохгүй, хэцүү дээ.

  24. Lonsdale says:

    OMG-тэй санал нэг байнаа ёстой хөөрхөн юмаа яаг хүүхдээрээ хэхэ бичсэн захиа чинэ эгдүү хүргэчлээ байна. Найз охин чинь чамаар аргадуулж гуйлгах гээл байн байн орж ирээд байсан гэдэг чинь шар нь гозойгоод тэгээд гуйлгах гээд байсан байхгүй юу. Тэгээд ч найз охиндоо үнэхээр хайртай бол найз нарыгаа 3т тавьж бай хамгийн түрүүнд мэдээж чиний ээж аав гэр бүл 2рт найз охин 3рт найз нарыгаа тавьж сур!(Омголон аавын хүү эмэгтэй хүнд алгадуулж үзнэ гэдэг гомдмоор л байна. )гэж битгий бод ! одоо тэгээд сайн эргэцүүлж бодож байгаад хэрэв санаад хэцүүдээд байвал эргээд гуйгаад очсон нь дээр. Чи ч бардам тэр ч бардам байна. Хэн нэг нь буулт хийхгүй бол ингээд л дуусна гэсэн үг ! за амжилт залуу

  25. OMG says:

    Naiz ohindoo bitgii gomd,naiz ohin chin chamd mash ih hairtai bas chamguigeer neg ch odor amidarch chadahguigeer tiim ih hairtai,ter unendee chamas salii gej bodoogui zugeer l chamaar argaduulah getel chi ogt araas ni ochij argadhgui bsan bnshd bain bain orj irne gedeg chin setgel ni horgodood baisan gsn vg.
    Zugeer odoo naiz ohin deeree ochood uuchlalt gui evler,henii buruu bsan ni hamaagui,zugeer er hvn shig baij uuchlalt gui,ter ohin shig ohin, ene uyrhel shig chin uyrhel chamd dahij oldohgui

  26. Okoo says:

    Хэхэ . Ясан хуурхун бичсэн юм бэ дээ. Уншсан чини буур инээд хурчихлээ. Ёстой л хуурхун эвдрээгүй залуу жаахан хуухэд байна даа.
    Нугуу найз охин ни ч гэсэн яасан ч шартай юм. хэхэ. Тэгэж байгаад сайдна биз дээ. Найз охин чини жаахан ааштай ч гэсэн сэтгэл сайтай охин шиг санагдчихлаа. Жаахан дураараа юм шиг байна

  27. barilgachin says:

    Даварчихсан адсага шиг ааштай охин байсан байна. Салсан нь ч дээр байж. Эмэгтэй хүнийг хэзээ ч дээрээ гаргаж болохгүй. Найз нөхдүүдтэй уулзуулж барихгүй гэвэл БИТГИЙ ХУЦ би өөрөө өөрийгөө мэдэж байна гэж хэлэх хэрэгтэй. Гэхдээ би ингэж хэлж үзээгүй л дээ хэхэ. Би урьдчилж хэлдэг. Би олон найз нөхөдтэй хүн. Хааяа уулзаж энд тэнд сууна. Гэлээ гээд би дампуураад явахгүй. Хэнтэй уулзаж яахаа би өөрөө мэддэг. найз нөхөдтэйгээ уулзаж барихыг та цагдах ёсгүй гээд л хэлчихдэг шд. Тэгвэл амар. Эмэгтэй хүнийг хэзээ ч битгий дээрээ гарга

  28. aska says:

    3 jil bolson verhel neg l odor svireed alga bolchino geheer haramsaltail yum te..ene hugatsaand ta 2 bie bienee busdaas ilvv sain meddeg bolson bh dahij oor hvntei taniltsaj dotnosono gwl dahial hdn jil bno shv de..nz ohintoigoo hurdan ewleree.yuunii chin eregtei hvnii omgolon bardam zan ntr we hurdan ochood uuchlal guihgvima gehed aytaihan ewler !!!

  29. MOZART says:

    ХЭХЭ

  30. Special One says:

    зайлбал зайлна л биздээ харин ч сайн юм бишүү чи арай дээр юм олж авахгүй юу ийм ааштай гараас салсандаа баярлаж явах хэрэгтэй ш дээ

  31. ARIUNAA says:

    he he he. ene odoo yasan sonin bichdeg yum be, yagaa ch ugui nasand hureegui, bodol sanaagaa ilerhiileh chadvar suugaagui baij naiz okhin ene ter gehee bolimoor yum. tegj baigaad ayagui bol huuhedtei blchihno, tegeed uuruu tuluvshuugui baij huuhed yaj usguh yum be. sonin yumaa. untaj hevteed neg gertee orsiin bol avgai nuhur gemeer, ene bichsen barisniig ni unshihaar haashaa ch yum be dee.

  32. Чи тэнэг юм уу. Салах гээд яваад өгсөн янханы араас юу сүртэй юм бичдэг юм бэ. Хорвоогоор дүүрэн янханууд байхад өөрийгөө гайхаад алгадуулаад сууж байдаг чи ч арчаагүй зда юм даа

  33. hmmm says:

    чи дэмий юм х-ж дэ.найз охин чин чамаар аргадуулах гээд л тэгсэн бх. байн байн эргэж орж ирээд л. үнэхээр хайртай бол хэн хэн тэвчээртэй бх хэрэгтэй. сүүлд н харамсана шүү

  34. tuvshee says:

    хэхэ, чиний бичсэнийг уншаад инээд хурчихлээ. нас чин бол надтай чатсуу л юм бн. найз охин чин ч гэсэн адилхан л биз. тэр охин чин ч бас чамтай адилхан айлийн эрх, юм узээгүй омголон болотой. та 2ийн хэн нэгэн ни бууж угухуус нааш эвлэрэхгүй л бхаа даа. Гэхдээ болсон явдалд найз охиний чин бас чиний ч буруу бна гэж би бодож бна. яагаад гэвэл найз охин чин чамд санаа зовсон ч тэрнийгээ хэтэрхий хуртцаар илэрхийлсэн байна. чи ч бас буулт хийж чадалгуй тэвчээргүй зан гаргачихсан бна шдээ. хэрвээ чи найз охиндоо хайртай л бол тайвширахаар ни очиж уулзаад эвлэрэх хэрэгтэй бхаа. тэр ч бас чамайг ирэх болов уу гэж хулээж байгаа гэдэгт би итгэлтэй бна. за оороо шийд дээ залуу мин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.