Ахиад л зовлонгоо давтах гэж байгаа биш байгаа…

85888298

Сайн байцгаана уу. Би энэ сайтад дандаа зовлонгоо гутралаа бичдэг байлаа. Нөхөртэй болоод 7 жил болоод дарамт хардалт хууралт зодоон за тэгээд хүний амьдралд байдаг зарим хүнд байдаггүй бүх л юмыг үзсэн дээ. Энэ бүгдийгээ бичих байсан болхоор зарим хүн таньчих байх. хэхэ Энэ удаад арай өөр зүйлийн тухай бичье гээд сууж байна. Би зөв эсвэл буруу юу ч хийж байж болно. Сайхан зөвлөгөө авмаар байна. Нөхөрт гарад охинтой болоод гэр сахиж хэрүүл зодоон хууралтаас өөр юу ч үзэлгүй 7 жил болжээ. Би гайгүй ажилтай боломжийн цалинтай ер нь л надад нөхрөөс бусад бүх юм боломжийн байсан юм байна гэдгийг одоо ойлгох гээд байна.

Энэ хүнээс холдоод яах ч юм билээ. Үрээ өнчрүүлээд хэрэггүй биз гэж өөрийгөө золиослон явсан минь л алдаа байж дээ. Нөхөртөө зодуулаад уйлж гудманд суухдаа намайг хуураад өөр хүүхэн дээр очоод ирэхгүй байхад нь шаналж байхдаа ийм өдөр ирнэ гэж бодооч үгүй явсан. Ахиж зүрхэнд гэрэл нэмэх хүн амьдралд тохионо гэж санасан ч үгүй явлаа.

Зөв бурууг нь сайн мэдэхгүй байна.

Хар багадаа л таньдаг байсан залуу маань зочирхон амьдралд минь гарч ирээд нүдийг минь нээж сэтгэлийг минь дэвтээх болсонд нь нэг бодлын баярлаж нэг бодлын айх шиг болж байна.

Одоохондоо сайхан л байна. Ахиад л зовлонгоо давтах гэж байгаа биш байгаа даа гэсэн айдас надаас салахгүй юм.

Тэр хүн маан ойр зуурын наймаа хийдэг урд нь эхнэр хүүхэдгүй ээжтэйгээ тарчигхан амьдардаг хүн. Тэгээд боловсролгүй, хүн харахад ширүүн төрхтэй үг дуу цөөтуй хэр барагтай хүнтэй юм ярьдаггүй гээд л олон эвгүй шинж байгаа л даа.

Найзууд маань ээдээ чи дэмий л юм хийж байна даа гээд л…

Яагаад гэхээр хүмүүс минь урдны нөхөртэй харьцуулж бодоод байдаг байх л даа. Нөхөр том ажилтай сайхан байртай нэр хүндтэй өндөр цалинтай яриа хөөрөөтэй хүн харахад эелдэг зантай гээд л шаал эсрэг хүн учираас л.

Одоо энэ залуу маань бол огтхон ч өөр хүн. Яахав тэр хүн ядуу боловсролгүй үг дуу цөөтэй гэхдээ надтай байхдаа тийм байдаггүй ээ.

Яг юу асуух гээд байна гэхээр эд хөрөнгө нийгэмд эзлэх байр суурь хүмүүсд үнэлэгдэх үнэлэмж амьдралд хир хэрэгтэй зүйл вэ.

Миний хуучин нөхөр энэ найз 2 маань яг 1 юмны 2 тал шиг хүмүүс.

Та нар юу гэж бодож байна саналаа бичээрэй…

секс.мн дээр ирсэн захидал

20 Comments

  1. ok says:

    чи сэтгэлийн их дарамттай байсандаа л өөрийг чинь гэсэн хүн гараад ирэхэд баярласан байх Гэхдээ чамд зөвлөхөд чи ийм хүнтэй ханилж суух хэрэгггүй байхаа. цаг хугацааны явцад наад хүний чинь тар танигдана одоохондоо сайхан байж болно. гэхдээ л хэрэггүй . заавал суух албатай биш хаяа л уулзаад яв. Ахиад битгий өөртөө зохиомол зовлон үүсгэ хэсэг хугацаанд өөрийнхөөрөө жаргалтай явж үзээч найзаа

  2. chamd says:

    ер нь ганцаараа нэг хэсэг яваад үз л дэ.1раа чи үхэхгүй дээ.заавал нэг юмтай ороолцолдож ях гээд бгаан.Зүгээр найзлаад юм яриад явж бай.Яарч сууна барина гэсний хэрэггүй байхаа.Дахиад л алдана.2 дах залуу тааалагдахгүй байна үнэн дэ.Илүү зэрлэг авир гарах байх. муу мэдрэмж төрчлөө/чиний бичсэнээр/

  3. Танил says:

    Ядуу залуу ч хэрэггүй. Тэр боловсролгүй,амьдралын ухаангүй учраас ядуу яваа. Сэтгэхүй, ухамсар,ухаанаараа чамд нэмэр болохгүй,төрөлхийн ухаалаг,хүн чанартай, амьдралын ухаангүй бол дээр нь бас л олон ядуу ах дүүс гэсэн чиргүүлнүүд нь чамд гай л болно.Зоддог нөхөр ч хэрэггүй. Сайн хань таартал ганцаараа явсан нь зовлонгүй дээ.

  4. UJIN says:

    hi, miniihaar chi nuhruusuu salsan deer gehdee 2 dahitai suuj hezee ch bolohgui heseg hugatsaand gantsaar amidarch ooriigoo hogjuul tegvel chi ooriigoo avarch chadna. Bolomjtoi nuhurtei amidarch bsan chamd 2dahi naad yariad bgaa eregtei tohirohgui tur zuuriin chinii gomdson setgel chamaig buruu zuil hiilgej bna 2 dahi naiz zaluugaasaa nuhur huuhedtei gedeg shaltgaanaa heleed zaigaa avch sal tegeed nuhurteigee yariltsaad sal zoddog hun hani bishee hun zoduulah gej hunii huuhdiig gargaj hamt amidardaggui yumaa, dorduulj suuj bolohgui minii zahih yum yaduu bolovsrolgui ertei buu suu huleeh heregtei ooriigoo tord ongolog javhaatai yav yamarch er oortoo itgeltei uhaalag huuhend uhdeg yum. Huntei suuh gej buu yar!

  5. alimaa says:

    sain uu. minii huwid ehnii nohor chini taalagdahgyu ba. hun hairlaj hundetgej yawdag hunee hezee ch gar dalain zodoj chaddaggui yum. tegeed ch eejiigee zoduulj aaw ni suulerdeg ger buld tanai ohin yagaad ch az jargaltai baij chadahgui ee. neg ydaa ehneree zodson l bol er hun dahij zodohoo yuman chinee boddoggui yum.
    harin 2 dah eriin huwid sain medehgui yum. uneheer chinii ohind etseg ni bolj chadaj chamaig chin setgeleesee hairladag uu? tegwel ergelzeh yumgui 2 doh ni deeer. harin jaahan ch gesen ergelzej baiwal hereggui heseg baidliig ajilawal ayndaa medegdene l gej bodjiino. za amjilt az jargal husie

  6. tuya says:

    íààä ÿäóó çàëóóãààñàà ñàë õ¿íèé ýðýýí äîòðîî ø¿¿ óãààñàà ÿäóó àìüäàð÷ áàéñàí õ¿íèé ñýòãýõ íü õ¿ðòýë ÿäóó áàéäàã þì áè ººðºº ÿã èéì àìüäðàë òóóëæ áàéãàà ìàíàé íºõºð ÿã ë ÷èíèé ñ¿¿ëèéí çàëóó øèã õ¿í ÷è áàÿí íºõºðòýéãýý àìüäðààä ººðèé㺺 áîäîîä ººðºº ñàéí áýëäýæ áàéãààä àðààð íü òàâèàä ñýòãýë õàíãàëóóí àìüäðààä ÿâ ñýòãýë äîòðîî ºøººãºº àâààä ë áàñ ñàéí ìºí㺠öóãëóóë íóóöààð ÿìõ ÿìõààð íàñ ÿâààä èðýõèéí ¿åä íºõºð ÷èíü ÷èíèé ãàðò îðîîä èðíý ñàíàà çîâîëòã¿é ÿìàð÷ áàéñàí îäîî ÷èíèé ýðõ ÷ºëºº áèå äààñàí áàéäàë ìºí㺠ø¿¿ ìºí㺠àìæèëò õ¿ñüå

  7. Asiana.asie says:

    Чи өөрөөс нь шууд асуучих л даа. Тэгээд л болоош дээ.

  8. Lonsdale says:

    ганцаараа амьдар! яарч битгий сонголт хий хэцүү байгаа бол хүүхдийхээ эцгээс сал . Хүүхдэд элэг бүтэн амьдрал хэрэгтэй нь үнэн гэхдээ гэр бүлийн хүчирхийлэл дор элэг бүтэн амьдрах хэцүү аав нь ээжийг нь зоддог бол бүүр ч хэцүү тийм болохоор шинийг ч хуучныгаа ч орхиод ганцаараа амьдарсан нь дээр.Эсүүл чи эд хөрөнгөнд хорогдоод байгаа юмуу ? Тийм их зовлон үзчээд юун ч их нөхөр солих дуртаймдээ . Хүүхдээ үнэхээр бодож байгаа л бол шилжилтийн нас хүртэл нь хойд эцгийн гар харуулчихгүй ганцаараа аваад яваач чи.

  9. baldag says:

    эд хөрөнгө бол юу ч биш дээ олж болно алдаж болно тэр чухал биш жинхэнэ чамайг гэсэн сэтгэлтэй хүүхдэд чинь хайртай л байх нь чухал чиний урьдны амьдралыг мэддэг бол бас хэцүү яаж ч болно шүү болгоомжтой байж жаахан хүлээ яарах юу байна чамайг гэдэг бол тэсэж л таарна

  10. Bataa says:

    боловсролгуй хун бол боловсролгуй соёлгуй л бна шуу дээ .одоохондоо чамд бух муу чанараа нууж таарна. нохороосоо салаад оор хунтэй сууна гэсэн бодол чини маш буруу л санагдаж бна . чи нохороосоо салаад оор хунтэй учирлаа гэж бодоход дээрдүүлж чадахгуй шуу . бас уйлийн урийн хуули уйлчилж ч байж магадгуй . чи нохороо юунаас болж чамайг хуураад бгааг олж мэдээд эхлээд оор дээрээ ажилласан дээр бх

  11. би says:

    сайн бодож байгаад шийдэхгүй юу дөө угаасаа цаг хугацаа бүхнийг харуулнаа

  12. Oyuka says:

    Хэн ч чамд хэрэггүй. Өөр хүн гараад л ирнэ. тэр болтол нь хүлээ. бас өөртөө итгэлтэй бай. дандаа бусдын үгээр явна гэж байхгүй ш тээ.

  13. Aliig n ch bitgii songooroi says:

    Сайнуу бусгуй мин. Алийг ч битгий сонго.нэг хэсэгтэээ ганцаараа яваад уз. Тэр бол хамгийн зув шийдэл гаргахад ууртуу итгэлтэй болох зам. Амидралийн зув эхлэлийн суури гэж бодож явдаг.

  14. Mr.Erelash says:

    сайн бодолж байж ходлоорой суулдэн хармсмааар юм хийвдэээ

  15. Mr.Erelash says:

    чи дараан хамсахгуй зуйл хийгээрэй сайн бодолж тунгааж байгаад чиний хуухэд чин хэдэн настай юм бэ 6тай бол эртгэн аав гэхээсэн омно сонгсон дээрдээ

  16. Mr.Erelash says:

    хмм чич их зовож бга юм бндаа уул ни миний бодлоор бол ядуун дээр юм бишуу айн чамд аж жаргал авчин 2р хичээбэл сайн амидарч болон шдээ зодуулж амидрснаас жарглтай жов амидарсан дээр юм бишуу айн
    1.монготой баяан зодоонч залуу!!!!!
    2.ядуу аз жаргалтай залуу!!!!
    энэ 2рийн дунч чи байга юмдаа уулалн 2р дээрдээ

  17. beauty says:

    юү ч гэхээ мэдэхгүй бнаа. гэхдээ үг дуу муутай, боловсролгүй, ширүүн хүн бол яаж ч бсан. хэцүү дээ. урьдийн нөхөр чинь зоддогоос л илүү зовоох байхдаа. наад 2.оосоо 2.уулангаас нь холдоод 3 дагч сайнийг сонго. амжилт хүсье!

  18. frontier says:

    Зодуулж дарамтуулж амьдрах хэцүү л байх даа. Салж болж байвал салаад наад залуутайгаа суух, эсвэл наад зөвлөөд байгаа найз нөхдийнхөө үгэнд итгээд ганцаараа амьдарахгүй юу дээ.

  19. Xongorzul says:

    Hanilj suusan hania hayaj demii baihdaa 7-n jiliin hoorond ail bolgond l heruul boldog yum. harin zodno geedeg jaahan denduu yum. Gehdee chi ooroo jaahan turemgii bish biz. Esvel nuhurteigee haritsdag haritsaagaa oorchlood uzeldee. Ter nu-a demii baih daa. Heruulgui uruulgui ail baihgui. Oogui hun gej baihgui. ooroo shiidee busgui mine amjilt husie

  20. the phone says:

    чиний шийдэx асуудал бна. дурлал xүнийг соxор болгодгийм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.