Мартаагүй ээ

i-love-you
Сайн байцгаануу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Намайг … гэдэг одоо 21 настай жирийн нэгэн охин. Би өөртөө тохиолдсон гунигтай хэрнээ надад их юм бодогдуулсан анхны хайрынхаа тухай л бичих гэсэн юмаа. Эргээд тэр тухай бодсон чинь түүнтэй өнгөрүүлсэн богинохон ч гэсэн аз жаргалтай байсан өдрүүд минь нүдэнд харагдаж сэтгэл нэг л дүүрээд ирэх шиг.Учир нь түүнийг надаас явсанаас хойш сэтгэл минь эзгүйрээд, одоог хүртэл хэн нэгнийг зүрх сэтгэлийхээ өчүүхэн орон зайд багтааж чадахгүй л явна даа. Түүнтэй учирахаас өмнө би бардам,өөртөө итгэлтэй, дандаа л залуучууд миний араас гүйж, гуйж байх ёстой юм шиг л санадаг байждээ. Юунд нь тэгтлээ их их зан гаргаж байснаа одоо бодоход дажгүй бие хаатай өндөр нуруутай гэдэгтээ л бардамнадаг байсан юм шиг байгаан зайлуул хэхэ. Анх түүнийг хараад хнн нүдний шилтэй царай муут гэж боддог байснаас биш анхны минь хайр, одоо ингээд мартаж чадахгүй захидал бичиж суугаагын минь шалтгаан болно гэж зүүдэлж ч явсангүй дээ.

Одоогоос жил гарангийн өмнө зуны амралтаар би аав ээж 2 дээрээ очиж амарсан юм. Манай аав ээж 2 нэгэн аймгийн төв дээр байдаг би хотод оюутан гээд нэг л их ажилтай хүн зун л тэр 2 дээрээ очдог байлаа. Тэрэнтэй эхлээд зүгээр л танидаг хүн,найз гэсэн журмаар л харьцдаг байсан бөгөөд аав ээж нь тусдаа амьдардаг нтр гээд амьдралынх нь тухай сонсоод өрөвддөг тиймл харьцаатай байсан юм.Тэгээд амралт болоод гэрлүүгээ харих болсон чинь нөгөөдөх чинь би танай нутагт очиж үзье очиж 2 3 хоночоод буцаад ирье гэдэг байгаа. Тэхээр нь нөгөөдөх чинь дураараа юм болохоороо аав ээждээ ч хэлэлгүй дагуулаад л гэртээ оччихсон. Урьд нь ямар ч эрэгтэй хүний сураг гардаггүй ямар ч эрэгтэй хүн танилцуулж байгаагүй охин нь гэнэт л нэг өдөр нэг залуу дагуулаад ороод ирсэн болохоор гайхалгүй ч яахавдээ. Эхлээд зүгээр л найз нтр гээл хэлсэн чинь ээж итэгдэггүй, охин минь зүгээр л эрэгтэй эмэгтэй найз гэж байдаггүй юмдаа гэдэг байгаа. Тэр ч манайд нэлээн хэд хонолоо, сүүлдээ нөгөө аав ээж 2 чинь, миний хүү, аав нь ээж нь болцон юу юугүй хүргэнээ бологчижээ. Манайх тэндээ жижигхэн аж ахуй эрхэлдэг зүндаа ажил ихтэй байдаг юм л даа. Бид 2 тэнд цуг ажиллаад өдөр, цаг, минут бүрийг хамтдаа өнгөрүүлж үнэхээр хөгжилтэй аз жаргалтай байдаг байсан.

Эмэгтэй хүн дасаж дурладаг гэдэг үнэхээр үнэн юм байналээ, харах тусам түүнээс холдмооргүй санагдаж, хажууд байхад нь хүртэл санадаг болчихсон байж билээ. Нэг мэдсэн чинь бид 2 яг л эхнэр нөхөр шиг болчихсон орой унтахдаа ч өглөө сэрэхдээ ч хамтдаа л байдаг байсан. Тэр үедээ би түүндээ ямар их хайртайгаа түүнгүйгээр хэдэн хором ч байж чадахгүй гэдгээ ганц удаа ч болов хэлж байгаагүйээдээ одоо харамсдаг ч бас тэр ариун нандин сайхан үгийг хэлээгүйдээ баярладаг юм. Тэр ч гэсэн надаа хэлж байгаагүй ч надад хайртай сэтгэлийг нь мэдэрдэг байсан учраас би энэ хорвоогийн хамгийн жаргалтай хүн болчихсон юм шиг л санагддаг байсан. Манайд сар гаран болсны дараа ээж нь хотоос дуудаад ажил хий гэсэн учираас тэр маань хотруу явахаар болсон. Эмэгтэй хүн зөн совинтой байдаг гэсэн үнэхээр үнэн бололтой, яагаад ч юм түүнийг гаргаж өгөх гээд зогсож байхдаа дахиж хэзээч бид 2 хамтдаа байсан шигээ аз жаргалтай байж чадахгүй, ингээд л салж байгаа юм шиг санагдаад дотор харанхуйлаад л явчихаж билээ.

Түүнийг явсанаас хойш цаг хугацааг ганцаараа өнгөрөөнө гэдэг миний хувьд тамд байгаатайл адил санагдаж хурдхан хот орж уулзах юмсн гэдэг бодол л толгойд эргэлдэж байсаныг нуух юун. Гэтэл нэг өглөө түүний хуучин найз охины утаснаас бид 2 хамт манайд байгаа удахгүй хуримаа хийхээр болсон одоо түүнтэй дахиж уулзах хэрэггүй нтр гэсэн баахан msg ирдэг байгаа. Бүр түүний өмнөөс хүртэл 2-лаа салая би өмнөх найз охинтойгоо байхаар болсон нтр гэсэн msg бичсэн гээд боддоо. Урьд нь бид 2-г хамт байхад тэр охин нь бас байнга утсаар яриад 2лаа буцаад нийлье нтр гээл байдаг байсын. Би тэр 2-н хэнлүү нь ч ямар ч хариу өгөөгүйээ, тэгээд л хаячихсан. Харин манай найз охин тэрэнд хэлээд ингэх байсан юм бол яах гэж эхэлсийн нтр гээд ууралсан юм байналээ. Тэгсэн чинь тэр би юу ч мэдээгүй, юу гэж би тэгэх юм бэ тэр охин худлаа ярьж байгаан, надтай эргэж нийлэх гэж бид 2-н дундуур янз бүрийн юм ярьсан байна гээл баахан надаа тайлбарлаад байсан. Чи харин надаа итэгдэггүй юм байна нтр гэхээр нь нээрээ ч өөрийх нь амнаас сонсоогүй байж тэр охины үгэнд итгэж л байдаг гэж бодоод өөрийгөө буруутгаал өнгөрсөн.

Түүнээс хойш тэр нэг л хөндий утсаар ярих нь ч багасаад танихгүй хүн шиг л болчихсон, хамгийн сүүлд утасаар яриад ирэхээр чинь уулзая гэхэд нь би баярлаадл хурдхан шиг л очиж уулзах юмсан гэж бодож байсансан. 2 3 хоногийн дараа “2-лаа ингээд болийдоо чамтай байсан мөчүүдийг мартахгүйээ гэсэн msg-г бүүр шөнө явуулчихсан байсныг нь би өглөө уншаад золтой л ухаан алдчихаагүй. Бурхан минь би амьдралдаа анх удаа л эрэгтэй хүнээс ийм үг сонссон болохоор. Хэд хоног яг л тэнэг хүн шиг яахаа ч мэдэхгүй өнгөрүүлсэндээ. Яагаад надаа ингэж хандаж байгаан, юунаас болсийн, ямар шалтгаанаас болж гээд асуух зүйл надаа зөндөө байсан ч би тэрэнд юу ч хэлээгүйээ, хотод ирээд ч уулзаагүй, 2-лаа яг л үхсэн юм шиг таг болцгооцон. Анхны минь хайр зөвшөөрөл ч авалгүй миний ертөнцөд өөрийн дураар орж ирчихээд бас зөвшөөрөл ч авалгүй дураараа шийдэн намайг орхиод одсондоо. Ээж аав 2-гоо хүргэн яагаад ярихгүй байнаа гэж асуухад нь нүүрэн дээрээ худлаа инээмсэглэн байж “ажилтай байгаа” гэж хэлэхдээ дотроо уйлж байсныг минь чи даанч мэдэхгүйээ. Хөөрхий зайлуул аав ээж 2-хоо итгэлийг саваагүй гэнэн тэнэг зангыхаа харгайгаар алдсандаа одоо ч өөртөө дургүй хүрдэг юмаа. Түүнийг би өөрөөсөө илүү хайрлаж бас үнэнч байсан гэдгээ уншигч авхай таны өмнө бардам хэлнээ. Хайр даагаагүй түүнийг үзэн ядая гэвч хамтдаа өнгөрүүлсэн цаг мөчид хэтэрхий үнэнч хайрлаж одоо хүртэл мартаж чадаагүй өөрийгөөл буруутгаад суух юмдаа.

Зүгээр л өөрийхөө амаар хэлээд, эсвэл хэрүүл уруул хийгээд ч болов хэн нь буруутай болохыг мэдээд салсан бол надаа хамаагүй дээр, сэтгэлийн зовлонгүй байх байсандаа. Одоо ч гэсэн би түүнийг ядраагүй байгаадаа,даарчихвий,ажил төрөлтэй байгаа боловуу, баяраар гэрийхэнтэйгээ тэмдэглэж байгаасай гээл санаа зовж суудгийг минь тэр гадарлах ч үгүй магадгүй өөр хэн нэгний өвөрт хэвтээ байхдаа. Ай эмэгтэй хүний хувь тавилан гээч ямар хэцүү юм бэ. Бардам зангаас минь илүү түүнд гомдсон гомдол минь одоог хүртэл түүнтэй уулзахыг зөвшөөрөөгүйээ. Би ганц ч удаа түүнийг тайлбар хийхийг шаардаж элдвээр нь хэлж дарамталж янз бүр болж байгаагүйээ, зүгээр л тайван орхиж түүний хувьд аль хэдийн мартагдсан дууль болон өөрөө өөртөө зүрхний өвчин, сэтгэлийн шаналалаа аваад үлдсэн.

Сүүлд сонсохнээ урьд нь үерхэж байсан охинтойгоо эргэж нийлээгүй, нэг том шалтгаан байсан учираас салсан, тэрийгээ харин хэлж чадахгүйээ гэж манай найз охинд хэлсэн байна лээ. Ямар шалтгаан байсаныг бурхан тэнгэр л мэдэх байхдаа. Одоо эрэгтэй хүнд итгэх итгэл минь аль хэдийн намайг орхиод одсоон. Хичнээн шөнө дэрээ нэвтлэн уйлж, хэдэн шөнө чамайг ирж байна гэж зүүдэлсэнээ тоолоод ч барахгүй биз, нөгөө бардам зан сэхүүн сэтгэл минь салхитай хамт хийсэн одож, өнөөдөр би бурханаас дахиж надад хэзээ ч битгий бүтэлгүй хайр дурлалын өвчин шаналалыг амсуулаарай гэж гуйж суунадаа… Бас миний бичсэн энэ сэтгэлийн бяцхан өчилийг түүнийг бичгий олж уншаасай гэж хүсэж байна… Бардам зангийн минь бяцхан хэлтэрхий цухалзаад тэр юм боловуу…

cekc.mn дээр ирсэн захидал

24 Comments

  1. Hairlahgvi bhiin argagvi says:

    Chi hamgiin gol ni ehleed uuriigu tani, nee. Uuriigu hugjvvl, zorilgotoi amidar. Tegeed l ter martahgvi bga zvil.g zvgeer l orhichih. Yahaw haaya zarim 1 goy dursamjiig bodood ineeged bh bas goyshd. Za tegeed uurin hvsel temvvlelrvge ywbal ayanda bolnodo. Okay

  2. Hairlahgvi bhiin argagvi says:

    Minii anhni hairtai tustei l ym… Bas l suraggvi bolsondo, utgagvi. Yagaad zarim eregtei hvmvvs tegdeg.n boloo? Hvniig hairlahaas aidag ch ymshig. Magadgvi salsan etseg eh nuluuldug bh lda. Minii hair ch bas tiim ger bvl.s garaltai bsiin. Yg l chamd uchirsan shig hurdan urnultei, romantik uchral baisaan. Gehde arai uur maygaar l da, odo bodhod mash jargaltai, bas gunigtai dursamj. 3 jil tvvniige martaagvi ywno. Tiim uchraltai uchraagvi hvn yun hurdan engeree needgiin gd oilgohgvi lde. Uchraagvi bhda bi ch bas tegj boddog l blaa kkk.. Uchirsan vyde harin vneheer ih az jargal.g medersende..
    – zuwulguu uguh gj bgad uuriinhu tuhai bichseer bgad taarah ni. Yunii tvrvvnd chi tiim saihan hairtai uchirsan aztai bvsgvi ym. Emegtei hvn bvr ohin biye iimerhv romantik uchrald zoriulaad bdaggvi l bh. Uuriinhe hairtai hvnd chi bvh nandin zvile zoriulje, bayr hvrgey 😉
    – odo negent bvteegvi durlal bolj huwirsan ch ymar 1n sanaandgvi udur ta 2 dahin nvvr tulj l taaraa. Mgl mash jijighen shvde. Ter vyd chi het bardamnaad hereggvi, bas het naaldaad ch hereggvi. Tuwiig sahial terni vildel.g ajaarai. Chamd ymar handah.s bvh zvil shaltgaalna.
    – hamgiin gol ni odo chi uuriigu l hugjvvl. Ter zaluutai uchraad todorhoi hemjeend chi hvniig tanidag bolson bga. Chamd ymar hvn tohiroh ymar hvn tohirohgvig ter zaluug.n sain muu chanaruudtai haritsuulj sain bod. Tegeed martaagvi ch gsn uur zaluustai bolzood vz. Busd.n zan chanartai tvvniig jish. Za tegeel amidrald chin chamaig gesen olon zaluus garaad irhed ter chamd tohiroh hvn bsan eseh ni tanigdanado. Harin daraa daraag,n uchraluudda dotno haritsaag hyzgaarlah heregtei shv.
    Bi chamaig bodwol heden nasaar egch ym bn. Gehde yg chini bdal minii asuudaltai tustei yma. Tern.s salaad 2garan jiliin daraa neg gazar ajild oroh gj bga bdaltai mash sanaandgvi taaraldsan. Ter vyd minii alda bardamnal bsn. Bi ogt tanihgvi tsarai gargaj hajuugaar ni selbelzeel ungursundu. Zvgeer l nzuud shig ineeged ungursun bol ternii sanaa bodliig medreh bsan ch ym bilv. Za amidrald bh l zvil bid yagaa chgvi zalu bnado.

  3. Hairlahgvi bhiin argagvi says:

    Minii anhni hairtai tustei l ym… Bas l suraggvi bolsondo, utgagvi. Yagaad zarim eregtei hvmvvs tegdeg.n boloo? Hvniig hairlahaas aidag ch ymshig. Magadgvi salsan etseg eh nuluuldug bh lda. Minii hair ch bas tiim ger bvl.s garaltai bsiin. Yg l chamd uchirsan shig hurdan urnultei, romantik uchral baisaan. Gehde arai uur maygaar l da, odo bodhod mash jargaltai, bas gunigtai dursamj. 3 jil tvvniige martaagvi ywno. Tiim uchraltai uchraagvi hvn yun hurdan engeree needgiin gd oilgohgvi lde. Uchraagvi bhda bi ch bas tegj boddog l blaa kkk.. Uchirsan vyde harin vneheer ih az jargal.g medersende..

  4. Zorigo says:

    21 нас дөнгөж амьдрал эхэлж байна. Санаа бүү зовоо амьдрал өөрөө баян… Бүтсэн бүтээгүй хайр зөндөө ирнэ, амьдралын шалгуур юмуудаа.

  5. pdfkspfk says:

    goyo bichsen bna. ai daa hetsuu ch ……

  6. khair bishee says:

    зугээр л дассан бна..тэр залуу. чин харин yasan тэнэг амитан бэ..ях гэж айлд далдагнаж очиж hunii сэтгэлийг янз bur болгочоод тэнэг юм шиг холбоогоо taslaad…mart mart

  7. Ani says:

    Сонин юум даа Чи ямар ч xамагуй Xүнийг гэртээ авж очоод бxдаа яxав дээ. тгэд Xайргүй Xүнээ гэртээ аваачад гэнэт xайртай болод тгд л Xүргэн нтрдээ тултсан айн. 1 сар л xамт бсын бол ядаргаал бна. мартаж үз. инээд xүрчлээ

  8. enkhbayar says:

    ER NI KHETSUU YUM DAA AMIDRALD SAIN KHUN OLJ AWNA GEDEG UWSUN DUNDAAS ZUU EREKHTEI ADIL GEJ BI BODOJ BNA DANDAA L KHUURALTAN DUND AMIDRAKHIIN ESWEL KHUMUUS BIE BIENEE OILGOYO GEJ KHICHEEDEGGUI YUM BOLOWUU. ILEN DALANGUI SAIN YARIAD L ENE CHINI BOLOKHGUI BNA TER CHINI BOLOKHGUI BNA GEED L KHELEKH KEREGTEI SHDEE ZUGEER L ALGA BOLDOGIIN YMAR CH UTGA ALGA

  9. SSS says:

    Тэр чин ДОХ авсан байна даа.

  10. Er hun says:

    UBS-ийн кино үзэх гэж татааж байнаа. эхний рекламан дээр унтаад өгнө. зеклам 20 минут гарч байнлээ. бас орчуулга элэг авч байнаа. Авто гэхийг Уту гээ л шааж байна. бас тэр хагалгааны хэдхэн нэр томъёог орчуулж чадахгүй.англиар яриад байгаа юмуу өвөрмонголын англиар яриад байгаа юмуу. хахаха. дууу оруулагчид нь өөрсдөө засаад ярьчихмаар юм.

  11. hehe says:

    Yu gej eej aavaaraaa toglood ooroo er guij avaachsan teneg ve. Cham shig teneg ogin uzsengui

  12. Íýãýí óóæóó Ìîíãîë ýð says:

    Сая 58 дахи ДОХ-той хун буртгэгдсэн .Тэр юм байлгуй дээ…

  13. ARIUNAA says:

    Za za zaluu hun odoo yahav ee, yunii tuhand hurelgui ger orondoo daguulaad l ochij baidag, tegsnee uvruu neej l baidag ai daa neeree hereg algaa. naadhi chini 1 sariin hugatsaand l bolood ungursun, bie biee tanih yamar ch tsag hugatsaa baigaagui, tiim l neg sonin uzegdel bolj dee. Yag ter bolood ungursun shig ni dotroo bas l yu bolood unguruv duu gej bodood odoo martahgui yu daa. harin ch neg aav eej ni salj niilsen, amidral ni butemjgui sonin l nuhur baisan baina shdee. yun ch nyalhaaraa 2 ch naiztai bolchdgiin. he he he

  14. uuj says:

    юн ядаргатай урт бас ямарч сонирхолгуй юм бэ,,,

  15. Mr.Erelash says:

    талдан ороод залхуу хурч бншдээ

  16. muugii says:

    хэ хэ бөөн алдаа …эр хүн байж тэнэг… уг нь эр хүн ухаантай… гэж бичсэн чинь яагаад дутуу, алдаатай гарчихваа хэ хэ уучлаарай

  17. muugii says:

    Тэр хүн эр тэнэг… хэлэх муу үг ч алга хэ хэ би уг эр хүн уучлаарай

  18. muugii says:

    Uuchlaarai setgeleer unah hereggyie
    er hyn bolgon tiim bish shyy uuchlaarai

  19. Lonsdale says:

    заа бүсгүй минь яахуудээ . цаг хугацаа чиний эмч шүү сэтгэлээ сайн бариарай угаасаа анхны хайр ихэнх нь бүтдэггүй юмоо . харамсалтай байнаа.

  20. bear says:

    Миний бодлоор тэр залууд чамд хэлж чадахааргүй том шалтгаан л байгаа бол хүлээсэн нь дээр.

    Харин худал ярьсан бол түүнийг атаархмаар сайхан амьдралыг бүтээхийг төлөө бүх хүчээ дайчил. Гол нь өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Итгэл бол чамайг хөдөллөгч хүч.

    Унтахдаа тухайн өдөр болсон гурван сайхан мэдрэмжээ эргэн санана. Хэрэв тухайн өдөр сайхан мэдрэмж мэдрээгүй бол урд өмнө мэдрэж байсан гурван сайхан мэдрэмжээ эргэн санаарай. Жишээ Бага байхдаа аав, ээжтэйгээ, бас түүнтэй байснаа, найз нартайгаа гээд гэх мэт байж болно. Заавал гурвыг шүү.

    Өглөө босохдоо би ямар их аз жаргалтай байна гэж өөртөө хэлж бос. Сэтгэл санаагаа өөдрөг болго.

    Иймэрхүү байдлаар чиний амьдрал нэг сарын дараа өөрчлөгдснийг дотны хүмүүс чинь чамд хэлэх болно.

    Амьдрал гэж сонголтуудын үр дүн. Хэрхэн зөв сонголт хийснээс тухайн хүний амьдрал дээшлэх, уруудах нь шалтгаална.

  21. barilgachin says:

    Уншлаа. Чи арай … юм биш биз хэхэ. Таньдаг хүн шиг санагдчихлаа. За даа бараг л мөн дөө.

  22. aska says:

    харамсалтай л юм….

  23. aska says:

    хэхэхэ tiimee Baldaan !! yasan ch urt zahiawde unshchii gj bodson chin haraad l zalhuu hvrchlee…

  24. baldan says:

    ёооё ямар урт заxиа вэ? залxуу xүрчлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.