Гэйша буюу Дууч эм

Гэйша гэдэг бол 17-р зуунаас үүсэлтэй Японы зочид зугаацуулах үүрэгтэй эмэгтэй жүжигчидийн нэр юм. Тэд бол янхан биш харин дэлхийн 2 дайны үеэр Японд байсан АНУ цэргүүд биеэ үнэлэгчдийг тэгж ойлгож дууддаг байснаас ийм ташаа ойлголт газар авсан байна. Гэйша бол Японы уламжлалт дуу, бүжиг, шүлэг, зураг, шог яриа тэр ч бүү хэл сэтгэл судлалыг тодорхой хэмжээнд судалсан өндөр боловсролтой бүсгүйчүүд байсан байна. Тэд хэдийд ч ямар ч сэдвээр ярилцахад бэлэн байдаг байж. Гэйшаг бага наснаас нь өндөр дэг журмаар бэлддэг бөгөөд уг дэг жаягийг зөрчих хориотой ажээ. Гэйша 13-14 настайгаасаа ажиллаж эхлээд 18 нас хүртлээ эзнийхээ мэдэлд байдаг бөгөөд 18-тайгаасаа ирээдүйгээ өөрөө мэдэх эрхтэй болдог.

Тэр эзнийхээ мэдэлд үргэлжлүүлэн ажиллах эсвэл бие даан ажиллаж ч болдог байж. Гэйша хэрвээ өөрөө зөвшөөрвөл гэрээ байгуулж хэн нэгний нууц амраг болж болдог. Гэрээ нь 2-улаа цуцлахыг хүсэх эсвэл гэйша хүүхэд гаргаснаар дуусгавар болно. Гэйшагийн үндсэн үүрэг зочдыг уйдаахгүй зугаатай байлгаж оройг сайхан өнгөрүүлэх боловч өөрсдөө зөвшөөрсөн тохиолдолд нууц амраг нь болох ч бий. Мэдээж нэр хүнд бүхий томоохон албан тушаалтны нууц амраг болбол түүний нэр хүнд өсдөг байж. Гэйша нууц амрагтай бол түүний нууц амраг Гэйшагийн бүхий л зардлыг даах үүрэг хүлээдэг тиймээс томоохон нэр нөлөө бүхий хүмүүстэй л нууц амраг болцгоохыг эрхэмлэдэг байж.

Гэйша гэдэг үг нь Гэй буюу урлаг Ша буюу хүн гэсэн үгнээс бүтсэн урлагын хүн хэмээх утгатай нэр юм байна. Гэйшагийн өөр нэг нэр нь Гэйка буюу Урлагын бүсгүй гэсэн утгатай нэр байдаг юм байна. Гэйшагийн шавь нар буюу сурагчдыг Майко /Maiko/ буюу бүжигчин эмэгтэй, О-Шаку /o-shaku/ архи худгалдаг охин эсвэл Хангоёку /Hangyoku/ буюу хагас-эрдэнэ /Гэйшагийн тал цалин авдаг/ гэж нэрлэдэг байж. Гэйша нь Нэйф юмуу Нуча хэмээгддэг төрлөөр нүүрээ будаж шилэн хүзүүний хэсэгт будаагүй хэсэг үлдээж тод өнгийн кимоно өмсөж бүсээ ард талдаа хүнээр тусгай зангилаагаар зангидуулан бүсэлдэг. Япон биеэ үнэлэгчдийн бүс нь урдаа зүангилаатай байдаг байснаараа ялгаатай байж.

Гэйша нь анх 7-р зууны үед язгууртан гэр бүлүүд Saburuko буюу үйлчлэгч охид авдаг байснаас эхтэй бөгөөд 794 онд Хааны шүүх Киото руу нүүснээс хойш авяаслаг эмэгтэй бүжигчдийг сургаж зугаацуулагч бүсгүй буюу нууц амрагаар бэлддэг болж эхэлсэн байна. Энэ нь манайхны хувьд ойлгомжгүй мэт боловч татвар эм бэлтгэх гэж ойлговол ойролцоо тусах болов уу. Язгууртан айлын хүүхдүүдийн гэрлэлт ихэнхдээ ашиг хонжоо улс төрийн байр суурь харсан байдаг байсан тул айлын эхнэрүүд хүүхэд гарган ар гэрээ сайн авч явах л үүрэгтэй байж. Харин нөхрүүдийг гэр бүлээ тогтвортой байлгаж үүргээ биелүүлэхэд тухайн үеийн татвар эмс буюу анхны гэйша нарын үүрэг оршин байдаг байжээ.

Токугавагийн эрин үед гадуур биеэ үнэлэхийг хорьж Эмсийн хүрээлэн байгуулсан бөгөөд биеэ үнэлэгч нарыг лицензжүүлж ангилдаг болсон байна. 1800 оноос эхлэн Гэйша нар хүчээ авч өөрсдийн зэрэглэл байр сууриа тодорхойлдог болсон бөгөөд тэд бол энгийн нэг таашаал олгогч эмэгтэй биш харин нийгэмд тодорхой байр суурьтай тухайн үеийн модийг авч явдаг ганган дэгжин, өндөр боловсролтой бүсгүйчүүд /мэр сэр залуус/ болж эхэлжээ. Тэдний өндөр боловсрол нь яалт ч байхгүй энгийн биеэ үнэлэгчидээс тэс өөр хүмүүс гэдгийг нь хүлээн зөвшөөрөгдөхөд хүргэжээ. Японд 1908 он хүртэл биеэ үнэлэх нь хууль ёсны дагуу байсан тул түүнээс хойш Гэйшагийн дүр төрх улам тодрон гарч ирсэн байна. Харамсалтай дайны хөлийн үеэр Сэм авгийн хүүхдүүд бүх биеэ үнэлэгчидийн Гэйша хэмээн дуудсаар одоо яаг хэн хэн болохыг мэддэг хүн цөөрчээ.

Товчхондоо Гэйша бол багаас нь нууц амраг, татвар эм болгохоор бэлдэж өсгөсөн язгууртнуудын гэр бүлийн тогтвортой байдлыг хадгалахад туслах зориулалт бүхий өндөр боловсролтой эмэгтэйчүүд гэж тодорхойлмоор юмаа даа. Гэйшагийн дурсамж хэмээх киноны зохиолыг гадаад хүн бичиж кинонд нь гадаад хүмүүс тоглосон учир Японы нийгэмтэй сайн авцалдаагүй гээд Япончууд киног нь нээх сайн үнэлдэггүй боловч харин зохиолын орчуулгыг нь шимтэн уншдаг гэнэ. Учир нь орчуулгыг нь хийхдээ тухайн үеийн Токио аягийг оруулан харилцан яриаг нь Японжуулан орчуулсан тул илүү их үнэлэгддэг гэнэ шүү. Жинхэн Гэйша одоо ч Японд бий.

Дэлхийн Фото Танин мэдэхүй

4 Comments

  1. monroe says:

    nuuts amrag boldog bsan gejiishd. yanhan uym bishuu

  2. kkk says:

    manaid haa saigui geisha nar baigaa yum bn. baar tsengeeneer yavj bayan zaluu degeedej nu a ni bolood bair mashin avhuuldag chin orchin zagiin geisha nar yum bn tegeed ted chin bas gadaad ihevchlen ih deed surguuli togsson humuus bsg sh dee hahaha

  3. model agency haha says:

    manaihaar bol nogoo sodtuya bolormaa nteriin belddeg zagvaryn damjaa ymuu daa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.